Сайхан
харагдах нууц жор бvсгvй хvн бvрт байдаг. Гоо сайхан, бие галбир гээд
тєгс сайхан харагдахын илэрхийллvvдийг орон орны бvсгvйчvvд хэрхэн
хадгалдаг бол.
Япон бvсгvйчvvд хоолондоо асар их хэмжээний далайн ургамал, амьтан хэрэглэдэг учраас булбарай арьсаа хадгалж чаддаг.
Англи бvсгvйчvvд хэрэглэсэн цайныхаа ууттай хандыг хаядаггvй. Хєргєгчинд хийн хадгалаад, нvдэн дээрээ жин тавьдаг.
Энэ нь нvдний доогуурх vрчлээнээс сэргийлж, ядаргаа тайлдаг.
Франц бvсгvйчvvд энгэсгийг ихээр хэрэглээд байдаггvй ч дур булаам
харагдаж чаддаг. Тэд гоо сайхны бvтээгдхvvн худалдан авахдаа жимсний
хольцтойг сонгодог гэнэ.
Орос бvсгvйчvvд гоо сайхандаа мєнгє харамгvй зарцуулдаг. Мєн арьс
арчилгаандаа маш их анхаарч, тєрєл бvрийн маск, бэлдмэлийн жорыг
цээжээр мэддэг гэвэл хилсдэхгvй.
Итали бvсгvйчvvд будах дуртай. “Уруулаа будаагvй хvvхэн уйтгартай
харагддаг” гэж ярьдаг. Дэгжирхэх, гойд чамин зvйлийг их сонирхдог.
Польш бvсгvйчvvд хэзээ ч єєрийгєє хєгшин гэж голдоггvй. Хамгийн сvvлийн
vеийн загвараар хувцаслах дуртай. Мєн зєгийн бал их хэрэглэдэг нь
тэднийг гадна, дотно аль ч талаасаа эрvvл, vзэмжтэй харагдахад шууд
нєлєєлдєг.
Голланд бvсгvйчvvд байгалийн гаралтай зvйлд дуртай. Тэд ихэнх цагаа
далайн чийглэг уур амьсгалд болон ойн цэвэр агаарт зугаалахыг илvvд
vздэг аж.
Хятад бvсгvйчvvд vсээ угаахаас 20 минутын ємнє ургамлын тосоор
хуйхандаа массаж хийн гялгар уут угладаг. Дараа нь vсээ цэвэр усаар
зайлан угаадаг. Энэ нь нарны хэт ягаан туяанаас vсийг хамгаалдаг байна.
Аргентин бvсгvйчvvд цєцгийн тосоор нvvрэндээ маск тавьдаг байна. Энэ нь хуурай, vрчлээтэй арьсанд гайхалтай vр дvн єгдєг гэнэ. |
okay