Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

ImageЭнэ удаа бүсгүйчүүддээ үсээ хэрхэн арчлах талаар энгийн бөгөөд үр дүнтэй зөвлөгөөг хүргэхээр зорьсон юм. Эрс тэс, ширүүн уур амьсгалтай манай орны нөхцөлд үсээ гарын доорх материал ашиглан хэрхэн арчлах вэ?

Таны үс өнгөө алдан, хугарч хагтаад бас ширүүн болоод байна уу? Тэгвэл үс чинь хэт хуурайшиж байгаагийн шинж юм. Энэ тохиолдолд хамгийн түрүүнд өөрт тохирсон шампунь болон тэжээлийн тосыг сонгож массаж хийх маягаар түрхэж ууранд суух хэрэгтэй. Хэрэв танд зав чөлөө бага байгаа бол гэрийн нөхцөлд тосоо түрхээд бүлээн бигнүүр тавин 20-30 минутын дараа угааж болно. Харин хэт их хугаралттай мөн үс чинь ихээр унаад байгаа тохиолдолд дур мэдэн шууд тэжээлийн тос түрхэж болохгүй.
Тэгснээр хуйханд сулрал өгч үс тань улам ихээр унадаг байна. Ийм тохиолдолд заавал мэргэжлийн үсчнээс зөвлөгөө авч тодорхой эмчилгээ хийлгэх шаардлагатай.

Иогурт хуурай үсэнд тэжээл өгнө
Гэрийн нөхцөлд хуурай үсийг арчлахдаа нэг сав иогуртанд /200 мл/, нэг амны халбага майонез хийж сайтар хутгаж бэлдээд хуйхнаасаа үсний үзүүр хүртэл массаж хийх маягаар түрхэнэ. Үүний дараа тав таван минутын хугацаатай бүлээн бигнүүр тавьж өгнө.
Ийм байдлаар 20-30 минут байлгасны дараа ямар ч шампунь хэрэглэхгүйгээр бүлээн усаар зайлна. Мөн үүний дараа витамины комплекс дангаар нь түрхээд дараагийн угаалт хүртэл хүлээгээрэй. Ингэснээр таны хуйх витаминжиж, үс тань хугарч, хуурайшиж унах нь багасна.
Та дээрх бэлдмэлээ  хэрэглэхийн өмнө үсээ өөрт тохирсон шампуниар сайтар угаасан байх шаардлагатай бөгөөд бага зэрэг чийгтэй байлгах хэрэгтэй. Мөн 100 гр наранцэцгийн тосонд нэг ширхэг өндөгний шар хольж түрхээд 20-30 минут байлгаарай. Энэ арга ч хуурай үсэнд тустай.

 Салаалж гэмтсэн үсэнд шар сүү тустай
Салаалж гэмтсэн үсийг тарагны шар усаар угаагаад дараа нь таргаар маск тавин 20-30 минут байлгана. Харин үүний дараа цэвэр усаар сайтар зайлж угаана. Энэ аргыг долоо хоногт хоёроос гурван удаа хэрэглэвэл нэлээд сайн үр дүнтэй.

орос цуу үсний өнгийг сэргээнэ
Үс өнгөө алдсан үед нэг литр усанд 3-4 дусал орос цуу хийж холиод зайлна. Ингэсэн тохиолдолд үс гялалзаж өнгө нь сэргэдэг. Харин энэ аргыг байнга хэрэглэх буюу уксусыг хэтрүүлсэн тохиолдолд үс хугарч гэмтэх  мөн хуйханд сөрөг нөлөөтэй гэдгийг анхаарах хэрэгтэй.

наранцэцгийн тос үсний тослогийг багасгана
Хэрэв таны үс тослогтоод, их хэмжээгээр унаад байгаа бол шар айргаар /боргио/ зайлаад үзээрэй. Мөн эхлээд өөрт тохирсон шампуниар үсээ сайтар угаана. Дараа нь шар айргаар шавшаад бүлээн бигнүүр тавин 20-30 минут байлгаарай.
Бигнүүрээ аваад нэг цаг 30 минут болсны дараа буюу пивоо хатсаны дараа бүлээн усаар зайлж угаана. Угаахдаа ямар ч шампунь, ангижруулагч хэрэглэхгүй.
Мөн 100 гр наранцэцэгийн тосыг нэг ширхэг өндөгний цагаантай холиод массаж хийх маягаар үсэндээ түрхэж 20-30 минут байлгасны дараа цэвэр усаар зайлна. Ингэснээр таны үсний тослогийн хэмжээ багасч хэвийн болно.

Бүсгүйчүүддээ сануулахад өвөл, хаврын улиралд үсэндээ түлхүү анхаарч, тэжээлээр хангаж байх шаардлагатай юм байна. Ялангуяа өвлийн улиралд ямарч будаг, хими хийлгэхгүйгээр үс, хуйхаа сайтар амрааж байх хэрэгтэй гэж мэргэжлийн үсчид зөвлөж байна.   

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1360090/b68/trackback

baagii111

2009.03.01 20:02:59
*.197.137.5

боргио нь байхгүй болохоор энэ ч жаахан хэцүү л юм байна даа.

enaaa

2009.03.01 20:39:14
*.62.117.42

Ih saih zuvulguu bna.emoticonHeregjuuleed yzie.
profile

Маралгоо

2009.03.01 20:43:35
*.254.49.142

Хэрэгтэй зөвөлгөө байна.Баярлалаа.
profile

Цэргийн бодол

2009.03.08 13:10:49
*.195.227.135

Airag uumaar sanagdchihlaa bna. Heregtei zowolgoo bna
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210465
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238695
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365901
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364581
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523346
배너신청
자생병원

배너신청