Moderator: mgl_300
Орц:
Тахиа 1
Жаб сал/цагаан будааны нэгэн төрөл/ 1/3 аяга
Течү 3ш, бам/улаан самар/ 4ш, хуанги 1 багц, сармис 1бөөрөнхий, цагаан гаа 1ш, бөөрөнхий сонгино 1/2 ш, том ногоон сонгино 1ш, архи 1халбага, давс, нунтаг хар перец бага зэрэг
Хийх аргачлал:
1. Цагаан будаагаа сайн угаагаад усанд хийж дэвтээнэ. Улаан самраа гол нь гартал сайтар хальсална. Течүг сайн угаагаад усыг нь шүүрүүлнэ.
2. Тахианыхаа толгой ба хөлийг тайраад, бөгсөн талаас нь дотор гэдсийг салган авч хаяад сайтар угаана.
3. Сармис болон цагаан гаа, бөөрөнхий сонгиноо хаьслаад 4 хуваана. Том ногоон сонгиноо 5см орчим хэрчинэ.
4. Тахианы цэвэрлэсэн гэдэсний хөндийд цагаан будаа, сармисаа хийж гэдсийг чагтална. Дараа нь задрахаас хамгаалж хөлийг холбон бооно.
5. Буцалгах савандаа 4-6 аяга ус хийж бэлдсэн тахиагаа хуанги, течү, цагаан гаагийн хамт хийнэ. Тахианы үнэрийг арилгахын тулд архи, бөөрөнхий сонгино, том ногоон сонгиноо хийж дунд зэргийн гал дээр яг 40минут буцалгана.
6. Тахиа болон дотор бэлдмэл сайн болсоны дараа бөөрөнхий сонгино, цагаан гааг шүүж авч хаяна. Тэгээд тахиагаа шөлтэй нь хамт таваглаад нунтаг хар перец болон давсаар амталж иднэ.