Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

asuuh yum bnaa busguichuudee

Уншсан 12982 vote 0 2008.09.11 19:34:36

sain uu busguichuudee   muuguntsur  gej  yamar  uvchin  be  yaj  ilerdeg bol  helj  uguuch  yamar  uchirtai  uvchin  bol  ayultai  yu  helj  tus bolooch

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/714763/c12/trackback

profile

koms

2008.09.11 21:41:14
*.81.222.118

Мөөгөнцөр
Имэйл

Нөхөртөө мэхлүүлснийг илрүүлэх нь тийм хялбар зүйл биш. Хамгийн энгийн аргууд нь өөр эмэгтэй хүний үнэр хувцаснаас нь үнэртэж байнуу үгүй юү гэж шалгах, өдөр бүр халаасыг нь нэгжих, байн байн утасдах. Гэвч нөхөр нь нууц амрагтай  болсны хөдлөшгүй баримт нь түүнтэй секс хийсний дараа эхнэрийнх нь үтрээнээс сонин ялгадас гарах явдал юм. Ингээд л “Чи хаанаас энэ заваан юм аваад ирвээ ?” гэсэн асуултын дараа асуудал үүснэ. 

Гэхдээ энэ нь тэр бүр нөхрийн мэхлэлттэй холбоотой байдаггүйг мартаж болохгүй.  Учир нь  өнгөний  өвчнийн тоонд багтдаг ч уг чанартаа өнгөний биш онцгой нэгэн өвчин байдаг юм. Энэ нь кандидоз буюу мөөгөнцөр өвчин гэж нэрлэдэг. Тиймээс хэрэв кандидоз илэрвэл заавал нөхөр нь буруутай байх албагүй.

Шалтгаан

Цагаавтар, ээдмэг маягийн зүйл ялгардаг учир ахуйн амьдралд энэ өвчнийг “сүүнцэр” гэж нэрлэдэг. Энэ өвчнийг бактерууд биш харин дрожж төст Candida төрлийн мөөгөнцөр үүсгэдэг. Эдгээр нь хүнсний ногоо, жимс, чихэр боовон дээр амьдарч мөн агаарт хөвж байдаг. Мөөгөнцөр нь хүний биеийн арьс, салст бүрхэвч буюу ам, ходоод гэдэс, бэлгийн замын салстаас  илэрдэг.

Мөөгөнцөр нь бага хэмжээтэй үед  ямарч хортой нөлөө үзүүлдэггүй боловч хяналтгүйгээр үржиж эхлэмэгц сүүнцэр  өвчин үүсдэг байна. Өвчин үүсгэгч болохын тулд  мөөгөнцөрт онцгой нөхцөл хэрэгтэй. Онцгой нөхцөл гэдэг нь хүчиллэг багатай амьдрах орчин, бие мах бодийн эсэргүүцэл сулрахыг хэлж байгаа юм. 

Ийм байдал нь ихэнхдээ антибиотик хэрэглэсний дараа, дархлаа буурсан  үед (ДОХ ба архаг үрэвсэлт өвчин), бодисын солилцоо алдагдсан үед (чихрийн шижин), буруу хооллолт (чихэр боов ихээр идэх, витамин дутагдах),  дааврын хямралаас ( жирэмслэлтээс хамгаалах эм хэрэглэх мөн жирэмслэлт) болж үүсдэг. Мөн   хэт  бариу синтетик дотуур өмд өмсөх  ч  нөлөөлөх  явдал байдаг. Мөгөөнцөр хаана ч үүсч болно. Үүн дундаа  илүү их түгээмэл байдаг нь бэлэг эрхтний мөөгөнцөр юм.

шинж тэмдэг

Энэхүү өвчнийг бараг андуурах  аргагүй. Мөөгөнцөрийн үед эмэгтэйн  гадна бэлэг эрхтэн ба үтрээнд хүчтэй загаталт, өвдөлт мэдрэгддэг. Түүнчлэн их хэмжээний цагаан ээдмэг зүйл бэлэг эрхтнээс ялгарана. Мөн бэлгийн хавьталд орох, шээх үед өвдөлт өгнө. Эрэгтэйчүүдэд мөгөнцөрийн шинж тэмдэг тийм ч тод илэрдэггүй  боловч заримдаа мөн гадна бэлэг эрхтэн загатнаж өвддөг бөгөөд  бэлэг эрхтэний толгойн дээр цайвар тууралт гардаг.

үр дагавар

Мөөгөнцөр нь хэт ихэссэн үедээ бэлэг эрхтний (үтрээ болон бэлэг эрхтний толгойн) өнгөн давхаргын эсүүдийг эвдэж эхэлдэг. Бэлэг эрхтэний  мөөгөнцөр нь эрүүл мэндэд онцгой хор учруулдаггүй. Гэсэн ч бөөн таагүй мэдрэмж авчирах бөгөөд  хэвийн бэлгийн амьдралд саад болдог. Ховор тохиолдолд мөөгөнцөр нь архаг хэлбэрт шилждэг бөгөөд энэ үед  хөрш эрхтнүүдийг гэмтээх аюултай. (давсаг, гэдэс)

Оношлогоо

Хэрэв ийм асуудалтай тулгарсан бол даруй эмчид хандах хэрэгтэй. Зөв оношыг тавихын тулд өвчнийг өдөөгч Candida төрлийн мөөгөнцрийг  илрүүлэхэд л хангалттай. Үүний тулд үтрээнээс түрхэц авч  шилэн дээр байрлуулан, микроскопд харна. Өөр илүү ажилбар ихтэй  шинжилгээний арга шаардагдахгүй.

Эмчилгээ

Эхлээд мөөгөнцөрийг ихээр үржихэд хүргэсэн шалтгааныг  арилгана. Үүний тулд антибиотик, жирэмслэлтээс хамгаалах эмийн хэрэглээг зогсоох,  бодисийн солилцоог хэвийн болгох, дархлалыг дээшлүүлэх, амин дэм уух зэрэг арга хэмжээ авдаг. Үүний дараа мөөгөнцөрийн эсрэг эмчилгээ хийнэ. Эдгээрт мөөгөнцөрийн эсрэг үйлчилгээтэй шахмал эм, тос болон лаа хэрэглэнэ. Мөөгөнцөрийг  бэлгийн хамтрагчтайгаа хамт эмчлүүлэх нь зүйтэй.
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210461
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238694
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365901
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364581
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523346
배너신청
자생병원

배너신청