Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
Хөхний эргэн тойронд байх цээжний булчинг хөгжүүлэх дасгалыг гэрийн нөхцөлд хийхэд танаас ямар ч зардал гарахгүй.

1. Завилж суугаад хоёр гараа мөрний түвшинд дээш өргөн, алгаа хавсарч, тохой мөрнийхөө хүчээр хоёр тийшээ хүчтэй огцом түлхэнэ. Дасгалыг мөрөө чилтэл хийх ба наад зах нь 100 удаа хийж байж үр дүн гарна. Өдөрт хэдэн удаа ч хийж болно. Толинд харж хийвэл сайн. Дасгал хийх үед хөхний булчирхай халуу оргиж ирнэ. Дасгалыг маш идэвхтэй хийх хэрэгтэй.
2. Хөлдөө мөрний хэмжээтэй зай авч хоёр гараа толгой дээрээ зөрүүлэн, шуу шуунаас нь барьцалдуулан зогсоно. 1-10 хүртэл тоолж, мөрний үеэр гараа ар тийш нь 30-40 градус татна. Дасгалыг хийх үед гараа хооронд нь салгаж болохгүй. Энэ дасгалыг хийхэд хөх томрохын зэрэгцээ нурууны хэлбэр засагдана. Цээж урагш төвийнө. Эдгээр дасгалыг ямар ч насны хүмүүс хийж болно. Эхний долоо хоногт л та үр дүнг нь мэдэх болно.

 Майга хөлтэй  хүмүүст, ялангуяа эмэгтэйчүүдэд ихээхэн дарамт зовиур болдог. Харин хөлийн майгыг засдаг тусгай дасгал бий гэдгийг, тодорхой спортьн төрлөөр хичээллэн засч болдог гэдгийг тэр бүр хүүхнүүд мэддэггүй. ...
  Майга хөлийг тэв тэгцхэн болгоно гэдэг маш хэцүү ч хичээсний үр дүн гарах л ёстой шүү дээ. Та дараах  дасгалууд илэрхий тус болно.

О маягийн майгыг засах дасгал
Монголчууд голчлон ийм майга байдаг. Үүнээ засахад уран гулгалт, гимнастик, туулай сэлэлтээр хичээллэх нь их тус болно. Мөн дараах дасгал нь нилээд үр дүнтэй дасгал тул хийгээд үзээрэй гэж зөвлөх байна.
1. Хөлдөө мөрний хэмжээний зай аваад, өвдгөө нийлүүлэн 20 удаа дараалан суу.
2. Хивсэн дээр хөлөө жийгээд суу. Огцом түргэн хөдөлгөөнөөр хөлийнхөө булчинд ихээхэн дарамт учруулж
өлмийгөө гадагш нь хурдан хурдан эргүүл. (20 удаа)
З. Сөхрөн суугаад өлмийг гадагш хандуулан болж өгвөл өсгийгөө шаланд хүргэж суу. (мөн 20 удаа)
Энэ цогц дасгалыг өдөрт хэд хэдэн удаа давтах хэрэгтэй. Хамгийн гол нь ачааллыг аажим аажмаар нэмэгдүүлэх хэрэгтэй шүү.

X маягийн майгыг засах дасгал
Ийм хөлийг засах гол арга бол унадаг дугуйгаар их явах, дугуй мэт жийдэг тренажер дээр байнга дасгал хийх явдал гэж мэргэжилтнүүд үздэг. Хэрэв боломжтой бол морь унаж байвал тун сайн. Усан санд явдаг бол « брасс» маягийн сэлэлт тус болно. Тэгээд доорхи дасгалыг өдөр тутам хийж байгаарай.
1. Дээс тоглож бай. Анхандаа 30 удаагийн үсрэлт хийх хэрэгтэй. Яваандаа 100 хүртэл давталттай
дээствэл зохино.
2. Шалан дээр завилж суу. Тэгээд гараараа тулахгүйгээр хурдхан шиг өндийн бос. (20-30 удаа)
Ингээд дасгалаа яльгүй өөрчлөх замаар давтах тоогоо 2-3 дахин нэмэгдүүл. Хамгийн гол нь туйлбартай байх хэрэгтэй. Тогтмол хичээллэж байгаарай.
profile 

Намар навч унадгаараа

Өвөл цас ордгоороо

Хавар ногоо ургадгаараа

Зун бороо ордгоороо

Харин би өөрөөрөө гайхуулдаг

Хүмүүс та нар юугаараа гайхуулдаг вэ ?


Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3366098/db9/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210461
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238694
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365901
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364581
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523346
배너신청
자생병원

배너신청