Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
 Зарим эмэгтэйчүүд нөхөрт гарсан цагаасаа л эхлэн өөрийн бие даасан байдлаа бага багаар алдаж эхэлдэг. Тэднээс “таны мөрөөдөл юу вэ” гэхэд би зүгээр л гэрийн сайн эзэгтэй байхыг хүсч байна гэж хэлдэг. Ингээд л болоо юу?

6jpg.jpg

 
Би өдөржин хүүхдээ харж, гэр орны ажил хийж, тэгээд оройд нөхрийгөө ирэхийг хүлээгээд л, ирэхээр нь хоолыг нь хийж өгөөд л, өдөр бүр ер нь иймэрхүү л өнгөрдөг. 2 хүүхэд дараалж гаргаад 5 жил гэртээ суучихаар одоо бүр өөрийгөө мартчихсан гэж хэлж болно.
 
Өмнө нь би юу ч мөрөөдөж байсан юм бол мэдэхгүй, бүх л зүйлсээрээ нөхрөөсөө харьяат болохоор сүүлдээ бүр нөхрийнхөө хувьд үнэ цэнэгүй нэгэн болж хувирч байгаа юм шиг санагдах боллоо гэж нэгэн эмэгтэй бичжээ.
 
Энэ удаагийн нийтлэлээрээ бүсгүй хүн нөхөрт гарч, ээж болсон байлаа ч өөрийн бие даасан байдал, үнэ цэнээ хэрхэн хадгалах вэ гэдэг сэдвийг хөндөх болно. Хосуудын үерхэж байх үе, дөнгөж гэр бүл болох үе, гэрлээд хэдэн жил болсон үеүд хоорондоо мэдээж ялгаатай байдаг. Энэ ялгаатай байдал нь ч гэсэн хосуудын харилцаанд сайн муу олон өөрчлөлтүүдийг авчирч болно. 
 
Зарим эмэгтэйчүүд нөхөрт гарсан цагаасаа эхлээд л өөрийнхөө бүхий л анхаарал халамжаа зөвхөн гэр бүлдээ зарцуулж эхэлдэг. Ингэснээр өөрийнхөө гадаад үзэмжинд анхаарал тавихаа больж, ихэвчлэн жин ихээр нэмж, дөнгөж нөхөртэйгээ сууж байсан шигээ үзэсгэлэнтэй бүсгүй биш болж хувирсан байдаг.
 
Мөн санхүүгийн хувьд ч, хувь хүний хувьд ч гэсэн бүхий л талаараа нөхрөөсөө харьяат болж эхэлдэг ба энэ нь өөрийн хүсэл мөрөөдлөө орхих, ямар ч хоббигүй болох, найз нөхөдгүй болох, бие дааж шийдвэр гаргах чадваргүй болох зэрэг өөрчлөлтүүдийг амьдралд нь авчирч байдаг.
 
Энэ нь тодорхой хэлвэл “өөрийгөө гээж” эхэлдэг гэсэн үг ба гэрлэлтэнд хоёр тал хоёулаа тэгш эрхтэй байх ёстой байтал нэг талын эрх ашиг давамгайлсан хандлагатай болдог гэсэн үг юм. Ингэснээр тухайн эмэгтэйн үнэ цэнэ гэр бүлд буурч, айлын эзэгтэй гэдэг байр суурьнаас биш шударгаар хэлэхэд “гэрийн үйлчлэгч маягтай” хандах хандлагыг үүсгэдэг гэж хэлж болно.
 
Энэхүү гэр бүл дэхь эмэгтэйн үнэ цэнэгүй байдал нь цаашлаад гэр бүлийн ноцтой асуудлуудыг үүсгэж эхэлдэг ба гэр бүлийн хүчирхийлэл үүсэх нөхцөл ч болох нь бий. 
 
Тиймээс эмэгтэйчүүддээ өгөх миний зөвөлгөө бол өөрийн үнэ цэнэ, бие даасан байдал, хүсэл мөрөөдөл, кариераа хэзээ ч бүү орхи! Өмнө нь та нөхрөөсөө хайр халамжыг ихээр хүсдэг байсан бол өнөөдрөөс эхлээд өөрийгөө хайрлаж, халамжилж эхлээрэй.
 
Хүнтэй сууна гэдэг нь өөрийн үнэ цэнийг үгүй хийж, бүхнийг бусдын төлөө зориулна гэсэн үг биш ба та ч гэсэн үнэ цэнэтэй, ирээдүйтэй, бие даасан, хүчирхэг эмэгтэй гэдгээ хэзээ ч бүү март. 
 
Гэрийн сайн эзэгтэй, хүүхдийн сайн ээж, хүний сайн хань байхын сацуу мөн та өөрийн гоо сайхан, эрүүл мэнд, бие галбир, хувь хүний хөгжилдөө ямагт анхаарал тавьж, өөрийгөө хайрлаж, үргэлж өөртөө итгэлтэй байхыг зөвлөж байна. Санхүүгийн хувьд ч гэсэн аль болох харьяат, бие даасан байдлыг эрхэмлэж, боловсрол мэдлэгээ үргэлж дээшлүүлж, хувийн кариертаа анхаарал хандуулж байх нь зүйтэй юм. 
 
Эцэст нь та бол үзэсгэлэн төгс эмэгтэй хүн тул өөрийг тань үл хүндлэх хандлагыг хэзээ ч бүү хүлээн зөвшөөрөөрэй. Яагаад гэвэл та энэ дэлхийд хайрлуулах гэж, эргээд бусдад хайрыг түгээх гэж ирсэн хүн юм шүү. Өдөр бүр хүчирхэг бүсгүй байгаарай.  Монголжингоо.
  

profile
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8001967/252/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210468
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238696
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365901
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364581
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523347
42276 Нүүрний арьс татах мэс засал file OPERAemneleg 2018-10-19 138
42275 Нүүрний хэлбэр засах багц мэс засал file OPERAemneleg 2018-10-11 136
42274 гэрлэлт зуучлал бичиг баримт Tanil0 2018-10-09 108
42273 таны үс, хумс эрүүлжиж, мэдэгдэхүйц хурдан ургана @*********@... 2018-10-02 132
42272 ~~~~~~~~Эмэгтэйчүүдийн шингэн лаа~~~~~~~~ file SteelIron 2018-09-27 209
42271 Huh tomruulgh mes zasal file OPERAemneleg 2018-09-18 145
42270 Цагаачлалын албаны зөвшөөрөлтэй мэргэжилийн өмгөөлөгч танд туслахад бэлэн байна. ☎010-7651-1616 MK비자VISAoffice 2018-09-16 100
42269 hi ohisd busguichuudee sormuus suulgaj bn shuu Winkbeauty 2018-09-13 120
42268 Гэрлэлт цуцлалттай холбоотой асуудал (Монголд) Гэр бүл,хуримын f-6 виз,зөвлөгөө 2018-09-10 126
42267 Hi [1] Номио 2018-09-04 208
42266 ӨӨХ СОРУУЛАХ МЭС ЗАСАЛ file OPERAemneleg 2018-09-03 154
42265 Hvvhdiin tereg or bolon busad zvils zarnaa. G00noo 2018-09-01 103
42264 Hvvhdiin tereg or bolon busad zvils zarnaa. G00noo 2018-09-01 87
42263 гэрлэлт зуучлал бичиг баримт Tanil0 2018-08-30 118
42262 Гэрлэлт цуцлалттай холбоотой асуудал (Монголд) Гэр бүл,хуримын f-6 виз,зөвлөгөө 2018-08-29 117
42261 Бодит үр дүн file OPERAemneleg 2018-08-29 118
42260 haaltgui ajil bn em tamers 2018-08-27 187
42259 *** УЛАМЖЛАЛТ ЭМЧИЛГЭЭНИЙ БАРИА ЗАСАЛ *** ЭНХ -МӨНХ *** БАРИА ЗАСАЛ, ИЛЛЭГ*** ЭНХ-МӨНХБАРИА-ЗАСАЛ 2018-08-16 103
42258 Дур булаам царай file OPERAemneleg 2018-08-13 149
42257 ӨӨХ СОРУУЛАХ МЭС ЗАСАЛ file OPERAemneleg 2018-08-06 125
42256 гэрлэлт зуучлал бичиг баримт Tanil0 2018-08-03 119
42255 Нүүрэнд өөх суулгах мэс засал file OPERAemneleg 2018-07-26 190
42254 Нүүрний хэлбэр засах мэс заслын үр дүн file OPERAemneleg 2018-07-24 113
42253 Арьс, гоо сайхны эмнэлэгтээ 30%хүртэл хөнгөлөлт үзүүлж байна. file Oracleclinic 2018-07-23 141
42252 Опера Хөхний мэс засал file OPERAemneleg 2018-07-23 110
42251 Tanil0 idtei solongosoos bolgoomjil!!! purev. 2018-06-23 255
42250 гэрлэлт зуучлал бичиг баримт Tanil0 2018-06-22 101
42249 Hodoo 2em buudalin ajil bna 01081099192 Oyu_ok 2018-05-30 188
42248 Hodoo 2em buudalin ajil bna 01081099192 Oyu_ok 2018-05-30 107
42247 Hodoo buudalin ajil bna 2em hel medehgvi bj bolno 01081099192 [1] Oyu_ok 2018-05-30 153
42246 Ganjind buudal 1,800,000 nagase tomaya 2018-05-30 141
42245 ГОО САЙХНЫ МЭС ЗАСАЛ ХЯМДРАЛ OPERAemneleg 2018-05-16 198
42244 ДАВХАРААНЫ МЭС ЗАСАЛ ХЯМДРАЛ OPERAemneleg 2018-05-04 193
42243 Oyutan tsagin ajild awna parasu 2018-05-04 180
42242 Busguichuudee tuslaarai unen99 2018-04-19 381
42241 *** УЛАМЖЛАЛТ ЭМЧИЛГЭЭНИЙ БАРИА ЗАСАЛ *** ЭНХ -МӨНХ *** БАРИА ЗАСАЛ, ИЛЛЭГ*** ЭНХ-МӨНХБАРИА-ЗАСАЛ 2018-04-17 126
42240 ~~ ГАННАМ дvvрэг ГОО САЙХНЫ ЭМНЭЛЭГ ~~ ХЯМДРАЛТАЙ ҮНЭЭР ~ МОНГОЛЧУУДДАА ҮЙЛЧИЛЖ БАЙНА. ЭНХ-МӨНХБАРИА-ЗАСАЛ 2018-04-17 179
42239 Гэрлэлт ба гэрлэлт цуцлалт найдвартай маш хурдан хийж өгнө (mongold) Гэр бүл,хуримын f-6 виз,зөвлөгөө 2018-04-04 174
42238 Immigration –д бүртгэлтэй “СОЛИН” хууль зүйн товчоо file "СОЛИН" ХУУЛЬ ЗҮЙН ТОВЧОО 2018-03-28 118
42237 Цагаачлалын виз G-1 ТАТГАЛЗСАН ХАРИУ АВСАН ТОХИОЛДОЛД file "СОЛИН" ХУУЛЬ ЗҮЙН ТОВЧОО 2018-03-28 118
42236 13 дахь цалин болох 퇴직금 авч чадахгүй байгаа бол “Солин” Хууль Зүйн товчооруу холбогдоорой !!! 02-6247-8852 file "СОЛИН" ХУУЛЬ ЗҮЙН ТОВЧОО 2018-03-28 105
42235 Immigration –д бүртгэлтэй “СОЛИН” хууль зүйн товчоо  file "СОЛИН" ХУУЛЬ ЗҮЙН ТОВЧОО 2018-03-28 83
42234 гэр бүл салалт & виз сунгалт file "СОЛИН" ХУУЛЬ ЗҮЙН ТОВЧОО 2018-03-28 95
42233 Цагдаа, прокурорын газарт хэрэг нэхэмлэгч, хэргийн сэжигтнээр болон хулгай, залилан луйвар, хүчирхийлэл, согтуугаар жолоо барих зэрэг асуудлаар байцаагдаж байгаа иргэд эсвэл шүүхэд ял шийтгэл авч буй таныг өмгөөлөн туслах болно. file "СОЛИН" ХУУЛЬ ЗҮЙН ТОВЧОО 2018-03-28 92
42232 Цагаачлалын виз G-1 6 сар file "СОЛИН" ХУУЛЬ ЗҮЙН ТОВЧОО 2018-03-28 110
배너신청
자생병원

배너신청