Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

Монголын эртний үлгэрийн шог бодлого


Урьд нэгэн цагт, далан жалгыг бүрхэж хэвтдэг, хөх бух байгаад хөгширч үхжээ.
Нэг үнэг ирээд тэр бухыг идэж зөвхөн нэг далны яс үлдээгээд явчихжээ. Тэр далны ясан дээр далан цэрэг ачаатай хөсөгтэйгөө багтаж буудаллаад явсны дараа, нэг бүргэд тэр далны ясыг зууж нисэж яваад сүмбэр уул шиг нэгэн нүсэр том уулын оргилын нэг хадан хясаан дээр суутал, тэр нь харин уул биш ухнын эвэр байсан тул тэр бүргэд сандраад, далныхаа ясыг алджээ. Тэр үед далан хар ямаагаа хариулж яваад борооноос хоргодож ухнын сахал дор суусан өвгөний нүдэнд далны яс нь орчихжээ.


Энэ долоогийн томыг эхэнд нь, түүнээс бага багыг хойш хойш нь дэс дараалан цувуулж бодит үнэн байдлаар нь хэлнэ үү.



Монгол ардын бодлого /IQ/ - Зүсгүй морь

Урьд эрт цагт гэнэ билээ. Хоёр хаад хоорондоо дайтдаг байжээ. Гэтэл нэг хаан, нөгөөгөө олзлон аваад, "зүсгүй морь олж над өгвөл чамайг тавина, хэрэв чи зүсгүй морь олж над өгөхгүй бол толгойг чинь авна" гэжээ. Цаадах хаан зүсгүй морь олж өгөхөөр нутагтаа буцаад, тугалчин хүүгийн хэлж өгснөөр гэдрэг хэлүүлсэн нь: "Би зүсгүй морь олсон, харин тэр морио ..... тийм нэг өдөр ирж аваарай" гэж хэлүүлсэн байна. Гэтэл зүсгүй морь авах ..... тийм нэг өдөр одоо хүртэл олдсонгүй гэнэ.


Ямар өдөр ирж аваарай гэж хэлүүлсэн бэ?

profile 

Намар навч унадгаараа

Өвөл цас ордгоороо

Хавар ногоо ургадгаараа

Зун бороо ордгоороо

Харин би өөрөөрөө гайхуулдаг

Хүмүүс та нар юугаараа гайхуулдаг вэ ?


Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3073324/2a9/trackback

gazriinzurag

2010.04.23 17:08:00
*.214.189.218

estoi bodoj chadaxgvi ym bna exniix ni uxna ni l xamgiin tom ym shig bxiin

bi bol sexy

2010.04.26 16:03:03
*.70.65.116

2doh ni udur shunu boldoggvi udur????????yum boluuuu? esvel nar jargadaggvi udur

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210460
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238694
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365901
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364581
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523346
배너신청
자생병원

배너신청