Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

За ээжүүдээ хүүхэддээ ямар ямар төрлийн хоол яаж хийж бэлдэж өгдөг аргаасаа бичээд байгаарай.

profile

Нар шингэхэд гэгээн хайр жаргахгүй
  Нас өтлөхөд нандин хайр уйдахгүй 
   Намар болоход ариун хайр гандахгүй
       Нэг л насаараа мөнх хайр минь бөхөхгүй
                                          :53: Үүрд хайрлая чамайгаа :53:

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2684213/cec/trackback

profile

Маралгоо

2010.01.21 11:50:28
*.254.53.231

 

НЭМЭГДЭЛ ХООЛЫГ ХЭРХЭН ӨГӨХ ВЭ?

1.  Хүүхдэд 6 сартайгаас эхлэн нэмэгдэл хоолыг аажмаар дасган өг

- Хүүхэд 6 сар хүрэхэд эхийн хөхний сүү зайлшгүй шаардлагатай тэжээлийн бодисуудаар бүрэн хангаж чадахгүй болох тул 6 сар хүрмэгц нь нэмэгдэл хоол өгч эхэлнэ.

- Эхний удаад нэг төрлийн нэмэгдэл хоолыг бага хэмжээтэй /цайны халбагаар 2 удаа/ өдөрт 1-2 удаа өгч дасгасны дараа аажмаар хоолны нэр төрлийг нэмэгдүүлнэ. Нэмэгдэл хоол нь  хүүхдийн будаа, жимсний зутангаар эхэлж болно.

- Хүүхдэд хөхөө хөхөхийн өмнө нэмэгдэл хоолыг өгвөл ходоод дүүрэн байх учраас муу хөхөх болно. Иймд нэмэгдэл хоолыг хүүхэд хөхөө хөхсөний дараа өгөх нь зүйтэй.

- Нэмэгдэл хоол нь эхний удаад шингэн, хагас шингэн байх нь тохиромжтой. Учир нь хоол боловсруулах эрхтэний хямрал /бөөлжих, суулгах, цанхайх/-аас урьдчилан сэргийлж байгаа юм. 6 сартай хүүхдийн шүд гүйцэд хөгжөөгүй учраас хахахаас сэргийлэн хоолыг нухсан, шингэн, хагас шингэн байдлаар өгөх хэрэгтэй.

2. Хүүхдийг хоолоо идэх үед нь аяга, халбагыг аль болох өөрөөр нь бариулж сурга

- Аяга, халбагаар идүүлж сургах нь хүүхэд биеэ даан хооллож сурахад хялбар бөгөөд цэвэрхэн байх болно.

- Хүүхдийг хооллохдоо аль болох угж, хөхөлтөөр өгөхөөс зайлсхий. Жимсний шүүс, сүү бусад шингэн зүйлсийг угжаар өгөх нь хүүхдийн эхийн сүүгээр хооллох сонирхлыг бууруулна. Ингэснээр эхийн сүү багасаж, хүүхэд өсөлт, хөгжилтөндөө шаардлагатай тэжээлийн бодисуудын дуталд өртөнө.

- Хүүхэд хоол идэх үед хамт сууж (эх буюу том хүн) хоолоо гүйцэд идэхэд нь дэмжиж тусал.

3. Хүүхдэ‎д чихэрлэг, амтлагчтай хоол ундаанаас гадна халуун ногоогоор  амталсан хоол өгөхөөс зайлсхий


- Чихэр, амтат хоол ундаа нь зөвхөн сахар их хэмжээгээр агуулахаас бус хүүхдэд хэрэгтэй ямар нэг шимт бодис агуулдаггүй. Харин тэ‎дгээр ундаа нь шүд хорхойтуулахаас гадна хүүхдийн хоол идэх дуршлыг багасгадаг.

- Халуун ногоогоор амталсан хоол нь хүүхдэд бусад хоолыг идүүлж сургахад бэ‎рхшээлтэй болно.

4. Хүүхдийн хоолыг цэвэрхэн, аюулгүй орчинд бэлтгэ

- Хүүхдийн хоолыг ямагт ууранд жигнэж, ус, сүүнд чанаж бэлтгэ.
- Хоол хийхийн өмнө гараа сайтар угаа.
- Жимс, хүнсний ногоог сайтар угааж хэрэглэ.
- Хүүхдийн хоолны бүх л хэрэгслэл /аяга, халбага, сэрээ/-ийг цэвэр орчинд хадгал.
- Xоол, хүнсийг элдэв хортон шавьж, бусад амьтан бохирдуулахаас сэргийлж зөв хадгал.


Нэмэгдэл хоолны нэр төрлийг олшруул.

- (1 удаа ойролцоогоор 1 аяга – 200 мл)
o    Хүүхдийн будааны агшаамал ба зутанг сүүнд бэлтгэж  цөцгий тос, ургамлын тосны аль нэг, элсэн чихэр нэм.
o    Сайтар хярж жижиглэсэн (машиндсан бол сайн) махтай бантан дээр аарц, ээдэм, бяслаг, ногоо, өндөгний шарын аль нэг, цөцгий буюу ургамлын тос нэм.
o    Тарганд элсэн чихэр буюу зөгийн бал, ургамлын тос буюу цөцгий, ээдэм нэм

- Гэрийн хоолны өтгөн хэсгийг жижиглэн нухаж өг.
- Цайны оронд хярам, буцалсан ус өг.

 

1. Хүүхдийг хүссэн үед нь хөхүүл

-  6-12 сартай хүүхдэд эхийн сүү нь нэмэгдэл хоолны нэг адил хүүхдийн хэвийн өсөлт, хөгжилтөд маш чухал хэрэгцээтэй байдаг

 

2. Нэмэгдэл хоолыг 6 сартайгаас нь эхэлж өгнө.

Хүүхдийг 6 сартайгаас нь эхлэн нэмэгдэл хоолонд аажим, аажмаар дасгах байдлаар оруулна. Хөхүүлсний дараа нэмэгдэл хоолыг өгнө. Нэмэгдэл хоолыг нэг буюу хоёр халбага цайны халбагаар өгч эхэлнэ. Анхны нэмэгдэл хоол нь шингэн байх ба аажим бага багаар өтгөрүүлнэ.

Нэмэгдэл хоолыг угж, шил, хөхөлт хэрэглэхгүй зөвхөн аяга халбагаар өг.

Нэмэгдэл хоолыг хугацаанаас өмнө эрт өгөх нь хөхний сүүг багасгах ба мөн хүүхдийг хөхөнд дургүй болгодог. Ингэснээр хүүхэд хоол тэжээлийн дуталд орох ба суулгалт болон  хоол боловсруулах замын өвчинд өртөмтгий болно.


3. Хүүхдэд өдөрт 3-5 удаа тогтмол нэмэлт хоол өг

- Хүүхдийг нэг төрлийн хоолонд дасгаж бүрэн оруулсны дараа дахин өөр хоолонд дасгах замаар нэмэгдэл хоолны нэр төрлийг олшруул.

- Хүүхэд эхийн сүүгээр хооллодог бол өдөрт 3 удаа, хэрэв хөхөө хөхдөггүй бол өдөрт 5 удаа хоолло.

- 6-12 сартай хүүхдийн шүдний хөгжил гүйцэд биш учраас хоолыг сайтар нухаж жижиглэсэн шингэн, хагас шингэн байдлаар өгвөл тохиромжтой.

- Хүүхдэд нэмэгдэл хоолыг нухаш байдлаар бэлтгэж, ургамлын тос, цөцгий, маргарин, сүү, газрын самар нэмэлтээр хийж, баяжуулж өг.

- Хэрэв хүүхдийн шүд ургаж эхэлсэн бол шүдийг бэхжүүлэх, зажлах булчинг хөгжүүлэхийн тулд бага, багаар хатуу хоол өг.

- 10 сартайгаас өрхийн хоолноос өдөрт нэг удаа жижиглэж, нухаж өгч болно.    Гэхдээ өөрт нь зориулан тусгайлан бэлтгэсэн хоолыг өдөрт 3-4 удаа өг.


profile

Маралгоо

2010.01.21 11:53:17
*.254.53.231

Хүүхдийн нэмэгдэл хоол бэлтгэх - #1 Хэвлэ
 

Хүүхдийн нэмэгдэл хоол

1. Тараг
2. Хүүхдийн будааны агшаамал
3. Тэжээллэг зутан
4. Ээдэмтэй сүүн зутан
5. Сүүтэй төмсний зутан
6. Цагаан будааны зутан
7. Ногооны зутан
8. Махны шөлийг бэлтгэх
9. Ээдэм гаргаж авах

 


1.Тараг

Орц:  хөөрүүлсэн сүү - шаазан аягаар 1
 Хөрөнгө /тараг/ - хоолны халбагаар 1
 Ургамлын тос - хоолны халбагаар 1
 Элсэн чихэр - цайны халбагаар 1

Гарц:     200 гр
Тэжээллэг чанар:
 Уураг 5.6 гр
 Тослог 16.3 гр
 Нүүрс ус 13.1 гр
 Илчлэг 222.7 ккал

Бэлтгэх арга: Тараг бүрэхдээ сүүгээ хөөрүүлэн хөргөж өрмийг нь хамж авна. Хөөрүүлсэн сүүг 37-40 граджс /хуруу дүрэхэд халуун бүлээн/ хүртэл халааж дээрээс нь хөрөнгөө дээрхи хэмжээгээр хийгээд 4-6 цаг дулаан газарт хөдөлгөөнгүй тавьж бүрэлдүүлнэ. Таргийг бүрэлдэж дуусмагц сэрүүн газарт тавьж хурдан хөргөнө. Таргийг хөрсний дараа ургамлын тос, элсэн чихрийг хийж жигдэртэл сайн хутгаж өгнө. /бүрсэн таргийг сэрүүн газарт 48 цагаас илүүгүй хугацаагаар хадгалж хэрэглэнэ./ Хүүхдэд 6 сараас эхлэн өгнө.


2. Хүүхдийн будааны агшаамал

Орц: хүүхдийн будаа - хоолны халбагаар 1
 Сүү - шаазан аяганы 2/3
 Ус - шаазан аяганы ½
 Элсэн чихэр - цайны халбараар 1
 Цөцгийн тос эсвэл ургамлын тос - цайны халбагаар 1

Гарц:     200гр
Тэжээллэг чанар:
 Уураг 6.7 гр
 Тослог 9.5 гр
 Нүүрс ус 30.7 гр
 Илчлэг 235.2 ккал

Бэлтгэх арга: Буцлаж байгаа усанд жорын дагуу хэмжиж авсан хүүхдийн будааг тасралтгүй хутган хийж 15-20 минут чанана. Дараа нь сүү, цөцгийн тос, элсэн чихэр хийж дахин 5 минут буцалгаж гүйцэт болгоно. Хүүхдэд 6 сараас эхлэн өгнө.


3. Тэжээллэг зутан

Орц:  шар сүү - шаазан аяганы 2/3
 Ээдэм - хоолны халбагаар 1
 Хүүхдийн будаа - хоолны халбагаар 1
 Төмсний гурил - цайны халбагаар 1/3
 Цөцгийн тос эсвэл ургамлын тос - цайны халбагаар 1

Гарц:    200 мл
Тэжээллэг чанар:
 Уураг 5.7 гр
 Тослог 10.7 гр
 Нүүрс ус 26.9 гр
 Илчлэг 226.8 ккал

Бэлтгэх арга: Зутан бэлтгэхэд сүүгээ ээдүүлж ээдмийг шүүж гарсан сүүг буцалтал нь халааж дээр нь хүүхдийн будааш цацаж хийн зөөлөн гал дээр 15 минут хутгаж буцалгана. Дараа нь сайтар нухсан ээдэм, цөцгийн тос, элсэн чихрээ хийж модон хутгуур буюу зориулалтын холигчоор жигдэртэл нь хольж хутгана. Бэлэн болсон тэжээллэг зутанг бэлдсэн даруйд хүүхдэд өгнө. /шүүсэн ээдмийг халуунаар нь сайтар няцалж нухаж жижиглэсэн байна./ Хүүхдэд 6 сартайгаас нь эхлэн өгнө.


4. Ээдэмтэй сүүн зутан

Орц: сүү - шаазан аяганы 2/3
 Ус - шаазан аяганы ½
 Элсэн чихэр - цайны халбагаар 1
 Цөцгийн тос эсвэл ургамлын тос - хоолны халбагаар 1
 Гурил - цайны халбагаар 1
 Ээдэм - хоолны халбагаар 1

Гарц:    200 мл
Тэжээллэг чанар:
 Уураг 8.7 гр
 Тослог 15 гр
 Нүүрс ус 16.6 гр
 Илчлэг 243.4 ккал

Бэлтгэх арга: Гурилаа тосгүй хайруулын тавганд шаргал өнгөтэй болтол нь хуурч дээр нь хайлуулсан цөцгийн тос эсвэл ургамлын тосоо хийж бөөнгүй болтол нь сайтар хутгаад буцалгасан халуун сүү, халуун усыг хийж 3 минутын турш хутгаж буцалгана. Энэ явцад нухсан ээдмийг /урьдчилан ээдмийг жигдэртэл нухаж бэлтгэсэн байна/ хийж жигдэртэл хутгаад чихрийг хийж амтална. Хүүхдэд 6 сартайгаас нь эхлэн өгнө.


5. Сүүтэй төмсний зутан

Орц: сүү - шаазан аягаар 1 бүтэн ¼
 Төмс - дунд зэргийн 2 ширхэг төмс
 Цөцгийн тос эсвэл ургамлын тос - хоолны халбагаар 1, Цайны халбагаар 1
 өндөг - ¼ ш
 гурил - цайны халбагаар 1

Гарц:     400 мл
Тэжээллэг чанар:
 Уураг 15.8 гр
 Тослог 24.2 гр
 Нүүрс ус 65.3 гр
 Илчлэг 542.2 ккал

Бэлтгэх арга: Төмсөө угааж хальслаад дахин угаана. Тэгээд давстай халуун усанд бүтнээр нь хийж болтол нь чанана. Болсон төмсийг халуунаар нь нухаад тусгай саванд хийж өндөг /өндгөө тусад нь түүхийгээр сайтар хутгаад хоолны халбагаар 1 авна/, давс, цөцгийн тос эсвэл ургамлын тос нэмж, сүүгээр шингэлэн найруулна. Найруулсан шөлөнд гурил цацаж буцалгана. Хүүхдэд 6 сартайгаас нь эхлэн өгнө.


6. Цагаан будааны зутан

Орц: цагаан будаа - хоолны халбагаар 2
 Цөцгийн тос эсвэл ургамлын тос - хоолны халбагаар 1, Цайны халбагаар 1
 Гурил - цайны халбагаар 1
 Сүү - шаазан аягаар 1
 Ус - шаазан халбагаар ½
 Элсэн чихэр - цайны халбагаар 1
 Давс - бага зэргийн /чимх/

Гарц:     400 мл
Тэжээллэг чанар:
 Уураг 18.2 гр
 Тослог 22.8 гр
 Нүүрс ус 77.5 гр
 Илчлэг 588.3 ккал

Бэлтгэх арга: Цэвэрлэсэн цагаан будаагаа сайтар угааж болтол нь чанана. Дараа нь жигдэртэл нь нухаж давс, элсэн чихэр, цөцгийн тосоор амлтан сүүгээр шингэлж буцалгана. Буцалгах явцдаа гурилаа цацаж хийж дахин буцалгаж болгоно. Хүүхдэд 6 сартайгаас нь эхлэн өгнө.


7. Ногооны зутан

Орц: лууван - дунд зэргийн 1/8
 Төмс - дунд зэргийн ½
 Манжин - дунд зэргийн 1/8
 Улаан лооль - дунд зэргийн ½
 Яс буюу махны шөл - шаазан аягаар 1
 Цөцгийн тос эсвэл ургамлын тос - хоолны халбагаар 1
 Цөцгий - хоолны халбагаар 2
 Гурил -  цайны халбагаар ½

Гарц:     250 мл
Тэжээллэг чанар:
 Уураг 2.3 гр
 Тослог 14.3 гр
 Нүүрс ус 9.7 гр
 Илчлэг 176.6 гр

Бэлтгэх арга: Ногоогоо /улаан лоолиос бусад/ сайтар угааж цэвэрлээд давстай усанд чанана. Чанасны дараа махны машин буюу жижиг нүхтэй шүүрэнд шахаж, нухаж нунтаглана. Нухсан ногоог ясны буюу махны шөлөнд хийж байнга хутган буцалгана. Шөлний амтыг сайжруулахын тулд гурилыг шарах шүүгээ буюу хайруулын тавганд хуурна. Шөлөө буцалгах явцдаа хуурсан гурилаа цацан хийж буцалгана. Гаргахдаа сайтар нухсан улаан лоолийг хийж өгнө. Хүүхдэд өгөхдөө цөцгийг нэмж өгнө. Хүүхдэд 6 сартайгаас нь эхлэн өгнө.


8. Махны шөлийг бэлтгэх

Махаа томоор хавтгай хэрчиж ус, махаа 3:1 –ийн харьцаатайгаар хийж зөөлөн гал дээр махны төрлөөс хамаарч 2-3 цаг орчим чанана.
Чанах явцдаа шөлний дээр ялгарч байгаа тос, нитгэлийг тогтмол хамж авна. Болсны дараа шөлийг шүүн хүүхдийн хоолонд хэрэглэнэ.


9. Ээдэм гаргаж авах

Сүүг хөөрүүлэн самарч хөргөөд өрмийг нь хамж авна. Өрмийг нь хамсан сүүгээ халааж дээр нь исгэлэн тараг хийж буцалгахад сүү ээднэ. Бүрэн ээдсэн эсэхийг шалгахдаа халбагаар ээдсэн хэсгийн нэг талаас сөхөхөд ээдэм нь дээрээ үелэн тогтож шар сүү нь доороо тунасан байна.
Сүүг бүрэн ээдсэний дараа сүүгээ 4 давхарласан самбай буюу зориулалтын шүүлтүүрээр шүүн авч хэрэглэнэ. 1 аяга сүүнд 2 хоолны халбага хийхээр тооцно. Тарагны оронд 10% -ийн кальци хлоридын уусмалыг хэрэглэж болно. 600 мл сүү ээдүүлэхэд дундажаар 100 гр ээдэм унана гэж тооцдог

profile

Маралгоо

2010.01.21 11:55:52
*.254.53.231

Хүүхдийн нэмэгдэл хоол бэлтгэх - #2

Хүүхдийн нэмэгдэл хоол

10. Бяслаг хатаамжийн дэвтээмэл
11. Ээдэм жимсний холимог
12. Луувантай ээдэм
13. Төмсний нухаш
14. Бантан
15. Махны шөлөнд хийсэн төмсний зутан
16. Махны нухаш
17. Элэгний нухаш
18. Загасны нухаш

 


10. Бяслаг хатаамжийн дэвтээмэл

Орц: талхны хатаамж
 Хатаасан талх - 5 хэрчим
 Цөцгий - цайны халбагаар 1
 Ээдэм эсвэл шинэ бяслаг - 20 гр (шаазан аяганы 2/3 хэмжээний сүүг ээдүүлэн ээдмийг авна)
 Элсэн чихэр - цайны халбагаар 1 бүтэн ½
 Буцалсан халуун ус - шаазан аяганы 2/3

Гарц:      200 мл
Тэжээллэг чанар:
 Уураг 5.9 гр
 Тослог 10.4 гр
 Нүүрс ус 28.6 гр
 Илчлэг 230.8 гр

Бэлтгэх арга: Жорын дагуу хэмжиж авсан цөцгий ээдэм, элсэн чихэр, хатаамж зэргийг халуун устай, тагтай саванд хийж 15-20 минут дэвтээнэ. Дараа нь бүх зүйлсийг жигдэртэл модон нухуураар нухаж хутгах буюу холигчоор жигдэртэл нь хольж өтгөвтөр агшаамал маягийн болгоно.

Талхны хатаамжийг бэлтгэхдээ: Талхыг 5-7 мм-ийн зузаантай зүсэж хайруулын таваг буюу шарах пийшинд хийж зөөлөн гал дээр шаргал туяатай болтол нь хатаана. Хүүхдэд 7 сартайгаас нь эхлэн нэмэгдэл хоол болгон өгөх буюу гэдэс ходоодны хямралаар удаан өвдсөн, уураг илчлэгийн дутагдлын үед эмчилгээний журмаар өгнө.


11. Ээдэм жимсний холимог

Орц: ээдэм - 3 аяга (сүүг ээдүүлэн ээдмийг нь авна /100 гр/)
 Элсэн чихэр - цайны халбагаар 1
 Гурил - цайны халбагаар 1 бүтэн, ½
 өндөг - ¼ ш
 цөцгийн тос - цайны халбагаар 2
 хатаасан жимс /үзэм/ - цайны халбагаар 2

Гарц:     185 гр
Тэжээллэг чанар:
 Уураг 20.4 гр
 Тослог 10.2 гр
 Нүүрс ус 36.1 гр
 Илчлэг 246.8 ккал

Бэлтгэх арга: Ээдмээ сайтар нухаж гурил, элсэн чихэр өндөгтэй холино. Хуурай жимсээ угааж дэвтээж бага зэргийн усанд хийж чанаад жижиглэн хэрчиж татна.
Нухсан ээдмийг хэсэглэн хувааж хавтгайлаад голд нь татсан жимсээ хийж, бөөрөнхийлж гурилд өнхөрүүлж шарна. Хүүхдэд 10-11 сартайгаас нэмэгдэл хоол болгож өгнө.


12. Луувантай ээдэм

Орц: дунд зэргийн лууван - нэг бүтэн, ½
 өрмийг нь авсан сүүний ээдэм - 3 шаазан аяга /сүүг ээдүүлэн ээдмийг нь авна/
 элсэн чихэр - цайны халбагаар 1

Гарц:      200 гр
Тэжээллэг чанар:
 Уураг 17.6 гр
 Тослог 9.0 гр
 Нүүрс ус 15.4 гр
 Илчлэг 213.1 ккал

Бэлтгэх арга: Сайн чанарын лууванг ялган авч бүлээн усаар сайн угааж нимгэн хальслаад дахин угааж 25-30 минутын турш тагтай саванд болтол нь чанана. Болсон луувангаа машиндах буюу модон нухуураар сайтар нухна. Дараа нь ээдмээ мөн сайтар нухаад түрүүчийн нухаж бэлтгэсэн луувантайгаа хольж элсэн чихрээр амтлан хэлбэрт оруулан таваглана.
Хүүхдэд 7-8 сартайгаас эхлэн нэмэгдэл хоолонд долоо хоногт 2-3 удаа өгнө. Сульдаа, тураал, суулгалт өвчтэй хүүхдэд эмчилгээний журмаар өгнө.


13. Төмсний нухаш

Орц: дунд зэргийн төмс - нэг бүтэн, ½
 Сүү - хоолны халбагаар 2, Цайны халбагаар 2
 Давс - амтлах төдий
 Цөцгийн тос - цайны халбагаар 1

Гарц:      200 гр
Тэжээллэг чанар:
 Уураг 5.4 гр
 Тослог 6.3 гр
 Нүүрс ус 37.9 гр
 Илчлэг 228.8 ккал

Бэлтгэх арга: Сайн чанарын төмсийг ялган авч хүйтэн усаар шороог нь угаагаад хальсыг нимгэн цэвэрлэж дахин угааж усанд 20-25 минутын турш болтол нь чанана. Чанасан төмсөө халуунаар нь машиндаж эсвэл нухуураар нухаж нэгэн жигд болгоно.
Нухсан төмсөн дээрээ сүү, цөцгийн тос, давсны уусмал зэргийг нэмж дахин жигдэртэл нь нухаж холино.
Бэлэн болсон төмсний нухшийг 7 сартайгаас нэмэгдэл хоолонд өгнө.


14. Бантан

Орц: мах - 30 гр
 Гурил - хоолны халбагаар 1
 Шөл эсвэл ус - шаазан аяганы 2/3
 Сонгино - бага зэрэг
 Давс - амтлах төдий
 Ургамлын тос - хоолны халбагаар 1
 өндөг - ½ ш
 шар лууван - дунд зэргийн 1/5

Гарц:     200 мл
Тэжээллэг чанар:
 Уураг 11.2 гр
 Тослог 13.2 гр
 Нүүрс ус 18.3 гр
 Илчлэг 238.6 ккал

Бэлтгэх арга: Хальс, өөхгүй зөөлөн ширхэгтэй мах сонгон авч жижиг хярж хөшиглөх буюу 2-3 дахин машиндана. Эсвэл хөлдүү махыг үрүүрт үрж бэлтгэнэ. Лууванг арилгаж угаагаад үрүүрээр үрж жижиглэнэ. Мах, луувангаа халуун шөл буюу усанд хийж 3-4 минут буцалгана. Буцалгах явцдаа шөлний нитгэлийг хамж авна. Буцалж буй шөлөндөө бантангийн гурилын үйрмэгийг самран хийж тасралтгүй хутгаж буцалгана. Буцалгах явцдаа өндөгөө сайтар хутгаж хийнэ. Гаргах үедээ давс, жижиглэн хэрчсэн сонгиноор амтална. Хүүхдэд 6 сартайгаас нь эхлэн өгнө.


15. Махны шөлөнд хийсэн төмсний зутан

Орц: төмс дунд зэргийн - 1 бүтэн, ½
 Цөцгийн тос - амны хоолны халбагаар ½
 Гурил - цайны халбагаар 1
 өндөгний шар - ¼ ш
 сүү - амны хоолны халбагаар 2
 яс эсвэл махны шөл - шаазан аягаар 1

Гарц:       400 мл
Тэжээллэг чанар:
 Уураг 5.7 гр
 Тослог 8.3 гр
 Нүүрс ус 43.0 гр
 Илчлэг 270.6 ккал

Бэлтгэх арга: Төмсөө хүйтэн усаар шороог нь угаагаад хальсыг арилгаж дахин угаагаад шөлөнд чанана. Чанасан төмсөө халуунаар нь сайтар нухаж шөлөндөө бага багаар хийж, зориулалтын модон хутгуураар сайтар цохиж хутгана. Дээрээс нь халуун сүүнд найруулсан өндөгний шарыг нэмж бэлэн болгоно. Өгөхдөө цөцгийн тос хийж өгнө. Хүүхдэд 6-7 сартайгаас нь эхлэн өгнө. 


16. Махны нухаш

Орц: өөхгүй мах - 160 гр
 Дээд гурил - цайны халбагаар ½
 Сүү - хоолны халбагаар 1
 Цөцгийн тос - цайны халбагаар 1
 Давс - амтлах төдий

Гарц:      200 гр
Тэжээллэг чанар:
 Уураг 34.8 гр
 Тослог 15.3 гр
 Нүүрс ус 4.6 гр
 Илчлэг 306.4 ккал

Бэлтгэх арга: Махыг багахан усанд хийж болтол нь чанана. Болсон махаа 3-4 удаа машиндаад, гурилаа сүүгээр зуурч хутгаж буцалгаад махны таташтай хольж, цөцгийн тос, давс хийж сайтар хольж хутгаад шаазан аяганд хийж аягатай нь бүлээн усан дотор тавьж 3-5 минут жигнэж ариутган бэлэн болгоно.
Махны нухашийг хүүхдэд 8-9 сартайгаас нэмэгдэл хоолонд төмсний нухаштай өгнө.


17. Элэгний нухаш

Орц: элэг - 80 гр
 Сонгино - дунд зэргийн 1/8
 Лууван - дунд зэргийн 1/6
 Сүү - хоолны халбагаар 1
 Цөцгийн тос - цайны халбагаар 1

Гарц:     100 гр
Тэжээллэг чанар:
 Уураг 14.8 гр
 Тослог  9.1 гр
 Нүүрс ус 6.1 гр
 Илчлэг 163.3 ккал

Бэлтгэх арга: Элгийг хавтгай хэрчиж, нимгэн нарийн хэрчсэн сонгино, луувангийн хамт цөцгийн тосонд шарна.
Дараа нь махны машинаар бүгдийг машиндаж дээр нь давс, сүү, цөцгийн тос нэмж сайтар жигдэртэл нь нухаж бага зэрэг халаана.
Хүүхдэд 8-9 сартайгаас нь эхлэн 7-14 хоногт 1 удаа ногооны нухаштай өгнө.


18. Загасны нухаш

Орц: загасны мах - 250 гр
 Талх - 1 хэрчим
 Сүү - хоолны халбагаар 1, Цайны халбагаар 1
 өндөг - ¼ ш
 цөцгийн тос - цайны халбагаар 1

Гарц:      220 гр
Тэжээллэг чанар:
 Уураг 50.7 гр
 Тослог 8.4 гр
 Нүүрс ус 8.7 гр
 Илчлэг 314.0 ккал

Бэлтгэх арга: Загасны махыг яснаас салгаж /ясыг сайтар түүж авна/ дэвтээсэн талхтай /урьдчилан талхан дээрээ сүүгээ хийж дэвтээ/ хольж машиндаж шанз бэлтгэнэ.
Бэлтгэсэн шанзан дээр зөөлрүүлсэн цөцгийн тос өндөгний шар уураг зэргийг нэмээд нухна. Дараа нь өндөгний цагаан уургийг хөөсөртөл нь бүлээд шанзандаа хийж болгоомжтой зөөлөн хутгана. Бэлтгэсэн шанзаа тосолсон хэвэнд хийгээд ууранд жигнэнэ. Бэлэн болсон нухашийг хэвлэн зүсээд, таваглан хачир тавьж, сүмс буюу хайлуулсан цөцгийн тос дусааж өгнө. Хүүхдэд 7-8 сартайгаас ногооны нухаштай өгнө.

profile

Маралгоо

2010.01.21 11:57:30
*.254.53.231

Хүүхдийн нэмэгдэл хоол бэлтгэх - #3 Хэвлэ
 

Хүүхдийн нэмэгдэл хоол

19. Элэгний котлет
20. Элэгний шөл
21. Уушигны бөөрөнцөг
22. Алимны шүүс
23. Луувангийн шүүс
24. Алимны нухаш
25. Шинэ жимс, жимсгэний зутан
26. Хатаасан алимны зутан

 


19. Элэгний котлет

Орц: элэг - 165 гр
 Сонгино - дунд зэргийн 1/6
 Давс - чимх
 Сүү - хоолны халбагаар 1, Цайны халбагаар 1
 Талх - 1 хэрчим
 Талхны нунтаг хатаамж - хоолны халбагаар 1

Гарц:     150 гр
Тэжээллэг чанар:
 Уураг 27.0 гр
 Тослог 8.1 гр
 Нүүрс ус 36.7 гр
 Илчлэг 327.0 ккал

Бэлтгэх арга: Бод ба бог малын элгийг цэвэрлэж угаасны дараа 2-3 минут чанана. Чанаж хөргөсөн элгийг жижиглэн хэрчиж дэвтээсэн талхны хамт машиндана. Машиндсан элгийг давс, сонгиноор амталж холино. Бэлтгэсэн шанзыг котлетны хэлбэрт оруулж, нунтаг хатаамжинд өнхөрүүлж бага тосонд 2 талд нь хайрс тогттол нь шарна.
Бэлэн котлетыг нухсан төмс, жигнэсэн байцаагаар хачирлаж, цөцгийн тос буюу цагаан сүмс дусааж өгнө.
1-с дээш насны хүүхдэд 7-14 хоногт 1 удаа ногооны нухаштай өгнө.


20. Элэгний шөл

Орц: шинэ элэг - 100 гр
 Талх - 5 хэрчим
 өндөгний шар - 1 ш
 цөцгийн тос - цайны халбагаар 1
 тунгалаг шөл - шаазан аягаар 1 бүтэн, ½

Гарц:      500 мл
Тэжээллэг чанар:
 Уураг 26.6 гр
 Тослог 6.0 гр
 Нүүрс ус 57.3 гр
 Илчлэг 412.0 ккал

Бэлтгэх арга: Шинэ элгийг сайтар угааж машиндаад сүүнд дэвтээсэн талхтай хольж базаад өндөгний шар, цөцгийн тосоо хийж сайтар холиод тунгалаг шөлөнд хийж 5-6 минут буцалгаж бэлэн болгоно.
Хүүхдэд 8-9 сартайгаас нь эхлэн 7-14 хоногт 1 удаа өгнө.


21. Уушигны бөөрөнцөг

Орц: уушиг - 50 гр
 өндөг - ½ ширхэг
 цөцгий - цайны халбагаар 1
 сонгино - амтлах төдий
 төмсний гурил - цайны халбагаар 2/3
 ус - цайны халбагаар ½

Гарц:      100 гр
Тэжээллэг чанар:
 Уураг 10.9 гр
 Тослог 6.7 гр
 Нүүрс ус 4.4 гр
 Илчлэг 121.7 ккал

Бэлтгэх арга: Уушгийг судас, шөрмөснөөс нь салгаж, жижиг шүүртэй машинаар машиндана. Машиндсан уушгинд төмсний гурил, өндөг нэмж давс, сонгиноор амталж холино.
Хольсон шанзыг жижиг жижгээр таслан авч бөөрөнхий хэлбэрт оруулж талхны нунтаг хатаамжинд өнхөрүүлж, тосолсон хайруулын тавганд буюу шарах шүүгээнд болтол нь шарна.
Бэлэн болсон бөөрөнцгийг 1 тавганд 4-5 ширхэг байхаар таваглаж сүмс буюу хайлсан цөцгийн тос дусааж хачирлаж өгнө.
1-с дээш насны хүүхдэд өгнө.


22. Алимны шүүс

Орц: шинэ алим - томхон 2 алим

Гарц:      200 мл
Тэжээллэг чанар:
 Уураг 1.0 гр
 Тослог 0 гр
 Нүүрс ус 23.4 гр
 Илчлэг 114.0 ккал

Бэлтгэх арга: Сайн чанарын алимыг ялган авч буцалсан усаар угаагаад хальсалж ариутгасан үрүүрээр үрж шүүсийг 2 давхар марлиар шүүж шахаж авна. Шахаж авсан шүүсийг тагтай шилэн саванд хийж, шилэн савтай нь халуун устай саванд тавьж 5-10 минут буцалгаж ариутгана. Шүүсийг 6 сартайгаас эхлэн ½-2 цайны халбагаар өдөрт 2-3 удаа өгч болно.


23. Луувангийн шүүс

Орц: шар лууван - дунд зэргийн 3 ширхэг

Гарц:      100 гр
Тэжээллэг чанар:
 Уураг 2.4 гр
 Тослог 0.8 гр
 Нүүрс ус 22.8 гр
 Илчлэг 110.0 ккал

Бэлтгэх арга: Лууванг ширүүн үстэй сойзоор үрж угаасны дараа хальсыг цэвэрлэж дахин буцалгасан усаар угаагаад үрэгчээр үрж, шүүсийг нь 2 давхар самбайгаар шүүж шахаж авна. Шүүсийг тагтай шилэн саванд хийж таглаад шилтэй нь халуун устай саванд хийж 5-10 минут буцалгаж ариутгана.
Хүүхдэд 6 сартайгаас эхлэн 1:1 харьцаатайгаар шингэлж дасгах журмаар өгнө. Мөн сургалтын үед эмчилгээний зорилгоор өгнө.


24. Алимны нухаш

Орц: шинэ алим - дунд зэргийн 2 ширхэг
 Элсэн чихэр - цайны халбагаар 1

Гарц:     250 мл
Тэжээллэг чанар:
 Уураг 1.2 гр
 Тослог 0 гр
 Нүүрс ус 43.9 гр
 Илчлэг 180.3 ккал

Бэлтгэх арга: Алимаа сайтар угааж үрийг аваад 10-15 минут жигнэнэ. Жигнэсэн алимаа тагтай нь хөргөж, хальсыг цэвэрлээд сайтар нухаж, элсэн чихрээр амталж бэлэн болгоно. 6 сартайгаас нэмэгдэл хоолны дараа 20-30 граммар өгнө.

Жимсний зутан
Жимсний зутанг шинэ буюу хатаасан жимс, жимсгэнэ, жимсний өөрийн шүүс, жимсний нухаш, сүү, чихрийн ханд болон бусад хүнсний бүтээгдэхүүнээр бэлтгэнэ. Жимс, жимсгэний зутанд төмсний гурил хэрэглэнэ. Жимсний зутанд орох төмсний гурилын их багаас хамаарч өтгөн, өтгөвтөр, шингэн гэж ангилна. Жимсний шингэн зутанг сүү, ээдэм, будаа, гурилаар бэлтгэсэн хоолонд сүмс маягаар хэрэглэнэ. Өтгөн ба өтгөвтөр зутанг биеэ даасан хоол болгож өгнө. Жимсний өтгөн зутанг бэлтгэсний дараа элсэн чихэр цацсан буюу норгосон тусгай хэвэнд хийж хөргөнө. Жимсний өтгөн зутанг олгохдоо хэвээс нь гаргаж таваглаад жимсний чихэртэй ханд буюу жимсний чанамлаар чимэглэж өгнө.


25. Шинэ жимс, жимсгэний зутан

Орц: үхрийн нүд /аньс, нэрс г.м/ - хоолны халбагаар 1 бүтэн, ½
 Элсэн чихэр - цайны халбагаар ½
 Ус - шаазан аягаар 1
 Төмсний гурил - цайны халбагаар 1

Гарц:       200 гр
Тэжээллэг чанар:
 Уураг 0.2 гр
 Тослог 0 гр
 Нүүрс ус 34.3 гр
 Илчлэг 140.9 ккал

Бэлтгэх арга: Жимсээ цэвэрлэж явгаад угаана. Дараа нь жимсийг няцалж шүүсийг ялган авна. Няцлаад гарсан жимсний шаарыг саванд хийж дээрээс нь халуун ус /20 гр шааранд 100-150 мл усаар бодож/ хийж зөөлөн галаар 10-15 минут буцалгаад шүүсийг нь шүүж тунгаана. Гарсан шүүсийг 2 хувааж нэг хэсгийг хөргөж төмсний гурилаа зуурна. Нөгөө хэсэгт элсэн чихэр нэмж дахин буцлах хүртэл угааж халаана. Халаах явцад зуурсан төмсний гурилыг хийж дахин хутгаж халаан дээр нь анхны шүүж авсан жимсний шүүсээ нэмнэ. Дараа нь элсэн чихэр цацсан буюу норгосон хэвэнд зутангаа хийж хөргөнө. Хөрсний дараа хэвнээс салгаж таваглаад жимсний чанамал буюу жимсний шүүс дээр нь хийж өгнө. Хүүхдэд 6-7 сартайгаас нэмэгдэл хоолны дараа 30-50 граммаар өгнө.


26. Хатаасан алимны зутан

Орц: хатаасан алим - хоолны халбагаар 2
 Элсэн чихэр - хоолны халбагаар 1, Цайны халбагаар ½
 Төмсний гурил - цайны халбагаар 2/3
 Ус - хоолны халбагаар 2, Цайны халбагаар 2
 Нимбэгний хүчил - чимх

Гарц:       200 гр
Тэжээллэг чанар:
 Уураг 0.4 гр
 Тослог 0 гр
 Нүүрс ус 38.8 гр
 Илчлэг 160.4 ккал

Бэлтгэх арга: Угааж цэвэрлэсэн хатаасан алимыг тагтай саванд хийж дээр нь халуун ус нэмж 2 цаг орчим таглаатай нь байлгаж хөөлгөнө. Дараа нь 20-30 минут зөөлөн галаар буцалгаж, үрж няцална. Бусад арга ажиллагаа нь жимсний зутан хийхтэй адил. Хүүхдэд 7-8 сартайгаас эхлэн хоолны дараа 30-50 граммаар өгнө.

profile

Ц.ЭЛГЭМСҮҮ

2010.01.21 13:16:11
*.124.124.37

Лосось загас. Энэ бол далайн өөхлөг загас юм. Тархины үйл ажиллагааг дэмжих омега-3 гэдэг тослог хүчилтэй бас бус олон аминдэмтэй тул хүүхдийн хоол хүнсэнд заавал оруулж байх хэрэгтэй.

2. Өндөг. Өндөгний шар нь холин гэдэг элемент агуулдаг ба энэ нь ой санамжийг сайжруулдаг байна.

3. Арахисын тос. Арахис нь Е витаминаар баялаг ба мөн тархины нервын мембраныг хамгаалдаг антиоксиданттай.

4. Боловсруулаагүй үр. Хүний тархи жигд сайн ажиллахын тулд тодорхой хэмжээний клюкозыг шаарддаг байна. Боловсруулаагүй үр нь энэхүү глюкоз болон түүнийг цусанд оруулах хэмжээг хянаж тохируулж байдаг торлолыг агуулдаг байна. Мөн нервын системийг тэжээдэг В-ийн төрлийн витаминаар баялаг байна.

5. Овёс. Энэ бол хүүхдийн өглөөний хамгийн сайн хоолны нэг. Овёс нь Е болон В төрлийн витаминаар  болон кали, цинкээр баялаг. Эдгээр витамин болон элемент нь таны хүүхдийн ой ухааны чадавхи илэрч хэрэгжихэд нь туслана.

6. Жимсгэнэ. Гүзээлзгэнэ, үхрийн нүд, интоор, улаалзгана, аньс, хад г.м. Эдгээр жимсгэнэ нь хавдраас урьдчилан сэргийлдэг антиоксидантай. Мөн судалгаагаар, гүзээлзгэнэ болон хад нь ой санамжийг сайжруулдаг, харин улаалзгана, гүзээлзгэнд байдаг үр нь омега-3-аар баялаг болох нь тогтоогджээ.

7. Буурцаг. Фасоль, горох, нут (хонин горох), чечевица зэрэг нь маш хэрэгцээтэй. Эдгээр буурцаган тарлүүд нь протеин, углевод, витамин болон эрдэс бодисоор баялаг.

8. Өнгөт ногоо. Улаан лооль, цэцэгэн байцаа, баклажан, хулуу, лууван, шпинат, болгар перец, эрдэнэ шиш. Тод өнгийн эдгээр ногоо нь антиоксидантын агууламж өндөртэй, эд эсийг төлжүүлэхдээ сайн.

9. Сүү болон йогурт. Сүүн бүтээгдэхүүн нь протеин болон В төрлийн витаминаар баялаг тул тархины эд эсийг хөгжүүлэхэд тустай.

10. Өөхгүй үхрийн мах. Өөхгүй мах нь төмөр болон цинкийн эх үүсвэр ба тархины когнитив ажиллагааг сайжруулдаг. Махыг С витаминаар баялаг ногоотой (болгар перец, улаан лооль, жүрж, гүзээлзгэнэ) хамт хэрэглэж байвал төмөр нь бие организмд амархан шингэцтэй болдог байна.

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210461
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238694
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365901
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364581
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523346
42276 0-6 nasnii huuhediin turul buriin huvtsasnuud ,ulgii ,daavuu zarj bna @*********@... 2017-06-19 153
42275 ӨӨХ СОРУУЛАХ МЭС ЗАСАЛ file OPERAemneleg 2018-09-03 154
42274 Хуулийн зөвлөх үйлчилгээ чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэнэ livem 2022-02-14 163
42273 Гэрлэлт цуцлалттай холбоотой асуудал (Монголд) Гэр бүл,хуримын f-6 виз,зөвлөгөө 2017-09-08 163
42272 Үрчилээтэж өнгөө алдаж байгаа арьсанд зориулсан цацдаг маск @*********@... 2017-06-24 166
42271 Монгол таун 1001тоот танд туслана! 010-7651-1616 file KMTRADE 2022-01-14 170
42270 Inchonii junan deer setakt 1er ajil bna010 8331 8060 muur63 2017-05-24 173
42269 Гэрлэлт ба гэрлэлт цуцлалт найдвартай маш хурдан хийж өгнө (mongold) Гэр бүл,хуримын f-6 виз,зөвлөгөө 2018-04-04 174
42268 SHUD HYAMD HIIJ BN huurhun123 2018-03-08 175
42267 ~~ ГАННАМ дvvрэг ГОО САЙХНЫ ЭМНЭЛЭГ ~~ ХЯМДРАЛТАЙ ҮНЭЭР ~ МОНГОЛЧУУДДАА ҮЙЛЧИЛЖ БАЙНА. ЭНХ-МӨНХБАРИА-ЗАСАЛ 2018-04-17 179
42266 Oyutan tsagin ajild awna parasu 2018-05-04 180
42265 Russian,Mongolian,Buryatian er,em,ger bvl ajil bna 010-5788-2581 samushil online82 2017-10-02 181
42264 Taniltsay busguitei Nymka0208 2019-03-21 182
42263 бэлгийн замын өвчний тариа зарна nasdac 2018-10-20 183
42262 88%коллагентэй Нүүрний цацдаг мист ирлээ @*********@... 2019-04-27 184
42261 Сөүлд Монгол хоолны тогооч ажилд авна. paperboi 2021-05-20 184
42260 ♣♣..****..♣♣ secret daruuhan01 2008-08-18 187
42259 haaltgui ajil bn em tamers 2018-08-27 187
42258 Hodoo 2em buudalin ajil bna 01081099192 Oyu_ok 2018-05-30 188
42257 Нүүрэнд өөх суулгах мэс засал file OPERAemneleg 2018-07-26 190
42256 ДАВХАРААНЫ МЭС ЗАСАЛ ХЯМДРАЛ OPERAemneleg 2018-05-04 193
42255 Inchonii junan deer setakt 1er ajil bna010 8331 8060 muur63 2017-05-26 195
42254 ГОО САЙХНЫ МЭС ЗАСАЛ ХЯМДРАЛ OPERAemneleg 2018-05-16 198
42253 Undur tsalintai ajil baina SurenSuren 2021-06-06 198
42252 Бүх төрлийн орчуулга хийнэ shibree boroo 2020-07-07 200
42251 6D ustei met humsug shivne indragandi 2017-11-08 200
42250 Бүх төрлийн орчуулга хийнэ shibree boroo 2020-07-07 204
42249 buudal Diorr 2022-05-04 205
42248 Hi [1] Номио 2018-09-04 208
42247 Солонгос хүнтэй гэр бүл бологсдод Tanil0 2022-03-21 208
42246 ~~~~~~~~Эмэгтэйчүүдийн шингэн лаа~~~~~~~~ file SteelIron 2018-09-27 209
42245 팬션청소 부부1팀구함 일자리정보 2020-06-09 209
42244 https://open.kakao.com/o/gtP0Ocjb darj orj elseed zar medeelelee bairshuulaarai @*********@... 2019-04-27 216
42243 Goo saihnii mes zasliin vnegui zuvluguu uuugiiiii 2018-02-06 225
42242 Barter coliltsoo zoya455 2020-09-28 225
42241 Ааваа Санасан Xүн бухэнд зориуллаа secret ***Энxзaяa*** 2008-08-14 227
42240 Автомашин,тоног төхөөрөмж зуучлал Барилгын материал захиалга зуучлал,албан байгууллага хувь хүмүүсийн бараа материал захиалга, тээвэрлэлт010-7651-1616 file KMTRADE 2020-10-20 231
42239 Omega-3. EPA:800mg/DNA;400mg Тарган,Даралт ихтэй,Мартамхай,Толгой өвддөг,Үе мөч өвддөг,Зүрх өвддөг,Эрүүл цэвэр цустай байхыг хүссэн хүмүүсд @*********@... 2019-04-27 233
42238 "АЧЛАЛ" ахмад настангуудын аялал СӨҮЛ-АСАН Dreamtour 2017-05-12 241
42237 생산직.남녀사원구함 일자리정보 2021-10-11 242
42236 Нүүрэн дээрх сэвх нөсөө толбо хурдан хугацаанд арилгах тос @*********@... 2017-06-24 247
42235 emegtei baingiin vildveriin arabait baina zzzzzzzzzzzzz 2017-09-16 248
42234 КОЛЛАГЕН ТАНЫГ НАСНААСАА ЗАЛУУ, САЙХАН ХАРАГДДАГ БОЛГОНО @*********@... 2017-06-24 251
42233 XУЛХИ СОЛОНГОС ХYНЭЭС БОЛГООМЖИЛ!!!!!! purev. 2019-03-31 253
42232 Tanil0 idtei solongosoos bolgoomjil!!! purev. 2018-06-23 255
배너신청
자생병원

배너신청