Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
hi busguichuudee...Manai naiz busgui mgl -s nadaa sevnii tos zahiaad bna ..Neeh unetei bish tiim sevnii yamar tos baidin bee..Gol n mongold taarahuu?? DOMINA gedeg tos baidag yumoo net-s haigaad olkun ....mgl bdag geed bhiin gaiguihen tos bainuu ???
зөвлөгөө авах хэрэгтэй байнадомино хэрэггүй болсон ..үүний оронд IOPE тосыг нь сонирхоорой таардаг хүндээ дажгүй юм билээ
Тослог буюу хэвийн арьстай байтлаа сэвхтэж харлавал бөөрөнхий сонгины ишээр бэлтгэсэн хандаар норгосон хөвөнгөөр нүүрээ өдөрт 2 удаа арччих. Эцэст нь цөцгийн тос түрхэж 10 минут хүлээгээд, бүлээн усаар зайлаарай. Бөөрөнхий сонгиноор нүүрээ арчих нь батга эдгээх шидтэй.
Хэрвээ таны нүүр маш их сэвхтэй бол луувангийн шүүсээр арчаарай. 2-3 ширхэг лууванг үрүүлээр үрж жижиглээд шүүсий нь шахаж гаргана. Луувангийн шүүсээр нүүрээ арчихад нүүр шарангуу өнгөтэй харагдах боловч сэвх аяндаа бүдгэрнэ. Луувангийнхаа шүүсэн дээр нимбэгний хэдэн дусал шүүс нэмээд түрхэхэд гайхалтай үр дүн ажиглагдана.
Ердийн өргөст хэмхээр сэвхээ арчихын хажуугаар зүссэн хэрчмэлүүдээ нүүрэнд наагаад 10-30 минут хаттал нь байлгасныхаа дараа бүлээн усаар угаа. Даршилсан өргөст хэмхээр батгатай хэсгээ арчихад хатаж, нүүр цайна. Энэ аргыг өдрийн цагаар биш орой яг унтахын өмнө хэрэгжүүлээрэй.
50 гр шинэхэн өргөст хэмхийн хальсыг 200 мл тасалгааны буцалгаад хөргөсөн буюу нэрмэл усанд хийж 6 цагийн турш хандлаад шүүчих. Уг хандаараа нүүрээ арчихад нүүр цагаарч, сэвх, толбо бүдгэрдэг.