Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366


Би жирийн л нэг монгол бvсгvй. Энд өгvvлэх миний амьдрал заримынх нь дургvйцлийг төрvvлэх байх л даа. Гэхдээ энэ бол миний л амьдрал учраас ямар ч муу vг хэлсэн би хvлээж авахад бэлэн байна. Намайг Мөнхсаруул гэдэг. Энэ жил 29 настай. Ийм захидал бичих болсон шалтгаан нь би элэг нэгтнvvдээсээ чин сэтгэлийн vнэн vг хvсэн хvлээснийх…

Намайг найман настай байхад аав маань ээж дvv бид гурвыг орхиод явчихсан тул бид дутуу бvрхэг өдөр хоногуудыг туулж ирсэн юм. Уг нь бидний эцэг их сайн хvн боловч тvvний өмнөх амьдрал нь vргэлж vгvйлэгддэг байснаас тэр дvvг маань төрснөөс хойш хоёр жилийн дараа л бид гуравыг орхиод явчихсан. Ингээд хэдэн жилийн өмнө аравдугаар ангиа төгсөөд солонгос хэлний чиглэлээр мэргэшихээр шийдэж дээд сургуульд элсэн суралцлаа.

Хоёрдугаар курс төгсдөг жилийнхээ зун би дадлага хийхээр шийдэж жуулчдад хөтөч орчуулагч хийж vзэв. Дандаа дутуу, гуцуу өссөн бид гуравын амьдралд энэ зуны ажил маань тун ч их нэмэр болсон тул бараг амташсан гэхэд болно. Тэгээд намар нь танил солонгосоороо дамжуулан жуулчлалаар бус ажил хэргээр ирж байгаа солонгос хvмvvст vйлчилдэг болсон. Тэр танил маань хэлэхдээ Хэрвээ итгэлийг нь хvлээвэл ажил хэрэгч хvмvvс хувийн менежер маягаар байнгын ажилтай байлгаж, цалин мөнгөөр тасалдаггvй, эв нь таарвал Солонгос руу аваад явж ч мэднэ” гэсэн юм.

Ингээд тэр намраа хэдэн солонгос хvмvvстэй танилцаж ажил хэргийг нь бvтээж зуучилж өгөхөд хамаг анхаарлаа чиглvvлсний хvчинд овоо хэдэн харилцагчтай боллоо. Ингэж яваад нэг хvнтэй танилцлаа. Хөгжилтэй яриа хөөрөөтэй, чөлөөтэй маягаар биеэ авч явдаг хэрнээ намайг юугаар ч дутаахыг хvсдэггvй тэр хvн яагаад ч юм их аятайхан санагдах болов.

Бидний хэд хэдэн удаагийн ажил бvтэмжтэй болж би тэднийхээр найз нөхдийн хамт орж гардаг байснаа сvvлдээ дотносож, Солонгос явсан хойгуур гэрийг нь сахиж, ар ажлыг нь амжуулдаг болов. Надад бvvр машин ч хvртэл авч өгсөн.

Нэг удаа эргээд ирэхдээ тэр намайг дагуулан Солонгос явна гэдгээ хэлэв. Би ч анх удаа хилийн дээс алхаж байгаадаа ухаангvй баярлаж, тvvнтэй хамт Сөvл хотыг зорилоо. Үvнээс хойш хэдийнэ таван жил өнгөрчээ. Одоо миний хувьд өнөөх ивээн тэтгэгч, хамтран амьдрагч маань бараг лай болоод байна. Учир нь тэр өөрийн гэсэн эхнэр хvvхэд, ар амьдралтай тул хэзээ ч надтай гэрлэхгvй. Би зөвхөн тvvний Монгол дахь нууц эхнэр мэт л байдаг.

Харилцаа хуучирсан болоод ч тэр vv тэр заримдаа намайг зодож, гэрээсээ хөөдөг төдийгvй ороод гарсан монгол хvн бvрийг хулгайд хардаж “Танай гуйлгачингууд миний юмнаас хумсалж байна” гэх зэргээр харааж зvхдэг болсныг нуух юун. Элдвээр аашлах бvрийг нь би тэвчиж өнгөрөөдөг боловч “танай монголчууд, гуйлгачингууд” гэсэн хараалыг нь тэвчиж чадалгvй барилцаж авдаг болов. Эхэндээ би зодуулдаг байсан бол сvvлдээ хоёулаа зодолддог боллоо.

Тиймээс би энэ бvхнээс залхаж, монгол хvнтэй танилцаж, хvн шиг амьдрахыг хvсэх болсон. Гэвч нэгэнт анхнаасаа гараагаа эхэлсэн тэр ертөнцөөс өөр орчин руу би яагаад ч орж чадахгvй байлаа. Миний танилын хvрээ бол хэдэн солонгос, тэднийг дагаж далдаганадаг хэдэн ядуу монгол хvн. Ингээд би нөгөөхөөсөө зугтаж Сөvлд очлоо. Хараар ажиллаж, мөнгө цуглуулж тэрнээс гуйхгvйгээр хvн шиг амьдрахыг хvсч байна.

Гэвч хамгийн хэцvv нь тэр намайг хаа ч явсан дагаж мөрдөн, хэн нэгэнтэй танилцах бvрийд “Миний гар урт шvv” хэмээн заналхийлээд байх юм. Энэ бvхнийг мэдээж би өөрөө зохицуулах ёстой л доо. Миний найз бvсгvйчvvдийн ихэнх нь солонгос хэлтэй, орчуулагч мэргэжилтэй. Тэдний нэг бус нь иймэрхvv маягаар амьдарч байна.

Эхнэр, хvvхэдтэй солонгос хvмvvсийн Монгол дахь нэргvй зарц хийж өгсөн хэдийг нь ар гэртээ зориулж л голоо зогоож байгаа энэ бvсгvйчvvдийн сэтгэлийг би буруутгаж чаддаггvй. Яагаад гэвэл бид эмэгтэй хvнийхээ жамаар хvнд дасаж, сэтгэлээ өгч, итгэж найдаж л суудаг. Харамсалтай нь ихэнх солонгос эрчvvд биднийг жижиг vндэстэн гэж vздэг учраас тэр хэмжээнд л vнэлдэг.

Миний хувьд одоо өөрийн гэсэн амьдралаа зохиох цаг нэгэнт болсон. Тиймээс хvссэн ч, хvсээгvй ч хэн нэгэнд жинхэнэ амьдралаа зориулмаар байна. Харин нэг айж байгаа зvйл бол хэзээ нэгэн цагт илэрхий болох өмнөх амьдралын маань утга учрыг хэн ч ойлгохгvй. Намайг янхан байсан мэтээр л хvлээж авах болно.

Ингээд бодохоор монгол хvнтэйгээ гэрлэж, сайн сайхан амьдрах хvсэл маань оргvй хоосон зvйл ч юм шиг. Намайг яг энэ байгаагаар маань, энэ амьдралын тvvхээр маань хvлээн авч сэтгэл зvрхээ нээлцэх хvн монгол эрчvvдийн дунд огт байхгvй байх гэхээс айж байна.

profile


profile 

 

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2466657/0d7/trackback

mgldevochka

2009.11.28 22:58:13
*.203.201.3

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210465
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238694
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365901
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364581
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523346
배너신청
자생병원

배너신청