Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
a href="http://www.imeem.com/people/JpFZbLN/photo/U3kDuAwoXM/"> Эмэгтэй хүн болгон нэгэн өвөрмөц хуанлид захирагддаг. Энэ нь түүний сексийн амьдралд шууд нөлөөтэй. Эмэгтэй хүн болгоны бие организм өвөрмөц, өөрийн гэсэн онцлогуудтай байдаг. Эмэгтэйчүүдийн дундаж цикл нь ойролцоогоор 28 хоногтой. Сар болгон бие эрхтэн нь репродуктив гормон ялгаруулдаг ба түүний хэмжээ энэ зарим үед их хэмжээтэй, зарим үед бага хэмжээтэй байдаг байна. Энэ нь эмэгтэйчүүдийн сэтгэл санаа болон биеийн байдал, мөн сексийн идэвхитэй байдалд ихээр нөлөөлдөг байна. Эмэгтэй хүний энэхүү өвөрмөц циклийг мэдэж авахыг хичээе. 1-7 дахь өдөр: Эмзэгтэй өдрүүд дөнгөж эхлэж байна. Энэ үед цусанд бэлгийн гормоны хэмжээ маш бага агууламжтай байдаг. Тиймээс энэ үеийн сексийн харьцааны үед маш бага хэмжээгээр шингэн ялгардаг. Энэ үед төрөл бүрийн тослог шингэн хэрэглэх нь зүйтэй. Ийм хэдий ч энэ үед Таны арьс маш мэдрэтгий байх ба эротик иллэг хийвэл дээд цэгийн дур ханамжийг авах болно. 8-14 дэх өдөр: Өдөр өнгөрөх тусам цусан дахь бэлгийн гормон ихэсдэг. Энэ үед жирэмслэх хамгийн боломжит үе гэж мэргэжилтэн нар үздэг. Сексийн харьцаа дээд зэрийн таашаал үзүүлдэг. 15-21 дэх өдөр: Энэ өдрүүдэд Та маш өөдрөг байна: сайхан зан ааштай, ажиллах эрч хүчтэй. Харин сексийн амьдралын хувьд маш намуун тайван байна. Өмнөх долоо хоног шиг секс хийх хүсэл нэг их төрөхгүй ч хайрттайгаа хамт байхад сэтгэл хангалуун байх болно. 22-28 дахь өдөр: эмэгтэй хүний менструаци ирэх урьдчилсан өдрүүд. Цусан дахь бэлгийн гормоны хэмжээ дээд цэгтээ хүрнэ. Ихэнх эмэгтэйчүүдэд яг энэ үед менструацийн өмнөх синдром ажиглагддаг. Дуу хоолойны өнгө өөрчлөгдөх г.м. Сексийн хүсэл тогтворгүй болдог: хэт их хүсээд байгаа юм шиг эсвэл бүр дургүй болоод байгаа ч юм шиг. Та өөрийн организмыг чагнаж ойлгохыг хичээ.