Moderator: mgl_300
“Gallup” компанийн явуулсан санал асуулгаар Дани улс дэлхийн хамгийн аз жаргалтай орон болсон тухай “Форбс” сэтгүүл мэдээлжээ.
Түүний араас Финланд, Норвеги, Швед, Голланд орсон байна.
АНУ дэлхийн хамгийн аз жаргалтай улсын жагсаалтын 14 дүгээрт орсон бол Их Британи 17 дугаарт бичигджээ.
Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн орнуудаас Туркмен Мексикийн хамт 18 дугаарт орсон байна. Харин ОХУ энэ жагсаалтын 73 дугаарт Өмнөд Африк, Украин, Румын, Словакийн хамт бичигджээ.
Санал асуулгыг 2005-2009 оны хооронд 155 оронд явуулсан байна. Санал асуулгад оролцогчдоос аз жаргалынхаа хэмжээг 1-10 оноогоор дүгнэхийг хүсч, өөрийн амьдралд хангалуун байгаа эсэх талаар асуужээ. Дараа нь санал асуулгад оролцогчдын нэг өдрийн өмнөх сэтгэл санааны байдлыг мэдснээр, судлаачид улс орны оршин суугчдын “зовлон гуниг” болон “аз жаргалын” хувийг ийнхүү тогтоосон байна
“Gallup” компанийн явуулсан санал асуулгаар Дани улс дэлхийн хамгийн аз жаргалтай орон болсон тухай “Форбс” сэтгүүл мэдээлжээ.