Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

Нээрээ энд олон жил амьдарахдаа хамгийн их анзаарсан юм бол монгол хүүхнүүд маань ямар ажилсаг, сүрхий болохыг мэдэрсэн юм. (Мэдээж бүгд биш шүү дээ. Гэхдээ ихэнх нь гэж хэлж болох байх аа гэж бодож байна.)

За тэгээд юу өгүүлэх гээд байна вэ гэхээр...

...ингээд харж байхад герман хүүхнүүдийн олонх нь их залхуу юм шиг санагдсан. Мэдээж ажилсаг айхтар хүүхнүүд бий л дээ. Гэхдээ энд миний ярьж байгаа зүйл бол олонх дээр ярьж байгаа юм шүү дээ. Танидаг мэддэг 3-4 герман залуу гэр бүлийнд орж үзсэн. Яг л гахайн хороо гэж ямар байдаг вэ тэрийг л санагдуулам. Та нар үнэхээр төсөөлж чадахгүй байгаа байхаа. Би анх хараад бараг шоконд орсон гээл бод. Хүн яаж ингэж амьдарч чаддаг байнаа гэж бодсон үнэхээр.

Тэрэн дотроос гайгүй сайн танидаг гэр бүлийнд очоод гал тогооны өрөөнд ороод кофе хийж уух гээд би лав кофе чанагчаас нь аймаар сэжэглэсэн. Бас дээрээс нь угаасан аяга нэг ч байхгүй би өөрөө уух аягаа угааж авсан гэж байгаан. Тэднийх хүүхэдгүй, тэгээд найз хүүхэн нь тэр үед ажил хийдэггүй гэртээ байдаг байсан тул надад сонин санагдаж байсан. Би өөрөө тийм аймаар цэвэрч нямбай хүн биш шүү.

Тэгэхэд би лав монгол байхдаа нэгч тийм заваан айлд орж байгаагүй юм байна. Ядуувтар амьдалтай хүүхдүүд байдаг л байсан, тэд нарынд очиход ч тийм заваан байж байгаагүй. Ээж, эмээгийн маань "жоохон арчаа муутай" шүү гэсэн айлууд ч тийм байдаггүй.

Магадгүй гэр орондоо цэвэр нямбай байх нь эцэг эхийн хүмүүжилээс шалтгаалдаг байж магадгүй юм л даа.

Мартсанаас өнгөрсөн жил монголд очиход найз охин маань тусдаа гарсан гээд анх удаа гэртээ урьсан юм. Тэгсэн урд нь ичээд урьдаггүй байсан юм байна л даа. Надад хэлэхдээ манайх аймаар ядуу шүү би жоохон санаа зовоод гэхдээ ирж найзыгаа яаж амьдарч байгааг нэг хардаа гэсийн. Тэгсэн тэднийх гэр хороололд амьдардаг болсон юм байна л даа. Оройхон очсон болохыг ч хэлэх үү олон жил монгол яваагүйг ч хэлэх үү гэр хорооллын харанхуй гудамжаар бүдчихдээ жоохон эвгүй л байсан. Тэгээд хашаанд нь ороод л хамаг юм өөр болсон. Маш зайтай том хашаа гэрэлтүүэгтэй бөгөөд шинэхэн шавар байшингаас гадна хашаанд нэг суудлын, нэг ачааны машин тавиастай.  Байшин нь өөрсдөө барьсан бөгөөд барьж дуусаад удаагүй гэнэ. Дотроо нилээн зайтай, вакуум цонхтой үнэхээр товхийсэн байшин.  2 хүүхэдтэй тэднийх нэг их тавилга гэхээр юмгүй ч цэвэр цэмцгэр гэж жигтэйхэн.  Найз маань нилээн санаа зовсон байртай иймрхүү л байдалтай амьдарч байна даа хэмээсэн. Би түүнд энэнээсээ ичих хэрэггүй гэдэгийг нь хэлсэн. Хамгийн гол нь өөрсдийн гараар хийсэн юм гэж өөр шүү дээ. Хөлсөө дуслуулсан гэхээр анги ш тээ. Би лав найзаараа бахархсан. Амьдралын төлөө зүтгээд болохоос болохгүйг нь хүртэл явж байгаа жирийн нэг монгол бүсгүй. (мэдээж нөхөр нь бас жирийн нэг сайхан монгол залуу. )

...нэг танидаг герман айл 2 хүүхэдтэй, авгай нь гэртээ, нөхөр нь ажилладаг. Тэднийх нөхөр нь гайгүй ажилтай учир бас хүүхэдээ харуулдаг хүүхдийн асрагчтай. Тэгтэл нэг удаа авгай нь нөхөр лүүгээ ажил руу нь утасдаад "хүүе чи өнөөдөр эртхэн гэртээ ирж хүүхдүүдээ хар. Би ядарч үхлээ" гэж уурлах уйлагнахын завсар хэлж байна.

Миний лав нүд орой дээрээ гарах шахсан. Хүүхдийн асрагч нь өдөрт 8 цаг хүүхдүүдийг нь харна. Наад захын гэр орны ажил болох хүүхдийн өрөө цэвэрлэх гэх зэрэгийг хийгээд өгчихнө. Би ч 2 хүүхэдтэй, гэхдээ хүүхдийн асрагч байхгүй. Гэхдээ лав хэзээ ч нөхөртөө би ядарч үхлээ чи ажлаасаа ирж хүүхдээ хар гэж хэлж байгаагүй юм байна. Яаж ч байсан монгол хүүхнүүдийн амнаас тийм үг гарахгүй дээ. Тэр хүүхэн юунд тэгтлээ үхтлээ ядарсан юм бол гэж бодоод олоогүй. 

...манай охины ангийн хүүхдүүд найз нар гээд герман хүүхдүүд манайхаар ирнээ. Найзууд нь байгаа үед би эндхийн хүүхдүүд идэх дуртай, тэгээд хийхэд амар болохоор өдрийн хоол ихэвчлэн шпагетти хийдэг юм. Гэсэн миний хэд хэдэн удаа сонссон юм гэвэл "манайх бараг өдөр болгон шпагетти хийдэг одоо харахаас дургүй хүрдэг болж байна." Хийхэд амар болохоор залхуураад л өдөр болгон шпагеттиддаг юм бол уу гэж ойлгосон.

За тэгээд монгол хоол идэж үзэг гээд бууз хийж өгөхөөр мах идэх муу гэсэн ойлголт эцэг эх нь хийгээд өгчихсөн тэгээд иддэггүй гэж байгаан. Бас герман найз болон танилуудаа уриад бууз хуушуур хийхээр эрчүүл нь амаа олохгүй иднэ. Миний бууз хуушуур бараг алдартай болсоон. ккк Харин хүүхнүүд нь таргалчихна, дэндүү их мах байна гээд л яг идэж харагдаач. Би ч сайн л биз гэж бодоод л, инээд алдаад л өөрөө хусаж өгдөгийн. ккк

Гэтэл ямар монгол айлд энд очсон сэтгэлээ гарган сайхан хоол хийгээд өгнө. Миний мэдэхээр манай монгол найзууд лав ямар шинэ хоол сурчих вэ, өнөөдөр ямар аятайхан хоол гэрийнхэндээ хийгээд  өгчих вэ гэдэг сэтгэл үргэлж байдаг.

...герман хүүхнүүд нь аймаар явдалтай юм уу хаашаа юм. Танидаг мэддэг хүмүүсийн яриа сонсоод, ТВ зурагт үзээд байж байхад 5 эцэгийн 5 хүүхэдтэй гэх ч юмуу, хүүхдийн эцэг нь хэн гэдэгийг мэдэхгүй байна 2-3 өөр хүн байж магадгүй гэсэн явдал их байх юм аа.

За энэ ч би утга учрыг нь олох юм биш юм шиг байгаа ийн. Монголд байдаг юм уу үгүй юм у бүү мэд. Миний таних мэдэх хүрээнд л тийм юм байхгүй. Дээр үед говьд эрэгтэй хүн ховор учраас говийн хүүхнүүд гэж олон өөр эцгийн хүүхэдтэй хүүхнүүд байдаг гэж сонсож байсан.

... ихэнх герман хүүхнүүд гоо сайхны мэдрэмжгүй ч гэмээр юм шиг. Ихэвчлэн ганц бие залуу охидууд дундаас гоё ганган охид олныг харж болно. За тэгээд хүнтэй суугаад, хүүхэд гаргаад ирэхээрээ өмссөн зүүсэн гэж "өрвийсэн" юм явна даа.

Ямар сайндаа нэг герман залуу "манай герман хүүхнүүд хүүхэд гаргаад л хэрэг байхгүй, шалны алчуур шиг л болчихдог" гэж байсан.

Гэхэд энд ч бай монголд ч бай хүүхэдтэй өч төчнөөн хүүхнүүдийг харж байсан. Ганган, цэвэр цэмцгэр хувцасласан хүүхнүүд явж байдаг.

Ингээд харахаар монгол хүүхнүүдээрээ бахархаж болохоор байгаа биз.

Гэхдээ энд германд төрж өссөн гадаад хүүхнүүд орохгүй шүү.

Жишээ нь орос хүүхнүүд их ганган дэгжин байдаг, итали болон өмнөд зүгийнхэн их гэрсэг хоол унд хийнэ гэж ярих юм байхгүй.

Ингэж бодохоор герман залуучууд гадаад хүүхнүүдэд татагдах нь аргагүй ч юм уу

profile Шүүмжлэлтэй бай гэхдээ бүдүүлэг биш
Хатуу бай
гэхдээ дээрэлхүү биш
Хөгжилтэй бай
гэхдээ тэнэглэж биш
Сайхан сэтгэлтэй бай гэхдээ зөөлөн биш

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1785541/1ac/trackback

turion

2009.06.08 11:34:26
*.130.223.134

ene zyrgan deer bgaa xvvxnii  neriig medexvv?minii tanidag xamaatnii xvnii xvvxed mun shig l bx yum,xariy
profile

ELGEMSUU

2009.06.08 13:23:14
*.124.124.37

mon erchuudee bas hairlaj yavaarai ted chin ih emzeghen bulbarainuud
profile

Маралгоо

2009.06.08 13:27:46
*.254.50.204

Mongol huuhnuud miny ugaasaa haana ch yavsan yamar ch ajil baisan busdaas iluu iluu.Ugaasaa tsusand ny daichin uhaalag chanar shingesen baidag yumaa.c6d593e359ef309b73b6d6ccebef2e53_web.jpg
profile

.Sarnai.

2009.06.08 14:31:46
*.153.107.181

Зөв юм бичсэн байна, тиймээ..... МОНГОЛ хүүхнүүдээ хайрлаж яваарай!  эрчүүд ээ....юм л бол муу муухайгаар нь бүү дуудаж бай!
Зарим хүмүүсийн бичсэнийг уншаад үнэхээр нүд халтирдаг шүү!!!
ер нь энэ дэлхий дээр монгол эмэгтэй шиг ажилсаг, гэр орноо хэнээс ч дутахааргүй аваад явчихдаг, үр хүүхдээ гэсэн сэтгэлтэй хүүхнүүд ховор байх шүү...
Сүүлийн үед л гадныхныг дуурайж ил задгай болох гээд байгаа байдал ажиглагддаг ч яс махнаасаа монгол бүсгүйн шургуу хөдөлмөрч, махруу, үнэнч, цэвэр ичимтгий зан хаа ч аль ч улс оронд тодроод л, ялгараад л гарч ирдэг шүү дээ....
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210465
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238695
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365901
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364581
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523346
4881 helj ogooche [2] chejv 2009-06-08 776
4880 Нүд бие эрхтний толь [2] mgldevuchika 2009-06-08 617
4879 아르바이트---BOLOR-2 [1] ELGEMSUU 2009-06-08 773
4878 Нүүрний арьсны нүхжилт [1] mgldevuchika 2009-06-08 3996
4877 Huuhdee toshoor....... [17] Маралгоо 2009-06-08 1746
4876 НУЛИМСТАЙ МӨНГӨ [4] 사랑 ХАЙР 2009-06-08 775
4875 shihwagiin pugunso yag haana baigdiig helj ogooch [4] snicky 2009-06-08 633
4874 www.huuhed.bblog.mn [1] bolor2 2009-06-08 765
4873 Busgui file [2] MUZZ 2009-06-08 1919
» Монгол хүүхнүүдээрээ бахархаж яваарай эрчүүлээ [4] 사랑 ХАЙР 2009-06-08 1042
4871 Дэлхийг шоконд оруулсан нэгэн зураг 사랑 ХАЙР 2009-06-08 790
4870 shivees haana arilgadag bol [1] 023 2009-06-08 694
4869 asuuyaa [2] jargaeee 2009-06-08 602
4868 helj ogooch [2] zoos4 2009-06-07 755
4867 TUSLAACH...... ELGEMSUU 2009-06-07 696
4866 xelj ogooci [6] dream5454 2009-06-07 906
4865 hi asuult bna eejvvdee? [4] 김유진 2009-06-07 934
4864 orchuulj uguuch [4] bawka 2009-06-07 999
4863 Нойр хүүхдийн бойжилтонд чухал үүрэгтэй Маралгоо 2009-06-07 2432
4862 asyylt baina [2] kis 2009-06-07 1014
4861 maralaa!! [3] pambak 2009-06-07 958
4860 turaah tsai bolon turaah bvteegdehvvn bna uu???? [7] NATSIST 2009-06-07 6276
4859 Asuuh ym bnaa [4] happynice 2009-06-07 950
4858 yu ideh ve eejuudee? [8] marujin 2009-06-07 1950
4857 hi eejyydees asyyh yum bna. [1] suugiimaa 2009-06-07 977
4856 meddeg xvn bn uu? [2] turion 2009-06-07 1080
4855 Erhem deed oyunt humuun tanaa~~~~ [5] vege 2009-06-07 950
4854 yaraltai hariulj ogooch [1] rain 2009-06-07 771
4853 YADAJ OOROOSOO ICHIJ AMIDARDAG BOLOOSOI...... [9] ELGEMSUU 2009-06-07 1373
4852 Asuult bnaa... [4] hamar 2009-06-07 1030
4851 achaani mashinaar uilchilne 400 2009-06-07 610
4850 zuvulguu ug j tus bolooch [2] nsdn 2009-06-07 1106
4849 hi eejuudee tus bolooch suuliin bienii yum 2sariin 18 ireed daraa sariih ireegui yumaa teguul odoo heden sartai be helej uguuch eejuude [5] cdkeycrack 2009-06-06 1010
4848 24tei em so garguulmaar bna [1] sharp904 2009-06-06 991
4847 ELGEMSUU-DEE [11] euka 2009-06-06 1173
4846 ohin maani untahgui bainaa, yah ve? [7] marujin 2009-06-06 1071
4845 zoviur [4] aisui666 2009-06-06 747
4844 GEREE SANAAD BAINAA...SOLONGOST IIM UITGARTAI BAIDAG YUMUU?????? [1] ELGEMSUU 2009-06-06 1010
4843 haluuntai bainaa [1] madch 2009-06-06 785
4842 haluuntai bnuu yaraltai hariulj uguuch [5] aisui666 2009-06-06 803
4841 asuuh yum bn medeh hvn baival heleed uguuch [1] mgkn 2009-06-06 848
4840 hi eejvvdee asuuh yum bn [3] dior_875 2009-06-06 821
4839 yaraltai heleed uguuch [1] soro 2009-06-06 765
4838 shinjilgee [8] chejv 2009-06-06 1122
4837 asuuya [4] chejv 2009-06-06 766
배너신청
자생병원

배너신청