Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

Сүү эрүүл мэндэд тустай

Уншсан 1433 vote 0 2009.11.26 16:51:59
Сүүг монгол түмэн маань эртнээс амьдралынхаа гол хэрэгцээ болгон ууж, өвчин хуучаа засаж ирсэн уламжлалтай билээ. Үнээний сүү, хонины сүү, ямааны сүү, ингэний сүү, гүүний сааm, цаа буганы сүүг хэрэглэвэл тус тусдаа хүний биед тэжээл өгөхөөс гадна зохих хэмжээгээр өвчнийг засаж архагийг арилгана.

Үнээний сүү

            Амттай бөгөөд сэрүүн чанартай гэж үзэн хөөрүүлж эсвэл саасан сүүг бүлээнээр уувал ходоодны шингэцийг сайжруулж, хийг дарж тамир тэнхээг нэмэгдүүлэн, сав цулын халууныг тайлах чадалтай хэмээн үздэг. Үнээний сүүг  В2, А витамины эх сурвалж гэж үздэг.

Хонины  сүү

            Өтгөн шар өнгөтэй, амтлаг тослог бүлээн чанартай, хийг дарах чадалтай гэдэг. Хонины шинэ саасан сүү нь бам өвчинд сайн. Хонины сүү өтгөн, ямааных шингэн учраас хольж хэрэглэх нь тохиромжтой

Ямааны сүү

            Хөнгөн сэрүүн чанартай тул хижиг өвчин, амьсгал давхцах, цусны өвчин , шарын халуунд хэрэгтэй. Энэ сүү төмрийн агууламж их тул цус багадалтыг зогсоож, ясны эдийг бэхжүүлдэг болох нь тогтоогджээ. Түүнээс гадна ямааны сүүг хэрэглэх нь хоол боловсруулах явцад сайн нөлөө үзүүлж, кальци, фосфор, магни зэрэг тэжээллэг бодисыг биед урвалжуулдаг байна.

Гүүний сүү

            Шим тэжээл ихтэй, халуун чанартай бөгөөд исгэлэн давслаг амттай байдаг. Шар өвчнийг засаж, ходоодны шингэцийг сайжрүүла, биеийг чийрэгжүүлэн, тамирт тэнхээг нэмэгдүүлэнээс гадна сүрьеэ өвчнийг засаж , уушгийг сэлбэдэг.

Ингэний сүү

            Хонины сүү шиг өтгөн, шим тэжээл ихтэй, илчлэг нь бусад малын сүүнээс их буюу 108.8 ккал байдаг. ингэний сүү нь үнээний сүүнээс илүү тэжээллэг, кальц, 10 дахин их төмөртэй, С аминдэм  гурав  дахин  илүү байдаг байна.Ингэний сүүгээр уушигны сүрьеэ, хий халуунаар хэвлий хөөх, усан хаван, хошногоны өвчнийг засах тустай.

 

                     
 

Юу бодож буйгаа анхаарч бай

учир нь бодол үг болдог

Юу хэлж буйгаа хянаж бай

учир нь үг үйлдэл болдог

Юу хийж буйгаа анхаарч бай

учир нь үйлдэл зуршил болдог

Юуг үргэлж хийдгээ анхаарч бай

учир нь зуршил зан чанар болдог

Зан чанараа анхаарч бай

учир нь зан чанар


ХУВЬ ТАВИЛАН болдог

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2459632/8cb/trackback

profile

Маралгоо

2009.11.26 20:21:12
*.254.52.225

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210461
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238694
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365901
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364581
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523346
배너신청
자생병원

배너신청