Moderator: mgl_300
Гадаад иргэдэд зориулан гаргадаг "ХАРМОНИ" сонинг захиалан уншицгаана уу
Уншсан 1167 vote 0 2010.03.08 15:41:55
Ансан хотын Гадаад Иргэдэд Үйлчлэх Төвөөс эрхлэн гаргаж буй "Хармони"сонинг үнэ төлбөргүйгээр гэрээр захиалан авч, унших боломжтой боллоо.
Тус хэвлэл нь Солонгос улсад ажиллаж амьдарч буй гадаад иргэдэд зориулан төрөл бүрийн мэдээ мэдээлэл, хуулийн зөвлөгөө, сургалт, эрүүл мэнд, солонгос хэл сурцгаая, солонгосын соёл зэрэг буланг тогтмол эрхлэн гаргаж байна.
Одоогийн байдлаар "Хармони" сонин нь Монгол, Солонгос, Англи, Хятад зэрэг нийт 8орны хэл дээр орчуулагдан гарч байна.
"Хармони" сонин нь хоёр сард нэг удаа, сондгой тоотой сарын 20-нд хэвлэгдэн гардаг.
Ансан хотод ажиллаж амьдардаггүй байсан ч, тус сонинг захиалсан тохиолдолд үнэ төлбөргүйгээр гэрийн хаягаар хүргэж өгнө. Хувь хүн, байгууллага хамт олны захиалгыг байнга хүлээн авч байна.
Тус сонинг захиалан унших хүсэлтээ дараах хаягаар явуулна уу. (khk175@korea.kr)
Лавлах утас : Гадаад Иргэдэд Үйлчлэх Төв. Кан Хы Гён 031-481-3301
Цагаач Иргэдийг Дэмжих Орчуулгын Төв 1644-7111(монгол хэл4)
Deer zahialsan ymaa uul n neg zahialtsan baihad haygaar bainga ireed baina gej oilgoson chin 1 dugeer sariinh irsengui 3n sariihtai buundnu ywuulah ym baihdaa eswel ahij zahialah heregeti ymuu??
Нэг сарын дугаар ирээгүй юм уу? Урдны дугаарууд нь очсон уу?
Хэн гэдэг нэрээр захиалга өгснөө бичээрэй. Нэг бол мжл-ын мессэжээр явуулаарай.
Маргааш ажил эхлэхээр асуугаад өгье.
bi bas zaxialsan geriin xayagaa bas ogson bas mail xaygruu ni zaxia yavuulsan irdegguiee !!!
geriin xaygaa utsaar todorxoi ogson yumsan uul ni ........ xuleegeed l bdag ....
Хармони сонинг захиалсан хэдий ч гэрийн хаягаар сонин очоогүй хүмүүс байвал мжл-ын мессэжээр мессэж бичээрэй.
Ээнээ, Мжл девочка хоёрын гэрийн хаягаар сонин явуулсан.