Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
Нүд бол бидэнд байгалиас заяасан хамгийн гайхалтай эрхтэн боловч тэр бүр бид нүдээ хамгаалж, гамнаж чаддаггүй. Үнэндээ нүдээ хамгаалах маш хялбар олон аргууд байдаг. Жишээлбэл, нүднийхээ ядаргааг маш богино хугацаанд найдвартай тайлахыг хүсэж байгаа бол нүднийхээ дотоод өнцөгүүдийн цэгэн дээр 2-3 удаа эрхий хуруугаараа чангахан шиг дарахад л хангалттай. Нэг дарахдаа минутын турш дарж байлгах хэрэгтэй. Мөн нас ахих тусам хэн хүний ойрын хараа мууддагг. Энэ нь өвчин гэхээсээ илүү настай холбоотой бөгөөд ойролцоогоор 40-45 насны хооронд илэрдэг билээ. Энэхүү нүдний “хөгшрөлт” илрэхдээ андашгүй, жишээлбэл ном уншихад үсэгнүүд бүдгэрч харагдах бөгөөд бага багаар номоо хол барьж унших хэрэг гардаг. Ийм тохиолдолд юуны өмнө нүдний мэргэжлийн эмчид хандаж онош тавиулж, яг юунаас үүссэнийг тодруулж эмчилгээ авах нь зүйтэй юм. Хэрвээ нүд үнэхээр “хөгширсөн” гэж тооцогдох юм бол нүдний шил зүүхээс өөр арга байдаггүй