Moderator: mgl_300
Хөдөлмөрийн гэрээ ингэж өөрчлөгдлөө.
Хөдөлмөрийн гэрээний шинэчлэгдсэн заалт нь 2010оны 04сарын 10-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болох бөгөөд тус хуулийн гэрээ сунган, дахин ажиллах, ажлын байр солихтой холбогдох заалт нь 2009оны 12сарын 10-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно.
а. Хөдөлмөрийн гэрээний хугацааг нэг жилээр эсвэл оршин суух хугацаа дуусгавар болох хүртэл
гадаадын ажилчин болон ажил олгогч хоорондоо тохиролцон байгуулна.
б. Гадаадын ажилчны ажиллах хугацаа дуусгавар болохоос өмнө ажил олгогчийн зүгээс тухайн
ажилчны гэрээг сунган, дахин ажиллуулахыг хүссэн тохиолдолд гадаадын ажилчныг 2жилээс хэтрэхгүй хугацаатайгаар ажиллуулна.
в. Гадаадын ажилчны ажлын байр солих(3удаа) заалт нь гадаадын ажилчнаас хамаарахгүй
ажил солиж буй бол ажил солисонд тооцохгүй бөгөөд ажил хайх хугацааг 3сар болгох зэргээр ажил солихтой холбогдолтой хязгаарлалтыг хөнгөвчилсөн байна.
ЛАВЛАХ УТАС : ЦАГААЧ ИРГЭДИЙГ ДЭМЖИХ ОРЧУУЛГЫН ТӨВ
1644-7111 /монгол хэлээр 4/төлбөргүй утас.