Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

 

Надад туслаач.. Би юу хийхээ сайн мэдэхгүй байна. Би 20той. эмэгтэй. Гадаадад сурдаг. Би ойрдоо найз залуугаа хамгийн сайн найздаа алдчих вий гэхээс их айдаг боллоо. Би, манай найз залуу, найз охин өнгөрсөн жил гурвуулаа нэг ангид сурдаг байсан юм. Найз залуу маань их хөдөлгөөнтэй, яриа нөхөрсөг залуу. Харин найз охин маань их галзуу, бас их хөдөлгөөнтэй. Ер нь нэг ангид байхад энэ хоёр нийлж их анги бужигнуулдаг байлаа. Найз охин маань одоогийн найз залуутай маань их ноцолдож тоголдог найзууд байсан. Харин би найз залуугаа анх харсан үеэс л сайн байсан болхоор хажууд нь биеэ бариад нээх их ойртож яриа энэ тэр өрнүүдэггүй байсан. Найз залуу маань хааяа хааяа ирж ярих гэж хичээнэ тэгхээр нь би хэтэрхий биеэ бариснаасаа болоод өөдөөс нь хэг ёг хийгээд ерөөсөө олигтой ярилцдаггүй байсан. Харин жилийн сүүлээр шалгалтын бэлтгэлийн үеэр хоёулахнаа ярилцах болож олдсон юм. Бид хоёр их ярилцсан, бие биенийхээ талаар их юм олж мэдэцгээсэн. тэр өдрөөс хойш бид хоёр их дотносож эхэлсээр хосууд болцгоосондоо. Найз залуу маань надад сайн байсан ч би дандаа өөдөөс нь хэг ёг хийдэг байсан болхоор өөрт нь дургүй гэж боддог байсан юм байна лээ.

Харин би түүнийг миний найз охинд сайн тийм болхоор л дандаа арзаганаж тоголцгоодог байсан юм байх гэж боддог байсан. Найз залуу маань найз охинийг маань хөгжилтэй найз гэдэг утгаар л харж байснаас охин, эмэгтэй хүн гэдэг талаас нь ерөөсөө харж байгаагүй гэсэн. Би найз залуудаа их итгэдэг. Худлаа хэлж чаддаггүй, толгойд нь орсоноо шуудхан хэлчихээд байдаг хүн. Би найз залуугаасаа хэзээ ч худлаа долигонож байхыг хараагүй. Бас их нөхөрсөг. Хүнд ам гарсан бол хэлсэн амандаа заавал хүрнэ. Ер нь их эршүүд. Тийм болоод ч тэрүү охидууд их эргүүлнэ. Найз залууг маань хичнээн олон охин эргүүлдэг ч би хэзээ ч санаа зовж байгаагүй. Худлаа хэл амаараа арзаганаад өнгөрөхөөс цаашгүй гэдгийг нь мэднэ. Бас нилээн эрх чөлөөгөө эрхэмлэдэг хүн болхоор нь би хорьж тушаад байдаггүй.

Харин найз охины маань тухайд гэвэл, нэг найз залуу гэсэн нэр зүүсэн хүнтэй. Тэр нь өөрөөс нь нилээн ах. тэгээд байнга л хэрүүлтэй байна. Хэрэлдэх болгондоо л саллаа энэ тэр гэж бөөн юм болно. Хэрүүл хийснийхээ дараа заавал бусад хүнд хэрүүлийнхээ талаар ярьж зовлонгоо тохох дуртай. Их аминчхан охин. Бусдад өөрийнхөө зовлонг тохож бусдаас тусламж эрж байснаас бусдын зовлонг сонсож туслахыг хичээж байсан удаа нэг ч байхгүй. Би эхэндээ ч гайгүй тэвчээртэй хэрүүлийнх нь талаар хэдэн цагаар ч хамаагүй сонсдог байсан. Харин сүүлдээ найз охин маань бүүр чухал лекц шалгалтын дундуур хүртэл нөгөө лайтай хэрүүлийнхээ талаар ярьдаг болсон. Би найз охин шигээ баян айлын охин биш, эцэг эхийнхээ хөдөлмөрлөж олсон мөнгийг сургуульд явах нэрээр найзынхаа бөгс бөөрний тэнэг утгагүй хэрүүл сонсож үрэхийг үнэхээр хүсээгүй. Тийм болхоор хичээлийн дундуур аль болох яриаг нь дүүвүүлж, хэрүүлийнх нь талаар сонсохгүй байх гэж хичээдэг болсон. Нэг өдөр найз охин маань найз залуутайгаа дахиад муудалцчихлаа гараад ир гэсэн юм. Би дараагийн өдөр нь шалгалттай байсан болхоор гараагүй. Харин хэдэн өдрийн дараа найз залуу маань манай найз охин найз залууг маань дуудаж гараад шөнөжин нөгөө хараал идсэн хэрүүлийнхээ тухай ярьж уйлсан тухай хэлсэн. Хамгийн гол нь найз охин маань надтай бараг өдөржин шөнөжин зүүгдээстэй байсан байж найз залуутай маань уулзаж уйлсан тухайгаа нэг ч үг цухуйлгаагүй нь байгаа байхгүй юу. Тэр үед жоохон эвгүй санагдсан ч юм хэлээгүй өнгөрсөн. дараа нь найз залуугаасаа сонсоод байхад байнгын л найз залууг нь дуудаж зовлонгоо ярьдаг болсон гэнэ. Харин саяхнаас зүгээр уйдсан үедээ хүртэл гараад ир гэж дууддаг болсон гэнэ. Хамгийн сонин юм нь зүгээр л найзуудын хувиар дуудаж байгаа юм бол намайг ч гэсэн дуудаж болно биздээ, тэгэхэд үгүй шүү зөвхөн найз залууг маань л дуудна. Би ямар өмнөх шигээ их хичээлтэй байгаа биш одоо надтай ярилцаж суух боломжтой байхад надтай ирж ярилцахаа больсон. Тэгээд найз залууг маань дуудсан тухайгаа надад ерөөсөө хэлэхгүй. Сүүлд нь л найз залуугаасаа юу болсон тухай сонсоно.Эрэгтэй эмэгтэй хоёр хоёулахнаа байхад юу ч болж болно биздээ.

Би хичнээн найз залуудаа итгэдэг ч найз охиндоо итгэхгүй байна. Нилээн явдалтай, нээлттэй охин.   Миний тэвчээр алдаад найз залуутайгаа энэ талаар нь ярилцсан чинь өөдөөс “Чи намайг хамгийн сайн найзтайгаа хардаад байгаа юмуу? бид хоёр зүгээр л найзууд чи мэднэ биздээ” гээд намайг хардаж байгаа гэдэгт бүүр итгэж чадахгүй байх шиг байсан. Харин найз охин маань намайг хардсан тухай сонсоод ууралсан. Намайг хардсанаас хойш найз залуу маань найз охинтой минь дахиж надгүйгээр уулзахаа больсон, харин найз охин гуай найз залууг минь татаж чангаасан хэвээрээ л байх юм.. Ядаж байхад найз охин маань өчигдөр найз залуутайгаа нээрэнгээсээ салчихсан. Одоо найз залууг маань дуудаж уйлах нь ихсээд байна. Найз залуутай байхдаа хүртэл өөр залуучуудтай явдаг байсан хүн одоо ганц бие болчихсон яана. Би одоо яах вээ? Үнэхээр хүнтэй ярилцаж дотроо онгойлгомоор байгаа юм бол надтай л ирж ярилцана биз, тэгэхэд хар шөнөөр найз залууг маань дуудах ямар хэрэг байна аа???   Би яах вэ???

profile


profile 

 

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2973717/e99/trackback

pathfinder

2010.03.29 14:09:05
*.132.144.104

ooo ene ih amarhan. ehleed naiz zaluutaigaa yriltsaad shuud ene ywdaluudad

durgui bainaa gedgiig heleh heregtei. eregtei emegtei naiz baidag ch gesen,

negent l chi baigaagaas hoish odoo bas uchir utgatai baih heregtei.

herwee naiz zaluu chin ooroo eniig anhaarch uzehgui bol chi ch gesen

uuriin zowlongoo yridag neg huntei bolchih.tegeed l naiz zaluu chin

oilgoj ehelne de.

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210469
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238696
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365902
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364581
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523350
42366 D10 визийг сунгаж өгч байна file "СОЛИН" ХУУЛЬ ЗҮЙН ТОВЧОО 2018-03-28 61
42365 1сард их сургуулийн элсэлт явагдаж байгаатай холбогдуулан online apply болон сурах төлөвлөгөө товч танилцуулга бичиж баталгаат орчуулга хийнээ....010-7651-1616 MK비자VISAoffice 2019-01-07 63
42364 MANICURE PEDICURE GEL SHIL AKRILAN HUMS GOO SAIIKHAN BNGA AJILJ BNA 010577799887 ajilsag zaluu ... 2018-11-07 65
42363 элэгний бүх төрлийн гэмтлээс Хамгаална Силимарен-Milk Thistle”130 мг @*********@... 2019-04-27 70
42362 Immigration –д бүртгэлтэй “СОЛИН” хууль зүйн товчоо file "СОЛИН" ХУУЛЬ ЗҮЙН ТОВЧОО 2018-03-28 71
42361 Гадаад паспорт яаралтай гаргаж өгнө(монголд) Гэр бүл,хуримын f-6 виз,зөвлөгөө 2018-12-21 71
42360 Мк비자Visa - Хууль зүйн товчоо Сөүл хот Монгол Таун баруун жигүүр Woori bank 010-7651-1616 MK비자VISAoffice 2019-01-09 71
42359 гэрлэлт зуучлал бичиг баримт Tanil0 2018-12-13 73
42358 Humsnii manicure ajil bna ajilsag zaluu ... 2019-02-25 74
42357 гэрлэлт зуучлал бичиг баримт Tanil0 2019-03-03 78
42356 Солонгос оригнал ботокс хямд зарж байна @*********@... 2018-12-19 79
42355 Хөх томруулах мэс засал file OPERAemneleg 2018-11-14 80
42354 Humsnii mergejliin manicure bolon chadvartai goo saikhanch bariach aj ajil bna ajilsag zaluu ... 2019-01-13 80
42353 mash sain zowhini tos baigaa shuu @*********@... 2018-12-10 81
42352 Хамрын мэс засал ГОЁ ХАМАР САЙХАН ЦАРАЙ file OPERAemneleg 2018-12-12 81
42351 Хөх томруулах мэс засал file OPERAemneleg 2018-12-04 81
42350 ХӨХНИЙ МЭС ЗАСАЛ file uuugiiiii 2019-01-29 82
42349 99хувийн уудаг коллеган ирлээ50%хямдрал зарласан @*********@... 2019-04-27 83
42348 Immigration –д бүртгэлтэй “СОЛИН” хууль зүйн товчоо  file "СОЛИН" ХУУЛЬ ЗҮЙН ТОВЧОО 2018-03-28 83
42347 14 хоногийн дотор нутаг буцана уу гэсэн цагаан хуудас авсан бол file "СОЛИН" ХУУЛЬ ЗҮЙН ТОВЧОО 2018-03-28 84
42346 Hvvhdiin tereg or bolon busad zvils zarnaa. G00noo 2018-09-01 87
42345 Дөрвөлсөн үйлчилгээтэй Кальци 50% хямдрал @*********@... 2019-04-27 88
42344 Амжиж захиалгаа өгөөрэй бүсгүйчүүд ээ. хямдрал @*********@... 2019-04-27 88
42343 D10 визнээс F-1 визрvv солих!!! file "СОЛИН" ХУУЛЬ ЗҮЙН ТОВЧОО 2018-03-28 88
42342 Manicure bolon goo saikhanch ajil bna ajilsag zaluu ... 2019-03-17 89
42341 Хөх томруулах мэс засал ХЯМДРАЛ file OPERAemneleg 2018-12-10 91
42340 Цагдаа, прокурорын газарт хэрэг нэхэмлэгч, хэргийн сэжигтнээр болон хулгай, залилан луйвар, хүчирхийлэл, согтуугаар жолоо барих зэрэг асуудлаар байцаагдаж байгаа иргэд эсвэл шүүхэд ял шийтгэл авч буй таныг өмгөөлөн туслах болно. file "СОЛИН" ХУУЛЬ ЗҮЙН ТОВЧОО 2018-03-28 92
42339 ХӨХНИЙ МЭС ЗАСАЛ uuugiiiii 2019-01-09 93
42338 Хамрын мэс засал file OPERAemneleg 2018-11-15 94
42337 Хөх томруулах мэс засал file OPERAemneleg 2018-12-21 94
42336 Солонгос оригнал ботокс хямд зарж байна 50% хямдрал @*********@... 2019-04-27 95
42335 гэр бүл салалт & виз сунгалт file "СОЛИН" ХУУЛЬ ЗҮЙН ТОВЧОО 2018-03-28 95
42334 ХАЙЛДАГ КОЛЛАГЕН УТАС file uuugiiiii 2019-02-27 97
42333 Үе мөч,Яс ургалт ,хүзүү, нуруу, өвдөг, гар, хуруу, хөлийн ул )Эмчилгээний Глюкозамин @*********@... 2019-04-27 99
42332 гэрлэлт зуучлал бичиг баримт Tanil0 2019-01-25 100
42331 Цагаачлалын албаны зөвшөөрөлтэй мэргэжилийн өмгөөлөгч танд туслахад бэлэн байна. ☎010-7651-1616 MK비자VISAoffice 2018-09-16 100
42330 гэрлэлт зуучлал бичиг баримт Tanil0 2018-06-22 101
42329 ХӨХНИЙ МЭС ЗАСАЛ uuugiiiii 2019-01-29 101
42328 Хамрын мэс засал ГОЁ ХАМАР САЙХАН ЦАРАЙ file OPERAemneleg 2018-12-13 102
42327 *** УЛАМЖЛАЛТ ЭМЧИЛГЭЭНИЙ БАРИА ЗАСАЛ *** ЭНХ -МӨНХ *** БАРИА ЗАСАЛ, ИЛЛЭГ*** ЭНХ-МӨНХБАРИА-ЗАСАЛ 2018-08-16 103
42326 영등포모텔.남.녀구함 일자리정보 2019-01-24 103
42325 Hvvhdiin tereg or bolon busad zvils zarnaa. G00noo 2018-09-01 103
42324 Haraaguichuudiin holboonii bariach baria hiij bna ajilsag zaluu ... 2019-03-17 103
42323 Эмэгтэйчүүдийн саван АШИГТАЙ_БАКТЕР-ыг нэмэгдүүлнэ @*********@... 2019-04-27 105
42322 13 дахь цалин болох 퇴직금 авч чадахгүй байгаа бол “Солин” Хууль Зүйн товчооруу холбогдоорой !!! 02-6247-8852 file "СОЛИН" ХУУЛЬ ЗҮЙН ТОВЧОО 2018-03-28 105
배너신청
자생병원

배너신청