Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
Man with a horse

Яагаад зарим эрчүүд дурлаж байсан бүсгүйчүүдээ орхин оддог, юунаас болж дотно харьцаагаа тасалж, ямар нэг тайлбаргүйгээр “бултдаг” юм бол? Хэдийгээр энэ хорвоо дээр өндөг шиг өөгүй тэгш сайхан хүн гэж байхгүй ч эдгээр асуудлуудыг мэдэж байх нь зүйтэй болов уу. Бидний санал тавьсан залуус “Яагаад?” гэсэн эмэгтэй хүний мөнхийн асуултанд хариулахыг зөвшөөрсөн юм. Ингээд тэдний үгийг сонсьё.

ЭРЧҮҮДИЙН 16 ХАРИУЛТ

1. Уйтгартай секс
“Би нэгэн сэтгэл татам аятайхан бүсгүйтэй хамт байсан боловч тэр хэтэрхий хуучинсаг үзэлтэй, орондоо туршилт хийхээс ч айдаг байсан. Намайг хичнээн гуйсан ч сексийн хувьд таарч тохироогүй гэх үү дээ. Тэр зөвхөн шөнө, ямар ч гэрэлгүйд тэгээд зөвхөн хөнжил дотроо л секс хийхийг зөвшөөрдөг, унтлагын хувцастай унтдаг байсан…” Б, 23

2. Буруу зуршил
“Тэр өдөржин тамхи татаж сонсоход ч таагүй хараалын үг хэрэглэдэг. Тэрнээс гадна хаа сайгүй гэрээр дүүрэн түүний хувцас хунар хөглөрдөгт миний уур их хүрдэг байлаа. Түүнийг дахин хүмүүжүүлэх гэж оролдлого хийгээд ч нэмэргүй. Тамхийг хайрцаг хайрцагаар нь татна, хувцасыг нь би эвхэж далд хийдэг ч, заримдаа хаа хамаагүй хаялуулахгүйн тулд бүр нуудаг байсан. Сарын дараа л би түүний асрагч байхаас залхсан юм…”А ,27

3. Эцэг эхийн эсэргүүцэл
“Тэднийд очсон өдөр их онцгүй байсан. Эцэг эх нь намайг охинтойгоо тохирох хүн гэж үзээгүй юм. Би чадлаараа л хичээж ээжид нь цэцэг, бэлэг, аавд нь үнэтэй виски барьлаа. Надруу муухай харсан хэвээр цаг хугацаа хэцүүхэн өнгөрч байлаа. Нэг удаа түүний аав нь бид 2-г нэг “эвгүй үйлдэл” дээр барьж, намайг гэрээсээ түлхэж гаргаснаар би энэ бүхнийг эцэслэхээр шийдсэн юм” С,27

4. Хатуу хяналт
“Тэр уйгагүй байдлаараа миний сонирхлыг татаж чадсан. Гэвч надруу байнга утсаар ярина, мессеж бичнэ, тэгээд өдөрт би юу хийж хаашаа алга болсон тухай шалгаана. Түүнд хайртай эсэхийг байнга хэлүүлэх гэж оролдоно. Бүр ажил дээр хүртэл ирж сахиж суудаг байсан. Найз нөхөдтэйгээ ч уулзахад уурлана. Би чинь эрх чөлөөтэй хүн, тэр болгон бүх юмаа тэрэнд тайлагнах албагүй биз дээ. Тэгээд байнга хүзүүнээсээ хонхтой юм шиг явснаас ганцаараа байсан нь дээр гэж шийдсэн” А,28

5. Хэт санаачлагатай
“Би түүнтэй байсан үеийг тийм ч их чухал гэж үздэггүй байсан. Хэсэг хугацааны дараа бүтэлтэй юм болох байсан байж магадгүй. Тэгээд ч тэр тийм тэнэг биш, царайлаг, бас орондоо санаачлагатай бүсгүй байсан. Гэхдээ тэр бүх юманд дандаа өөрөө түрүүлж санаачлага гаргадаг байсан нь бидний харилцаа тасрахад нөлөөлсөн юм. Тэр надаас 5 насаар эгч, өөрөө түрүүлж надтай танилцсан, болзоонд урьсан, “өвөртөө оруулсан”. Эхэн үедээ энэ бүхэн надад таалагддаг байсан боловч дандаа ийм санаачлагатай байх нь миний хувьд эр хүний мөн чанарыг үгүй болгож сүүлдээ бүр залхамаар уйтгартай болсон…” Г,28

6. Шүүмжлэгч
“Би яагаад хамт атьдардаг бүсгүйгээ тэсвэрлээгүй вэ гэвэл тэр байнга намайг загнадаг, миний үйлдлийг дандаа шүүмжилдэг байсан учраас л миний амьдрал тэр аяараа аймшиг болон хувирсан юм. Тэр өглөөнөөс орой хүртэл хамаг юмтай намайг хамаатуулан шүүмжилдэг байсан. Түүний хэлж байгаагаар би бүх л болж бүтэхгүй юмны цуглуулга, бас чадваргүй. Мэдрэмжгүй, доожоогүй эр бөгөөд харин түүнийг надтай байгаад би баярлаж явах ёстой юм гэнээ…” Д.28

7. Үл тоомсорлогч
“Миний хувьд би хаана ч байсан өөрийн бүсгүйдээ итгэлтэй байх нь чухал. Намайг ойлгодог, хайрладаг эмэгтэйг би орхихгүй. Гэхдээ мэдээж тэр тэнэг, сексийн хувьд “хүйтэн” арчаагүй л биш бол шүү дээ. Нэгэн үе би намайг үл тоомсорлож харьцдаг бүсгүйтэй уулздаг байлаа. Би түүнд дурласан юм шиг байсан. Гэвч түүний хажууд би өөрийгөө хоосон орон зайтай зүйрлэмээр байдаг байв. Тэр надад анхаарал тавьдаггүй, намайг өвдөхөд утсаар ч ярихгүй, ажил дээрхи асуудлаа ярин санаатай залгахад илтээр уйтгарлаад суудагсан…Үнэнийг хэлэхэд түүнд амьдралынхаа 2 жилийг зориулсандаа харамсаж байна.” Б,25

8. Тэнэгхэн
“Үнэн хэрэгтээ би эр хүн эмэгтэй хүнтэй 5 минут ярилцаад л тэр хэр ухаалаг эмэгтэй вэ гэдэгийг ойлгож чадна гэж боддог байлаа. Гэвч намайг нэгэн бүсгүй өөрийн гоо үзэсгэлэнгээрээ далимдуулан ухаантай, үнэнч, өө сэвгүй хүн болж жүжиглэсэн нь бүтэн жил үргэлжилсэн юм. Эцсийн эцэст би “хүний тэнэгийг мэддэггүй би өөрөө яасан тэнэг хүн бэ” гэж бодох болсон. Ний нуугүй хэлэхэд ийм байдал сексийн хувьд “чангалдаг” байдалтай нийлэх юм бол бүр хэцүү болдог юм билээ.” Т,26

9. Ажилсаг, аж ахуйч биш
“Би хайртай эмэгтэйгээсээ ахуйн асуудлаас болж салсан. Тэр бүсгүй гэр ахуй, гал тогооны асуудлаар миний шалгалтыг давж чадаагүй гэх үү дээ. Ингэж хэлэхэд ичмээр ч яахав дээ би сайхан амттай хоол идэж, цэвэрхэн гэрт амьдрах дуртай. Мөнхөд кафе, баар ресторанд хооллоно гэж байхгүй шүү дээ.” Г,30

10. Чалчаа
“Миний найз бүсгүй өдөржин амаа хамхилгүй чалчдаг байлаа. Өглөө ч яахав арай гайгүй хамтдаа ярина. Өдөр тийшээ миний бүр огт танихгүй Дорж, Туяа нарыг яриад ирэхээр би бүр сонсохоо больж эхлэнэ дээ. Уул нь ч тэр гайгүй хөөрхөн бүсгүй байсан л даа. Гэхдээ би ердөө 4 сар л тэссэн байх”.Д,21

11. Хэтийн төлөвлөгөө
“Бид 2 уул нь их удаан үерхсэн. Дараа нь бүр нэг жил хамтдаа амьдарлаа. Тэр хүүхэд гаргаж гэрлэхийг хүсдэг байсан юм. Харин би ийм алхам хийхэд арай л эрт гэж үздэг байлаа. Магадгүй би хариуцлагаас айсан учраас түүнээс зугтсан байх. Одоо түүнд ингэж хандсанаа бодохоор өөрийгөө үнэхээр муухай зүйл хийсэндээ гэж харамсдаг. Гэхдээ л тэр үед надад өөр арга байгаагүй юм…” Х,25

12. Хууралт
“Өнгөрсөн зун би амралтанд явж байгаад нэг хүүхэнтэй танилцсан юм. Хотод эргэж ирээд уулздаг болсон. Нэг удаа манай найз бааранд сууж байгаад эмэгтэйчүүдийн хувьд байгуулсан гавъяагаа надад гайхууллаа. Түүний ярианаас манай найз бүсгүй бид 2-той зэрэг учирдаг байжээ гэдгийг олж мэдсэн. Би түүнээс ямар ч тайлбар авахыг хүсээгүй. Залгахад нь утсаа ч авахаа больсон ямар азаар дугаар илрүүлэгчтэй байсан.” Т,26

13. Хардалт
“Найз бүсгүй маань маш хэцүү ааштай хүн байсан. Тэр зөрүүд тэгээд бас учир шалтгаангүй хардана. Нэг удаа би найзуудтайгаа саунд орлоо. Бид тайван суугаад пиво ууж байсан юм л даа. Бассейнд байсан танихгүй хүүхдүүд шуугилдаж усаар тоглоод л манай найзууд ч тэдэнтэй нэгдсэн юм. Харин би мэдээж “эрэг дээр” үлдсэн л дээ. Нээрээ шүү. Энэ түүхийг найз бүсгүй маань сонсоод хэдэн өдөр дуугаа хураалаа. Юу ч хэлэхгүй, надад итгээгүй юм уу, тийм газар очсонд надад гомдсон юм уу яасныг би таах гэж зовлоо. Иймэрхүү “таамаглал” олон удаа үргэлжилсний эцэст би “алга болсон”. С,28

14. Биеэ даасан байдал
“Бид бараг 2 жил хамтдаа байсан ч тэр найз хүүхнүүдтэйгээ нийж гүйгээд, баар цэнгээний газраар явах нь үргэлжилсээр байсан. Хамгийн гол нь энэ бүхэндээ намайг авч явахаа дандаа мартана. Би ерөнхийдөө өөрийн гэсэн юмтай байх дуртай хүн, энэ тухайгаа ч нуудаггүй, гэвч тэр миний эсрэг зүйл хийгээд байдаг. Гол нь ийм байдлаас болж бид салсан.” Б,29

15. Тэмцэх чадваргүй
“Одоо миний ярих зүйлд та бүхэн дургүйцэх байх. Гэхдээ би үнэнийг ярья. Миний экс найз бүсгүй маш энхрий надаас хэд дүү гайгүй л бүсгүй байлаа. Эхлээд миний найзууд түүнийг сөнирхож хүлээж авсан. Даруухан нууцлагдмал өньсогс шиг бүсгүй чимээгүй л суугаад байна. Бараг 3 сар “чимээгүй” суулаа. Маш ичимхий, бараг будаггүй, даруу хувцасладаг байв. Найзуудын маань чимээ шуугиантай, хөгжилтэй найз бүсгүйчүүдийн дунд тэр бүүр ч дарагдчихна. Хэн ч түүнтэй юуны тухай ярих, хийхээ мэдэхгүй сонирхолгүй нэгэн болон хувирсан. Хардах хэрэг гарсан ч гэсэн миний бүсгүй анхаарал татах эмэгтэй байх ёстой. Тэгээд ч би харьцаагаа тасалсан, тэр харин “Яагаад” гэж асуух ч зориг гаргаж чадаагүй…” М,34

16. Таарч тохирохгүй хосууд
“Эхлээд бид ерөөсөө уйддаггүй байлаа. Яагаад гэвэл бид 2 огт өөр хүмүүс байсан. Гэвч хэсэг хугацааны дараа бид ялихгүй зүйлээс болж муудалцаж эхэлсэн. Ямар хөгжим сонсох. Хаашаа явж үдшийг өнгөрөөх, хэн аяга угаах, хэзээ унтах гээд л. Гол нь ямар нэгэн шийдэлд хүрч чадахгүй байнга маргалдана.. Удалгүй ийм харьцааг үргэлжлүүлэх их төвөгтэй болж ирсэн дээ” С,25.

profile Шүүмжлэлтэй бай гэхдээ бүдүүлэг биш
Хатуу бай
гэхдээ дээрэлхүү биш
Хөгжилтэй бай
гэхдээ тэнэглэж биш
Сайхан сэтгэлтэй бай гэхдээ зөөлөн биш

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1353643/4f4/trackback

profile

jaalhuu

2009.02.28 17:19:53
*.74.22.99

Endees unshsan chin emegtei tegeed yamar bh estoig oilgosongui......Uheh estoi boljiinuu aan....???
profile

ELGEMSUU

2009.02.28 17:49:18
*.101.198.230

emoticonBusgui hun haniihaa omno hezeed l ontslog shineleg l baival hezee ch hayagdahgui.er hun chin ih uidamtgai humuus.hervee  hayagdval buruug ooroosoo ehleed haigaarai..bi yasan yum bol geed bodood uz.
profile

Munkh-munkh

2009.03.01 11:07:16
*.185.27.170

Khayna khaygdana gedeg ali talaas ny kharsanaar bolokh baikh shuu  dee. eregtei emegtei khoyulaa  khaysan, bas khaygdsan gej bodokh tokhioldol ch baigaa  shuu. Khun chanaraa  l  geekhgui bol  salakh gedeg  bol tom asuudal  bish  shuu.
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210464
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238694
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365901
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364581
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523346
42361 Сарын тэмдэг ирсэн өдрөөр чинь таныг сонжъё [1] 사랑 Õàéð 2009-04-06 120277
42360 asuuya [14] [4] 양&나 2009-07-09 118523
42359 mongoo hulhiduulchihsan hun [1] 505050 2012-01-11 93876
42358 Шинээр төрсөн хүүхдэд өгөх нэр [2] [4] FTW 2011-04-21 93417
42357 “Хубилай хаан” Монгол шябу шябу зоог [17] ADVertisement 2009-08-12 71342
42356 hurimiin daashinz [9] [3] goch 2010-06-08 66484
42355 targalsan oddiin zurag genee [6] [4] Мишээл 2009-11-22 57506
42354 Turah arga jagaahai 2011-06-08 54580
42353 Араас хийх үү? дээрээс хийх үү? [6] aminaaalmin 2012-07-17 53288
42352 HOOLNII JOR [1] [3] ind 2010-09-20 53159
42351 Huuhdiin ner [5] Xap Xac 2008-08-26 51183
42350 Onoodor us zashad yamar odor bna ve ??? [3] uk_dior 2011-01-14 50912
42349 Долоо хоногийн дотор 10 кг хасах арга [1] [3] jjp 2008-08-10 50650
42348 EEJUUDEE ASUUYA? [8] hyyhen 2008-08-08 43638
42347 hi eejuudee ene udriin mend hurgie ......... [2] kara_20 2012-10-08 43580
42346 turaah dasgal hiigeed uzeerei. [4] [2] **eegii** 2009-12-16 41820
42345 MARY KAY+-eruul aris +gol ni chanar +huuraishihaas hamgaalj,tsagaan batga,sevh,urchlee,nuurnii ulaan,unjsan aris,huzuunii urchleenees hamgaalna^^^^+bas shine jiliin beleg tsonkh 2011-12-15 41436
42344 NAIMAN SHARGA--$-HANSH [6] [4] ELGEMSUU 2009-05-02 41112
42343 ~Бат-Эрдэнийн Цэлмүүн~ Бүгдээрээ түүнд амьдрал бэлэглэе! file [12] ***Энxзaяa*** 2010-01-06 39559
42342 Facebook yaj neeh ve? [5] [8] smart3 2011-05-12 39009
42341 ♣♣..**Гишvvдэд**..♣♣ daruuhan01 2008-08-31 38190
42340 Топ модель Пүрэвсүрэн гийн зургуудаас [15] Маралгоо 2010-05-09 36976
42339 solongos hool [8] [4] jeonju-s 2010-01-18 36817
42338 1.БНСУ‐д зорчих визний тухай ерөнхий танилцуулга (шинчлэгдсэн ) [2] anuuka 2011-01-09 36530
42337 solongos hool hiih neg arga [1] manuka 2010-01-18 35902
42336 Зүүдний тайлал [2] [2] 157359 2010-04-13 35596
42335 Хумс, гар арчилгаа, маникюрын талаар [1] [7] Маралгоо 2009-03-20 34716
42334 Эмэгтэйчүүдэд зориулсан Солонгос хэлний ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ сургалт (mig_women@yahoo.com) [17] ***Энxзaяa*** 2010-01-21 34697
42333 0-12sartai huuhdiin medrel setgehuin bolon hudulguunii hugjil [2] tuul_0724 2009-12-15 34411
42332 yahoo mail hayag shineer yaj neeh ve? [3] [2] smart3 2011-05-12 32977
42331 Үр хөндүүлэх нь эмэгтэй хүн өөрийн эдлэх үйлийн үрээ нэмэгдүүлдэг [19] 1221 2008-06-27 32489
42330 hi ordiin mend busguichuudee torson odriin goy shuleg hereg bn [2] [2] enkuush87 2010-12-01 32442
42329 Солонгос хоолы жор [11] [5] ***Энxзaяa*** 2010-01-20 32126
42328 Хайртай хүнээ танья гэвэл төрсөн өдрийг нь мэдэхэд л болно file [3] ***Энxзaяa*** 2008-08-02 30277
42327 Dulaahan hernee tachaangui dutuur hvtsasnuud file ks 2009-10-09 29438
42326 Бүсгүйчүүд Ээжүүд чат____чат ***Энxзaяa*** 2008-08-31 29146
42325 buhimdaliin talaar [9] ngn81 2008-07-28 28806
42324 HUUHNUUDEE 3-4HONOGT 3-5KG TURAAH DEGLEM [1] MR ESUDER 2010-06-28 28571
42323 shine yahoo hayg neeh gesiin blohgui yum yaj neeh bee [6] [4] mishill 2009-12-30 27456
42322 keks yaj hiih ve ... [1] ikhmurun 2010-11-20 25945
배너신청
자생병원

배너신청