Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

Би 27 настай эмэгтэй л дээ, 1 хүүхэдтэй. Хүүхэд гэрийнхнээсээ хол гадаадад ганцаараа амьдардаг. Тэгээд  жил гарангийн өмнө нэг хар залуутай танилцаад чатаар харилцдаг байж байгаад 10 сарын өмнөөс уулздаг боллоо. Бид хоёрын харилцааг хүн хөндлөнгөөс харвал маш сонин. Бид анх уулзахдаа бие биедээ таалагдаад ойрхон ойрхон уулздаг болж байтал би өөр хотруу ажлаасаа болж нүүх боллоо. Нүүснээсээ хойш 14 хоногт нэг уулздаг болов. Хол болохоор үүнээс ойрхон уулзаж чадахгүй, 14 хоноод уулздаг болохоор би түүнийг өөр хүнтэй уулздаг болов уу гэж хардана, гэхдээ хардсанаа ил гаргадаггүй л дээ, нэгэнт л би өөр зүйл хийж чадахгүй юм чинь. Өөр зүйл гэдэг нь би түүнтэй амьдарна гэж төсөөлдөггүй болохоор… Болих гэхээр хэн хэн нь чаддаггүй. Нэг удаа би түүнд чи бид хоёрын харилцаанд ямар ч утга алга гэхэд тэр ирээдүйгээ хэн мэддэг байлаа зүгээр л үргэлжлүүлье амьдрал өөрөө шийдээд өгнө гэж билээ.

Сарын өмнө тэр африк руу гэрлүүгээ амрахаар явав. Тэгсэн хойно би жирэмсэн болсон байв. Би ч шууд авахуулах шийд гаргав учир нь амьдрах тухай нэг ч яриагүй тийм боломж ч байхгүй. Одоо бид хоёрын салах цаг боллоо доо гэж бодов.

Яг абортонд орсны маргааш тэр ярьж байна. Би тэсэлгүй туунд жирэмсэн болоод авхуулсанаа хэлэв. Тэр юу ч мэдээгүй байсан болохоор шоконд ороод хэсэг дуугүй байснаа нэгэнт бүх юм болоод өнгөрсөн болохоор биеэ бодоорой гэв. Тэр намайг өөртэй нь сууна гэж боддоггүй, би ч түүнтэй сууна гэж боддоггүй салъя гэхээр салах шалтгаан байдаггүй, үргэлжлүүлье гэхээр утга байдаггүй уулзахаараа сайхан секснээс өөр зүйлгүй нэг нэгнийхээ хэрэгт оролцдоггүй ийм нэгэн сонин харьцаа байх юм.

Одоо тэр удахгүй буцаж ирэх гэж байна. Сар уулзаагүй болохоор ямар их санаж байна гээч…

Би яах вэ??? Ингээд  салахыг ямар их хүсч байна вэ. Амьдрал аа гэж…

profile


profile 

 

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2768487/39e/trackback

profile

Ц.ЭЛГЭМСҮҮ

2010.02.07 21:18:42
*.5.101.162

ӨМХИЙ  Хүний  гологдлоор  яадаг юм арчаагүй  өрөвдмөөр  юм

profile

Ц.ЭЛГЭМСҮҮ

2010.02.07 21:37:31
*.5.101.162

ӨӨРИЙГӨӨ  ХАЙРЛАДАГ  ҮНЭ ЦЭНЭТЭЙ  НЭГЭН БОЛ ИНГЭЭД ЗАВААРААД  явдаггүй  юм за

profile

goch

2010.02.08 00:50:33
*.251.145.231

ene horowood  mendleed  vheh  hvrtelee  hvn  gedeg  amitan  chin  saihan  az  jargalaar  dvvren  amidrahiin  toloo    temtsej  terendee  setgel  hamamjiig  abch  hairlaj  hairluulsan  tvvhee  hiij  bvteesen  tvvhee  hvnd  surgamj  bolgon  uhaanii  helterhiigeesee  owlvvlj  vldeedeg  jamtai  mongoloo  bid  nar chin  haa  hamaagvi  haruudtai  bolson  boloogvi  segs  ene  ter  hiij  haa  hamaagvi  tenej  ywdag  zorilogogvi  negen  bolson  gejvvdee  hvvhen  zayat  mongol  eh  minee   

profile

ukiko

2010.02.08 05:23:39
*.114.168.169

Elgemsuu chi yagaad huvi humuusiin zahiag zuvshuurulgui ingej copydoj taviad bgaan be? ene  hun chamaas ch yumuu ene mglclub-iin gishuudees zuvulguu avah gej bicheegui shd,zovlogoo,shuumj,setgegdel ene teree cekc.mn site deer n l bichij baimaar yum.!!

sd1222

2010.02.20 21:49:52
*.134.142.182

salsan ni l deer dee

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210461
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238694
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365901
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364581
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523346
배너신청
자생병원

배너신청