Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

Үнэртэй усыг хэрэглэж ирсэн түүх эртний Египет, Ромын хаад, ихэс дээдсээс улбаатай. Тэр үед сүрчгийг байгалиас шууд авч хэрэглэдэг байсан. Зөвхөн ихэс дээдэс л хэрэглэх эрхтэй. Харц энгийн иргэд хэрэглэхийг хориглодог байсан. Тэгвэл одоо энэ тансаг үнэр нь хүн бүхний хэрэглээ болжээ. Таагүй үнэр гэдэг чиний тухай бусдад төрөх сэтгэгдлийг орвонгоор нь эргүүлж ч болно. Загварын шоуны шилдэг хувцсыг өмсчихсөн явахад хэн ч анхаарахгүй хирнээ сэнгэнэсэн таатай үнэртэн хэрэглэсэн байхад анхаарлаа хандуулах нь илүү гэдгийг санаарай.

Үнэртнийг сонгохдоо арьсан дээрээ яаж үнэртэхийг заавал шалга. Сүрчигний жинхэнэ үнэр арьсан дээр түрхэгдэж байж л мэдэгдэнэ. Үүнийг шалгахдаа алган дээрээ үнэртэй уснаас дусаагаад, хатангуут нь алгаа хамрынхаа ойролцоо сэвж үнэртвэл жинхэнэ үнэр нь үнэртэх болно. Сүрчгээ хэрэглэхдээ аль болох нимгэн арьстай хэсэгт түрх. Хүзүүний урд, бугуйн дотор тал гэх мэт.

Харин зарим мэргэжилтэн чихний араар түрхэх буруу гэж дүгнэсэн байдаг. Учир нь чихний ар хэсэгт байрлах олон төрлийн булчирхай үнэрийг хувиргадаг гэнэ. Үслэг эдлэл үнэрийг удаан хадгалдаг онцлогтой. Тиймээс та өвлийн улиралд үслэг эдлэлдээ усаа цацаарай.Торго, нийлэг материал, үнэт эдлэл рүү цацвал толбо үлддэг гэдгийг анхаараарай.

Үүнээс гадна дуусса нүнэртэй усныхаа савыг орны даавуу хийдэг шүүгээндээ хийвэл үнэр даавуунд шингэж улмаар унтах үед биенд шингэдэг. Ямар ч хувцсанд сүрчиг түрхдэггүй. Учир нь хувцаснаас амархан үнэр нь гарахаас гадна толбо тогтвол хими цэвэрлэгээнд өгөхөөс аргагүй болдог.

Охидод цэцэгсийн, далайн сэрүү татсан зөөлөн үнэртэн илүү зохимжтой. Ээжийнхээ хэрэглэдэг үнэтэй брэндийн хурц хүнд үнэртэнг хэзээ ч битгий хэрэглээрэй. Ийм үнэр чиний насанд тохирохгүй. Үүний оронд өглөө бүр шүршүүрт орж тансаг үнэртэй саван хэрэглэсэн нь илүү дээр.

Ажил хэргийн болон өдрийн цагаар /дорнын/ гэгддэг хурц чамин үнэртэн хэрэглэх нь зохисгүй. Харин зөөлөн ердийн сүрчиг тохиромжтой байдаг. Харин орой үдшийн цагаар, үдэшлэг уулзалтанд хурц үнэртэнг хэрэглэж болно. Даруухан байдлыг эрхэмлэдэг эмэгтэйчүүдэд цэцгийн үнэр агуулсан сүрчиг гайхамшигтай зохьдог. Харин чөлөөтэй эротик дүр төрхтэй бүсгүйчүүдэд дорны үнэртэй сүрчиг илүү зохино. Мөн сүрчигний найрлагатай саван байдаг.

Энэ саванг хувцасны шүүгээндээ хий. Та ажилдаа яараад сүрчгээ түрхэхээ мартсан байсан ч таны хувцсанд шингэсэн үнэр байсаар байх болно. Харин та гэрээсээ гарахаасаа дор хаяж 15-н минутын өмнө үнэртнээ түрхээрэй. Мөн биеийн тос тань хурц үнэртэй бол сүрчиг түрхэхээс зайлсхий. Хурц үнэр хольж үнэртвэл жинхэнэ үнэр алга болж таагүй үнэр үнэртдэг. Үүнээс гадна тамхи, архи, халуун ногоо бусад хурц үнэртэй хоол ихээр хэрэглэвэл үнэрийг ихээр өөрчилдөг. Хэрэв та ийм хоол идэх гэж байгаа бол сүрчиг түрхэхгүй байсан нь дээр.

profile


profile 

 

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2908290/b77/trackback

profile

~ELLY~

2010.03.13 14:19:32
*.176.74.30


usnii talaar mash goe medeelel baina ...gehdee enend kimchi ymar holbootoig n oilgosongui kkkkkk

profile

사랑해...

2010.03.13 14:55:18
*.41.193.218

erguu ochigdor nohortoo gambirduulsan bololtoi kk tegeed hoorhii garchig bichleg 2iinhoo zoruug olj harahgui manartsan suuj bhgui yu

esc

2010.03.13 16:11:08
*.46.25.88

Kimchinii talaar heregtei yum bichsen yum bolov uu getel....tes haduuraad...kkkk.

profile

Маралгоо

2010.03.13 17:22:59
*.254.52.225

халуун ногоотой хоол хүнс ихээр хэргэлвэл  усны үнэр нь холилдоод эвгүй үнэр үүсгэнэ гэнээ .Тэгээд кимчи халуун ногоотой болохоор холбож бичсийн байлгүйдээ .Гэхдээ идэж болохгүй бхдаа яахавдээ хө  кккк

gteba

2010.03.13 17:23:28
*.212.153.97

hehe garchig ni zuruutei bolvch bas neg talaar kimchi ideed unertei us turhej bolohgui gej zuvlusun bololtoi .

profile

Ц.ЭЛГЭМСҮҮ

2010.03.13 17:32:10
*.240.66.239

их зөв ойлгосон  байна..халуун ногоонд кимчи орно биз дээ..аливааг их нарийн гярхай ажиглах юм бол заавал нэг юм байдаг...БҮГДЭД ТААЛАГДАХ АЛБАГҮЙ ..Гарчиг ямар ч байж тэс хөндлөн байж болно..доторх агуулгатайгаа заавал холбоотой байгаа ..ХҮН КИНО ҮЗЭХДЭЭ  НЭРИЙГ Л ХАРДАГ БИЗ ДЭЭ ..ТИЙМ ҮҮ?????????????  АЛИВАА ЗҮЙЛ ЗААВАЛ СОНИРХОЛ АНХААРАЛ ТАТАЖ БАЙХ ХЭРЭГТЭЙ..БАГААР ИДЭЖ БОЛОЛГҮЙ ДЭЭ..ЗАМБАРААГҮЙ ИХЭЭР БОЛ ҮГҮЙ.....БОЛОХГҮЙ

mundur orj bna

2010.03.13 17:56:53
*.46.66.169

elegee chi gutmaar yumaa.bantsandaa bolood ih zuw oilgoj gechijee.erguu tulug

profile

goch

2010.03.13 22:00:38
*.251.148.199

kkkkkkkkkkkk  ineedtei  yumaa  uuln  hvn bvrt  taalagdahgvin  albaggvildee  gehdeel  alai  yumaa 

profile

sarmisxan

2010.03.13 22:37:40
*.158.87.114

бантахдаа  балайрав  гэгчээр  дандаал  таалагдах  албагүй  гэж  солиорч  байхийн.

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210461
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238694
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365901
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364581
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523346
배너신청
자생병원

배너신청