УИХ-ын гишүүн Д.Батбаяр, дуучин Баясгалан хоёр тусдаа амьдарч эхэллээ
УИХ-ын эрхэм гишүүн, сүмоч Д.Батбаярын хувийн амьдрал тун барцадтай байна. Хоёр хүүхэдтэй эхнэрээ хаяж, гэр бүлээ цуцлуулаагүй байхдаа дуучин Т.Баясгалантай хамт амьдарч, хоёр эхнэртэй байхдаа УИХ-ын сонгуульд нэр дэвшин шуугиан тарьж байсан энэ эр саяхан анхны эхнэрээсээ салж, гэр бүлээ дуулиантайгаар цуцлуулсан. Гэвч асар их хэл ам дагуулан байж зохиосон шинэ амьдралдаа мань эр сэтгэл тун дундуур байгаа сурагтай. Дуучин Т.Баясгалангийн хөнгөн зан, гоомой явдал эрхэм гишүүний уур уцаарыг төрүүлж байгаа бололтой. Түүний бизнесийн ажилд хэт их хошуу дүрэх болсон залуухан амраг нь Д.Батбаяр гишүүнийг “Тэнэг мангар” хэмээн цоллох болсноос болж тэдний харьцаанд ан цав гарч ирсэн юм байх. Хадмууд болон хамтран ажиллагсадтайгаа үл ойлголцож, байнга хэрүүл, хов живэнд хутгалдах болсон дуучин Т.Баясгалан хөрөнгө мөнгөнд ч хайр гамгүй хандаж, сүмоч эрийн цухлыг хөдөлгөөд байна. Хамгийн ноцтой нь эрхэм гишүүний хүү Элбэгбаярыг түүний хүүхэд биш гэдэг яриа ойр дотныхон дунд нь гарч, бүр цусны шинжилгээ хийлгэх тухай хэрүүл дэгдээж удаж байна. Залуухан эхнэрийнх нь талаар таагүй мэдээлэл Батбаяр гишүүнийг бухимдуулж, хос хоёр “Кёкюшү” цамхагийн 11 давхарт байрлах ажлынхаа байранд хэрүүл зодоон хийж, багагүй шуугиан дэгдээсэн аж. Үүнээс хойш залуу хосууд тусдаа амьдарч байгаа гэнэ. Д.Батбаяр гишүүн Зайсанд байрлах гэртээ, харин дуучин бүсгүй хүүхдэ аваад ээж дээрээ оччихсон гэдэг мэдээлэл чих дэлсэж эхэллээ. Залуухан, шинэхэн эхнэртээ гомдож туньсан Д.Батбаяр гишүүн найз нөхдөө цуглуулан нагиж, сэтгэлээ засах гэж яваад хөлөө гэмтээчихсэн нь хос залуусыг улам бүр холтгож байгаа сурагтай. Тэд шинэ телевизийн нээлт, ажил хэргийн уулзалт зэрэгт хамтдаа очиж, өөрсдийнхөө харьцаанд гарчихаад байгаа өө сэвийг бусдын харцнаас нуух гэж тун их оролдож байгаа аж.
ene Bayasgalan tiim aashtai huuhen yum bhdaa harahad ih dulguun bairiin huuhen xaragddag esvel Batbayrt bgaa yum bolov uu