Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

Жон Ил: Солонгос, Монголын харилцаа нялхамсуу явж ирсэн, одоо нас биед хүрэх цаг болсон

2010-04-11


          Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ой энэ онд тохиож байна. Монгол дахь Солонгосын жилийн нээлт өнгөрсөн сарын сүүлчээр болсон. Бүтэн жил үргэлжлэх энэ ажлын дараа буюу хойтон БНСУ дахь Монголын жилийг зохион байгуулах юм. Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны ойтой холбогдуулан БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жон Илтэй ярилцлаа.
    -Ноён Элчин сайд аа, Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 20 жилийн түүхэн ойг хоёр улс өргөн тэмдэглэх нь. Өнгөрсөн 20 жилийн хугацааны хоёр улсын найрамдалт харилцаа, хамтын ажиллагааг Та хэрхэн дүгнэж байна вэ?
    -Монгол, Солонгосын харилцаа 20 жилээр хязгаарлагдахгүй, олон зуун жилийн түүхтэй гэдгийг тэмдэглэх нь зүйтэй болов уу. Ялангуяа Хубилай хааны үед хоёр улс идэвхтэй хамтран ажиллаж байсан. Харамсалтай нь, дэлхийн улс төрийн чиг хандлага, нийгмийн хөгжлийн өөр өөр үзэл баримтлалын улмаас бидний харилцаа нэг хэсэг тасарсан юм. Хүний өсөлт, наслалтаар зүйрлэж ярих юм бол хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа нялхамсуу хүүхэд насаа үдэж, эрийн цээнд хүрлээ. Хүүхэд насанд мэдээж алдаа гаргаж, бие биедээ эрхэлж болно. Хүүхдийн хийсэн гэнэн томоогүй алдааг уучилж болно. Өнөөдөр бол бидний харилцаа, хамтын ажиллагаа нэгэнт насанд хүрсэн тул үүнээс хойш бие биенийхээ өмнө хариуцлага хүлээдэг болно гэсэн үг. Өнгөрсөн хугацааны бидний харилцааг харах юм бол улс төрийн талаар бие биенээ хүлээн зөвшөөрч, харилцаагаа гоёж, чимэглэж ирлээ. Цаашид эдийн засаг, соёлын харилцааг илүү бодитой болгоход анхаарч ажиллах шаардлагатай гэж би боддог.
    -Тантай санал нэг байна. Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг илүү үр дүнтэй болгоход одоо юу хийх шаардлагатай байна гэж Та үзэж байна вэ?
    -Өнөөдөр манай хоёр улсын хооронд аж үйлдвэр, эдийн засгийн, танин мэдэхүйн ихээхэн ялгаа бий. Энэ ялгааг бид аль болох багасгах юм бол цаашид хамтран ажиллахад илүү дөхөм болно. Үүнийг би ганцхан жишээн дээр тайлбарлая л даа. Энэ өвөл Монголд цас их орж, зуд боллоо. Зудыг даван туулахад Монгол Улсад тусламж дэмжлэг хэрэгтэй байгаа. Гэтэл солонгосчууд зуд гэж чухам юу болохыг ойлгодоггүй. “50 градус хүртэл хүйтэрч, цас их орсноос мал, малчдад их түвэгтэй болдог. Их хүйтнээс болж таван сая мал хөлдөж үхээд байна” гэх зэргээр тайлбарлаж байж сая нэг ойлгуулах жишээтэй. Одоо хүйтний эрч буурч байгаа ч зудын хор уршиг хэвээрээ байна. Тэр бүхнийг даван туулахад зориулж манай улсаас 100 мянган долларын тусламж үзүүлэхээр боллоо. Хоёр улсын хамтын ажиллагааг цаашдаа бие биедээ бодит хувь нэмэр болдог болгож өөрчлөх шаардлага бий. Гэхдээ биднээс шалтгаалахгүй гаднын хүчин зүйл, нөхцөл байдал бас байдаг. Тухайлбал Хятад, Орос гэсэн хоёр их гүрний дунд Монгол Улс оршдог. Манай улсын хувьд хойд, өмнөд гэж хуваагдмал байгааг та бүхэн мэдэж байгаа байх аа. Түүнээс гадна Солонгосын хойгийг тойроод Орос, Хятад, Япон, Америк гэсэн дөрвөн улс байдаг. Манай гадаад бодлого, эдийн засгийн харилцааны төвд эхний ээлжинд эдгээр хүчирхэг улс явдаг. Гэсэн ч бид эртний, түүхт харилцаатай Монгол Улстай улс төр, эдийн засгийн харилцаагаа хэрхэн зузаатгах вэ гэдгийг байнга эрэлхийлж ирсэн. Энэ жилийн хувьд хоёр улсын соёлын харилцааг илүү хөг жүүлэх төлөвлөгөө бий. Өнгөрсөн долоо хоногт манай усан онгоц дэлбэрч олон хүний амь үрэгдлээ. Энэ явдал хоёр Солонгосын харилцаанд асуудал үүсгэсэн. Яг ийм нөхцөлд Монголын асуудлыг бид хоёрдугаарт тавилгүйгээр, харилцаагаа хэвийн үргэлжлүүлсээр байна. Саяхан манай хэвлэл мэдээллийн томоохон байгууллагын нэг “Жунан илбо” сонины эрхлэгч тэргүүтэй сэтгүүлчид ирж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос хоёр орны харилцааны асуудлаар ярилцлага авсан. Мөн өнгөрсөн хоёрдугаар сарын сүүлчээр УИХ-ын дарга Д.Дэмбэрэл манай оронд айлчилсан. Хоёр улсын харилцаа харилцан ашигтай, иргэдийн болоод эдийн засгийн харилцааг аль аль талдаа нээлттэй байх зарчмыг баримтлах талаар Монгол Улсын төр, засгийн удирдагчид өгүүлсэн байна билээ.

    jon%20il.JPG
    -Манай улсын гадаад бодлогод гуравдагч хөрш хэмээх нэр томъёо бий. Бид гуравдагч хөршөөрөө АНУ болон Өрнөдийн зарим улсыг сонгосон. Дэлхийд 14-15-д орох хүчирхэг эдийн засагтай, бүс нутгийнхаа улс төр, эдийн засгийг тодорхойлогч, манайтай түүхэн харилцаатай, угсаа гарал нэг гэгдэх БНСУыг Монгол Улсын гуравдагч хөрш байх бүрэн бололцоотой гэж манй зарим улстөрч, дипломатчид үздэг. Та манай энэ бодлогыг хэрхэн ойлгодог вэ?
    -Гуравдагч хөршийн гэх Монгол Улсын энэ бодлого маш ухаалаг зүйл хэмээн би үздэг. Солонгос улс дөрвөн их гүрний дунд оршдог гэж би дээр хэлсэн. Хүчний тэнцвэрийг хадгалж чадаагүйгээсээ бид түүхэндээ олон зовлон амсаж, улсаа бусдын колони ч болгож байсан гашуун түүхтэй. Монголын гуравдагч хөршийн бодлого бусад улс оронд туршлага болохуйц, зайлшгүй судалж үзэх асуудал мөн. Миний ойлгож байгаагаар хөгжиж буй орнууд бусад хүчирхэг оронтой тогтоосон харилцаандаа тулгуур лан хүчний тэнцвэрийг хангаж чадна гэсэн гол үзэл санаа энэ бодлогод байгаа болов уу. Монгол Улс өөрийн гэсэн үзэл баримтлалтай байж энэ бодлогоо тууштай хэрэгжүүлж чадна. Түүнээс бус аль нэг хүчирхэг улсыг хөршөө хэмээн бодож яваад тэднийхээ эрхшээлд орсон гашуун сургамж бусад улс оронд байдгийг анхаарах учиртай. Бид хүчний тэнцвэрийг хангаж чадаагүйгээс улс орноо хувааж, 60 гаруй жилийн турш хоёр улс байж ирлээ. Улс төр, эдийн засгийн тэнцвэрт байдлыг хангах, ардчиллыг хөгжүүлэх гэсэн Монгол Улсын гуравдагч хөршийн бодлого маш зүйтэй. Гэхдээ аливаа бодлого ард түмнийхээ дэмжлэгийг авч байж хэрэгждэг, танай төрийн энэ бодлого ард түмнийхээ дэмжлэгийг хүлээж байгаа гэдэгт би эргэлзэхгүй байна.
    -Монгол Улс БНАСАУ-тай найрсаг харилцаатай явж ирсэн. Энэ харилцаагаараа дамжуулаад тус улсын цөмийн хөтөлбөрийг зогсоох талаарх зургаан талт хэлэлцээрт хувь нэмрээ оруулах боломжтой хэмээн манай зарим улстөрч үздэг. Ийм боломж байгаа эсэхийг Элчин сайд Та хэрхэн харж байна вэ?
    - Тийм ээ, Монгол Улс хойд, өмнөд Солонгостой хоёулантай нь найрсаг харилцаатай. Тиймээс хоёр Солонгосын нэгдэл, харилцаанд чухал үүрэг гүйцэтгэх боломжтой. Гэхдээ БНАСАУ-ын цөмийн хөтөлбөрийн асуудлаарх зургаан талт хэлэлцээрт оролцогч улсууд дээр Монгол нэмэгдэж, долоо дахь улс болох боломж харин бага болов уу. Миний сонссоноор хойд Солонгос, Японы харилцааг сэргээх хэлэлцээр Улаанбаатарт болж байсан гэсэн. Үүн шиг зургаан талт хэлэлцээрийн хүрээнд хийгдэж буй зарим асуудлаар хэсэгчилсэн уулзалт хийх, зуучлах боломж бол Монгол Улсад байгаа. Та бүхэн мэдэж байгаа байх аа, энэ хэлэлцээрийн эцсийн зорилго нь Хойд Солонгосыг цөмийн зэвсэггүй болгох гэдгийг. Тус улс цөмийн зэвсэггүй болсноор Зүүн хойд Азийн бүс нутагт энх амгалан байдал тогтох юм. Үүнд Монгол Улс хамаатай.
    -Хоёр улсын хөрөнгө оруулалт, худалдааны эргэлт жилээс жилд нэмэгдэж байгаа нь сайшаалтай. Гэсэн ч ний нуугүй хэлэхэд энэ харилцаа үүргийн худалдаа төдийхнөөр хэмжигдэж байна, байгаа боломжоо ашиглаж чадахгүй байна гэсэн шүүмжлэл бий. БНСУ-д дэлхийд өрсөлддөг том пүүс, компани олон байдаг. Тэр томоохон компаниуд манай уул уурхай зэрэг ирээдүйтэй салбарт яагаад орж ирэхгүй байна вэ, тэдэнд юу саад болоод байна вэ?
    -Өнгөрсөн жилийн статистик дүнгээс харах юм бол манай хоёр улсын худалдааны эргэлт Орос, Хятадын дараа, гуравдугаарт явж байна лээ. Хөрөнгө оруулалтын хэмжээгээрээ ч мөн гуравт байгаа. Гэсэн ч та бүхний хэлсэнчлэн хөрөнгө оруулалт, гадаад худалдааны хэмжээ, далайц чамлалттай байгаа нь үнэн. Солонгосын томоохон пүүс, компанийн хамтарсан консорциум Тавантолгойн ордод хөрөнгө оруулахаар саналаа өгсөн байгаа. Түүнчлэн дэлхийд алдартай томоохон компани тус орд газрын төмөр замын тендерт оролцохоо илэрхийлсэн. Хэрэв тус компани шалгарвал хэдэн арван тэрбумын хөрөнгө оруулахад бэлэн байгаа юм. Энэ мэтээр төслийн шатанд яваа хөрөнгө оруулалтын гэрээ хэлцэл цөөнгүй. Цаашдаа Монгол, Солонгосын эдийн засгийн харилцаанд бие биеэ нөхсөн чанар чухал байгаа. Томоохон хөрөнгө оруулалтыг өнөө маргаашийн ашиг харж бус, 50, 100 жилийн ирээдүйг харж ярих хэрэгтэй. Хоёр улсын дээд хэмжээний уулзалт, ярианы түвшинд энэ бүхнийг тусгасан. Монголд ихээхэн хэмжээний ашиг авчрах нэг салбар бол аялал жуулчлал байна. Энэ талын туршлага, бааз суурь манайд бэлээхэн байна. Үзэж харах хөх тэнгэр, тал нутаг, говь гээд байгалийн болон түүхийн арвин баялаг өв танайд байна. Энэ бүхнийг үзэх хүсэлтэй хэдэн арван мянган жуулчин Солонгост бий. Хэд хоногийн өмнө болсон Монголын аялал жуулчлалын үзэсгэлэнг үзлээ. Олон компани оролцож байна лээ. Солонгосын жуулчдыг олноор нь авчрахын тулд тээврийн асуудал ялангуяа, агаарын зорчигч тээврийн хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлагатай нь харагдсан. Энэ салбарт олон авиакомпанийг татах хэрэгтэй юм байна. Зорчигчдыг тээвэрлэх асуудлыг шийдвэрлэх юм бол солонгос жуулчдын тоо өнөөгийнх шиг 20-30 мянга биш, 100 мянга хүрэх боломжтой.
    -Солонгосын томоохон пүүс, компаниуд орж ирэхэд Монголын талаас чухам юу саад болдог вэ?
    -Солонгост бүх юм маш хурдацтай өөрчлөгдөн хөгжиж байдаг. Мэдээлэл, технологи бараг өдөр бүр шинэчлэгдэж байна. Томоохон компаниудын цаана том хөрөнгө эргэлдэж байдаг. Ашгийн төлөө ажиллах, том зах зээл рүү хошуурах нь бизнесийн хууль. Өнөөгийн байдлаар Монголын зах зээлийн багтаамж бага байгаа нь томоохон компаниуд орж ирдэггүйн нэг шалтгаан байх л даа.
    -Орос, Хятад гэсэн ханаж цадахыг мэдэхгүй хоёр том зах зээлийн дунд Монгол Улс оршдог. Тэр том зах зээлд шаардлагатай түүхий эд, баялаг нь бидэнд байна. Танай оронд тэр түүхий эдээр бүтээгдэхүүн хийх технологи нь байна. Тэгэхээр Монголд үйлдвэр байгуулаад энэ хоёр зах зээлд нийлүүлж болно шүү дээ? - Тэр боломжийг харсан учраас манай томоохон компаниуд хамтарсан консорциум бай гуулан хөрөнгө оруулах саналаа ирүүлсэн. “Самсунг”, LG гэх мэт мэдээллийн технологийн томоохон компаниуд шууд орж ирэх цаг нь болоогүй ч охин компаниуд салбараа нээсэн байгаа. Ирэх онд Солонгос дахь Мон голын жил болно. Үүнд бид ихээхэн ач холбогдол өгч, Монголын талаарх томоохон сурталчилгаа болно гэж бодож байна.
    -Монгол бол хөгжлийн их ирээдүйтэй улс гэдгийг харуулах сайхан боломж үнэхээр тохионо. Манай улс, бизнесийнхэн эртнээс бэлтгэж байгаа нь лавтай.
    -Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны ойн жилийн хүрээнд хийх ажлын ерөнхий төлөвлөгөө бий. Монгол дахь Солонгосын жилийн хүрээнд хийх нэг том ажил бол энэ жилдээ багтан БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Мён Багийн Монгол Улсад хийх айлчлал юм. Ерөнхийлөгчийн ажил их байгаагаас одоохондоо айлчлалын тов хараахан гараагүй байна. Мөн хойтон жил Монгол Улсын Ерөнхийлөгч манай оронд айлчлахаар товлосон.
    - БНСУ-д 30 гаруй мянган монгол иргэн ажиллаж амьдарч байна. Тэдний дээд тал нь 10 гаруй жил болсон байдаг юм билээ. Солонгост ажиллаж буй хүмүүсийн олонх нь жижиг дунд үйлдвэрт, “хар” ажил хийж байна. Тэднийг нарийн мэргэжилтэй болгох, шинэ техник, технологи эзэмшүүлэх бололцоо нөхцөл ямар байдаг бол?
    - Энэ талаар ярилцаж буй зүйл бий. Солонгосын Соёл, шинжлэх ухааны яам, Монголын БСШУЯтай хамтран таван сая долларын хөрөнгө оруулалттай Техник, эрдэм шинжилгээний төв байгуулах төсөл хэрэгжүүлэхээр ярилцаж байгаа. Яг ямар чиглэлээр, ямар мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэх, Монголын талаас газар, байрны асуудлыг нь шийдээд өгвөл манай багш, мэргэжилтнүүд, материаллаг баазыг нь оруулах бүрэн боломжтой. Удахгүй Солонгосоос энэ асуудлаар судалгааны баг ирэх гэж байна. Техник, эрдэм шинжилгээний төв нэртэй нэг байшин бариад орхих бус, Монгол Улсын хөгжилд хөдөлгөгч хүч болохуйц мэргэжилтнүүдийг бэлтгэдэг төв байх ёстой.
    - Ноён Элчин сайд Та хоёр дахь жилээ Монголд ажиллаж байна. Энэ хугацаанд Та БНСУ-д зорчих монгол иргэдэд 90 хоногийн хугацаатай виз олгодог болсонд бид талархалтай ханддаг. Цаашид хоёр улсын иргэдийг илүү хөнгөлөлттэй нөхцөлөөр зорчуулах боломжийг Та харж байна уу?
    -90 хоногийн хугацаатай виз олгодог болсон нь миний өмнөх Элчин сайдын үеэс яригдаж, гэрээ хэлцэл нь хийгдсэн ажил шүү дээ. Цаашид илүү хөнгөлөлттэй нөхцөлөөр зорчих боломж бол байгаа. Энд саад болж буй ганцхан асуудал бий. Тэр нь визийн хугацаандаа буцаж ирэх явдал. Ний нуугүй хэлэхэд виз авч, Солонгос руу зорчсон хоёр хүний нэг нь тус улсад хууль бусаар үлддэг хэвээрээ байна. Манай иргэд АНУ-д визгүй зорчдог болсон. Ийм болоход АНУ-ын зүгээс өөрийн оронд зорчих солонгос иргэдийн 98-аас доошгүй хувь нь визийн хугацаандаа буцаж гардаг байх нөхцөл тулгасан. Тэр шаардлагыг биелүүлэхэд бид олон жил зарцуулсан. 90 хоногийн хугацаатай виз олгох болсон нь Солонгост гурван сар ажил хийгээд ир гэсэн үг биш юм шүү гэдгийг монголчууд сайн ойлгоосой. Техник, эрдэм шинжилгээний төв байгуулах гэж буйн нэг зорилго маань Монголд нарийн мэргэжилтэй ажилчид олноор бий болж, дотоодын ажлын байр, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхэд нь дөхөм үзүүлэх явдал юм. Ингэх юм бол заавал Солонгос руу явж ажил хийхгүйгээр нутагтаа сайхан амьдрах боломжтой болно.
    -Нэг үеийг бодвол манай дотоодод ажлын байр нэмэгдэж, тэр хэрээр иргэдийн орлого өсөж байгаа. Тиймээс Солонгос явсан иргэд хууль бусаар үлдэх нь харьцангуй багасаж байгаа биз дээ?
    -Одоохондоо нэг их өөрчлөлт алга аа. Тавантолгой, Оюутолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулаад эхлэхээр монгол иргэдийн орлого нэмэгдэх нь гарцаагүй. Тэр үед гадаадад очиж ажиллах нь багасах нь лавтай.
    -Солонгос дахь Монголын худалдааны эргэлтийг нэмэгд үүлэх ямар боломж байна вэ?
    -Монголоос Солонгос руу уул уурхайн бүтээгдэхүүн нийлүүлдэг. Экспортыг нэмэгд үүлэхэд учирч буй гол хүндрэл тээвэр. Нэг тонн нүүрсийг Владивостокоор дамжуулан авахад өөрийн өртөг нь хэд дахин нэмэгдэхээр байна. Тиймээс баялгийг түүхийгээр нь авах бус Монголд эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлээд бусад улс руу экспортлох замаар аль аль талдаа ашигтай ажиллаж болно.
    -БНСУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцах оюутан, аспирантын тоог нэмэгдүүлэх боломж хэр байдаг юм бол?
    -Солонгосын Засгийн газрын тэтгэлгээр оюутан элсүүлэх ажилд учирдаг хүндрэл нь сонгон шалгаруулалттай холбоо той. Ний нуугүй хэлэхэд тэтгэлгээр суралцах 10 хүүхдийн ес нь хүмүүнлэгийн салбарын мэргэжил эзэмших сонирхолтой байдаг. Мөн ес нь эмэгтэй хүүхэд байдаг. Тиймээс Солонгост суралцахаар хандаж буй хүүхэд, эцэг, эхчүүдэд хандаж хэлэхэд аль болох улс эх орондоо хэрэгтэй байгаа инженер, технологчийн мэргэжлийг сонгоосой гэж хүсэх байна. Тоо нь чухал бус, улс эх орондоо үгүйлэгдэж байгаа мэргэжил эзэмшээсэй гэж бид хүсдэг. Манай Соёл, шинжлэх ухааны яамнаас монгол оюутны тоог нэмэгдүүлэх сонирхолтой байдаг, нэмэгдүүлж ч байгаа. Хүн амтай нь харьцуулахад Солонгост суралцаж буй монгол оюутны тоо Хятад, Японыхоос хамаагүй олон. Бидэнд байгаа тоогоор Солонгост 3000 шахам монгол оюутан суралцаж байна. -Элчин сайд Та өмнө нь голдуу Арабын халуун дулаан оронд ажиллаж байсан юм билээ. Таныг яагаад Монгол руу томилсон юм бол оо.
    -Ази дахь миний анхны томилолт Монгол байлаа. Өмнө нь Америкт сурч, Европ, Арабад ажиллаж байсан. Миний ажлын туршлагыг харгалзаж нааш нь томилсон байх аа. Хоёр орны харилцааг арай өөр нүдээр харуулах гэсэн байх л даа. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Монголтой боломжийн хэмжээнд танилцлаа. Ховдоос Дорнод хүртэл 2400 км туулсан. Удахгүй говь, Хөвсгөлийг үзэх төлөвлөгөө бий. Сонирхуулахад өнгөрсөн өвөл Казахстаны Элчин сайдтай чонын ав хийсэн. (Ясны хэлтэрхий үзүүлэв) Чоно авлахаар тэр жилдээ их хийморьтой байдаг гэсэн.
    -Чонын ав хийсэн хүн соёог нь, эсвэл шагайг нь авдаг. Та яагаад ясны хэлтэрхий авсан юм бэ?
    -Өө, би өөрөө сонгож авсан юм. Чоно авласан хүн нь Казахстаны Элчин сайд байсан. Би зүгээр машинд нь дайгдаж сонирхсон төдий. Чоныг их олуулаа хамтарч байж агнадаг юм билээ. Үүн шигээ аливаа зүйлийг хийхдээ монголчууд маань хамтарч байвал юуг ч бүтээх юм байна гэсэн бодол төрсөн.
    -Энэ өвөл Монголд их хүйтэрсэн, Та ажралгүй давав уу?
    - 30 градусын хүйтэнд хэдэн давхар ноосон хувцастай хэрнээ даарсан шүү.
    -Та нэг удаа манай сэтгүүлчидтэй уулзаж байхдаа хоёр охиноо амралтаар нь авчирч Монголтой танилцуулна гэж ярьж байсан. Тэр төлөвлөгөө чинь биелсэн үү?
    -Охид маань ирсэн, гэхдээ ажлын ачааллаас болоод тэдэнтэйгээ гадуур явах боломж маш бага байсан. Тэрэлж рүү хоёр гурван удаа хамт явсан. Бага охин маань энэ зун дахиад ирнэ гэсэн. Урлагийн чиглэлээр суралцдаг юм. Амрангаа Монголын соёл, урлагтай танилцаж, ялангуяа буддын урлагийг илүү сонирхох юм шиг байна лээ.
    Д.Заяабат, И.Рэнчинханд


emoticon 1644-7111+4
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3036079/eda/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210465
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238695
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365901
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364581
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523346
42361 Сарын тэмдэг ирсэн өдрөөр чинь таныг сонжъё [1] 사랑 Õàéð 2009-04-06 120290
42360 asuuya [14] [4] 양&나 2009-07-09 118523
42359 mongoo hulhiduulchihsan hun [1] 505050 2012-01-11 93876
42358 Шинээр төрсөн хүүхдэд өгөх нэр [2] [4] FTW 2011-04-21 93417
42357 “Хубилай хаан” Монгол шябу шябу зоог [17] ADVertisement 2009-08-12 71342
42356 hurimiin daashinz [9] [3] goch 2010-06-08 66484
42355 targalsan oddiin zurag genee [6] [4] Мишээл 2009-11-22 57506
42354 Turah arga jagaahai 2011-06-08 54580
42353 Араас хийх үү? дээрээс хийх үү? [6] aminaaalmin 2012-07-17 53290
42352 HOOLNII JOR [1] [3] ind 2010-09-20 53159
42351 Huuhdiin ner [5] Xap Xac 2008-08-26 51183
42350 Onoodor us zashad yamar odor bna ve ??? [3] uk_dior 2011-01-14 50912
42349 Долоо хоногийн дотор 10 кг хасах арга [1] [3] jjp 2008-08-10 50650
42348 EEJUUDEE ASUUYA? [8] hyyhen 2008-08-08 43638
42347 hi eejuudee ene udriin mend hurgie ......... [2] kara_20 2012-10-08 43610
42346 turaah dasgal hiigeed uzeerei. [4] [2] **eegii** 2009-12-16 41820
42345 MARY KAY+-eruul aris +gol ni chanar +huuraishihaas hamgaalj,tsagaan batga,sevh,urchlee,nuurnii ulaan,unjsan aris,huzuunii urchleenees hamgaalna^^^^+bas shine jiliin beleg tsonkh 2011-12-15 41444
42344 NAIMAN SHARGA--$-HANSH [6] [4] ELGEMSUU 2009-05-02 41112
42343 ~Бат-Эрдэнийн Цэлмүүн~ Бүгдээрээ түүнд амьдрал бэлэглэе! file [12] ***Энxзaяa*** 2010-01-06 39559
42342 Facebook yaj neeh ve? [5] [8] smart3 2011-05-12 39009
42341 ♣♣..**Гишvvдэд**..♣♣ daruuhan01 2008-08-31 38190
42340 Топ модель Пүрэвсүрэн гийн зургуудаас [15] Маралгоо 2010-05-09 36976
42339 solongos hool [8] [4] jeonju-s 2010-01-18 36817
42338 1.БНСУ‐д зорчих визний тухай ерөнхий танилцуулга (шинчлэгдсэн ) [2] anuuka 2011-01-09 36530
42337 solongos hool hiih neg arga [1] manuka 2010-01-18 35902
42336 Зүүдний тайлал [2] [2] 157359 2010-04-13 35596
42335 Хумс, гар арчилгаа, маникюрын талаар [1] [7] Маралгоо 2009-03-20 34716
42334 Эмэгтэйчүүдэд зориулсан Солонгос хэлний ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ сургалт (mig_women@yahoo.com) [17] ***Энxзaяa*** 2010-01-21 34697
42333 0-12sartai huuhdiin medrel setgehuin bolon hudulguunii hugjil [2] tuul_0724 2009-12-15 34411
42332 yahoo mail hayag shineer yaj neeh ve? [3] [2] smart3 2011-05-12 32977
42331 Үр хөндүүлэх нь эмэгтэй хүн өөрийн эдлэх үйлийн үрээ нэмэгдүүлдэг [19] 1221 2008-06-27 32489
42330 hi ordiin mend busguichuudee torson odriin goy shuleg hereg bn [2] [2] enkuush87 2010-12-01 32442
42329 Солонгос хоолы жор [11] [5] ***Энxзaяa*** 2010-01-20 32126
42328 Хайртай хүнээ танья гэвэл төрсөн өдрийг нь мэдэхэд л болно file [3] ***Энxзaяa*** 2008-08-02 30277
42327 Dulaahan hernee tachaangui dutuur hvtsasnuud file ks 2009-10-09 29438
42326 Бүсгүйчүүд Ээжүүд чат____чат ***Энxзaяa*** 2008-08-31 29146
42325 buhimdaliin talaar [9] ngn81 2008-07-28 28806
42324 HUUHNUUDEE 3-4HONOGT 3-5KG TURAAH DEGLEM [1] MR ESUDER 2010-06-28 28571
42323 shine yahoo hayg neeh gesiin blohgui yum yaj neeh bee [6] [4] mishill 2009-12-30 27456
42322 keks yaj hiih ve ... [1] ikhmurun 2010-11-20 25945
배너신청
자생병원

배너신청