Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

Бид 2 одоо 26 хүрч байгаа. Жирийн нэг хосууд. Өнгөрсөн жил хөөрхөн охинтой болсон. Хамт амьдраад 2 жил болж байна. Тусдаа гараагүй. Манайд амьдардаг. Бид 2 нэг нэгэндээ маш их хайртай. Мэдээж хүмүүс тийм шалтгаанаар өөр ямар ч өө сэв байсан харахгүйгээр суудаг байх л даа. Би мэдээж түүнд маш их хайртай. Тэр минь ч хайртай. Бидний хайранд ямар нэгэн өө сэв, элдэв хар хорын зүйл ороогүй. Магадгүй цаашид үүрд энэ чигээрээ надад үнэнч байна гэж итгэхгүй байна л даа. Яаагад гэвэл эрчүүдийн дийлэнх олонхи нь амьдралдаа нэг бус удаа араар тавьдаг гэж сонссон. За яахав. мууг дуудаж байгаа биш тийм зүйл бодоод яахав. Тэр минь зөөлөн зантай, хөгжилтэй, хааяа хааяахан найз нөхөдтэйгээ уулзаж уухдаа уудаг, татахдаа татдаг. Бусад эрчүүдийн адил л эр хүн. Түүний амьдралд өө сэвгүй биш. Би ч үүнийг нь анхнаасаа мэдэж байж суусан. Түүний эцэг эх нь салсан. Үүнээс болоод магадгүй ээж нь хохирсон байх. Тэднийх дэндүү хангалуун, дэндүү баян айл байсан гэсэн. Гэнэт л салаад 2 тийшээ болонгуутаа эд хөрөнгө нь ч 2 тасраад дээр нь энэ үед ах нь гадаадад сургуульд сурч байж таараад манай нөхөр тэр 2н дунд монголдоо байж таараад амьдралын цохилтонд өртсөн юм шиг байгаан.

Ээж нь хүнд өвдөөд 4 өрөө байраа зараад /10аад жилийн өмнө/ машин тэрэгээ зараад гадаадад үнэтэй хагалгаанд явсан байгаан. Ингээд л амьдрал нь алхам алхамаар унасаар уруудсаар өнөөдрийн нөхцөл байдалд ээж хүү 3 юу юу ч гүй ядуу болсон байсан. /Хашаа байшин, гэр, зуслангийн газраас өөр юу ч гүй/ Энэ үед ах нь яахав гадаадад сурч таараад хожсон юмуу даа гэмээр. Харин манай нөхөр золиосонд гарсан юмуу даа 2 ч их сургууль хаясан байсан. Гэхдээ үүнд цэвэр салалтын буруу байхгүй байсан юм билээ. Сонсоод байхад. Хэтэрхий эрх тансаг өссөн болохоор цаашид яах тухайгаа, амьдралд яаж хандах, яаж амьдралыг сөрөх тухай огт бодоогүй юм шиг байгаан. Ид 18-23 нас нь байж таарсан юм шиг байгаан. Тэгээл үнэтэй ресторан хэссэн, олон ганган машин сольж унасан тийм л залуу байсан гэсэн. Ингээд сургуулиа ч төгсөж чадаагүй байгаан. Ээж нь ч гэсэн  дээ. Бэлэн зэлэн юман дээр туйлаад сурчихсан хүн үлдсэн хөрөнгөө яаж зөв зарцуулж амьдралаа авч явах вэ гэдгээ бодоогүй юм шиг санагддаг. Одоо ч гэсэн харж байхад хуучин зан нь яг хэвээрээ. Хэдэн төгрөг олдонгуут маргаашдаа яах вэ гэдгээ боддоггүй. Шууд л үнэтэй ресторанд ороод л үнэтэй Пицца, мистер чиккен захиалаад л… 2 хоног тансаглаад л дуусаа. Би энэ хүмүүсийн амьдралыг шүүх эрхгүй л дээ. Хөндлөнгөөс хараад л ингэж бодож суудаг.

Би хүний байр саванд дурлаагүй. Ядуу ч гэсэн хайр дурлалаа л дагасан. Тиймээс үүнийгээ өнөөдөр алдаанд тооцмооргүй байна. Миний нөхөр хэн ч харсан дэндүү сайхан залуу. Царайлаг, бас зөөлөн зантай, хүнтэй нийтэч, хүн чанартай. Даанч түүнд өнөөдөр амьдралаа авч явах ямар ч чадвар байдаггүй юм шигээ. Зүгээр л гэнэт тэнгэрээс бөөн мөнгө унаад ирэх юм шиг ярина. Охиндоо маш их хайртай. Дандаа л удахгүй нээх баян болчих юм шиг. Баян болохоороо тэгнэ ингэнэ гээл. Ярихаас цаашгүй. Одоо бол бүр өдөр шөнөгүй ПС тоглоостой. Өглөө албатай юм шиг гараал шөнө орж ирнэ. Байнга ПС-нд. Би бүүр тэвчихээ байгаад нэг кафед дагуулж уйлан байж ярьсан. Ойлгосон л гэдэг. Дахиал нөгөө тоглоом. Очихоор баахан 15-16 насны бацаанууд дунд сууж байна. Хэн ч харсан түүнийг ийм сайхан залуу ингээд ажилгүй амьдралын зорилгогүй байгаа гэвэл гайххаар. Яаж нөхрөө амьдралд хайртай, амьдралынхаа төлөө зүтгэдэг, идэвхитэй болгох вэ… Яаж ажил хийх хүсэлтэй болгох вэ…

profile


profile 

 

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2974308/14e/trackback

profile

Tengerlegbvsgvi

2010.03.29 10:34:46
*.172.3.179

heden odor hooliig ni ch hiihgui hirtei huvtsastai hodood hooson yavuulaad uzvel yasan yum be erh bish amid hun bna daa ulsuud huvtsasnaas ni hir unerteed ireheer oilgoh blgui dee hool neheheer ni mungugui gehgui yu  pc nd oroh mungu uguhgui bj boldoggui yum bh daa

profile

goch

2010.03.29 18:44:24
*.251.148.199

psiind  dontson  hvnch  bvr  har  tamhi  shig  boldog  gesen  oroi  gertee  orj  irj  baigaan  yamaadaa  zarimn  bvr  gertee  irdeggvi  honuudaar  dontood  togloodl  suuj  baidag  gesen  emchilgeend  ywuuldag  gesenshdee  tiim  hvmvvsiig  togtson ajilgvi  iim  zorilgogvi  hvmvvs  pisiigee  toglood  bvr  dontoo  bolson  tedend  awgai  hvvhed  hereggvi  svvldee  owchin  bolj  uur  utsaartai  boldog  gesen  shvv 

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210461
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238694
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365901
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364581
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523346
42361 Сарын тэмдэг ирсэн өдрөөр чинь таныг сонжъё [1] 사랑 Õàéð 2009-04-06 120238
42360 asuuya [14] [4] 양&나 2009-07-09 118523
42359 mongoo hulhiduulchihsan hun [1] 505050 2012-01-11 93876
42358 Шинээр төрсөн хүүхдэд өгөх нэр [2] [4] FTW 2011-04-21 93414
42357 “Хубилай хаан” Монгол шябу шябу зоог [17] ADVertisement 2009-08-12 71339
42356 hurimiin daashinz [9] [3] goch 2010-06-08 66484
42355 targalsan oddiin zurag genee [6] [4] Мишээл 2009-11-22 57506
42354 Turah arga jagaahai 2011-06-08 54580
42353 Араас хийх үү? дээрээс хийх үү? [6] aminaaalmin 2012-07-17 53286
42352 HOOLNII JOR [1] [3] ind 2010-09-20 53155
42351 Huuhdiin ner [5] Xap Xac 2008-08-26 51182
42350 Onoodor us zashad yamar odor bna ve ??? [3] uk_dior 2011-01-14 50912
42349 Долоо хоногийн дотор 10 кг хасах арга [1] [3] jjp 2008-08-10 50650
42348 EEJUUDEE ASUUYA? [8] hyyhen 2008-08-08 43638
42347 hi eejuudee ene udriin mend hurgie ......... [2] kara_20 2012-10-08 43452
42346 turaah dasgal hiigeed uzeerei. [4] [2] **eegii** 2009-12-16 41820
42345 MARY KAY+-eruul aris +gol ni chanar +huuraishihaas hamgaalj,tsagaan batga,sevh,urchlee,nuurnii ulaan,unjsan aris,huzuunii urchleenees hamgaalna^^^^+bas shine jiliin beleg tsonkh 2011-12-15 41397
42344 NAIMAN SHARGA--$-HANSH [6] [4] ELGEMSUU 2009-05-02 41112
42343 ~Бат-Эрдэнийн Цэлмүүн~ Бүгдээрээ түүнд амьдрал бэлэглэе! file [12] ***Энxзaяa*** 2010-01-06 39559
42342 Facebook yaj neeh ve? [5] [8] smart3 2011-05-12 39009
42341 ♣♣..**Гишvvдэд**..♣♣ daruuhan01 2008-08-31 38190
42340 Топ модель Пүрэвсүрэн гийн зургуудаас [15] Маралгоо 2010-05-09 36976
42339 solongos hool [8] [4] jeonju-s 2010-01-18 36814
42338 1.БНСУ‐д зорчих визний тухай ерөнхий танилцуулга (шинчлэгдсэн ) [2] anuuka 2011-01-09 36530
42337 solongos hool hiih neg arga [1] manuka 2010-01-18 35902
42336 Зүүдний тайлал [2] [2] 157359 2010-04-13 35596
42335 Хумс, гар арчилгаа, маникюрын талаар [1] [7] Маралгоо 2009-03-20 34716
42334 Эмэгтэйчүүдэд зориулсан Солонгос хэлний ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ сургалт (mig_women@yahoo.com) [17] ***Энxзaяa*** 2010-01-21 34697
42333 0-12sartai huuhdiin medrel setgehuin bolon hudulguunii hugjil [2] tuul_0724 2009-12-15 34408
42332 yahoo mail hayag shineer yaj neeh ve? [3] [2] smart3 2011-05-12 32977
42331 Үр хөндүүлэх нь эмэгтэй хүн өөрийн эдлэх үйлийн үрээ нэмэгдүүлдэг [19] 1221 2008-06-27 32489
42330 hi ordiin mend busguichuudee torson odriin goy shuleg hereg bn [2] [2] enkuush87 2010-12-01 32442
42329 Солонгос хоолы жор [11] [5] ***Энxзaяa*** 2010-01-20 32126
42328 Хайртай хүнээ танья гэвэл төрсөн өдрийг нь мэдэхэд л болно file [3] ***Энxзaяa*** 2008-08-02 30277
42327 Dulaahan hernee tachaangui dutuur hvtsasnuud file ks 2009-10-09 29438
42326 Бүсгүйчүүд Ээжүүд чат____чат ***Энxзaяa*** 2008-08-31 29146
42325 buhimdaliin talaar [9] ngn81 2008-07-28 28806
42324 HUUHNUUDEE 3-4HONOGT 3-5KG TURAAH DEGLEM [1] MR ESUDER 2010-06-28 28571
42323 shine yahoo hayg neeh gesiin blohgui yum yaj neeh bee [6] [4] mishill 2009-12-30 27456
42322 keks yaj hiih ve ... [1] ikhmurun 2010-11-20 25944
배너신청
자생병원

배너신청