Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
Бурхан хүн танаас гуйж байна......... Бат-Эрдэнийн Цэлмүүн... Дэгж дэрвэсэн дөрөвхөн настай жаахан охин үдэш бурхныхаа өмнө сөгдөнхөн суугаад "Бурхан минь, миний нүдийг гоё болгоод өгөөч дээ" гэж үнэн сэтгэлээсээ сүсэглэн мөргөдөг. Цэлмүүн охин өөрөө ижиидээ элэг дэвтээх ганц үр нь. Түүний ээж бас эжийдээ амин ганц охин нь. Бие биедээ ганцхан тэд хайраар дутаагүй ээ. Харин алдрай жаахан охин, амин ганц зээд нь тохиолдсон хавдар хэмээх хатуухан тавилангийн өмнө хүчин мөхөсдөж, хүн танаас сэтгэлийн өглөг, итгэлийн илч эрэн хандаж байна. Нийслэлийн Тэргүүний 120-р цэцэрлэгийн тэргүүний хүүхэд, бяцхан авъяастан энэ охинд орчлонг харах мэлмий үгүй болох, цаашлаад амь насанд нь аюултай МЭДРЭЛИЙН ГАРАЛТАЙ НҮДНИЙ ХАВДАР гэсэн өвчний онош тодроод байна. Хэдэн арван мянга, магадгүй хэдэн зуун мянгад нэг тохиолдох энэ өвчнөөр монголдоо л лав оношлогдсон хүн байхгүй гэнэ лээ. Тиймдээ ч уг хагалгааг манай улсын аль ч эмнэлэгт хийхгүй, гадагшаа явах, тэгэхдээ бүр даруйхан яаралтай явахыг зөвлөсөн шийдвэрийг манай урдаа барьдаг эмнэлгийн эмч нар гаргасан юм. Хамгийн төсөр өртгөөр БНСУ-д хийх уг хагалгааны өртөг нь 50 сая төгрөг гэнэ. БНСУ-ын Нүд, Тархины хамгийн сайн гэх хэд хэдэн эмнэлэгт хандсан бөгөөд тэдгээр олон эмнэлэг дундаас ( Кorea University-Anam ) Корея Их Сургуулийн Анам Эмнэлэгээс маш яаралтай хагалгаанд орох шаардлагатай гэсэн хариу ирсний дагуу тус эмнэлэгт эмчлүүлэхээр болсон юм. Насаараа төсвийн байгууллагад зүтгэсэн эмээ өвөөд нь, ном хөөж эрдмийн мөр хөөсөн ижий аавд нь энэ мэдээж давшгүй мэт тоо. Гэвч бид байгаа бүхнээ охиныхоо төлөө зарцуулна. Одоо баруун нүднийхээ харааны 80 хувийг алдчихаад байгаа охиноо харсаар байгаад явуулмааргүй байна. Харамсалтай нь, нэн даруй хэрэгтэй байгаа энэхүү мөнгийг цуглуулна гэвэл аминаас үнэтэй цаг хугацаа алдах гээд байна. Буянт хүмүүс минь туслаач. Сэргэлэн, хэрсүү, авъяаслаг охин минь хараагүй болох, ийм богино наслахад дэндүү хайран байна. Охин минь өөрөө бурханаас гуйж байна. Харин эмээ өвөө, ээж аав бид нь бурхны дайтай хүн танаас гуйж байна. туслаач... Хандивын данс: Монголд ХААН банк 5030256360 Солонгост Hana bank 144-910240-63207 Холбоо барих утас: Солонгост- 010-8050-9269 , 010-7123-0516 Монголд - 70172150, 99122150 /Цэлмүүний эмээ/
Eejuudee,busguichuudee baytshan ohind setgeleeree tuslay.Ta bugdiig urialj bna.Tanii,minii,bidnii ohinoos yalgaagui huurhun urd chin setgeleesee tuslay.Tanii ugsun 1 won ch tuund amidraliin beleg bolno shuu!!! Tuund 1000 ch 1000-dahgui 5000 ch 10.000 ch hamaagui chadah chineegeeree tuslay tehuu Eejuudee!!!Taniig tuslana gedegt itgej bna.Nadtai sanaa neg bgaa eejuud bgaa gedegt itgej bna shuu!!!
huurhii ohind tuslatsgaaya eejuudee.bidnii huu ohin 2s yalgaa yu bhav gej yariltsaad joohon ch gesen mungu dansand shiljuuleheer bolloo.eejuudee bas manai ger bul shig bodoltoi bgaa gedegt itgej bna.manaih bayan ail bishildee nuhriin tsalingaas tsalingiin hoorond amidradag l ail.gehdeel ene ohiniig haraad zgr suuj chadsanguiee
ҮР МИНЬ ХУРДАН ЭДГЭЭРЭЙ
evii dee har nyalhaaraa yamar ch orovdmoor hund ovchin tussan ym be dee..minii mongolchuud suu shig tsagaan setgeltei bolohoor ene hoorhii ohind ergeed horvoog harah 2 nudiig ni ognoo gedegt itgej suuna daa, bi ch adil eh hun,mongol hun bolohoor ene ohind chadliinhaa hireer handiv orgonoo, ohin mini chamaig burhan iveeg!
Byatshan ohin Bat erdeniin Tselmuuneedee bugdeeree amidral saihan ireedui beleglye ... Bidni jaahan ursees yalgaa yu bilee. Saihan setgeltei eejuud busguichuudee ta bid bugdeeree negniigee yadarch yavahad tus dem bolj eleg negtei gedgee haruultsgaaya .... Gants hun gantsdahgui jaahan ch gesen dem tus shuu !