Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366


Эра төвйин захирал Д.Эрдэнэтуяа: Би одоо л амьдралын амтыг мэдэрдэг насандаа хүрлээ
Эра төвйин захирал Д.Эрдэнэтуяагийн зочлохоор Нархан хотхонг зорилоо. Тэрбээр Нүхтийн амралтаас дөнгөж гэртээ ирээд байв. Өрсөлдөөн ихтэй загварын ертөнцөд үеийнхээ бүсгүйчүүдээс цахиур хагалж, амжилтад хүрсэн энэ сайхан бүсгүй бодож байснаас минь тун энгийн амьдардаг юм билээ. Хүсэл мөрөөдөл нь тансаг харш, үнэтэй унаа биш. Элэг бүтэн амьдрал, өөдрөг бодол, дуртай ажил нь түүний аз жаргал.
Бямба гаригт тань руу залгахад хүүтэйгээ Нүхтийн амралтад байна гэсэн. Тэнд амралтаа хэр сонирхолтой өнгөрүүлэв?

-Өө, сэтгэлдээ хүртэл сайхан амарч чадсангүй ээ. Монголын баячууд Нүхтэд орд харшаа бариулж, амрахаар очсон хүмүүсийг хамгаалагчдаараа хөөлгөдөг болсон байна. Үүдэнд нь эрээн хувцастай зогсох цагдаа, цэрэг хараад дайн зарлачихсан мэт санагдлаа. Үнэнийг хэлэхэд тэндээс жаахан бухимдалтай л гэртээ ирлээ.

Нарлаг хотхонд төвхнөөд удаж байна уу?

-Таван жил болж байна. Хүүтэйгээ шинэ жилийн баярын өмнөхөн нүүж ирж байлаа. Шинэ байрандаа орно гээд сэтгэл догдлоод гүйж явсан үе маань өөрийн эрхгүй санаанд тодхон бууж байна шүү.

Цагаан зээр юунаас ч юм сүргээрээ зугтаж байгаа зургийг хоймортоо яагаад өлгөсөн юм бэ?

-“Эра” төвийн таван жилийн ойн баяраар энэ зургийг нэг танил маань надад бэлэглэсэн юм. Анх харахад нутаггүй үлдсэн цагаан зээрт аюул, үхэл, амьдралын аль аль нь ойрхон байдаг юм байна даа гэдэг бодлыг төрүүлж байсан. Манайд зочилсон хүмүүс энэ зургийг сонирхож их хардаг юм.

Танайд энд тэндгүй хос хунгийн сувинер харагдах юм. Гэрээ хунгаар чимлэхийг бодоход их дээдэлдэг байх нь ээ?

-Хос хунг хайрын бэлгэдэл гэж их бэлгэшээдэг. Фэнг шүйгийн байрлалаар гэрийнхээ баруун талд хунгийн зураг өлгөж, болор хунг хоймортоо залсан. Би найз нөхдийн хүрээ өргөнтэй. Тэр дундаа урлагийнхантай ойр дотно. Тэдэнтэй ярилцаад сууж байхад сэтгэл өөрийн эрхгүй сэргэдэг юм. Дуу хөгжимтэй нөхөрлөсөн хүмүүсийг би сайхан сэтгэлтэй, зөв бодолтой, эерэг энергитэй гэж боддог. Дэргэд нь байхад энэ бүхэн мэдрэгддэг юм. Төрсөн өдрөөр минь “Хар сарнай” хамтлагийн дуучин С.Амараа , “Номин талст” хамтлагийн гишүүн Т. Дэлгэрмөрөн нар хос хунгийн зураг, харин болор хунг “Патиар” фото студийн захирал Батзаяа бэлэглэсэн. Хүмүүсийн сэтгэлээсээ өгсөн бэлгэнд их дуртай. Бэлэг бэлгийн дундаас энэ гурван сармагчиндаа их хайртай. Хүү маань анх харчихаад “Энэ гурван сармагчин сонирхолтой санагдлаа. Муу үг сонсохгүй, муухай зүйл харахгүй, муу үг хэлэхгүй гэж хичээсэн байна шүү дээ” гээд тайлбарлаж өгч байсан.

Монгол Улсын ерөнхийлөгч, асан П.Очирбат өөрийн гарын үсэгтэй дурсгалын зүйл таныг гэрлэхэд чинь бэлэглэж байсан юм байна шүү дээ?

-Тийм ээ. 1995 онд миссийн тэмцээнд орж, мөнгөн эрдэнийн титэм хүртсэнийхээ дараахан нөхөртэйгээ гэрлэж, гал голомтоо бадрааж байлаа. Тухайн үед сонин хэвлэлүүд Улаанбаатарын мисс хуримаа хийлээ гээд их бичсэн. Бидний амьдрал удаан үргэлжлээгүй ээ. Хэдий хоёр тийш болсон ч холбоотой байдаг. Хөөрхөн хүүгийн аав, ээж болсон болохоор үүрэг, хариуцлагаа мартаж болохгүй шүү дээ. Салсан гээд заавал дайсан шиг байх албагүй. Нөхөр маань одоо ч хүүтэйгээ байнга уулздаг.

Нөхөр тань одоо гэр бүлтэй болчихсон уу?

-Үгүй ээ. Би нөхөртөө гэр бүлтэй болох хэрэгтэй, алийн болгон ганцаараа явах юм бэ гэж зөвлөдөг. “Бие хол бол сэтгэл хол байдаг” гэдэг үг үнэн юм билээ. Гэр бүлийн маань хүн Америкт олон жил амьдарсан. Тэр үеийн залуус гадаадад амьдрахыг бараг нэр төрийн хэрэг гэж боддог байлаа шүү дээ. Эргээд ирэхэд нь хамтдаа амьдрах гэж их хичээсэн. Даанч үзэл бодол нийлээгүй ээ. Үнэнийг хэлэхэд ганцаараа амьдарсан болоод ч тэр үү эрх чөлөөг дэндүү эрхэмлэдэг болчихсон байсан. Энэ нь ч нэг бодлын өөрт нь жаргал юм шиг санагддаг байсан байж болох.

Тантай эргээд нийлье гэж санал тавьсан уу. Эр хүний хайр халамжтанд ч гэсэн үгүйлэгдэж байгаа биз дээ?

-Хүүхдээ бодоод буцаад хамтдаа амьдаръя гэсэн санал тавьсан л даа. Бага залуу насандаа гэнэн, дэврүүн зангаар гэрлэсэн болохоор бид амьдралд хандах хандлага, хариуцлага гэдгийг мэдрээгүй байсан. Хэн хэн нь амьдралд хайнга хандсан юм шиг ээ. Одоо ч бид нэг нэгнээ буруутгадаггүй. Гомдож, шалтаг тоочихыг ч хүсдэггүй. Бурхан хүний хэрхэн амьдрах замыг зурсан байдаг юм гэнэ билээ. Хувь заяа биднийг учруулсан ч салах тавилантай байсан юм байлгүй дээ. Ганцаараа амьдарч байгаадаа би гутардаггүй. Мөнгө олж, юугаар ч дутахгүй, хангалуун амьдрах юмсан гэж сэтгэлээ ч зовоодоггүй. Үнэтэй орд, харш миний хүсэл, мөрөөдөл биш. Надад дуртай зүйлээсээ таашаал авч амьдрах шиг жаргал хаа ч байхгүй юм шиг санагддаг.

Уучлаарай эвгүй асуулт тавих нь. Гэрт чинь хөл тавихад энэ бүхэн мэдрэгдсэн юм. Танд өрх толгойлж амьдрах нэг бодлын хэцүү санагдахгүй байна гэж үү?

-Би ганцаараа өрх толгойлж амьдраагүй шүү дээ. Монголд амьдралын хүнд ачааг нуруун дээрээ үүрээд, урагшилж байгаа олон эмэгтэй бий. Энэ асуудлыг хэзээ ч хүндээр хүлээж авдаггүй. Залуу байсан болоод ч тэр үү тухайн үед гэр бүлийн үүрэг хариуцлага, хайрын үнэ цэнэ, эрх чөлөөтэй байхын тухай төдийлөн ухамсарлаж боддоггүй байжээ. Эрх чөлөө гайхалтай ч ганцаараа амьдрахын нэр биш. Амьдрал хүнд эрт орой, хэзээ нэгэн цагт ухаан суулгадаг. Харин цаг хугацаа үнэнийг харуулж, гэрч болж үлддэг. Гэнэн томоогүй насандаа гэрлэж, хүүтэй болж үлдсэнээ амьдралын алдаа гэж боддоггүй. Гэр бүл болж амьдарна гэдэг амаргүй асуудал. Залуучууд гэрлэнэ гэдгийг сайхнаар төсөөлдөг. Мэдээж хоёр өөр орчинд өссөн хүмүүст маргалдаж, зөрчилдөх асуудал гарна. Алдаа дутагдлаа тоочиж, сайн муугаараа дуудалцахын оронд нэг нэгэндээ хүлээцтэй хандаж, сайн ойлголцож чаддаг байх хэрэгтэй.

Сонголт бол амьдралын хамгийн чухал зүйл. Хорвоод хүн ганц л амьдарна. Тийм болохоор сэтгэлдээ харамсал тээж амьдрах хэрэггүй.
Та СЭЗДС-ийг дүүргэсэн байх аа. Яагаад эдийн засагч мэргэжлээрээ ажиллаагүй юм бэ. Урлаг руу урвах болсон шалтгаан юу байв?

-Одоогийн хийж буй ажилд санхүүгийн мэргэжил эзэмшсэн маань их хэрэг болдог. Миний эзэмшсэн мэргэжил маркетингийн менежмент. Загварын ертөнц бол миний амьдралын салшгүй нэг хэсэг. Одоо ч үүгээр амьсгалж байна, хөндийрч хэзээ ч чадахгүй.

Загварын “Эра” төв байгуулаад захирлаар нь арав гаруй жил ажиллалаа. Хүчирхэг байхын тулд олон саад бэрхшээлийг даван туулсан байх аа?

-Эмэгтэй хүн гэртээ суугаад амжилтад хүрнэ гэж хэзээ ч байхгүй. Тэмцээд урагшлахыг би өөрөө л сонгосон. Энэ миний эргэж буцалтгүй сонгосон зам. Урагшлахын тулд ухрах эрх надад байхгүй. Тэгээд ч өөрийнхөө сонирхдог, дуртай зүйлд цаг заваа зориулах сайхан санагддаг. Би өөрийнхөө энэ амьдралд хайртай. Надад ах дүү, хамаатан садан, хамт олон, найз нөхөд, орон байр бий. Намайг баян гэж ойлгодог олон хүн байдаг. Андашгүй ажиглагддаг юм. Учиргүй баян тансаг амьдрал амттай санагддаггүй. Тиймдээ ч бусдын адил энгийн амьдрах дуртай. Орой гэртээ ирж, орон дээрээ хэвтээд, телевиз үзэж байхдаа би жаргалтай байдаг. (инээв)

Яагаад?

-Баян амьдрал хүнийг бэлэнчлэх, гайхуулах сэтгэлгээнд сургадаг. Амьдралын төлөө тэмцэх сэтгэл, тэмүүлэлгүй болгодог болохоор тэр.

Хүүгээсээ гомдлын үг хааяа сонсдог уу?

-Өөрийгөө сайн ээж гэж боддог. Хүүгийнхээ хүсэл, сонирхлыг сонсож, дэмждэг. Хоолгүй, боловсролгүй, бас хайраар дутах вий дээ гэхээс айдаг. Хүнд дээрэлхүүлэхгүй, хэн нэгэнд тоомжиргүй хандаж, гомдоохгүй байхыг зөвлөдөг. Хүүдээ “Ээж нь чамд хөрөнгө үлдээхгүй ээ. Чи боловсролоороо амьдрах хэрэгтэй. Хэрвээ бусдын нүдэнд илүү харагдахыг хүсэж байгаа бол өөрөө хөдөлмөрлө. Тэгж байж гэмээнэ чиний хийсэн, бүтээсэн амттай байх болно” гэж хэлдэг. Хоолоо үргэлж бэлдүүлдэг хүүхэд амьдралд сонирхолгүй, идэвхгүй, хайнга ханддаг. Тэр хүн яаж дахиж идэх вэ гэж бодохоос биш, хэрхэн хөдөлмөрлөх вэ гэдгийг бодохгүй. Нэг талаараа би хатуу ээж шиг санагдаж магадгүй ээ. Миний хувьд хүүгээ сэтгэлийн тэнхээтэй, бие даасан байдалтай хүмүүжүүлэхийг боддог.

Та Монголын сайхан бүсгүйчүүдийн нэг. Сэтгэл алдардаг залуус олон байдаг гэж сонссон. Гэрлэх санал тавибал хүлээж авах уу?

-Ажил хэргийн шугамаар уулзчихаад, дараа нь хувийн асуудал ярилцах гээд санал тавьдаг хүмүүс байдаг. Гэрлэх тухай бодол одоогоор надад алга. Хайр дурлалд би үнэнч, шударга ханддаг. Хэн нэгний гэр бүл үймүүлж, сэтгэлийг нь эмзэглүүлж амьдрахыг үнэхээр хүсдэггүй.

-Танд тэгээд ямар эрчүүд таалагддаг юм бэ?

-Эрчүүдээс биеэ зөв авч яваа соёл, юманд хандаж байгаа хандлага, ухааны цар хүрээг нь олж харахыг хичээдэг. Эр хүн хаврын тэнгэр шиг олон зантай байж болохгүй. Амьдралын ухаантай, мэдрэмжтэй, сэтгэлийн хаттай, бас зорилго, тэмүүлэлтэй, хүчирхэг байх ёстой.

-Эмэгтэйчүүд 30 нас гараад ирэхээрээ өөрийгөө хөгширлөө гэж бодоод эхэлдэг. Харин та үүний эсрэг зогсдог хүн шиг санагдсан?

-Хөгшрөхөөс эмээдэггүй ээ. Харин юу ч хийхгүй өтлөхөөс айдаг. Хүний ид хийж, бүтээх нас 30 шүү дээ. Амьдралын наана цаана учрыг ойлгоод, аливааг хийж, бүтээе гэж оргилж тэмүүлдэг үе. Миний хувьд 35 насыг хөгшинд тооцохгүй. Би одоо л юмны учрыг ойлгоод, амьдралын амтыг мэдэрч, аливааг шийддэг насандаа явж байна.

Инээгээд, хөгжилтэй ярилцдаг чинь хэвээрээ байх шив дээ?

-Хэвээрээ хэвээрээ. Энэ бүхэн нээлттэй зантай минь холбоотой байх. Би бусдаас нуугдаж амьдрахыг ч хэзээ ч хүсдэггүй. Танихгүй хүнтэй бүхий л амьдралаа яриад сууж чадахаар тэнэг хүн байх шүү. Ямар сайндаа ээж минь “Чи амьдрах нийгмээ олж төрөөгүй байх аа. Чамд нууцлах зүйл байна уу” гэж хэлдэг юм. Найз нөхөд ч гэсэн “Чи хэтэрхий энгийн, их зангүй харагдах юм аа” гэдэг. Хүн ямар ч үед байгаагаараа байх нь илүү сайхан. Хүний бурууг нүүрэн дээр нь юм бодохгүй түс тас шударга хэлчихнэ. Сүүлийн үед алдаанаасаа суралцаж, хамаагүй үг хэлж болдоггүй юм байна гэдгийг сайн ойлгодог болоод байгаа. Магадгүй, би дэврүүн, цайлган зангаасаа болоод юманд амархан өртдөг байж болох.
Зарим хэвлэлд нийтлэгдсэн өөрийнхөө тухай таагүй мэдээллийг уншаад сэтгэл тань тавгүйтдэг үү?

-Сүүлийн үед ярилцлага өгөхөөс татгалздаг болоод байгаа. Хэлээгүй зүйлийг хэлсэн болгож бичихээр сэтгэл эмзэглэдэг. Олны хэл ам, янз бүрийн худал мэдээллийг даваад гарахад сэтгэлийн тэнхээ хэрэгтэй юм байна гэдгийг сайн ойлгосон. Зарим үед дотор бачуураад, хэцүү байдаг.

Уншигчид сэтгүүлчийн бичсэн зүйлийн худал, үнэнийг нь мэдэхгүй болохоор бодитоор хүлээж авах гээд байдаг. Хүнийг муу үгээр гутааж доромжилно гэдэг том нүгэл биз дээ. Миний хувьд хүнд зөв сэтгэлээр хандвал урагш нэг алхах шат болж өгдөг гэж боддог. Би ээжийнхээ сэтгэлийг дахиж эмзэглүүлэхгүй. Хүү маань нэг өдөр интернэт рүү ороод “Fact news” сайтаас миний тухай бичсэн хүмүүсийн сэтгэгдлийг уншчихсан байсан. Гал цогтой нүд нь гунигтай харцаар солигдож, надтай хэд хоног дуугараагүй. Тэр үед намайг элдвээр бичиж болно, харин гэр бүлийнхнийг минь зовоолоо гэж их харамссан. Доромжлолыг би тэвчээд л өнгөрсөн. Сэтгэлийн тэнхээ, хат гэдэг чинь үүн дээр л харагддаг юм билээ. Сонин хэвлэлийнхэнд хандаж “Миний тухай сайн, муугаар бичиж болно, гэхдээ гэр бүлийхнийг минь битгий шаналгаж, зовоогооч ээ” гэж хэлье.

Хүүгийнхээ өрөөнд бурхан залсан байхыг хараад, таныг шүтлэгтэй хүн байна гэж бодлоо?

-Хүүгээ төрснөөс хойш шүтлэгтэй болсон гэх үү дээ. Гэхдээ мухар сүсгээс ангид шүү. Сэтгэлдээ би бурхныг дээдэлдэг. Сүүлийн үед бурхны сургаалийн тухай өгүүлсэн ном унших дуртай болсон. Бурханч лам Г.Пүрэвбат гуайн “Ирээдүйг эш үзүүлсэн бошгууд” номыг унших тусам сонирхол төрөөд байгаа. Хүн өөрийгөө хэрхэн таньж, амьдарч чаддаг, өвөг дээдсийн маань үлдээсэн ухаан, соёл ямар агуу гайхамшигтай болох, эх орон юунаас ч илүү үнэтэй тул өөрийгөө хайрлахаас илүү хамгаалах хэрэгтэй юм байна гэдгийг энэ номоос ойлгосон.

Ойрын үед хүүгээ дүүтэй болгох бодол байна уу?

-Надад төлөвлөсөн зүйл бий. Үр хүүхэдтэй болно гэдэг үүрэг, хариуцлага нэмэгдэнэ гэсэн үг. Хайр халамж, цаг зав гаргах хэрэгтэй болно. Хүнд хүн хэзээ ч илүүдэхгүй. Тийм болохоор өсөж, хүмүүжих нөхцөл, боломж, орчныг нь зөв бүрдүүлэх хэрэгтэй.

Загвар өмсдөг хүүхнүүд хоолны дэглэм барьдаг. Таны хувьд?

-Үгүй ээ. Тайзан дээр загвар өмсдөг байхдаа ч амттай зүйлээсээ татгалзаж байгаагүй. Сүүлийн үед эрүүл мэндээ бодож, зөв хооллох тал дээр анхаардаг болсон. Махтай, илчлэг ихтэй хоолноос татгалзаж, ногоо, сүү, тараг голдуу хэрэглэдэг. Зав гарвал усан бассейнд сэлэх дуртай.

Дотуур хувцасны “Lingerie show ”-г анх зохион байгуулахад амаргүй байсан биз. Тухайн үед хүмүүсийн сэтгэлзүй үүнийг хүлээж авахад бэлэн биш байсан шиг санагддаг. Одоо бол хүлээн зөвшөөрсөн шүү дээ?

-Тийм ээ. Би аливаад анхдагч байхыг үргэлж хүсдэг. Монголд энэ шоу анхных нь байлаа Эхэндээ сайн муу их хэлүүлсэн. Гэхдээ урам зориг минь бөхөөгүй ээ. Загварын ертөнц гайхамшигтай. Хүмүүс ойлгоод ирэхээрээ өөрийн эрхгүй хүлээн зөвшөөрдөг. Дотуур хувцсаар нь эмэгтэй хүнийг гоо сайхандаа хэр анхаарч чаддаг вэ гэдгийг мэдэж болно. Миний сонгосон хувцас ихэвчлэн брэндийнх байдаг. Саяхан хоёр чемоданаа суллалаа. Эмэгтэй хүн эр хүнийг секси төрх, дотуур хувцаснаас илүү ухаанаараа татдаг байх хэрэгтэй. Амьдралыг ухаан, орчиндоо хандах мэдрэмж, алсын хараатай бодол урагшлуулдаг.

Бүсгүйчүүд шиг гоёл гангараа, гоо сайхан, нэртэй брэнд, фирм гэж гайхуулж ярихгүй юм?

-Миний сонирхдог зүйл энэ биш ээ. Хүсэл минь их энгийн. Өөдрөг бодол, эрүүл, элэг бүтэн тайван амьдрал. Хүнд шунах сэтгэл гэж байдаг даа. Гэхдээ миний шунал өрөвдмөөр дөө. Зарим хүн уншчихаад шоолж инээх л байх. Юу гэвэл ойрын үед студи байгуулж, тоног төхөөрөмжтэй болох. Би толины өмнө өөрийгөө олон цагаар уях дургүй. Хэрэглээ маань өндөр үнэтэй ч биш. Азийн орны гоо сайхны бүтээгдэхүүн, “Кристиан Диор”-ын тос, сүрчиг хэрэглэх дуртай. Өөртөө цаг, зав бага зарцуулдаг гэхэд бараг хилсдэхгүй. Үснийхээ хэлбэрийг ойр ойрхон өөрчилж, нүүрэндээ иллэг хийлгэх гэж салон руу тэр бүр гүйгээд байдаггүй. Нэг үгээр хэлбэл өөрөө өөртөө гоо сайханч.

 

 

profile


profile 

 

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3689870/2de/trackback

haliungo

2010.09.20 22:25:03
*.138.6.109

ЭЛГЭМСҮҮ АВГАЙ БАС ОРОХ ЭРХГҮЙ БОЛООД ID ГААЛ СОЛЬЧИХОЖЭЭ КККК

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210461
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238694
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365901
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364581
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523346
23421 hi asuult bn [3] mgl 247 2010-09-19 1090
23420 hi asuult bn mgl 247 2010-09-19 508
23419 busguichuudee??????? [1] hoorhon0709 2010-09-19 1054
23418 hohnii tolgoi [3] bolorgoo 2010-09-19 1281
23417 huhunduu yaj sn suu oruulah ve eejuudee [7] rainismmm 2010-09-19 6696
23416 haraar bj bgd odoo mgl yavahad yamar bichig barimt [2] one_shot 2010-09-19 1027
23415 haraar bj bgd odoo mgl yavahad yamar bichig barimt one_shot 2010-09-19 741
23414 Louis Vuitton цүнх???????????? [2] eenee12 2010-09-19 3132
23413 jiremcen hund ajil [2] mgl 247 2010-09-19 1175
23412 bi yah ve [8] oodoshon huu 2010-09-19 1664
23411 emegtei gereegeer oruulj irne bayka_3632 2010-09-20 577
23410 turul buriin hubtsas buundunu [1] hashaaa 2010-09-20 521
23409 Адам ажил хийсэн нь - шог яриа ind 2010-09-20 1457
23408 Хүн чанар үгүй бол бусад нь ямар ч үнэ цэнэгүй ind 2010-09-20 746
23407 yum asuuya???? [3] cuna 2010-09-20 1008
23406 СОЛОНГОС ЭРЧҮҮД ГЭЖ ХЭН БЭ? ТЭД ЯАГААД .. [6] **Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ ** 2010-09-20 1625
23405 HOOLNII JOR [1] [3] ind 2010-09-20 53156
23404 huuhnuudee!!!!!!!!!!! anhaarlaa handuulna uu [2] leeminho 2010-09-20 993
23403 VITAMIN lotos 2010-09-20 501
23402 vitamin??? [3] joons 2010-09-20 906
23401 ELGEMSUU egchee minii ID-g bitgii ashiglaachee [6] ЭНЭРЭЛЭНГҮЙ 2010-09-20 1063
23400 egch naraa bi odoo yah be??? [15] zoloo4512 2010-09-20 1471
23399 ЯМАР УЧИРТАЙ ИНГЭЭД ... [9] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-09-20 1236
23398 hi huuhnuudee???yaraltai tuslaach.... [3] baby_999 2010-09-20 1107
23397 ХҮҮЕ ..МАНАЙХАН ТУСЛААРАЙ БОЛОХОО БАЙЛАА [8] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-09-20 1241
23396 БАРИА ЗАСАЛЫН ТҮРГЭВЧИЛСЭН ДАМЖАА HOLISTIC 2010-09-20 511
23395 asuult [3] OO_11 2010-09-20 989
23394 СОЛОНГОСТ НЭГЭН МОНГОЛ ОХИНЫГ ХУДАЛДАХ ...АНХААР [4] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-09-20 1388
23393 10 sariin dunduur huuhed mgl yavuulmaar bn. kaadar 2010-09-20 604
23392 АБОРТ .БИ ИЙМ АЛХАМ СОНГОСОНДОО ХАРАМСААД БАРШГҮЙ .. [1] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-09-20 1107
23391 ЧИ БИДЭН 2 -АРАЙ Л БИШ ЮМАА ЯАЛТАЙ БИЛЭЭ **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-09-20 940
23390 ХАМГИЙН СҮҮЛИЙН МЭДЭЭЛЭЛ ..СО ХҮНИЙГ БҮГД ЖИГШИЖ БАЙНА ХАР ДАА [1] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-09-20 1438
23389 Бариа засал хийж байна. file BUMBOD01 2010-09-20 2183
23388 hi eejuudee tursunii daraa gedesee herhen huuhcin hevend oruulah ve? [2] rainismmm 2010-09-20 2508
23387 Help me Elgemsuu egchee [4] ehend 2010-09-20 891
» БИТГИЙ ХАНИЙГАА ГАНЦААРАНГ НЬ СОЛОНГОС ЯВУУЛАА ....ЗААВАЛ . [1] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-09-20 1552
23385 ЖИМОБАЙЛ ДУГААР НЭГЖ- албан ёсны гэрээт борлуулагч gnew1 2010-09-20 613
23384 MADE IN KOREA HVVHDIIN BELTGELIIN HOSLOL 12000 수정_0220 2010-09-21 883
23383 тагнааг солонгосоор юу гэдэг юм бэ [1] baganaa_ts 2010-09-21 733
23382 Хүүхдийн паркийн өнгөрсөн ба одоо [4] ind 2010-09-21 1152
23381 Eejuudee manaid kargod huuhiin shine ulgeriin nomnuud bolon iQ bodlogiin sonirholtoi nomnuud irlee shuu chonhukargo 2010-09-21 836
23380 AMORE~~ HERA фирмийн витамин бэлдмэл гоо сайхны бүтээгдэхүүн танд санал болгож байна file ssamii 2010-09-21 777
23379 Өтгөн хатах илvvдэл өөх хайлуулж тураах Slimmer DX + V=В бэлдмэл зарж байна file ssamii 2010-09-21 905
23378 ЭЛГЭМСҮҮД [13] haliungo 2010-09-21 1426
23377 zvvd.... [1] chansv 2010-09-21 1532
배너신청
자생병원

배너신청