Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

Ноцтой мэдээ

Уншсан 12726 vote 0 2009.08.10 21:40:07
Саяхан Євєрхангай аймгийн Хужирт суманд нэгэн ноцтой хэрэг гарчээ. Хэргийн эзэн,
 
хэнгэрэгийн дохиур нь Хархорин сумын харъяат Т.Бат-Эрдэнэ гэгч бєгєєд тэрбээр одоогоос хэдэн жилийн ємнє Хужирт суманд оршин суудаг Содоо хэмээх хоёр дагавар хvvхэдтэй бvсгvйтэй гэрлэжээ. Гэвч ємнє нь хvн амины хэргээр шоронд ял эдэлж байсан танхай этгээд Бат-Эрдэнэ Содоо бvсгvйг зvсэн зvйлээр зовоодог болж. Эхэндээ тэр хоёр дагавар хvvхдийг нь ад vздэг байсанаа сvvлдээ арав гаруй насны том охин руу нь тачаалын харц чулуудаж, ээжийг нь эзгvйд охиныг хvчирхийлэх гэж хэд хэдэн удаа оролдсон байна.
Магадгvй хvчиндсэн байхыг ч vгvйсгэхгvй. Харин vvнийг нь Содоо бvсгvй мэдсэнээр том охиноо ємнєх нєхрийнхєє ах дvv нар луу явуулчихжээ. Тэгтэл хилэнцэт тачаалд автсан Бат-Эрдэнэ “Чи яах гэж охиноо айлд єгч байгаа новш вэ. Чамайг ална” гээд гэрийнхээ хаалгыг тvгжиж байгаад Содоо бvсгvйн хvзvvг хутгаар зvсч орхижээ.

Тvvний гараас амьд мэнд мултрах гэсэн бvсгvй эцсийнхээ тэнхээг шавхан байж гэрээсээ гарч гvйсэн хэдий ч Бат-Эрдэнэ хойноос нь хєєн барьж аваад хоолойг нь хэрчиж, хоёр хєхийг нь огтолж зэрлэгээр хєнєєжээ. Тэгээд єєрийнхєє амийг хорлох гэж хvзvvгээ хоёр ч удаа єнгєцхєн хэрчиж, хєндий цээж рvvгээ нэг удаа хутгалсан байна. Гэсэн ч муу хvн барагтай бол vхдэггvйн жамаар тэр vхсэнгvй. Яг цагаа тулахад утсан чинээ улаан голоо зоригтойгоор тасдаж чадсангvй. Хужиртын эмч нар тvvнд яаралтай мэс засал хийснээр хэрцгий зандалчин Бат-Эрдэнийн амь аврагджээ. Саяхан тvvнийг Хужиртаас “Ганц худаг”-т авчирч хорьсон бєгєєд ах дvv нар нь vхсэн хvн vг хэлдэггvйг далимдуулан талийгаач Содоо бvсгvйг єєрєє буруутай байсан мэтээр ярьж яваа сурагтай. Гэсэн ч ємнє нь хvн амины хэргээр ял эдэлж байсан, мєн сая хэрцгий аллага vйлдсэн гаж донтон Бат-Эрдэнийг хичнээн ємгєєлж хамгаалаад нэмэргvй л болов уу. Нэг ёсондоо тогос шиг гоёод, хєхєє шиг донгодсон ч чадал дорой бvсгvй хvнийг зэрлэгээр хороосон Т.Бат-Эрдэнэ хэрцгий зандалчин чигээрээ л vлдэнэ. Одоо харин тєр тємєр нvvрээ vзvvлж, эрээгээ алдсан энэхvv гаж донтоныг даруйхан тонилгож нvгэлт хорвоог бага ч атугай цэвэрлээсэй билээ.
profile
             
                                                      rainbows-2.gif i love many image by impriss00
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2064407/531/trackback

profile

Ц.ЭЛГЭМСҮҮ

2009.08.10 21:42:40
*.5.101.162

profile

Ц.ЭЛГЭМСҮҮ

2009.08.10 21:47:46
*.5.101.162

profile

sarmis.....

2009.08.10 23:09:13
*.158.67.122

hahaha.................saihan  mgl  zaluu  bna  daa...tiimee  elegee  ania...iimerhuu  amidral  mgl-d  har  1000-aaraa  bgaashtee.....

www.huuhed.bblog.mn

2009.08.11 11:53:01
*.128.201.68

Ийм дэмий хүний нерв хөдөлгөсөн мэдээ энээ тэрээг битгий бахархалтай нь аргагүй тавьж байгаач. энэнээс хүн нервтэж хэдэн эсээ байрна уу гэхээс мэдээ уншиж мэдлэгээ дээшлүүлэх нь юу л бол. Ер нь ийм гэмт хэргийн ч юм уу хар мэдээ монголчуудыг их бухимдуу болгож байгаа шүү. Гэрэл гэгээтэй мэдээ тавьж бай л даа.
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210461
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238694
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365901
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364581
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523346
배너신청
자생병원

배너신청