Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
Ихэнх эмэгтэйчүүдийн үс өтгөрч гялалздаг. Харин бүр эсрэгээрээ ч эргэх тохиолдол байдаг. Тухайлбал үс хэтэрхий их тослог болох юм уу? Эсвэл бүр хуурайшдаг. Үс тослог ихтэй болвол яах вэ? Үсээ сайн чанарын шампуниар тогтмол угаах. Хэтэрхий халуун усаар угаавал ус гэмтэх учир бүлээвтэр усаар угаах хэрэгтэй. Сэнсээр хатаахгүй байх. Үс хугарамтгай, хуурай болбол яах вэ? Үсний тэжээлийн тос түрхэж, уксус хийсэн усаар угаавал үс зөөлөрнө. Жирэмсэн үедээ будаг, хими хийлгэхээс татгалзах хэрэгтэй.Үсээ үнэхээр будах шаардлагатай бол “ХНА” гэх мэтийн ургамлын гаралтай будгаар будаарай.Хими хийлгэх , химийн гаралтай будгаар үсээ будсан тохиолдолд толгойны арьсанд шингэж, арьсаар дамжин цусанд орж, үр хөврөлд нөлөөлөх аюултай. Хөхөө хэрхэн арчлах вэ? Гэдэс томрохын хэрээр хөх ч гэсэн томордог. Жирэмсний сүүлийн саруудад хөхний жин 500гр –аар нэмэгддэг. Хөхөө хамгаалахын тулд дасгал хийх хэрэгтэй.Хөхний булчинг хөгжүүлэх нь их удаан, хэцүү ажлын нэг байдаг. Дараах 3-н төрлийн дасгалыг хийхэд хэтэрхий их ачаалал өгөхгүй бөгөөд хөхний сайхан хэлбэрийг хэвээр хадгалахад тусална Дасгал №1. Бөмбөгийг өгзөгний хавьцаа ардаа барьж аль болох өндөрт өргөхийг хичээ. Өргөсөн чигээрээ 5-10 сек болооорой. Энэ дасгалыг өдөрт 10 удаа давтана. Дасгал ¹2 Хөхний хавьцаа гарынхаа хурууднуудыг салаавчилж алгаа сайн нийлүүлнэ. Хөх болон агрын булчинг чангална. 15 хүртэл тоолоод буцаад суллана. 10 удаа хийнэ. Дасгал №3.Гартаа 1-2.5 кг жинтэй гантель барьж цээжний харалдаа сунгаж зогсоно. Гараа 2 тийш нь салгана. 10-15 удаа хийх. Хүүхдээ хөхүүлэхэд бэлтгэх. Жирэмсний 2 дахь хагасаас эхлэн өдөрт ядаж нэг удаа хөхнийхөө толгойг алчуураар арчиж сурах хэрэгтэй. Хөхөө усаар чийрэгжүүлж байвал сайн нөлөөтэй. Хөхнийхөө толгойг гаргасан хөхний даруулга өмсөж байвал хөхний толгой хэт их мэдрэмтгий байхаа болино. Жирэмсний 3-н сартайгаас эхлэн хөхнийхөө толгойг савангаар угаах, тос түрхэхгүй байхыг хичээх хэрэгтэй. Ингэснээр хөхний толгой сайн хөрсжиж. хагарахгүй болох сайн талтай. Жирэмсэн болсноо мэдэнгүүтээ өргөн хажуутай, хөхийг сайн өргөж өгч чадах, хөвөн даавуун хөхөвч өмсөөрэй. Усанд орох бүрийнхээ дараа алчуураар болон гараараа хөхөө гаднаас нь хөхний толгой уруу чиглэлээр эргэлдүүлэх маягаар массаж хийж байгаарай. Энэ нь арьсны холбох эдийг бэхжүүлж хөхний арьсыг язрахгүй байх бололцоог өгдөг. Витамин Е болон гиалурины хүчил агуулсан массажны тос хэрэглэвэл үр дүн сайтай байдаг. Гэдэсний арьсаа хэрхэн язрахгүй байлгах вэ? Жирэмсний сүүлийн саруудад гэдэснийхээ арьсыг сайн арчлахгүй бол сунаж, их хэмжээгээр язардаг. Өдөр бүр усаар гэдсээ шүршиж байвал гэдэсний арьс суналт сайтай болдог. Ваннтай усанд орохыг эмч хориглоогүй бол усандаа 5-10 стакан сүү, 3 цайны халбага миндалийн тос нэмж өгвөл арьсны уян хатан чанар сайжирдаг. Усанд орсны дараа тос түрхэж,хэсэг байсны дараа эрхий хуруугараа арьсаа бага зэрэг улайтал нь хөнгөн дарж өгөөрэй. Эрүүл зөв хооллолтын тухай байнга санаж яваарай. Арьсны уян хатан чанарын 70% нь зөв хооллолттой холбоотой. Хэрвээ зөв хооллоод сурчихвал хэтэрхий их жин нэмэхгүйгээс гадна арьс язрахгүй байх сайн талтай. Хөлийн судас бүдүүрэхгүй байхын тулд яах ёстой вэ? Жирэмсэн үед хөлд ирэх ачаалал 10-15 кг-аар нэмэгддэг. Хэвийн хэмжээнээсээ 1.5 л илүү цус хөлийн судсуудаар гүйдэг. Ингээд хөлийн судас ачааллаа даахгүй бүдүүрэх хандлагатай болдог. Хэвтэх болон суух үедээ аль болох хөлөө өргөж байх хэрэгтэй. Усанд орсныхоо дараа зориулалтын массажны сойзоор эсвэл гараараа хөлийнхөө булчинг доороос нь дээш , доороос нь дээш нь чиглэлд массажилж өгөөрэй. Энэ үед зориулалтын тос, гель хэрэглэж болно. Хөлд эвтэйхэн намхан өсгийтэй, хөлийн арьс амьсгалж болохоор арьсан гутал өмсөхийг зөвлөж байна. Угийн хөлийн судас нь бүдүүрэх хандлагатай эмэгтэйчүүдэд дараах зөвлөгөөг хүргэж байна. Хэтэрхий удаан зогсох хэрэггүй. Хэвтэхдээ хөлөө өндөрлөж суух, хэвтэхдээ хөлийнхөө доор дэр тавьж байгаарай. Жингээ хэтэрхий их нэмж болохгүй. Аль болох тэнцвэржүүлсэн зөв хооллолтыг сонгоорой. Тусгайлан зориулсан оймсыг өмсөж байх. Оймсоо орондоо байхдаа өмсөж, тайлахдаа орондоо тайлж байгаарай.Хөлөнд эвгүй бариу гутал, чанга резинтэй оймс хэрхэвч өмсөж болохгүй.
profile 이설아
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2243420/020/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210460
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238694
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365901
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364581
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523346
배너신청
자생병원

배너신청