Дэлхийн олон сая эмэгтэй арьсаа хөгшрөх вий хэмээн үргэлж санаа зовж суудаг. Тиймээс ч үрчлээс арилгана, арьсны өнгийг сэргээнэ гэсэн бараа бүтээгдэхүүн болгонд жилд хэдэн тэрбумаар нь мөнгөө зарцуулдаг.
Харин таны арьсаа залуу хэвээр нь эрүүл байлгах хамгийн энгийн болон зардалгүй арга зам арьсны онцлогт тохирсон бүтээгдэхүүн хэрэглэж, байнга тэжээл өгч, нарны хэт ягаан туяанаас арьсаа хамгаалах явдал гэнэ.
Нарны нөлөөгөөр хүний арьс амархан хуурайшиж, үрчлээс сууж, нөсөөтдөг ажээ. Арьс хөгшрөхдөө суларч, мах нь унждаг байна. Та бүхэндээ энэ удаагийн зөвлөгөө булангаараа хэрхэн арьсаа хөгшрөхөөс хамгаалах талаар зөвлөхөөр бэлтгэлээ.
Арьсаа нарны туяанаас хамгаал Ялангуяа өглөөний арван цагаас өдрийн гурван цаг хүртэл нарны хэт ягаан туяаны эрчим их байдаг учраас та гадагшаа гарах хэрэггүй. Тэнгэр бүрхэг байна гээд өөрийгөө хуурах ч хэрэггүй. Учир нь үүлний цаанаас ч хэт ягаан туяа тусч байдаг. Халуун наранд усанд орж болохгүй. Хэт ягаан туяа усыг нэвтлэх чадвартай байдаг гэнэ. Тиймээс нарны тосоо сайн түрхээрэй. Нарны тос түрхэхдээ SPF 15-аас дээш дугаартайг сонговол таны арьсыг хэт ягаан туяанаас илүү сайн хамгаална. Мөн water resistant буюу усны хамгаалалттайг сонгосон үед та нүүрээ норголоо ч таны тос уусахгүй нь ээ.
Биеэ халхалсан хувцас өмсч бай Зуны халуун наранд нүүр, хүзүүгээ халхалсан далбагар том малгай өмсөх хэрэгтэй. Мөн нарны туяаг 99-100 хувь бууруулах, бууралттай том нарны шил зүүж байвал зүгээр гэнэ. Харин хувцасны хувьд нэлмэгэр, хөнгөн, гэгээлэг өнгийн урт ханцуйтай цамц өмсөх хэрэгтэй. Мөн урт өмд, юбка ч байсан болно.
Биеэ шарах аппаратанд орох хэрэггүй Гадаадын орнуудад хүмүүс биеэ албаар борлуулах үүднээс аппаратанд орж, арьсаа борлуулах эм бэлдмэл, будаг хэрэглэдэг. Энэ бүхэн нь хурц туяатай нарнаас дутахгүй арьсанд муу нөлөө үзүүлдэг бөгөөд арьсны хорт хавдрын шалтгаан ч болдог юм. Ялангуяа арьсыг борлуулах эм, будаг нь будагч бодистой байдаг учир түрхсэний дараа арьсыг нь улбар шар өнгөтэй болгодог бөгөөд хор нөлөө нь тодхон байдаг гэнэ.
Ойр ойрхон арьсаа шалгаж бай Арьсаа байнга шалгаж, өнгө нь өөрчлөгдсөн эсэх ямар нэгэн өөрчлөлт орж, нүх,сүв, нөсөө бий болсон эсэхийг нь шалгахын зэрэгцээ ямар нэгэн асуудал гарвал шууд л мэргэжлийн эмч, гоо сайханчид хандаж байгаарай. |