Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

“Жалам Хар”

Уншсан 1042 vote 0 2009.10.24 20:27:10

 

DSC00661Манайх Сиэтл хотод нүүж ирээд хэдэн жил боллоо. Бага охин маань дунд сургуульд сурдаг бөгөөд тэдний сургууль дээр жил бүр “World Night” гэдэг шоу зохиож тэр сургуульд сурдаг олон үндэстэн ястаны хүүхдүүд улс орныхоо уламжлалт хувцасыг өмсөж "fashion show" үзүүлэхээс гадна урлагийн тоглолт үзүүлдэг уламжлал тогтжээ. Олон сарын өмнөөс л охин маань бүжиг давтаж эхэлсэн билээ. Нэг удаа би миний охин ямар бүжиг давтаж байна даа гэхэд “Жалам Хар” гэв. Энэ бүжиг чинь эрэгтэй хүн бүжиглэдэг хүнд хөдөлгөөн, үсрэлт харайлттай бүжиг шүү дээ, ээ дээ дэмий байх даа гэхэд мань хүн аль хэдийн шийдчихсэн би заавал бүжиглэх ёстой гэв. Нэг л ингэж хэлсэн бол түүний буцдаггүйг мэдэх тул би дуугуй болов.

Заримдаа хар хөлсөө цутгатал уйгагүй бүжгээ бэлтгэж байгаа харагдана. Өвдгөн дээрээ үсэрч болдогийг нь давтсаар байгаад өвдөг нь хөх эрээн болсон байлаа.

Гэвч мань хүн бүжгээ давтсаар л. Дараагийн бас нэг том асуудал бол бүжгийн хувцас бас fashion show-д орох Монгол Хатны хувцас оёх асуудал байлаа. Үндэсний хувцас байхгүй ямар үндэсний бүжиг болох билээ дээ.

Ээж нь хэдэн өдөр уйгагүй оёсоны эцэст Хатны хувцас, ууж, малгай бүгдийг бэлэн болгов. Ингээд тоглолтын өдөр боллоо. Сургуулийн спорт заал хүмүүсээр дүүрчээ. Эхлээд сургуулийн захирал нээж үг хэлсэний дараа олон үндэстний хувцасны show эхэллээ. Хамгийн эхлээд Монгол, Вьетнам хувцасны үзүүлбэр болов.

Миний охин Анударь, Монгол Хатны хувцсаа өмсөж намуухан алхалсаар гарч ирэхэд сонирхсон хүмүүсийн гэрэл зургийн аппарат шар шур дуугарцгаав. Охинд маань хатны хувцас гоё зохижээ. Анударь имээмсэглэж сэтгэл өндөр би Монгол хүн шүү гэсэн бахархалаар дүүрэн байгаа нь илт байлаа. Олон орны хүүхдүүд үндэстнийхээ хувцасыг өмсөж, эрээн алаг цэцэгс шиг болсон энэ заал баяр хөөр алга ташилтаар нүргэлж байлаа. Хувцасны үзүүлбэр дуусч урлагийн тогололт эхлэв.

Солонгос дуу, Энэтхэг бүжгийн уян налархай хөдөлгөөнд үзэгчид алга нижигнэтэл ташина. Нилээд олон хөтөлбөрийн дараа зарлагч гарч ирлээ. Анударь, Монгол улс, Жалам хар бүжиг бүжиглэнэ гэж зарлав.

Улаан залаатай малгай, шар эмжээртэй, хар торгон дээл өмссөн охин маань бие бэлдэн хөгжмөө хүлээн зогслоо. Бүх хүмүүсийн харц Анука дээр. Төдөлгүй Жалам харийн цоглог аяс нүргэлэн эхлэхэд охин маань бүжгээ эхэллээ. Монгол аялгуу гэдэг ямар төгс төгөлдөр, уянгалаг болохыг тэнд байгаа хүмүүсийн дуу алдах шуугианаар би илүү их мэдэрч ойлгож билээ.

Бүжиг цоглог байснаа уянгалаг болов. Үзэгчид байн байн алга ташиж байв. Бүжгийн төгсгөлийн өвдгөн дээрээ үсэрч босч, эргэлддэг хэсгийн өмнө хөгжим хэсэг пауз авхад охин маань амьсгаагаа гаргаж биеэ, бэлдэн зогсов.

Хөгжим хэмнэлттэй огцом аязаа дахин нүргэлхэд тэр өвдгөн дээрээ үсрэн босч эргэлдэхэд дээлийн хормой салхи таттал эргэлдэн үнэндээ л бахдам жавхаатай харагдаж байв. Бүжгийн төгсгөл болох өвдгөн дээрээ урагш хурдан хурдан явж мөрөө хөдөлгөхөд үзэгчид босч алга ташин, хашгиралдан, зарим нь шүгэлдэцгээж заал дүүрэн хашгираан болов.

Миний хамар шархираад л явчихлаа. Эхнэрээсээ нуух аядаад босч алга ташив. Гэрэл зургийн аппаратууд ээлжлэн гялалзан зураг дарцгаана. Хацар нь улаа бутарч инээмсэглэсэн охин маань хүрч ирсэнээ. За ямар болсон бэ? ааваа гэж асуухад нь - гайхалтай бүжиглэлээ, миний охин ёстой Монгол охин гээд бид хоёр охиноо үнсэж билээ.

Энэ орой энэ заалаар Монгол хувцас, Монгол бүжиг гэсэн үг газар бүр сонсогдож бахаpхсан биширсэн яриа тасраагүй билээ.

 

П.Батзориг

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2342458/4ed/trackback

bodol05

2009.10.24 21:58:14
*.141.233.47

 yamar goe yum be   estou l MONGOL OKHIN baina daa khuurkhun okhin amjilt khusie 
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210465
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238695
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365901
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364581
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523346
42361 Сарын тэмдэг ирсэн өдрөөр чинь таныг сонжъё [1] 사랑 Õàéð 2009-04-06 120287
42360 asuuya [14] [4] 양&나 2009-07-09 118523
42359 mongoo hulhiduulchihsan hun [1] 505050 2012-01-11 93876
42358 Шинээр төрсөн хүүхдэд өгөх нэр [2] [4] FTW 2011-04-21 93417
42357 “Хубилай хаан” Монгол шябу шябу зоог [17] ADVertisement 2009-08-12 71342
42356 hurimiin daashinz [9] [3] goch 2010-06-08 66484
42355 targalsan oddiin zurag genee [6] [4] Мишээл 2009-11-22 57506
42354 Turah arga jagaahai 2011-06-08 54580
42353 Араас хийх үү? дээрээс хийх үү? [6] aminaaalmin 2012-07-17 53290
42352 HOOLNII JOR [1] [3] ind 2010-09-20 53159
42351 Huuhdiin ner [5] Xap Xac 2008-08-26 51183
42350 Onoodor us zashad yamar odor bna ve ??? [3] uk_dior 2011-01-14 50912
42349 Долоо хоногийн дотор 10 кг хасах арга [1] [3] jjp 2008-08-10 50650
42348 EEJUUDEE ASUUYA? [8] hyyhen 2008-08-08 43638
42347 hi eejuudee ene udriin mend hurgie ......... [2] kara_20 2012-10-08 43599
42346 turaah dasgal hiigeed uzeerei. [4] [2] **eegii** 2009-12-16 41820
42345 MARY KAY+-eruul aris +gol ni chanar +huuraishihaas hamgaalj,tsagaan batga,sevh,urchlee,nuurnii ulaan,unjsan aris,huzuunii urchleenees hamgaalna^^^^+bas shine jiliin beleg tsonkh 2011-12-15 41443
42344 NAIMAN SHARGA--$-HANSH [6] [4] ELGEMSUU 2009-05-02 41112
42343 ~Бат-Эрдэнийн Цэлмүүн~ Бүгдээрээ түүнд амьдрал бэлэглэе! file [12] ***Энxзaяa*** 2010-01-06 39559
42342 Facebook yaj neeh ve? [5] [8] smart3 2011-05-12 39009
42341 ♣♣..**Гишvvдэд**..♣♣ daruuhan01 2008-08-31 38190
42340 Топ модель Пүрэвсүрэн гийн зургуудаас [15] Маралгоо 2010-05-09 36976
42339 solongos hool [8] [4] jeonju-s 2010-01-18 36817
42338 1.БНСУ‐д зорчих визний тухай ерөнхий танилцуулга (шинчлэгдсэн ) [2] anuuka 2011-01-09 36530
42337 solongos hool hiih neg arga [1] manuka 2010-01-18 35902
42336 Зүүдний тайлал [2] [2] 157359 2010-04-13 35596
42335 Хумс, гар арчилгаа, маникюрын талаар [1] [7] Маралгоо 2009-03-20 34716
42334 Эмэгтэйчүүдэд зориулсан Солонгос хэлний ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ сургалт (mig_women@yahoo.com) [17] ***Энxзaяa*** 2010-01-21 34697
42333 0-12sartai huuhdiin medrel setgehuin bolon hudulguunii hugjil [2] tuul_0724 2009-12-15 34411
42332 yahoo mail hayag shineer yaj neeh ve? [3] [2] smart3 2011-05-12 32977
42331 Үр хөндүүлэх нь эмэгтэй хүн өөрийн эдлэх үйлийн үрээ нэмэгдүүлдэг [19] 1221 2008-06-27 32489
42330 hi ordiin mend busguichuudee torson odriin goy shuleg hereg bn [2] [2] enkuush87 2010-12-01 32442
42329 Солонгос хоолы жор [11] [5] ***Энxзaяa*** 2010-01-20 32126
42328 Хайртай хүнээ танья гэвэл төрсөн өдрийг нь мэдэхэд л болно file [3] ***Энxзaяa*** 2008-08-02 30277
42327 Dulaahan hernee tachaangui dutuur hvtsasnuud file ks 2009-10-09 29438
42326 Бүсгүйчүүд Ээжүүд чат____чат ***Энxзaяa*** 2008-08-31 29146
42325 buhimdaliin talaar [9] ngn81 2008-07-28 28806
42324 HUUHNUUDEE 3-4HONOGT 3-5KG TURAAH DEGLEM [1] MR ESUDER 2010-06-28 28571
42323 shine yahoo hayg neeh gesiin blohgui yum yaj neeh bee [6] [4] mishill 2009-12-30 27456
42322 keks yaj hiih ve ... [1] ikhmurun 2010-11-20 25945
배너신청
자생병원

배너신청