Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

click to comment Анхны болзоон дээр эрчvvд тэр бvр өөрийн vнэн тvр төрхөө vзvvлдэггvй, өөрөөр хэлбэл нvvрэндээ баг өмсөж ирэх нь бий, тэд ийм багтай байхад өөрийнхөөрөө байснаас илvv бvсгvй хvний сэтгэлийг эзэмдэж чадна гэж vздэг. Энэ нь эрчvvд өөрийгөө голж, дог сэтгэлдээ зөрчилдөөнтэй байдагтай холбоотой. Эмэгтэй хvн амьдралын хань болох байх гэж найдсан эрийгээ “Энэ хvн маань харагдаж байгаа шигээ тийм хvн мөн vv?” гэж сонждог. Харамсалтай нь харагдах өнгө бодит байдалтай тэр бvр нийцдэггvй. Гэхдээ тэд эмэгтэйчvvдээс ямар нэг юм нуухын тулд баг өмсдөггvй, шалтгаан нь эмзэг сул талаа хамгаалж, аюулгvй байхыг хvсдэг. Ингэхэд хvvхнvvд бид ч өдөр болгон багтай явдаг, гэхдээ богино хугацаагаар, жишээ нь чухал гэрээ хэлэлцээрийн vед сэтгэлийн хөдөлгөөнөө нуух гэж, эсвэл ойр дотнын хvмvvсээс зовлонгоо нуух шаардлагатай vед багаа зvvдэг. Баг хичнээн эвтэй байх тусам тvvнээсээ салах нь эрчvvдэд улам бvр хэцvv болдог гэж сэтгэл зvйчид vзэж байна. Тэгэхээр эмэгтэй хvн өөрийн эргvvлж буй хvний vнэн чанарыг таньж, гаднах аятайхан дvр төрх нь бодит байдалтай тохирч байгаа эсэхийг тодорхойлох хэцvv. Сайн залуугийн төрхөн дор “жирийн нэгэн матар” нуугдаж байгааг олж илрvvлэх тэр бvр амаргvй. Иймээс эрчvvдийн зvvх дуртай багнуудын хэдэн хувилбарыг таны анхааралд толилуулъя. Баг №1.Халамжтай эцэг Эмэгтэй хvн ийм багийг эхлээд маш сайхан хvлээж авдаг. Тэгээд өөрийгөө өмгөөлөл хамгаалал эрсэн бяцхан охин гэж төсөөлж, том хvчтэй ахын халамжийг мэдрэн тун таатай. Тvvнд таныг халамжлахаас өөр зорилго байхгvй мэт. Таныг аятай суудалд суулгах гэж бусдыг хөөн босгож, таны өмнөөс кафед захиалга өгөхийг оролдож, хоолны дэглэмтэй холбоотой асуудлыг ч шийдэх гэж vзнэ. Тэр халамжтай эцгийн дvрээр өдөр тутмын амьдралыг чинь удирдаж өөрийн оролцох ёсгvй хэрэгт буюу таны дарга нартай хvртэл харьцах гэж оролдоно. Сэтгэл зvйчдийн бодлоор энэ нь эр хvн өөрийн сул дорой байдлыг нууж, хvчтэй, найдвартай хамгаалагч болж харагдах гэсэн оролдлого. Хайр халамжаа хэтрvvлж, хэтэрхий ядаргаатай, дургvй хvргэмээр болсноо тэр анзаардаггvй. Тэр өөрт таалагдсан хvvхэндээ аятайхан зvйл хийхийн тулд биш харин өөрийнхөө төлөө vvнийг хийдэг. Өөрийн хvч чадалтай, одтой яваагаа мэдэрдэг эрчvvдэд ингэх шаардлага байдаггvй. Таны амраг vнэхээр халамжтай эр vv, эсвэл зөвхөн баг зvvж vv гэдгийг шалгаж болно. Тvvнд “Чи сул дорой амьтан, 10 жилийн өмнө л ээж маань ингэдэг байсан. Тvvнээс хойш би өөрөө амьдралаа зохицуулж байгаа, мөн юу идэхээ ч гэсэн өөрөө л шийднэ” гэж хэл. Хэрэв тэр танд аятай юм хийх гээд хайр халамжаа хэтрvvлснээ ойлговол тантай хамт инээгээд өнгөрнө. Харин тэр уурлаж хилэгнэвэл та тvvний өвчтэй газар дээр гишгэжээ. Хэрэв тийм бол та тvvнд сэтгэлээ өг, яагаад гэвэл та тvvнтэй амьдралаа холбовол аяндаа та хоёрын байр солигдож, тэр танаас хэт их анхаарал халамжийг шаардах болно. Баг №2 Сэтгэл зvрхний найз Тэр залуу таныг ам нээмэгц л ойлгож байх шиг. Та зөвхөн бодож байхад тэр хэзээний таны юу мэдэрч, юу хэлэхийг хvсч байгааг мэдэж байдаг. Тэр танд “Яг чам шиг ийм эмэгтэйг аль хэдийнээс хойш мөрөөдөж явлаа. Өөрт итгэлтэй, хvчтэй эмэгтэйчvvдийн дундаас надтай нэг санаатай хvнтэй аз болоход учирлаа” гэж ярьдаг. Иймэрхvv vгэнд таны толгой эргэж, “арай гэж сайн найзтай боллоо” гэж та бодож эхэлнэ. Тийм байж болох юм. Сэтгэл зvйчдийн бодлоор олон эрчvvд vнэхээр бие даасан, зоригт зvрхтэй эмэгтэй найзтай болохыг хvсдэг. Гэвч зарим эрчvvд” өөрийг нь хэн ч хэзээ ч жинхэнэ ёсоор ойлгож vнэлж чадаагvй” гэдэг дvрд тоглох дуртай байдаг. Ганцаар цайрах далбаа буюу өөртөө дурласан Нацисс. Ийм эрчvvдэд тэдний сэтгэлийн vгийг сонсох хvн хэрэгтэй. Мэдээж бvсгvйн амин хувийн асуудлууд улам бvр хойш тавигдана. Тэд зөвхөн өөрийгөө л боддог, чухам энэ vед хvvхний хvчтэй, шийдэмгий зан амьдралд учрах хvндрэлvvдийг давахад хэрэг болно. Эхний vед ийм эрчvvд найз хvvхэнтэйгээ маш сайхан ойлголцож байгаадаа бахархаж ханахгvй. Гэвч цаг хугацаа өнгөрөхөд тэдний харилцаа нэг чиглэлийн хөдөлгөөнтэй гудамж болон хувирдаг. Ирээдvйд таныг юу хvлээж байгааг мэдье гэвэл эргvvлж буй эрийнхээ хэлэх vгийг биш харин тvvний хийж буй vйлдэл, алхмыг анхаар. Ингэж туршаад vзээрэй. Тvvнд “Би ажлаасаа гарч хувийн юм хийнэ” гэж хэл, гэхдээ мэргэжлийн хувьд өөрийгөө хөгжvvлэхийн тулд биш харин багаасаа эгчтэйгээ өрсөлддөг учраас л ийм алхам хийх гэж буйгаа дуулга. Хэрэв тэр таны ярьж байгааг анхааралтай сонсоод дараа нь ажил хэргийн шинжтэй асуулт тавьж зөвлөгөө өгч эхэлвэл ийм хvнтэй учруулсан хувь заяандаа таларх. Харин тэр эелдэг боловч хөндийнхөн толгой дохиод дараа нь яриаг өөрийн асуудал руугаа шилжvvлж, өөрөө бас эцэгтэйгээ тэгж өрсөлдөж байснаа яривал тvvнд аятайхан өнгөрvvлсэн vдшийн төлөө талархаад “утсыг минь март” гэж зөвлөөрэй. Баг №3 Дон Жуан Зарим залуус “Би олон хvvхэнтэй нэг зэрэг уулздаг, тэгээд тэд бvгдээрээ алдартай загвар өмсөгчид, гоо хvvхнvvдийн тэмцээний ялагчид, хvvхнvvдийг ёстой бээлий шигээ л сольж байдаг” гэж онгирдог. Ийм эрчvvд бараг анхны болзоон дээрээ л насан турш ганц бие явахаар тангарласнаа зарладаг. Та мэдээж иймэрхvv төлөвлөгөөнд итгэхийг хvсэхгvй байгаа гэсэн ч энэ нь тэр бvр баг байдаггvй. Та vнэхээр мөнхийн гоонь эртэй учирч, тvvний олон хvvхнvvдийн нэг л болж магадгvй шvv. Гэхдээ бvх юм тийм ч найдваргvй биш байж болох юм. Донжуаны багийн цаана дөнгөж сая амраг бvсгvйгээсээ салсан эрийн шаналал нуугдаж байж мэднэ, хэрэв бvсгvй хvн гэрлэх талаар их шахаж шаардвал хос хоёрын харилцаа хэвийн хөгжиж чадахгvй, тэгээд салсан байж болох юм. Харин одоо тэр янагийн явдал дахин давтагдахаас айж болгоомжлон, ингэж эртхэн нvхээ ухаж байгаа нь тэр. Та танилцсан эрийнхээ гэр бvлийн тvvхийг сонсох хэрэгтэй. Хэрэв тvvний эх жаахан байхад гэнэт хөршийн хар хvнтэй нийлээд зугтаасан бол, тэр эцэг шигээ байдалд орохгvйн тулд гэрлэлтээс ингэж зайлсхийж байж болох юм. Цаг хугацаа тvvний энэ vйлдэл баг байсан эсэхийг харуулна. Хэрэв таны амраг танилцсанаас хэдэн долоо хоногийн дараа гэрлэлтийн талаар элдэв сөрөг зvйл ярихаа байвал баг байж, харин 2-3 сарын дараа ч тэр нөгөөдөхөө хашгичсаар байвал, харин та гэрлэх бодолтой бол өөр хэн нэгнийг хайхаас яахав. Тэгээд ч эргэн тойрон хуримын алтан бөгжнөөс харшил авдаггvй олон сайхан эрчvvд байхад. Баг №4 Алиалагч Тvvнтэй байхад хөгжилтэй, зугаатай. Та элгээ хөштөл хөхрөх болно, тэр хаа ч явсан олны анхаарлын төвд, танил хvvхнvvдээр хvрээлvvлдэг. Иймээс ч та олны дундаас чухам өөрийг чинь сонгосонд их баярлаж байгаа. Харин гэхдээ тvvний энэ байдал өөрийн нь жинхэнэ дvр төрхийг нуудаг бол яана? Хөгжөөнтэй зугаатай vе өнгөрч, тэр багаа тайлахад тийм таатай бус байдал илэрч болзошгvй. Сэтгэл зvйчдийн vздгээр бvгдийг инээлгэдэг хvн vнэндээ бусдын хайр, итгэлийг хvлээх гэж цөхөртлөө оролдож байдаг. Орчны хvмvvсийн анхаарлын төвд, мөн найз хvvхнийхээ нvдэн дээр ингэж аашлах амархан. Тvvний хувьд ганц л юм чухал, тэр танаар шvтэн бишрvvлэх гэж хvсдэг, vнэндээ энэ зах хязгааргvй цэнгээн наргианы цаана өөрийгөө их голомхой, дутуу vнэлдэг явдал байдаг. Эр хvнд зөвхөн эмэгтэйчvvдийг инээлгэх таалагддаг бол тэр багадаа эхийн хайр халамжаар дутаж, тvvнээ одоо хvртэл уучилж чадаагvйг харуулж байна. Хөнгөн хийсвэр мэт алиалагчийн цаана мэдрэлийн архаг өвчин нуугдах тохиолдол бий. Хоёр сарын дараа таныг юу хvлээж байгааг мэдэж байна уу? Тэр багаа тайлаад урьдын зугаатай, хөгжилтэй зангаа таягдаж хаяна. Найз нарынд чинь очсон хойноо хундага хундагаар ууж, буланд баргар царайлан сууна. Тэр ер нь архичин байж болзошгvй, согтсон vед нь тvvнд сахиур асрагч хэрэгтэй болно. Гэхдээ алиа хошин зантай эр болгон ийм байдаггvй гэж сэтгэл зvйчид биднийг тайвшруулж байна. Амраг чинь хэрэгтэй vед буурьтай байж чадна гэсэн баталгаа танд чухал, тийм vv? Хvнд vед тэр өөрт чинь тусалж дэмжин, таны амьдралд хариуцлагатай ханддаг байх ёстой. Тvvнээс гадна тэр хөгжилтэй багаа хэр удаан зvvхийг ажигла. Хэдэн удаа уулзсны дараа тэр багаа авсан бол тэр ийм маягаар таныг өөртөө татахыг хvсчээ, зорилгодоо ч хvрч. Өөр хvн голлох vvрэг гvйцэтгэх vед, жишээ нь таны найзын төрсөн өдөр тvvнийг биеэ яаж авч явааг ажигла. Хэрэв тэр бvгдийн анхаарлын төвд байх гэж оролдохгvй бол бvх юм хэвийн. Харин тэр ганц ч минут өөрийг нь дэмжин шуугилдах хvмvvсгvйгээр байж чадахгvй бол өөр арай буурьтай нэгнийг хай. Баг №5 Романтик Таныг эргvvлдэг эр романтикийн багаа өмсөж, өөрөөр хэлбэл танд зориулан дуу дуулж, эсвэл 12 хэлээр хайртай гэдгээ өрөө дvvрэн бичиж байвал тvvний багны цаадахыг харах гэсний хэрэггvй. Иймэрхvv авир зан бvсгvй хvний сэтгэлийг их хөдөлгөдөг, гэхдээ эрчvvд удаан ингэж аашилж чадахгvй, эрт орой хэзээ нэгэн цагт тэр таны өмнө өөрийн жинхэнэ төрхөөрөө гарч ирнэ. Голдуу эр хvн “цайз” /таныг/ бууж өгсний дараа цаашид ингэх шаардлагагvй болсныг ойлгоод аяндаа хайрын, магтаалын vгс дорхноо цөөрч, романтик зоогийн оронд шар айргаа шимэн суух байх. Бvсгvй хvний сэтгэлийг татах боломжиндоо эргэлздэг эрчvvд романтик багийг зvvдэг гэж сэтгэл зvйчид vздэг. Тэд хэрэв гитардаж дуулахгvй, олон сарнай бэлэглэхгvй бол бvсгvй хvний сэтгэлийг булааж чадахгvй юм шиг боддог, vvнд сэтгэл эмзэглэх хэрэгтэй. Та өөрийн сонгосон амрагт тvvнийг зөвхөн хувь хvний хувьд сонирхсон гэдгээ ойлгуул. Тэр vнэндээ романтик байж болно, тэгвэл цаашид ч танд ер бусын маягаар анхаарал тавих болно. Урьдынх шигээ олон биш ч гэсэн. Энэ тохиолдолд тvvнтэй сууж болно. Баг №6 Yлгэр жишээ гэр бvл эр Хэрэв эр хvн анхны болзоон дээрээ санамсаргvй мэт өөрийн ах дvvгийн хvvхэд шиг хөөрхөн vртэй болмоор байна гэж хэлбэл хоёр утга агуулдаг. Нэг бол таны өмнө сайн ах, аав байна, эсвэл тэр гэр бvлсэг эрийн дvр исгэжээ. Хэрэв эр хvн анхны болзоон дээр л сайн эхнэр, олон хvvхэдтэй болмоор байна гэвэл нилээд сэжигтэй хандах хэрэгтэй. Яагаад гэвэл сэтгэл зvйчдийн vздэгээр эрчvvд иймэрхvv яриагаар гэр бvлийн vvрэг хариуцлагаас айж байгаагаа дарах гэж оролддог гэнэ. Тэр тантай суухдаа энэ зоогийн газарт хуримын өдрөө ирэхийг хvсч байгаа тухай, Лас-Вегас шиг ганцхан минутын дотор гэрлvvлчихдэг газар Монголд байхгvй нь харамсалтай гэх зэргээр ярьж байсан хэрнээ хэдэн сарын дараа танаас зугтаавал бvv гайх. Тэр өөрийгөө л тиймэрхvv буурьтай харьцаанд бэлэн гэж итгvvлэхийг оролдож байна. Харин ийм харьцаа vvссэний дараа өөрөө зугтаачихдаг. Байдал нилээд хvнд. Уг нь анхны болзоон дээрээ гэрлэхээр шийдээд, тvvнээс хойш олон жил аз жаргалтай амьдарч байгаа хосууд олон байдаг. Yнэн хайрыг юутай ч андууршгvй. Хэрэв та өөрийн сонгосон эрдээ итгэлтэй бол, та хоёр жинхэнэ хайраар холбогдсон бол энэ нийтлэл танд огт хамаагvй шvv.
profile Шүүмжлэлтэй бай гэхдээ бүдүүлэг биш
Хатуу бай
гэхдээ дээрэлхүү биш
Хөгжилтэй бай
гэхдээ тэнэглэж биш
Сайхан сэтгэлтэй бай гэхдээ зөөлөн биш

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1356922/0f1/trackback

profile

ELGEMSUU

2009.03.01 08:56:36
*.200.74.91

Sergelen busgui bol erchuudiin nuurnii bagiig dorhnoo l huulchihna.hetsuu bish.
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210462
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238694
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365901
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364581
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523346
42361 Сарын тэмдэг ирсэн өдрөөр чинь таныг сонжъё [1] 사랑 Õàéð 2009-04-06 120272
42360 asuuya [14] [4] 양&나 2009-07-09 118523
42359 mongoo hulhiduulchihsan hun [1] 505050 2012-01-11 93876
42358 Шинээр төрсөн хүүхдэд өгөх нэр [2] [4] FTW 2011-04-21 93417
42357 “Хубилай хаан” Монгол шябу шябу зоог [17] ADVertisement 2009-08-12 71340
42356 hurimiin daashinz [9] [3] goch 2010-06-08 66484
42355 targalsan oddiin zurag genee [6] [4] Мишээл 2009-11-22 57506
42354 Turah arga jagaahai 2011-06-08 54580
42353 Араас хийх үү? дээрээс хийх үү? [6] aminaaalmin 2012-07-17 53288
42352 HOOLNII JOR [1] [3] ind 2010-09-20 53157
42351 Huuhdiin ner [5] Xap Xac 2008-08-26 51183
42350 Onoodor us zashad yamar odor bna ve ??? [3] uk_dior 2011-01-14 50912
42349 Долоо хоногийн дотор 10 кг хасах арга [1] [3] jjp 2008-08-10 50650
42348 EEJUUDEE ASUUYA? [8] hyyhen 2008-08-08 43638
42347 hi eejuudee ene udriin mend hurgie ......... [2] kara_20 2012-10-08 43573
42346 turaah dasgal hiigeed uzeerei. [4] [2] **eegii** 2009-12-16 41820
42345 MARY KAY+-eruul aris +gol ni chanar +huuraishihaas hamgaalj,tsagaan batga,sevh,urchlee,nuurnii ulaan,unjsan aris,huzuunii urchleenees hamgaalna^^^^+bas shine jiliin beleg tsonkh 2011-12-15 41432
42344 NAIMAN SHARGA--$-HANSH [6] [4] ELGEMSUU 2009-05-02 41112
42343 ~Бат-Эрдэнийн Цэлмүүн~ Бүгдээрээ түүнд амьдрал бэлэглэе! file [12] ***Энxзaяa*** 2010-01-06 39559
42342 Facebook yaj neeh ve? [5] [8] smart3 2011-05-12 39009
42341 ♣♣..**Гишvvдэд**..♣♣ daruuhan01 2008-08-31 38190
42340 Топ модель Пүрэвсүрэн гийн зургуудаас [15] Маралгоо 2010-05-09 36976
42339 solongos hool [8] [4] jeonju-s 2010-01-18 36815
42338 1.БНСУ‐д зорчих визний тухай ерөнхий танилцуулга (шинчлэгдсэн ) [2] anuuka 2011-01-09 36530
42337 solongos hool hiih neg arga [1] manuka 2010-01-18 35902
42336 Зүүдний тайлал [2] [2] 157359 2010-04-13 35596
42335 Хумс, гар арчилгаа, маникюрын талаар [1] [7] Маралгоо 2009-03-20 34716
42334 Эмэгтэйчүүдэд зориулсан Солонгос хэлний ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ сургалт (mig_women@yahoo.com) [17] ***Энxзaяa*** 2010-01-21 34697
42333 0-12sartai huuhdiin medrel setgehuin bolon hudulguunii hugjil [2] tuul_0724 2009-12-15 34411
42332 yahoo mail hayag shineer yaj neeh ve? [3] [2] smart3 2011-05-12 32977
42331 Үр хөндүүлэх нь эмэгтэй хүн өөрийн эдлэх үйлийн үрээ нэмэгдүүлдэг [19] 1221 2008-06-27 32489
42330 hi ordiin mend busguichuudee torson odriin goy shuleg hereg bn [2] [2] enkuush87 2010-12-01 32442
42329 Солонгос хоолы жор [11] [5] ***Энxзaяa*** 2010-01-20 32126
42328 Хайртай хүнээ танья гэвэл төрсөн өдрийг нь мэдэхэд л болно file [3] ***Энxзaяa*** 2008-08-02 30277
42327 Dulaahan hernee tachaangui dutuur hvtsasnuud file ks 2009-10-09 29438
42326 Бүсгүйчүүд Ээжүүд чат____чат ***Энxзaяa*** 2008-08-31 29146
42325 buhimdaliin talaar [9] ngn81 2008-07-28 28806
42324 HUUHNUUDEE 3-4HONOGT 3-5KG TURAAH DEGLEM [1] MR ESUDER 2010-06-28 28571
42323 shine yahoo hayg neeh gesiin blohgui yum yaj neeh bee [6] [4] mishill 2009-12-30 27456
42322 keks yaj hiih ve ... [1] ikhmurun 2010-11-20 25945
배너신청
자생병원

배너신청