Moderator: mgl_300
Нэмэгдэл хоол гэж юу вэ? |
Хөхөөр хооллохын зэрэгцээ нэмэгдлээр өгч байгаа хоолыг нэмэгдэл хоол гэнэ.
Хүүхэд өсөхийн хэрээр хүүхдийн өсөлт, хөгжилтийг эхийн хөхний сүү
дангаар хангах боломжгүй, нөгөө талаар хүүхдийн биед зайлшгүй
шаардлагатай төрөл бүрийн аминдэм, эрдэс, тэжээлийн бодисуудын
хэрэгцээг хангаж чадахгүй тул хүүхдэд илчлэг, тэжээллэг хоол нэмэгдлээр
өгөх шаардлагатай болсон.
Хатаасан алимын зутан |
Орц:
Хатаасан алим хоолны халбагаар 2
Элсэн чихэр хоолны халбагаар 1,
цайны халбагаар 1/2
Төмсний гурил цайны халбагаар 2/3
Ус хоолны халбагаар 2,
цайны халбагаар 1
Нимбэгний хүчил чимх
Гарц: 200 гр
Тэжээллэг чанар: уураг 0.4 гр, тослог 0.0 гр,
нүүрс ус 38.8 гр,
Илчлэг 160.4 ккал
Бэлтгэх арга: Угааж цэвэрлэсэн хатаасан алимыг тагтай
саванд хийж дээр нь халуун ус нэмж 2 цаг орчим таглаатай нь байлгаж
хөөлгөнө. Дараа нь 20-30 минут зөөлөн галаар буцалгаж үрж няцлана.
Бусад арга ажиллагаа нь шинэ жимсний зутан хийтэй адил. Хүүхдэд 7-8
сартайгаас эхлэн хоолны дараа 30-50 гр-аар өгнө.