Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

Үр шилжүүлэн суулгалт

 /In Vitro Fertilization/

 

Үр шилжүүлэн суулгах ажиллагаа (Умайн гадна орчинд)

 

Үр шилжүүлэн суулгалт /IVF-In Vitro Fertilization and Embryo Transfer/ гэдэг нь эмэгтэйн гүйцэт боловсорсон өндгөн эсийг гаргаж авч, эрэгтэйн эр бэлгийн эс буюу үрийн шингэнийг гарган авч тусгай орчинд үр хөврөлийг явуулан 2-5 хоногийн турш өсгөж эмэгтэйн саванд шилжүүлэн суулгаж жирэмслүүлэх арга юм.

 

Үр шилжүүлэн суулгах ажиллагааг хэн хийлгэх вэ?

 

l  Үрийн сувагтай холбоотой үргүйдэл 

(үрийн сувгийн битүүрэл, үрийн гуурсан хоолойн наалдац)

l  Эрэгтэй үргүйдэл

l  Шалтгаан нь тодорхойгүй үргүйдэл

l  Эндометриоз буюу умайн хөндийн салст бүрхүүлийн өөрчлөлт

l  Зохиомлоор үр суулгах арга удаа дараалан бүтэлгүйтсэн тохиолдолд.

 

Үр шилжүүлэн суулгах ажиллагааны дараалал

 

1.      Өндгөвчийг сэдээх буюу өндгөн эс боловсрох үеийн шинжилгээ

Гормоны тариаг тарьж олон тооны өндгөн эсийг үүсгэнэ. Өндгөн эс олноор гарах тусам жирэмслэх магадлал нэмэгддэг. Тухайн өвчтөний өөрийн биеийн онцлог(нас, өндгөвчний үйл ажиллагаа, өндгөвчийг сэдээх эмчилгээний үр дүн) зэргээс хамаарч тариа тарих аргыг шийдвэрлэнэ. Үүнд:

 

ü  Богино хугацааны арга

Сарын тэмдгийн 2-3дах өдрөөс эхлэн өндгөвчийиг сэдээх тариаг хийж эхэлнэ. Сарын тэмдгийн 6-дах өдрөөс эхлэн 2-3хоногийн зайтайгаар Эход харж өндгөн эс боловсрох байдлыг ажиглана. Өндгөн эсийн боловсрох байдлаас хамаарч сарын тэмдгийн 6-7 дах хоногоос өндгөн эсийг жигд хэмжээгээр боловсруулах үйлчилгээтэй тариаг зэрэгцүүлэн хийж эхэлнэ.

Сарын тэмдгийн 12-16 дах хоногт өндгөн эсийг гарган авна. Үүнээс дахин 2 долоо хоногийн дараа үр хөврөл явагдсан үрийг саванд суулгана. Үрийг саванд суулгаснаас 10-14 хоногийн дараа цусны шинжилгээгээр жирэмсэн эсэхийг тогтооно.

  

ü  Урт хугацааны арга

Сарын тэмдэг ирэх 7-10 хоногийн өмнөөс эхлэн хэвлийн хэсэгт тариа тарьж эхэлнэ. Энэ тариа нь эмэгтэй хүний биеийн доторх гормоныг барьж,өндгөн эс боловсролтыг түр зогсоодог үйлчилгээтэй. Сарын тэмдэг эхэлсэн 3дах өдрөөс өндгөвчийг сэдээх тариаг хийж эхэлнэ. Үүний хажуугаар өмнө нь хэвлийн хэсэгт тарьж байсан тариаг тал хэмжээгээр багасгаж үргэлжлүүлэн тарина. Үүний дараах шат нь богино хугацааны аргатай адилхан явагдана.

 

2.      Эр бэлгийн эс болон өндгөн эсийг гаргах

Өндгөвчийг сэдээх үйл явцын дараа HCG тариаг тарьж 36 цагийн дараа өндгөн эсийг гарган авна. Ингэхдээ унтуулж мэдээ алдуулсаны дараа нарийхан утсан эхог ашиглан өндгөн эсийг гарган авна. Мэдээ алдуулалттай учраас өндгөн эс гарган авах ажиллагааны явцад өвдөлт байхгүй бөгөөд ажиллагаа дууссаны дараа 1 цаг орчим сэргээх өрөөнд хэвтэж амарч байгаад гэртээ харьж болно. Өндгөн эсийг гаргаж авсан өдрөөс эхлэн саванд үр сайн тогтохуйц үйлчилгээтэй дааврын эм хэрэглэнэ.

Өндгөн эс гаргаж авсан өдөр эр бэлгийн эсийг (тусгай өрөөнд) мөн гаргаж авна.

 

²  Мэс заслын аргаар эр бэлгийн эсийг гаргах

Үрийн шингэний суваг төрөлхийн гэмтэлтэй, үрийн шингэний суваг битүүрэлтэй, үрийн сувгийн хаалтыг буцаах мэс засал амжилтгүй болсон тохиолдолд хөнгөн мэдээ алдуулан мэс заслын аргаар эр бэлгийн эсийг гарган авч үр шилжүүлэн суулгалт хийх боломжтой.

 

3.      Гадны орчинд үр хөврөл явуулах ба өсгөх

Гарган авсан өндгөн эсийг тусгай орчинд тодорхой хугацааны турш үр хөврөл явуулж, шаардлагатай бол нэмэлт хэдэн цагийн турш өсгөж томруулсаны дараа эмх цэгцтэй болсон эр бэлгийн эстэй нийлүүлнэ. Эр бэлгийн эсийн үр хөврөл явуулах чадвар нь хэвийн бус тохиолдолд эр эсийг өндгөвчийн цитоплазмын дотор тусгай технологийн дагуу тарьж хийх аргыг ашиглан үр хөврөл явуулна.

 

²  Эр бэлгийн эсийг өндгөвчийн цитокплазмын дотор шууд тарьж хийх арга (ICSI)

Үр хөврөл өөрөөрөө явагдах боломжгүй тохиолдолд микроскопоор харан өндгөн эсийн цитоплазмын дотор эр бэлгийн эсийг шууд тарьж оруулан үр хөврөл явуулж, өсгөх арга юм. Энэ маягийн нарийн мэс ажилбарыг хийсэн ч хэлбэрт өөрчлөлт болон гажиг үүсэхгүй болно.

  

4.      Үрийг шилжүүлэн суулгах

Үрийг тусгай зориулалтын зөөлөн гуурсан хоолойн дээр тавьж савны хананд байрлуулна. Ихэвчилэн өндгөн эс гарган авснаас 3 юмуу 5 хоногийн дараа шилжүүлэн суулгах ажиллагааг гүйцэтгэнэ.Үр шилжүүлэн суулгасны дараа 1 цагийн турш хэвтэж байгаад гэртээ харьж болдог. Гэртээ харьснаас хойш хэвийн амьдралдаа үргэлжлүүлэн орж болно. Хүсвэл шилжүүлэн суулгалтын дараа 1 хоног эмнэлэгт хэвтэж болно.

 

 ²  Эсийг лазераар засах ажиллагаа (Assisted Hatching)

Эр бэлгийн эс болон өндгөн эсийн нийлэмжээр үр хөврөл явагдсан үрийг савны хананд байрлуулахын тулд үрийг хамгаалж байсан гадна хальсыг хуулж авах хэрэгтэй болдог. Энэ хальс хэт зузаан юмуу хатуу байх тохиолдолд саванд байрлуулах үед жирэмслэлт амжилтгүй болох магадлал өндөр байдаг. Энэ тохиолдолд үр шилжүүлэн суулгахаас өмнө лазераар хальсны тодорхой хэсгийг хусч арилгана.

 

5.      Жирэмсэн эсэхийг шалгах

Үр шилжүүлэн суулгаснаас хойш 11-12 дах хоногт жирэмсэн эсэхийг шалгахын тулд цусны шилжилгээ хийгдэнэ. Эхний ээлжийн цусны шинжилгээгээр жирэмсэн эсэхийг шалгасны дараа жирэмсэн байх магадлалтай бол 3-4 хоногийн зайтай 2,3-дах удаагийн цусны шинжилгээг хийнэ. Жирэмсэн байх магадлалтай тоо нь сайн өсч байвал 1-2 долоо хоногийн дараа Эхо-р ургийг шалгана. Жирэмслэлтийн аюулгүй байдлыг хангахын тулд өмнө нь ууж байсан дааврын эмийг жирэмсний 8-9 дах долоо хоног хүртэл хэрэглэнэ.

 

Миз Мэди эмэгтэйчүүдийн эмнэлэг

-iDream- Үргүйдлийн төв

 

Утас: +82-10-5510-4494

 

Ажлын цаг: өглөө 8.30~орой 5.30

www.mizmedi.com

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/6733144/811/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210460
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238694
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365901
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364581
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523346
» ҮР ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ АЖИЛБАРЫН ДЭС ДАРААЛАЛ MizMedi 2012-11-05 2686
38315 ШИНЭ ЖИЛИЙН ПЛАТЕ УРАМТАЙ ӨМСӨХӨД ТАНЬ МАНАЙ ЭМНЭЛЭГ ТУСАЛЬЯ osknps 2012-11-05 1279
38314 МИЗ МЭДИ ЭМНЭЛЭГ БА ҮР ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАЛТ MizMedi 2012-11-05 1043
38313 em ajil bn baasga 2012-11-05 840
38312 eejuudee tarhinii daralt iig solongosoor yu gedeg ve [1] forewerhappy 2012-11-04 995
38311 Eртөнц таны бодсоноос ТОД! (Hүдний хараа тэгэлдэг ЛА3EРИЙН эмчилгээ) [1] Khos vansemberuu Hospital 2012-11-04 924
38310 huuhdiin d vitamin asuuya [2] buuvein duu 2012-11-04 1776
38309 GYONGGI DO,POCHEON, SUNURI-D MONGOL BAR YARALTAI ZARNA./KARAOKE, LIVE MUSIC-TAI/ HARILTSAH UTAS: 010-4037-6087 file Aussie 2012-11-04 936
38308 BANKNII BATALGAA OCHIJ GARGANA. HP; 010 5786 2797 MONGOL_BANK 2012-11-04 624
38307 hariulj ogooch [4] handcream 2012-11-04 1037
38306 Монгол Таун 903, @ + кабелаа vнэгүй тавиулаад, давхар БЭЛЭГЭЭ АВААРАЙ INTERNET-KOREA 2012-11-04 964
38305 Хөдөлмөрийн асуудлаар үнэгүй зөвлөгөө өгч байна. 노동문제로 무료 상담 해 드립니다. Гадаад ажилчдын хүний эрхийн төв 2012-11-04 730
38304 55% ХЯМД "SEOUL ШИЛДЭГ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭМНЭЛЭГ / ОРЧУУЛГА мэргэжлийн эмч 010-3169-6932 / ***САРНАЙ*** 2012-11-04 765
38303 aaziin ornuudad uichilgeegee gaihaltai sain uzuuldgeeree gaihagdaad bgaa turaah koffee g hudaldaalj bn [1] buteegdehun 2012-11-03 1050
38302 huuhediin hicheeliin shiree bolon matras zarna cd.key.crack 2012-11-03 974
38301 Eртөнц таны бодсоноос ТОД! (Hүдний хараа тэгэлдэг ЛА3EРИЙН эмчилгээ) Khos vansemberuu Hospital 2012-11-03 614
38300 Шинэ бараа *** Бүгдийг SMART болгоно***02-2275-1698 *** www.mglsky.com **MGL гишүүн* 2012-11-03 659
38299 jiremsnii hyuanli asuuyaa [1] balzol 2012-11-02 1172
38298 НАГАС ,БУТЭН САЙН ОДОРИЙН ОНЦГОЙ 70% SАЛE/ ХӨМСӨГ 70.0 ,КОНТУР 50.0 ,УРУУЛ 80.0 ШИВЭЭС / ** 010-3169-6932 ** ***САРНАЙ*** 2012-11-02 776
38297 Eртөнц таны бодсоноос ТОД! (Hүдний хараа тэгэлдэг ЛА3EРИЙН эмчилгээ) Khos vansemberuu Hospital 2012-11-02 651
38296 bair bn SBB 2012-11-02 568
38295 Turmaar bna [3] einj 2012-11-02 1474
38294 ****3D HUMSUG,KONTUR URUUL ,SHIVJ SORMUUS SUULGANA**** lady_2012 2012-11-02 729
38293 ****3D HUMSUG,KONTUR URUUL ,SHIVJ SORMUUS SUULGANA**** lady_2012 2012-11-02 1106
38292 Энд солонгосын иргэнтэй хууль ёсны [1] эди хугда 2012-11-02 714
38291 OHUI su:m 10%SALE DUL MOBILE 2012-11-02 784
38290 emegteichuudiin emneleg asuuya minnie mouse 2012-11-02 1624
38289 www.mglsky.com Бүх пүүз гутлаа танилцуулж байна BASKETBALL8 2012-11-02 1655
38288 Samsung Daewoo LG брэндийн хөргөгч, угаалгын машин үйлдвэрийн үнээр манайхаас аваарай***www.MGLSKY.com***02-2275-1698 SAMSUNG, LG, DAEWOO 2012-11-02 610
38287 ЖИМОБАЙЛ ДУГААР НЭГЖ- албан ёсны гэрээт борлуулагч gnew2 2012-11-02 793
38286 Өндөр хурдны интернэт, VНЭГҮЙ ХОЛБОЛТ + БЭЛЭГ 02-2265-1698 INTERNET-KOREA 2012-11-02 995
38285 ХЭРЭГГҮЙ ХЭСГИЙН ӨӨХИЙГ АВААД ХЭРЭГТЭЙ ХЭСЭГТ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАЖ ЗАЛУУЖУУЛНА Гоо үзэмж 2012-11-02 637
38284 Гэртээ утасгүй интернэт ашиглах боломж. Үнэгүй @ + Мөнгөн уруамшуулал Монгол Таун 903 тоот 02-2265-1698 BANK_BANK 2012-11-02 999
38283 АНСАН ХОТЫН ГАДААД ИРГЭДИЙГ ДЭМЖИХ ОРЧУУЛГА, ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ ТӨВӨӨР ҮЙЛЧЛҮҮЛНЭ ҮҮ ӨДРИЙН МЭНД 2012-11-02 835
38282 eejudee yaraltai tuslarai TT [3] honey1111 2012-11-01 1236
38281 ~Одуудад хийгддэг гоо сайхны шивээс хийж байна ОХУЙ таун салон монгол таун 901 тоот. MAKE-UP 2012-11-01 731
38280 Монголоос Халиун эмнэлэгийн бариа засалч ирсэн уламжилалт бариа засал хийж байна Монгол тауны 9 давхарт 901 тоот. MAKE-UP 2012-11-01 747
38279 ~БИДНИЙ ХОДООД ХОГНИЙ САВ ,БОХИРЫН ХООЛОЙ БИШ...TA ОМЕГА 3-ЫГ ЯАГААД ХЭРЭГЛЭХ ХЭРЭГТЭЙ BЭ? ,.. MAKE-UP 2012-11-01 728
38278 eejuudeese asuuy [2] jargal11 2012-11-01 882
38277 10sartai 2 gulug tejeeh hun bnuu 아름다운 2012-11-01 880
38276 Хөдөлмөрийн асуудлаар зөвлөгөө өгч үнэ төлбөргүй туслана. 노동 문제로 상담 해 드리고, 무료로 도와 드립니다. Гадаад ажилчдын хүний эрхийн төв 2012-11-01 769
38275 ГОО САЙХНЫ МЭС ЗАСАЛ ЧАНАРТАЙ ХЯМД ҮНЭЭР ХИЙЖ ҮЙЛЧИЛЖ БАЙНА 아름다운 2012-11-01 787
38274 Хууль зүйн сургалт явагдана ~UFC Үйжонбү гадаад иргэдийн төв UFC-Харилцан туслан хамтдаа 2012-11-01 6374
38273 Eртөнц таны бодсоноос ТОД! (Hүдний хараа тэгэлдэг ЛА3EРИЙН эмчилгээ) Khos vansemberuu Hospital 2012-11-01 659
38272 ХЭРЭГГҮЙ ХЭСГИЙН ӨӨХИЙГ АВААД ХЭРЭГТЭЙ ХЭСЭГТ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАЖ ЗАЛУУЖУУЛНА Гоо үзэмж 2012-11-01 822
배너신청
자생병원

배너신청