Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
http://img0.liveinternet.ru/images/attach/b/3/18/35/18035980_Coffe_14.jpg

Жирэмсэн эхчүүдэд өдөрт гурван аяга кофе уухыг зөвшөөрнө
Эмэгтэйчүүд жирэмсэн үедээ кофег багавтар хэмжээгээр уувал хүүхдээ хугацаанаас нь өмнө төрүүлэх, хүүхдийн өсөлт бойжилт, хэвийн жинд нөлөөлөх зэрэг хүндрэл гарахгүй гэнэ. Данийн эрдэмтэд ийм дүгнэлт гаргаснаа Их Британийн эрүүл мэндийн сэтгүүлд хэвлүүлжээ.


Эрдэмтдийн үзэж буйгаар, ирээдүйн эх өдөрт гурван аяга кофе уухад ямар нэг муу үр дагаваргүй аж. Харин үүнээс өмнө хийсэн судалгаагаар, кофег бага зэрэг уух, эсвэл кофеинтэй бүтээгдэхүүн бага зэргийг хэрэглэхэд л муу үр дагавартай гэж байсан билээ. Зарим судалгаагаар кофеинийг бага тунгаар хэрэглэхэд хүүхдийн биеийн жинг 100-200 г-аар бууруулж байгааг тогтоож байв.

Гэхдээ Данийн эрдэмтдийн хийсэн энэ удаагийн судалгаа нь жирэмсэн эхчүүдээс асуух замаар хийсэн өмнөх судалгаанаас ялгаатай нь 1207 эхийг жирэмсний хугацаанд нь ажиглажээ. Оролцогчдын тэн хагас нь жирэмсний сүүлийн саруудад энгийн уусдаг кофе хэрэглэж, харин бусад нь кофеингүй кофе ууж байсан аж. Судалгааны явцад төрөх хугацаа болон хүүхдүүдийн дундаж жингийн талаар ажиглалт хийжээ.

Yүний үр дүнд дээрх хоёр бүлэг эхчүүдийн хүүхдийн жинд ямар ч ялгаа гараагүй байна. Харин кофеингүй кофе ууж байсан эмэгтэйчүүдийн хүүхэд хугацаанаасаа өмнө төрөх хандлага ажиглагдаж байсан аж.

Судалгааны багийн ахлагч доктор Бодил Хаммер Бекийн үзэж буйгаар, энэ нь жирэмсэн эхчүүд жирийн уусдаг кофег өдөрт гурван удаа уухад ямар ч аюулгүй болохыг нотолж буй гэнэ.

Бекийн удирдсан багийн өмнөх судалгаагаар жирэмсэн үедээ кофеинийг хэтрүүлэн хэрэглэх, тодруулбал, өдөрт есөөс илүү аяга кофе уувал хүүхэд нь амьгүй төрөх эрсдэл ихтэй гэж үзэж байжээ.

Кофе сексийн хүслийг бадраадаг уу
Жоржтауны их сургуулийн эрдэмтэд нэгэн сонирхолтой ажиглалт хийжээ. Тэд кофеин сарьсан багваахайд хэрхэн нөлөөлж буйг судалсан байна. 108 эм сарьсан багваахайд бага зэрэг кофеин өгсний дараа эр сарьсан багваахайнуудыг торонд нь оруулсан байна. Тэгэхэд бага зэрэг кофеин уусан эм сарьсан багваахайнууд эрчүүд рүү тэмүүлж байсан төдийгүй эвцэлдсэнийхээ дараа ч дахин “сексийн хэрэгцээтэй” байгаагаа илтгэж байжээ.

Энэ судалгааг хийхдээ эрдэмтэд торонд зөвхөн эр биш, эм сарьсан багваахайнуудыг ч хамтад нь оруулахад эр рүү нь тэмүүлж байсныг үзэхэд кофеин хэрэглэх нь “сексийн” хүсэл төрүүлдэг гэх дүгнэлт гаргахад хүргэсэн аж.

Фэй Гуарацциар удирдуулсан америкийн эрдэмтэд сарьсан багваахайнуудын энэ байдлыг дүгнэхдээ кофеин бол бэлгийн дур хүслийг хариуцсан тархины хэсгийг өдөөгч гэж үзжээ. Гэхдээ эрдэмтэд кофе хүний сексийн дур хүсэлд хэрхэн нөлөөлдгийг бүрэн судлаагүй бөгөөд сарьсан багваахайнуудын дээрх байдлыг хүнд, тэр тусмаа эмэгтэйчүүдэд шууд хамааруулах боломжгүй гэж тэмдэглэж байна.

Кофе шийдвэр гаргахад нөлөөлдөг үү
Хүмүүс аяга кофе уугаад бусдын үгэнд илүү оромтгой болдог аж. Кофе уусныхаа дараа “тийм”, “за” гэж хэлэх нь элбэгшдэг төдийгүй өөрийн үзэл бодлыг ч өөрчилж, бусдын талд үйлчлэхэд бэлэн болдог гэнэ. Австралийн Квинслендийн их сургуулийн эрдэмтэд 140 оюутан оролцуулан ийм туршилт хийжээ.

Туршилтын өмнө бүх оролцогч үр хөндөлтийн талаархи асуултад хариулж, өөрийн байр суурийг илэрхийлж байв. Yүний дараа туршилтад оролцож буй оюутнуудын нэг хэсэгт нь жүржийн шүүс, заримд нь хоёр аяга кофетой тэнцэхүйц хэмжээний кофеинтой шүүс өгсөн байна. Yүний дараа оюутнуудад өөрсдийнх нь үзэж илэрхийлж байснаас тэс өөр байр суурьтай нийтлэлүүдийг унших даалгавар өгчээ. Ингээд оюутнуудад шүүс, кофеин уухаас нь өмнө өгч байсан асуултуудыг давтан тавихад кофеин уусан оюутнууд илүү дуулгавартай, нийтлэлийн баримтуудтай санаа нэгдэж байсан аж.

Судалгааны удирдагч Перл Мартин энэ талаар дүгнэлт хийхдээ, энэ бол маш ач холбогдолтой зүйл гээд, “Хүмүүс кофеин агуулдаг кофе, цай, кола болон бусад хүч сэлбэгч бодис бүхий ундаа хэрэглэсэн үедээ элдэв сурталчилгаанд итгэж, хүний үгэнд оромтгой болдог нь судалгаагаар нотлогдлоо. Ийм хүмүүс ажил хэргийн уулзалт дээр хэрхэн шийдвэр гаргах нь ойлгомжтой болох биз ээ” гэжээ.

Кофе элэгний циррозоос хамгаална
Өдөрт нэг аяга кофе ууж байх нь архинаас болж элэгний цирроз үүсэх эрсдэлээс 22 хувь хамгаалдаг гэх дүгнэлтийг америкийн эрдэмтэд гаргажээ. “Archiүes of Internal Medicine” сэтгүүлд Калифорнийн судалгааны төвд хийсэн энэ тухай судалгааг нийтэлсэн байна. Судалгаанд эрэгтэй, эмэгтэй 125580 хүн сайн дураар оролцсон бөгөөд судалгааг 1978-1985 онд явуулжээ. 2001 онд судалгааны дүнг гаргахад тэдгээрээс 330 нь элэгний циррозтой болсноос 199-ийнх нь циррозын шалтгаан архи болохыг тогтоосон байна.

Судалгааны явцад кофе байнга уудаг хүмүүсийн элэг хатуурах эрсдэлд нэрвэгдэх нь бага болохыг тогтоожээ. Өдөрт нэг аяга кофе уудаг бол цирроз болох эрсдэл 30 хувь багасдаг аж. Харин өдөрт нэгээс гурван аяга кофе уудаг хүмүүст энэ эрсдэл 40, өдөр бүр дор хаяж дөрвөн аяга кофе уудаг бол энэ нь 80 хувь хүртэл багасч байсан гэнэ.

Архи уудаггүй ч кофе уух дуртай хүмүүст элэгний цирроз болох эрсдэл багасч байсныг ч тэд тэмдэглэв.

Судлаачид мөн кофеин агуулсан цай уудаг хүмүүст ч ийм судалгаа хийхэд кофе шиг нөлөө үзүүлээгүй байна. Иймээс тэд элэгний циррозын эрсдэл багасч буйг кофеинтой холбоогүй гэж батлав. Тодруулбал, кофед элэгний циррозын эрсдэлийг багасгадаг өөр нэг бодис байна гэж үзэж байгаа аж. Хэрэв судлаачдын үзэж буй энэ бодисын нөлөө батлагдвал уг бодисыг элэгний эмчилгээнд ашиглаж болох аж.

profile Шүүмжлэлтэй бай гэхдээ бүдүүлэг биш
Хатуу бай
гэхдээ дээрэлхүү биш
Хөгжилтэй бай
гэхдээ тэнэглэж биш
Сайхан сэтгэлтэй бай гэхдээ зөөлөн биш

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1739832/630/trackback

bi bol sexy

2009.05.27 15:46:18
*.207.36.109

ene vnenvv? bi ug ni coffee d mash durtai jiremsen ged uuj chadahgvi bga sh dee ㅠㅠ
profile

ELGEMSUU

2009.05.27 19:51:34
*.5.101.162

kofe  shig hereggui yum  baihgui iheer bolon bainga uuh sain bish chiher l gesen ug

manuka

2009.05.28 09:58:25
*.189.234.67

jiremsen eej  udurt  neg  kopi  uuhad  zgr l  yum  bna^^

bluest

2009.05.28 10:50:19
*.88.22.165

jiremsen eejid zoryulsan coffee huuhdiin tasagt zardag yum baina lee shuu.

coffee sain gedeg n batlagdsan gej baihad l hereggui yum geed baih hun yumaa!! medeej hemjee hyazgaartai hereglene shd. bitgii uuriihee tash-aa oilgoltiig hund surtalchil za ELENTSEGEE!!!  
 
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210467
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238696
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365901
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364581
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523347
4656 ENE BUSGUID TUSALVAL YAMAR VE??????????? [8] ELGEMSUU 2009-05-27 1486
4655 1 oi 2 sartai tsooo 2009-05-27 1003
4654 helj ugch tus bolooch [2] tsooo 2009-05-27 1386
4653 40garan nasnii em oruulj ireh hvn bnuu? [1] bi bol sexy 2009-05-27 779
4652 Этгээд секс үр тогтоох боломжийг нэмэгдүүлдэг [1] 사랑 ХАЙР 2009-05-27 1157
» Кофе сексийн хүслийг бадраадаг уу [4] 사랑 ХАЙР 2009-05-27 1954
4650 Шалиг ус [1] 사랑 ХАЙР 2009-05-27 2713
4649 SAIN CHANARIIN UHRIIN MAH BNGA ZARJ BNA [1] pudu 2009-05-27 758
4648 Турах 8 арга [2] 사랑 ХАЙР 2009-05-27 3318
4647 hi [2] namjil 2009-05-27 1389
4646 elgemsyygees yaraltai asyye [2] gowi3 2009-05-27 1002
4645 hi busguichuudee,medeh hun bval yaraltai hariulj ohooch.... [3] Ojanaa 2009-05-27 1136
4644 xabangiin tuxai asuyaa [3] dream5454 2009-05-27 1300
4643 Elgemsvv bolon eejvvdees [7] orgl 2009-05-27 1264
4642 Охид, эмэгтэйчvvд арьсны демодекс хачигаар євчлєх нь нэмэгджээ. Алаг нүдэн 2009-05-27 4826
4641 geriin bagsh haij bna [1] soyon 2009-05-27 1218
4640 Өглөө нүд чинь хавдчихсан байвал. Алаг нүдэн 2009-05-27 1431
4639 hariulj ogson ta nartaa bayarlalaa Алаг нүдэн 2009-05-27 751
4638 NUGEL NUDEEREE GEJ.. [1] ELGEMSUU 2009-05-27 1373
4637 nemelt hool [3] aisui666 2009-05-26 1380
4636 gazar zarna 2424mgl 2009-05-26 858
4635 eejvvdees asuux zvil bna [4] xx-women 2009-05-26 1133
4634 zowlooch eejvvdee? [2] 김유진 2009-05-26 1226
4633 ekhomina-s asuuh yum bna [2] tenger_zm 2009-05-26 1250
4632 GAHIT burtgeltei buh yumandaa tentseed bgaa huniig hurdan ywuulna mon M kod gargana eni0627 2009-05-26 2400
4631 Амьдрал бэлэглэe залуусаа file [1] Levi`s 2009-05-26 21646
4630 ODORIIN MEND EEJUUDEE,,,,,,, [2] magic88 2009-05-26 1083
4629 busguichuud ee [1] madahbadrah 2009-05-26 852
4628 Ogloonii mend busguichuudee. file [3] Алаг нүдэн 2009-05-26 2521
4627 Галзуу хулгана дээр чөлөөт цаг [1] 사랑 ХАЙР 2009-05-26 1369
4626 Энэ зуны шилмэл загвар 사랑 ХАЙР 2009-05-26 2363
4625 Шүдээ цав цагаан харагдуулах нууц [2] 사랑 ХАЙР 2009-05-26 1997
4624 ...сийг үргэлж шинэхэн хэвээр нь байлгамаар байна уу? 사랑 ХАЙР 2009-05-26 1083
4623 Өмнөд Солонгос Улс 사랑 ХАЙР 2009-05-26 2213
4622 ELGEMSUUD [1] lkasa 2009-05-26 997
4621 eejvvdees asuuh yum bn [4] dior_875 2009-05-25 1019
4620 ASUULT asuuyaa [1] mgldevuchika 2009-05-25 1093
4619 bvsgvichvvdee asuuya. [3] dnfiu 2009-05-25 1168
4618 uidaj vheh nee eejvvdee yah we? [1] waffle 2009-05-25 1019
4617 MAIJGII GUTAL SHIDSEN BAINA... ELGEMSUU 2009-05-25 1205
4616 Жирэмсэн эхчүүдэд төмөр идэхийг эмч нар зөвлөж байна. [1] ~eri~ 2009-05-25 1434
4615 zobolgoo ogooch [3] zaluya 2009-05-25 1453
4614 УБ аас ирэх хүн байна уу? dazam 2009-05-25 762
4613 asuuya? [1] Garag3 2009-05-25 947
4612 tsetserlegt yawdag hvvhedtei eejvvdees asuuh ni [3] nuudel 2009-05-25 1229
배너신청
자생병원

배너신청