Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366




Hits smaller text tool iconmedium text tool iconlarger text tool icon

Та өөрийнхөө нүүрний хэлбэрийг мэдэх үү? Хүний нүүрний хэлбэрийг ерөнхийд нь 4 ангилдаг. Зүрхэн, дөрвөлжин, дугуй, зууван. Хэрэв та өөрийн нүүрний хэлбэрээ мэдэхгүй, эсвэл ямар хэлбэртэй юм болоо гэж эргэлзэж байгаа бол хэв шинжүүдийг нь харьцуулан өөрийн нүүрний хэлбэрээ тодорхойлоорой. Түүнчлэн нүүрний хэлбэр бүрт тохирсон, тохирохгүй үс засалт, мөн ийм хэлбэрийн төрхтэй одуудын зургийг тавилаа.

1. ЗҮРХЭН ХЭЛБЭР

Хэв шинж: Жижиг нарийхан эрүүтэй, шанаанаас дух руугаа өргөссөн байвал “зүрх” буюу доошоо харсан гурвалжин хэлбэр.
Ямар үс зохих: Ийм хүмүүст чихээр татсан богино эсвэл урт үс сайхан харагдана. Чихээр татсан үс өргөн дух, шанааг далдлаж, эрүүний хэлбэрийг тодотгодог. Өөрөөр хэлбэл зүрхэн хэлбэрийг “төгс” зууван луу дөхүүлэх өнгөлөн далдлалт болдог аж. Мөн шилэн хүзүүг өргөн харагдуулдаг болохоор эрүүний хэлбэрийг засаж, гадаад төрхийг санаанд оромгүй өөрчилдөг. Харин үсээ нэг тал руугаа илүү хагалж байхаа мартав аа. Өргөн духаа нуухын тулд үсний угийг босгох хэрэгтэй ба энэ нь урт эрүүтэй харагдуулдаг байна. Зүрхэн хэлбэрийн нүүртэй хүн үсээ хойш нь самнавал их ширүүн төрхтэй болдог.
Зүрхэн хэлбэрийн царайтай одууд:
Урт үс: Reese Witherspoon
Дунд зэргийн үстэй: Christina Ricci
Богино үстэй: Jenny McCarthy

2. ДӨРВӨЛЖИН ХЭЛБЭР

Хэв шинж: Эрүү, хуйхны ирмэг нь дөрвөлжин хэлбэртэй байдаг ба ихэнхдээ адилхан өргөнтэй байдаг.
Ямар үс зохих: Нүүрний хэлбэр нь дөрвөлжин хүмүүст богино эсвэл дунд зэргийн урттай, нүүрийг эмжсэн долгионтой үс сайхан харагдана. Үсээ шатлуулж, духруугаа багц үс гаргавал илүү зохиомжтой. Үснийхээ угийг босгож байвал нүүрний хэлбэр урт, нарийхан харагддаг. Харин хагалж самнах хэрэггүй. Урт, шулуун үс хүнийг өндөр харагдуулдаг хэдий ч эрүүний хэлбэрийг илүү тодруулдаг. Тиймээс дөрвөлжин хэлбэрийн нүүртэй бол долгионтой, буржгар үс илүү зохино. Харин урт, шулуун үс таалагдаад байвал духруугаа мөн шулуун үс гаргаарай. Нэмж хэлэхэд шилэн хүзүү ил харагдуулдаг богино тайралтууд яасан ч зохихгүй. Гэхдээ ийм засалт таалагдаад байвал аль болох хөвсийлгөж, нүүрний хэлбэрт тохирсон зөв хэлбэртэй чёлк гаргахгүй бол сайхан харагдах талаар санах ч хэрэггүй.
Дөрвөлжин царайтай одууд:
Gwyneth Paltrow, Jennifer Garner, Sandra Bullock

3. ДУГУЙ ХЭЛБЭР

Хэв шинж: Эрүү болон хуйхны ирмэг нь дугуй хэлбэртэй, том хацартай, дэлдэн чихтэй бол энэ ангилалд хамаарна.
Ямар үс зохих: Урт үс эрүүг урт харагдуулдаг болохоор илүү зохимжтой. Богино үстэй бол аргаш нь самнаж байгаарай. Нүүрнийхээ хэлбэрийг засахын тул үснийхээ угийг босгох хэрэгтэй. Мөн дух, хацарыг далдалсан үсний засалт нүүрний хэлбэрийг нарийхан, урт харагдуулдаг. Харин үсээ хагалж самнах, чихнийхээ араар хийх хэрэггүй. Халимаг үс, духруугаа гаргасан шулуун богино үстэй бол сайхан харагдах талаар санахын ч хэрэггүй.
Дугуй царайтай одууд:
Jennifer Hudson, Cameron Diaz, Renee Zellweger

 

4. ЗУУВАН ХЭЛБЭР

Хэв шинж: Ерөнхийдөө урт нарийхан, эрүү, дух, шанааны өргөний хэмжээ ойролцоо, хуйхны ирмэг нь дугуй байдаг.
Ямар үс зохих: Урт богино, буржгар шулуун гээд л бүх хэлбэрийн үс засалт зохидог болохоор зууван хэлбэртэй нүүр нь “төгс” хэлбэртэй хэмээн тооцогддог. Тиймээс үсний хэв маягийг өөрчлөхдөө “муухай харагдах вий” гэж санаа зовох хэрэггүй. Ихэнх үсний моделууд зууван царайтай байдаг. Аль болох үсээ хойш нь самнаж, нүүрнийхээ “төгс” хэлбэрийг тодотгож байх хэрэгтэй. Духруугаа өтгөн үс /чёлка/ гаргах хэрэггүй.
Зууван царайтай одууд:
Beyonce, Kate Winslet, Eva Longoria

profile Шүүмжлэлтэй бай гэхдээ бүдүүлэг биш
Хатуу бай
гэхдээ дээрэлхүү биш
Хөгжилтэй бай
гэхдээ тэнэглэж биш
Сайхан сэтгэлтэй бай гэхдээ зөөлөн биш

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1594192/1dd/trackback

profile

havh

2009.04.21 12:56:11
*.161.145.129

tnks.yanz bureer usee booh samnah argiin talaar baival oruulj uguurei
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210461
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238694
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365901
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364581
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523346
배너신청
자생병원

배너신청