Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

click to commentАрьсны үрчинг буюу стрии: үүсэх нөхцөл, түүнтэй тэмцэх арга Арьсны үрчинг буюу стрии гэдэг нь турж байгаа болон төрсөн эмэгтэйчүүдэд тохиолддог зовлон биш гэнэ. Ийм юм өсвөр насны хүүхэд, залуу бүсгүйчүүд болон бүр эрэгтэй хүнд тохиолддог байна. Гормон , тодруулбал гормоны өөрчлөлт нь арьсны үрчинг үүсэх хамгийн түгээмэл нөхцөл нь болдог. Арьсны үрчинг (стрии) үүсэх нөхцөлд- фибробластын бүрэн бүтэн байдал алдагдах явдал, дермийн түвшинд (арьсны илүү гүн бүрхүүл) арьс гэмтэх явдал юм. Энэ явцад дермийн нэгэн хэсэг газар атрофи үүсдэг ба энэ нь хэвтээ чиглэлийн коллагены ширхэгийн суналт үүсдэг гэсэн үг. Үүний зэрэгцээ эластины ширхэг сунаж улмаар тасардаг байна. Арьсны үрчинг үүсэх нь кортизолын (бөөрний хажуухнаас гардаг гормон) гиперсекрецийн үр нөлөө юм. Тэр арьсны эластинлаг ширхэгийг эвддэг. Ийм учраас стрии нь жирэмсэн байх үед болон бэлгийн бойжилтын үед илүүтэй илэрдэг байна. Стрии нь мөн хэт хурдацтай жин хасагдаж нэмэгдэхэд илрэнэ. Энэ тохиолдолд босоо чиглэлтэй стрии үүсдэг, харин гормоны өөрчлөлтөөс болж хэвтээ чиглэлийн стрии үүсдэг байна. Стрии гэдгийг бас өөрөөр үхмэл бүс гэж нэрлэдэг. Энэ хэсэгт үс ургадаггүй, арьсны секрет ялгардаггүй, хөлөрдөггүй байна. Энэхүү асуудалтай орооцолдохоос өмнө урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах нь зүйтэй. Юуны өмнө жингээ тогтмол нэг хэмжээнд барих нь чухал. Зөв бөгөөд эрүүл хооллох нь бас маш чухал (аль болох жимс, ногоо түлхүү хэрэглэж гурилан зүйл бага идэх хэрэгтэй). Өдөр болгон чийгшүүлэгтэй хэрэгсэл ашиглаж байх. Биеийн тамирын дасгалыг тогтмол хийж байх. Хэрэв стрии нь гараад ирсэн тохиолдолд дараах зүйлийг санах хэрэгтэй: бүрмөсөн стрии байхгүй болно гэж үгүй, үүнтэй тэмцэж арилгах арга одоог хүртэл шинжлэх ухаан олоогүй байна. Гэсэн хэдий ч үүнийг багасгах, бараг харагдахгүй болгох олон арга бий. Цаг алдалгүй авсан арга хэмжээ стрии-г бараг мэдэгдэхгүй болгодог. Стрии-тэй тэмцэх арга: Цаг алдахгүй байх нь чухал. Дөнгөж эхлэн үүссэн стрии нь амархан засагддаг. Өөрийн биед стрии бий болмогц даруйхан арга хэмжээ авах хэрэгтэй: мезо-эмчилгээ, пилинг, ороолт, маск, массаж г.м. Мезо-эмчилгээ нь стрии үүсч байхад маш үр дүнтэй арга. Арьсанд олон тооны хатгалтаар тусгай биологийн идэвхит бодис, гиалурын хүчил, витамин, коллаген зэргийг агуулсан холимог шахдаг. Энэхүү холимогийг хүн тус бүрт тохируулан найруулж хийдэг байна. Курс эмчилгээ нь 5-15 удаа болдог. Үр дүн нь мэдэгдэхүйц: арьсны гадаад өнгө сайжирч үрчлээс мэдэгдэхгүй болж тэнийж өгдөг. Ягаан болон улаан стрии нь бараг харагдахгүй болдог байна. Химийн пилинг ба микродермоүүсэл. Микродермоүүсэл гэдэг нь тусгай хоолойгоор өндөр хурдаар арьсанд оксид алюминийн кристаллын урсгалыг оруулдаг. Энэ нь эпидермист орж арьсны үхмэл хэсэгтэй хамт буцаан сорогдон гардаг байна. Эпидермисын гадаргуун үеийг арилгахад арьс тэнийж өгдөг байна. Химийн пилингийг ихэвчлэн арьсны үрчлээсийг арилгахад хэрэглэдэг байна, стрии-д хэрэглэх үед арьсыг хуурайдаж холбогч эд эсийг нь тусгай төхөөрөмжөөр төлжүүлдэг байна. Үхмэл үеийг арилгасны дараа нөхөн сэргээх арга хэмжээг авдаг: маск тавих, ороолт хийх зэрэг. Ингэж идэвхитэй арчилгаа хийснийхээ дараа үүнийгээ алдахгүй байх эмчилээ хийх хэрэгтэй. Жишээ нь: арьсыг илүү уян зөөлөн болгох тусгай тосон массаж хийх г.м.
profile Шүүмжлэлтэй бай гэхдээ бүдүүлэг биш
Хатуу бай
гэхдээ дээрэлхүү биш
Хөгжилтэй бай
гэхдээ тэнэглэж биш
Сайхан сэтгэлтэй бай гэхдээ зөөлөн биш

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1456005/58a/trackback

profile

자야

2009.03.21 14:20:03
*.142.118.197

minii aris orig l doo. yurduu ch sanaa zovdoggui ee bi
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210469
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238696
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365902
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364581
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523350
배너신청
자생병원

배너신청