Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

НУЛИМСТАЙ МӨНГӨ

Уншсан 775 vote 0 2009.06.08 12:00:48
 

НУЛИМСТАЙ МӨНГӨJabril Williams's Photo on IMEEM

 

Зогсолтгүй эцэж цуцатлаа ажилласан өдрүүд ард өнгөрч ажлын хөлсөө авна. Ажил-гэр, гэр-ажил энэ давтамж бол гадаадад ажиллаж байгаа монголчуудын хэллэг. Ажилдаа бүх анхаарлаа хандуулж, зөвхөн ажиллаж, өдөр хоног яаж өнгөрч байгааг ч үл анзаарна. Цаг хугацаа, сэтгэл, хөлс шингэсэн энэ мөнгийг гартаа атган харж суухдаа " би юуны төлөө ингэтлээ зүтгэнэ вэ?" гэж асуухуйд, "миний төлөө" гэх шиг харь мөнгөний дэвсгэртийн тохуутай дүрс сэтгэл сэрдхийлгэж, дотор давчдуулах аж. Харь газрын хатуу хэцүү, өөрийн хүсээгүй ажлыг бусдын тохуутай харцан дор хийж, хаа нэг хүртэх энэхүү мөнгөн дэвсгэрт хамаг л залуу нас амьдрал, эрүүл мэнд, хүсэл тэмүүллийг минь нугачин дарсны төлөөс мэт харагдана. Хөлсөө урсган, сэтгэлээ хиртүүлэн байж олсон энэ мөнгөө өөрөөсөө ч харамлан, орхиод ирсэн үр хүүхэд, сэглээд орхисон амьдралынхаа төлөөс болгон явуулахдаа "яагаад?", "яах билээ?" гэдэг асуултаар сэтгэл зүрхээ "урна".
Ганцаардаж шаналсан сэтгэл, өдрөөс өдөрт алдагдсаар байгаа эрүүл мэнд, холын холд тэнүүчлэх шаналгаа бүхэн өөртөө ч зориулах эрхгүй харь мөнгөн дээр "нулимс" болон дусална. ...Өнгөрсөн хавар болон саяхан надад, сэтгэлээ онгойлгож шаналлаа хуваалцах гэж бичиж ирүүлсэн 2 ч бүсгүйн захидал их зүйлийг бодогдууллаа.
Монгол төрийн харалган арчаагүй бодлогын улмаас гадаадад амьдарч ажиллаж байгаа болон одоо гадаад орон руу тэмүүлж байгаа монголчууд бид юуг олох гэж юугаа золиослоно вэ?
...Өнгөрсөн 8 сар гадаадад байгаа монголчуудын хамгийн ачаалалтай үе нь. Бүх шатны сургуулиудын хичээл эхлэх гэж байгаа болохоор хүүхдүүдийн хичээлийн бэлтгэл, сургалтын төлбөр, өвлийн бэлтгэл, хоол хүнс, өдрөөс өдөрт үнэ нь нэмэгдэж байгаа хэрэглээг хангахын тулд явуулсан мөнгөөр Монгол оронд "бороо асгарна". Энэ мөнгө Монгол орны эдийн засагт их жийрэг болж байхад үүнийг хэн ч анзаараагүй дүр үзүүлнэ. Харин ч тэд харь оронд ажиллаж байгаа монголчуудаа "эх орондоо хайргүй", ''хувиа бодсон", "урвагч" гэхчилэн цоллоно.
Харь орноос аав ээжийнхээ илгээсэн мөнгөөр Монголын боловсролын салбрын санхүүжилт, авилгал, урлагийн одонцруудын элдэв гоё нэртэй тоглолтууд, баар цэнгээний болон эрүүлжүүлэх газрын орлогыг бүрдүүлэх хүүхэд залуус.
Виз нь дарагдаж, гадаадад гарах боломжоо алдахгүй гэсэндээ өхөөрдөм бяцхан үрээ аав ээж, ах дүү, анд нөхдийн аль нэгэндээ даатган орхиж, амьдралаа дээшлүүлэх гэж харь мөнгөний төлөө алсад одох аав ээжүүд.
Тийм ээ! Энэ харь мөнгө монголчуудын минь амьдралыг сэглэж, эх үрсийг салган холдуулж, залуу нас, эрүүл мэнд, өөдрөг хүсэл тэмүүллийг нь "залгилж" байна.

Цөхөрсөн сэтгэл
Харь орноос хөдөлмөрлөж олсон мөнгөө илгээж байгаа тэдний сэтгэл хөдөлмөрийг зөвөөр ойлгож тэдэндээ талархан баярлаж, амьдрaлаа, бас өөрийгөө хөгжүүлж сайнаар зарцуулж байгаа нэгэн байгаа байх. Харин энэ мөнгийг утга учиргүй үрэн таран хийж, "сэтгэлийн хорсол"-оо илэрхийлж буй мэт тансаглан зугаацаж байгаа нэгэн бас байгаа. Явуулсан мөнгөөр нь хямд үнэтэй байр худалдан авч байгаа хэмээн ээжийгээ хуурч, эцэс сүүлд нь энэ аргаар бусдыг залилсан хэрэгтээ нилээд хэдэн жилийн ял сонсож хоригдсон дөнгөж 18 нас хүрч байгаа охины тухай хэвлэлээс уншсанаа санаж байна. Эцэг эхийнхээ явуулсан мөнгөөр дэгжирхэн гангарч, бусадтай өрсөлдөн тансаглаж, элдэв муу зүйл руу хальтирч орсон охид хөвгүүдийн тухай бишгүй сонсогдож байгаа. Эцэс сүүлд нь мөнгөнөөс болж эцэг эх, хүүхдүүдийн хооронд зөрчилдөөн маргаан үүсэж, ойлголцож чадаагүйгээс болж "тангараг" тасрах нь бас бий.
Монгол эх үрийн хамгийн нандин "хүйн холбоос" нь тасарчихаар, алдагдсан тэр л хайр халамж, энэрэл, сэтгэлийг эргүүлж залгана гэдэг амаргүй. Учир мэдэхгүй ухаандаа сая саяар нь илгээх тэр мөнгийг амар хялбар олдож буй мэт төсөөлөх тэдний буруу бишээ. Орхиод ирсэнийхээ төлөө, санаж шаналах сэтгэлийнхээ төлөөс болгон хүссэн мөнгийг нь илгээх эхийн буруу бас бишээ. Амьдралын эрхээр дутуу дундуураа дүүргэх гэж, үр хүүхдээ бусдаас дутуугүй амьдрах боломжийн төлөө ийм зам руу түлхсэн төр засгийн буруу бий. Мөнгө бол хэрэгцээ болохоос сэтгэлийн холбоос бишээ.
Юу юунаас илүү яагаад ийм их мөнгө бидэнд хэрэгтэй болох тухай, ийм мөнгийг яаж олдог тухай, яаж зарцуулах тухай, энэ тэвчээр ямар сайхан ''амьдралд'' хүргэж болох тухай илгээсэн мөнгийг чинь гартаа авч зарцуулж байгаа үр хүүхэддээ ойлгуулах нь чухал байна. Таны мөнгийг тосч авахдаа, тэр л мөнгөн дээр дуссан таны хөлсний үнэр, нулимсны чинь үнэ цэнийг мэдэрч, зөв зарцуулж байх нь чухал байна. Тэр мөнгийг тойрсон олон муу "сүнснүүд" эргэлдэж байгааг бүү мартаарай.

Нийтээрээ ядуу монгол оронд таны хүүхэддээ илгээсэн мөнгийг хуваалцах, хэрхэн зарцуулахыг зааж зөвлөх, үлгэрлэн дагуулах, санаа тавих "сайхан сэтгэлт" найз нөхөд, ах дүүс, асран халамжлагчид мундахгүй олон байгаа. Тэд мөнгө бол аз жаргалын түлхүүр , мөнгөгүй бүтэх юм гэж хаач үгүй, мөнгөнд дургүй хэн ч байхгүй гэдэг дууг таны хүүхдэд зааж өгч байгаа. Алсад байгаа эх үрсийн сэтгэлийн болон хүйн холбоос энэ бүхнийг давж гарч чадахгүй бол та гэртээ харь даа. Хүүхдээс үнэтэй мөнгө гэж хаа ч байхгүй.
Таны хүүхэд өдөр бүр таны царайг харж сэтгэлээ нар мэт гэрэлтүүлэхийг хүсч байна. Амьдралын оноо алдаа, баяр гуниг бүртээ таны л хайр зэмлэлийг хүсч байгаа. Хоосон ядуу ч гэлээ хамтдаа байж эрхэлж нялхархахын жаргалыг хүсч байгаа. Тэдний эцэг эхээ үгүйлж санасан сэтгэлийг энэ мөнгө төлж дийлнэ гэж үү. Өсөж яваа энэ л насандаа үгүйлж байгаа хайр халамж магтаал зэмлэлийг энэ мөнгө орлож чадна гэж үү? Монгол оронд маань бүтэн мөртлөө хагас "өнчин" бүхэл бүтэн нэгэн үе өсч өндийж байнаа. Тэдний хүсч байгаа хагасхан хайр халамж, амхаарлыг энэ мөнгө төлж чадахгүй ээ.

Сэглэгдсэн амьдрал
Гадаадад гэр бүлээрээ амьдарч байгаа хүмүүсийн хувьд элдэв асуудал шаналал зовлон арай л бага. Харин ганцаараа их зорилго, их мөнгөний төлөө багагүй цаг хугацааг элээн хөдөлмөрлөж байгаа хүмүүсийн хувьд байнгын ганцаардал, цөхрөл, шаналал эргэлдэж байдаг. Хайр сэтгэлийн халуун илчинд, аз жаргалаар бялхаж асан сэтгэл, цаг цагийн урсгалд бүдгэрч аажим аажмаар холдоно. Яг л араа шүд мэт тасралтгүй эргэлдэх харь газрын хатуу амьдрал, сэтгэл итгэлийг нь тасчин 'сэмрээнэ". Аргагүйн эрхэнд дутагдаж буй хайр халамж, нөмөр нөөлөг, ганцаардаж шаналсан сэтгэлээ "хамтран амьдрагч"-аар орлуулна. Учиргүй хайрлаж дурлахгүй мөртлөө, үгүйлгэдэн дутагдаж буй бүхэн ийм л сонголтод хүргэдэг. Хэн хэн нь ил гаргаж хэлэхгүй ч сэтгэл зүрхэндээ битүүхэн шаналах.
Аажим аажмаар уусан дасах заримынх нь амьдрал тэр чигтээ "тасарч" эргэн залгаж чадахгүйд хүрнэ. Зарим амьдрал харь мөнгөний золиос болон 'арилжигдана". Анхандаа санаж, аажимдаа шаналж, алсдаа холдох сэтгэл харь мөнгөний өмнө хүчгүй.
Өглөө бүр хайртай хүнийхээ өвөрт эрхлэн сэрж, өдөр бүр санан бэтгэрч, үдэш бүр эрхлэн жаргаж асан тэр л сайхан хайр энхрийлэл, өдгөө санаа алдах сэтгэлийн амьсгалд дурсамж болон бүдгэрнэ. Явуулсан мөнгөөр нь худалдаж авсан тансаг байрандаа хайртай хүнээ хүлээсэн сэтгэл нойр хулжааж, өнчин дэрэн дээр дусал нулимс чийг татан сэтгэл жиндээнэ.
Нэгэнтээ Солонгост байгаа миний танил залуу "анх ирээд монголчуудтайгаа тааралдахад яагаад ч юм бэ тэдний нүдний гал нь унтарчихсан юм шиг харагдсан" гэж билээ. Хүний сэтгэлийн гал нь унтрахаар нүдний гал нь унтардаг юм даа. Амьдралаа сүйрүүлчихгүй гэсэндээ хүүхдүүдээ хувааж авч 2 өөр оронд амьдарч байгаа монголчууд цөөнгүй. Хаа нэг ярих яриа нь хүртэл бишүүрхүү тэдний сэтгэлийг энэ харь мөнгө хэзээ нэгэн цагт сэргээх болов уу? Хоосон ядуу байхдаа ч бялхаж асан хайр сэтгэл, тэр л амьдралыг энэ мөнгө эргүүлж өгч чадах болов уу?
Тийм ээ! Хайр сэтгэлээс үнэтэй мөнгө, амьдралаас үнэтэй мөнгө гэж үгүй ээ.
Монгол оронд минь өдгөө хуваагдсан хагас амьдрал, багана нь хазайсан өрх гэр ч олширч байна. Үүнийг энэ харь мөнгө дүүргэж тэгшилж чадахгүй ээ.
Ядахнаа л энэ төр засаг амлаад байгаа ажлын байр, рекламдаад байгаа 40000 айлын орон сууцаа баривал олон ч айлын амьдрал нь өндийж багана нь тэгшрэхсэн дээ.

Алдагдаж байгаа цаг хугацаа
Гадаадад ажиллаж байгаа монголчуудын олонхи нь гадаад болон монголдоо дээд болон тусгай мэрэгжил эзэмшсэн хүмүүс. Тэдэнд мэргэжлээрээ ажиллах боломж үгүй учраас олдсон ажлаа хийж аажимдаа "мэргэшинэ". Moнгол оронтой харьцуулахад боломжийн юм шиг хэрнээ тухайн орондоо хүнд хэцүүд тооцогддог энэ ажлууд ихэвчлэн хүний эрүүл мэндэд багагүй муу нөлөөтэй. Ажлын өдрүүд нэг л мэдэхэд өнгөрч, авч буй мөнгөө тооцож байхдаа, алдагдсан хугацаа амьдрах наснаас хороож байгааг үл анзаарна. Аажим аажмаар эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж, алсдаа ямар болохыг ч үл төсөөлнө. Ажил-гэр , гэр-ажил гэсэн энэхүү хэмнэлт амьдралын нугачаанд олж авсан жаахан мөнгө нь алсдаа эрүүл мэндийн алдагдлаа нөхөхөд зарцуулагдах вий гэдэг бяцхан айдас дагуулж байдгийг нуух юун.
Энэ л амьдралаар амьдарч байгаа сурч боловсрох, өөрийгөө хөгжүүлж болох бас сайнаар төлөвших насандаа яваа сайхан залуусыг харахад харамсахгүй байхын аргагүй. Ажил хийж сурч байгаа нь сайн хэдийч амьдралын утга учир нь зөвхөн мөнгө юм гэж ойлговол яах вэ? Хаа нэгтээ олдох чөлөө цагаа хаа хамаагүй баар цэнгээний газар наргиж өнгөрөөх залуу нас нь тэдэнд "мөнх юм шиг" санагдавч үнэндээ "үүлэн чөлөөний нар шиг" гэж ойлгуулах хэцүү. Бусдыг бодвол мөнгөтэй бас эрх чөлөөтэй энэ залуус хожим хойно "тэр л үедээ сурч хөгжиж байх минь яав даа" хэмээн харамсвал хэн буруутан болох бол.
Алдагдсан цаг хугацаа болгон эргэж хэзээ ч олдохгүй.

Төгсгөл
...Өнөөдөр баасан гариг. Ажлын хөлсөнд авсан харь мөнгөний дэвсгэрт дээр алжааж ядарсан магнайны минь хөлс дусална. Хэн нэгнийгээ санаж шаналсан сэтгэл, өөртөө ч зарцуулах эрхгүй, өрөөл бусдад илгээх харамсал нулимс болон дусална. Хааяахандаа "би хэний төлөө юуны тулд ингэж явна бэ?" гэж өөрөөсөө асууна. "Хүн ер нь юуны төлөө амьдардаг юм бэ?"гэж бусдаас асууна.
Харь оронд эцэж цуцатлаа ажиллаад хагартлаа баяжсан хэн нэгэн бий билүү.
Эх орондоо айж шаналах зүйлгүй, элэг бүтэн, хүссэн бас хийж чадах ажлаа хийж тайван амьдарх эрхтэй улсаа бид.
-Монгол руугаа буцах уу? гэсэн асуултанд минь олон монголчууд "буцмаар л байна, харин очоод яаж амьдрах вэ?" гэсэн асуултаар хариулна.
Хувь заяат монгол орны минь эрх барьж тоглож байгаа эрхмүүд газрын доорхи баялаг бүх монголчуудын өмч, одоо хамтдаа баяжиж сайхан амьдрах болноо гэж ухуулж байна. Баялгаар бус хөдөлмөрөөр баяжиж сайхан амьдардаг гэдгийг зөвхөн гадаадад байгаа монголчууд илүү сайн мэднэ. Өөрсөддөө байгаа боломжоо олж харан, бие биеэ дэмжиж ,бодол санаагаа нэгтгэх нь өнөө үед юу юунаас илүү чухал байнаа. Бүх зүйлийг арай өөрөөр харах цаг ирж байх шиг.




 

profile Шүүмжлэлтэй бай гэхдээ бүдүүлэг биш
Хатуу бай
гэхдээ дээрэлхүү биш
Хөгжилтэй бай
гэхдээ тэнэглэж биш
Сайхан сэтгэлтэй бай гэхдээ зөөлөн биш

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1785982/83d/trackback

profile

Маралгоо

2009.06.08 12:28:14
*.254.50.204

Hi hairaa yamar unen zuil oruulaa ve?Bi bur nulimsaa ursgaad l unsnlaa.Harih yumsaan gevch......
profile

ELGEMSUU

2009.06.08 13:14:53
*.124.124.37

ooriin hols huch hodolmoroor olson mongo hamgiin erhem
profile

사랑 ХАЙР

2009.06.09 00:38:00
*.158.98.161

Харин энэ их сургамжтай харьд зовж ядарч байгаа хүмүүсийг монголд буй
хүмүүс нь  бага ч болов ойлгохоор, хайрлахаар, сэтгэл өвдөхөөр
үнэнийг бичсэн байналээ.Энд байгаа Монголчууд ч гэсэн хүний
нутагт өөрийнхөө ариун нандин хайртай бүхнээсээ хол 
 хэн нэгний сайхан үг,сэтгэлийн дэм юу юунаас ч хүсч,дутагдаж
амьдарч байгаа болохоор энэ сайтад орж харьцаж байгаа гишүүд
маань нэг нэгнийгээ үгийн муугаар хараал,хэрүүл хийгээд байлгүй
нэгэндээ ганц ч гэсэн сайхан үг,урмын үг хэлцгээж  байгаасай гэж хүсье

Bvltvvsh22

2009.06.09 14:05:54
*.14.162.122

Хаанаас авсан эх сурвалжийг нь тавьж зохиогчийн эрхийг нь хүндэлээчээ!!!!
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210465
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238695
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365901
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364581
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523346
4881 helj ogooche [2] chejv 2009-06-08 776
4880 Нүд бие эрхтний толь [2] mgldevuchika 2009-06-08 617
4879 아르바이트---BOLOR-2 [1] ELGEMSUU 2009-06-08 773
4878 Нүүрний арьсны нүхжилт [1] mgldevuchika 2009-06-08 3996
4877 Huuhdee toshoor....... [17] Маралгоо 2009-06-08 1746
» НУЛИМСТАЙ МӨНГӨ [4] 사랑 ХАЙР 2009-06-08 775
4875 shihwagiin pugunso yag haana baigdiig helj ogooch [4] snicky 2009-06-08 633
4874 www.huuhed.bblog.mn [1] bolor2 2009-06-08 765
4873 Busgui file [2] MUZZ 2009-06-08 1919
4872 Монгол хүүхнүүдээрээ бахархаж яваарай эрчүүлээ [4] 사랑 ХАЙР 2009-06-08 1042
4871 Дэлхийг шоконд оруулсан нэгэн зураг 사랑 ХАЙР 2009-06-08 790
4870 shivees haana arilgadag bol [1] 023 2009-06-08 694
4869 asuuyaa [2] jargaeee 2009-06-08 602
4868 helj ogooch [2] zoos4 2009-06-07 755
4867 TUSLAACH...... ELGEMSUU 2009-06-07 696
4866 xelj ogooci [6] dream5454 2009-06-07 906
4865 hi asuult bna eejvvdee? [4] 김유진 2009-06-07 934
4864 orchuulj uguuch [4] bawka 2009-06-07 999
4863 Нойр хүүхдийн бойжилтонд чухал үүрэгтэй Маралгоо 2009-06-07 2432
4862 asyylt baina [2] kis 2009-06-07 1014
4861 maralaa!! [3] pambak 2009-06-07 958
4860 turaah tsai bolon turaah bvteegdehvvn bna uu???? [7] NATSIST 2009-06-07 6276
4859 Asuuh ym bnaa [4] happynice 2009-06-07 950
4858 yu ideh ve eejuudee? [8] marujin 2009-06-07 1950
4857 hi eejyydees asyyh yum bna. [1] suugiimaa 2009-06-07 977
4856 meddeg xvn bn uu? [2] turion 2009-06-07 1080
4855 Erhem deed oyunt humuun tanaa~~~~ [5] vege 2009-06-07 950
4854 yaraltai hariulj ogooch [1] rain 2009-06-07 771
4853 YADAJ OOROOSOO ICHIJ AMIDARDAG BOLOOSOI...... [9] ELGEMSUU 2009-06-07 1373
4852 Asuult bnaa... [4] hamar 2009-06-07 1030
4851 achaani mashinaar uilchilne 400 2009-06-07 610
4850 zuvulguu ug j tus bolooch [2] nsdn 2009-06-07 1106
4849 hi eejuudee tus bolooch suuliin bienii yum 2sariin 18 ireed daraa sariih ireegui yumaa teguul odoo heden sartai be helej uguuch eejuude [5] cdkeycrack 2009-06-06 1010
4848 24tei em so garguulmaar bna [1] sharp904 2009-06-06 991
4847 ELGEMSUU-DEE [11] euka 2009-06-06 1173
4846 ohin maani untahgui bainaa, yah ve? [7] marujin 2009-06-06 1071
4845 zoviur [4] aisui666 2009-06-06 747
4844 GEREE SANAAD BAINAA...SOLONGOST IIM UITGARTAI BAIDAG YUMUU?????? [1] ELGEMSUU 2009-06-06 1010
4843 haluuntai bainaa [1] madch 2009-06-06 785
4842 haluuntai bnuu yaraltai hariulj uguuch [5] aisui666 2009-06-06 803
4841 asuuh yum bn medeh hvn baival heleed uguuch [1] mgkn 2009-06-06 848
4840 hi eejvvdee asuuh yum bn [3] dior_875 2009-06-06 821
4839 yaraltai heleed uguuch [1] soro 2009-06-06 765
4838 shinjilgee [8] chejv 2009-06-06 1122
4837 asuuya [4] chejv 2009-06-06 766
배너신청
자생병원

배너신청