Moderator : Ixus
Бичлэгийн тоо 14,843

♣♣..**Эхнэр авна **..♣♣

Уншсан 5668 vote 0 2008.08.02 10:31:15
Нүд жаахан онигордуу болохоос нүнжигтэй тос даасан сайхан залуу шүү би. Нэг л гэм нь багадаа ноцолдож байсны ул мөр баруун чих боовондуу нь хэлэхээс урьтаад сумынхыг таниулчих гээд байдгийн. Хотын залуус,хүрээ соёл л гэнэ, хээр талын хэнзхэн хархүү би юугаараа дутах вэ өрсөлдөж өнгөжиж, мөнгөжинө өө хө... Хувийн байгууллагад хамгаалагчаар орлоо. Гутлаа тослоод, албаны хувцасаар алд биеэ бүрхээдэхсэн, аргагүй л стильтэй аятайхан харагдаж байнаа. Ааш зангаа эелдэгээр халхалж, ар нуруугаа цэхийлтээр тордож, тачир үсээ гелээр босгож, ажилын цагаа амьдралдаа тааруулав аа. ...Дөрвөн ханатай дөмөгхөн сайхан гэр байна, дүрэмт хувцас өмссөн дүрээрээ монгол залуу байна, бас ажил ч байна гэх бардам бодлоор өөрийгөө хурцалж багашаархан цалингаараа амьдарч явнаа. Дутуу юм найз бүсгүй.Дурласан сэтгэл дуунд ч байдаг, надад ч бас байдаг юм шүү. Хар багаасаа хайрласан түүн рүүгээ нутгийн хүнээр захиа дайлаа. Эргээд өөрийгөө тээн авчраач гэж энгүй заллагыг түүндээ тавьлаа. ...Гэтэл гэрлэсэн гэнэ, хүлээгээд хэрэггүй замаа бод, сайхан сэтгэлтэй чамд минь сайн бүсгүй таарна биз гэж танхил тэр маань хариу ирүүлжээ. Хэсэг гуниад хэвийн байдалд хээв нэг ороод явчихлаа. Хайрлавал ч хайрлья, ханилвалч ханилья хэмээгээд хавийн бүсгүйчүүдийг сонжиж гарлаа. Манай тэнд бол мараалийн элэгдэл гэмээр мах шөл ч үгүй маягтай хэдэн хүүхнүүд. Машинтай, мөнгөтэй, байртай бас тэгээд баян аав ээжтэй бол буг байсан ч хамаагүй сууна, судсанд нь гүйнэ гэж ярихаас сэтгэл ярьсан сиймхий гэртэй намайг харах нь бүү хэл хялайх ч үгүй бололтой догоо. Нэг үеэ бодвол нээлттэй болсийн шүү, энэ нийгэм, зурагтын зар, утасны лавлахаас хайж явсан хүнээ олох чинь баараагүй гэж овоо найзалдаг манаач ах маань зөвлөлөө. .... залгалаа. Сэтгэл сайтай бүсгүйтэй танилцах гэсийн. -өө нас уу... за баярлалаа. Гээд л болчихов. Ийм амархан байсан юм бол аль дээрийн л ингэдэг байж. За одоо хүлээх л үлдлээ. Залуу нас ч сайхан шүү. 3 хоногоос миний утас завсар зайгүй дуудлага авлаа. Ажилаа зохицуулж уулзсаар байтал, мөнгө ч үгүй, ажил ч үгүй, бүсгүй ч үгүй хоцорлоо хөөрхий. Заавал нэг газар ордог юм байна, нэг болон нэлээд хэдэн найзуудыг нь нэрээ марттал нь согтоож чадвал эхний даваа нь энэ юм байх. Аа дараагийнх нь утсыг нь сунгуулах, өдөр оройн хоолонд оруулах, өмсөж зүүх бага сага юм авч өгөх, үзвэр шийг уйдтал нь үзүүлэх. Үүнийг даваатахвал з дахь нь эхлэнэ. Орон гэрээ танилцуулах, ойр дотныхонд нь "том" хүн байгаа эсэхээ судлуулах. Уналгүй яахав дээ. 3 дахь шалгалтандаа 3 удаа унаад 3 бүсгүйн соорилтонд бүдрээд гутлаа чирэн гуниглаж хоцорвоо. Ажил хайхаас. Амьдрал үргэлжилдэгээрээ л үргэлжилнэ. Барилгын ажилд баттай ороодохлоо. Багаас нь эхлээд их рүү нь зүтгэнэ ээ. Мэрийж ч байна, мөрөөдөж ч байна. Багагүй хугацааг үдээд байгууллагынхаа иитгэлийг олоодохлоо. Бас ч үгүй хүүхэн бодохтойгоо болсон ч урьдын явдал зул мэт бодогдоод, ултай суурьтай л хандахгүй бол болохгүй гэж мэдрээд байнаа. Ажилын шугамаар аятайхан бүсгүйтэй танилцсан ч мэдлэг боловсролгүйг минь мэдээд мэндийн ч зөрөөгүй өнгөрдөг боловоо. Яршиг одоо зүгээр л мөрөөрөө ажилаа хийгээд л явья гэж өөрөө өөртөө тангараг өргөөд, амсхийх ч завгүй ажилласаар явтал нас маань ч явлаа. Аав ээж маань ч ятгалаа. Авгай ав гээд амар заяа үзүүлдэггүй. Танилын найз нууцлаг хүүхэн танилцах аман урилга надад хүргүүлжээ. Их хичээж биеэ засаж, хүлээж хүсэн уулзтал... Хэ нас хэлбийсэн хужаа хүүхэн халбийтлаа инээгээд:-Хай хархүү энд суубаа. Би чамайг нөхрөө болгож абуба гэдэг байгаа. Чингисийн удамтай тэнгэрлэг эр шүү би, ухвар бодолтой, ухаан нь самуурсан, амьдралын утга учирыг арилжаа мэтээр сэтгэчихсэн, арилсан дотортой хэдэн хүүхэнд гологдож шилэгдсэн болохоос эх орондоо, хийж буй ажилдаа, хөдөлмөрийн хамт олондоо, ачит аав ээждээ өөрөө өөртөө хэзээ ч гологдож байгаагүй чин шудрага, сэтгэл сайтай жинхэнэ монгол залуу би гэх омгорхог бодол сэтгэл хөөргөөд арай л нөгөө нөхөр авагчыг дэлсчихсэнгүй. Биеэ бариад орхин гарлаа. Намайг Жаргал гэдэг. Би хайр, сайхан сэтгэл байдаг гэдэгт итгэдэг, амьдрал мөнгөн дээр биш итгэлийн дээд сэтгэл дээр тогтдог гэдэгт итгэдэг жирийн нэгэн хуучинсаг үзэлтэй залуу. Цаашдаа намайг гээд зорин ирэх хайр сэтгэлээ өөрөө хайж үргээлгүй, зөн совингоо даган хүлээх үнэнч монгол эр. Хүлээнэ би хайраа. Та ч бас... Бичсэн: bolra er hun - dolgor
profile

 Дууртлаа  ширтэх  тэр  зүгийн  тэнгэрт   
Дууны  цагаан  үүл  ургаад  өгдөггүй ч  байгаа   даа  
Тэвчээрийн  шидээс ханзартал  эгшиг  аялгуу  зайдлан 
Тэрний  минь  бүлээхэн  амьсгаа  хүрээд  ирдэг ч үгүй  байгаа  даа   
Сул  асгарах  нулимсанд  зэрэглээтсэн  уулсын  цаанаас 
Шувуудын  өнцөгeт  цуваа  ганганаад  ирдэггүй  ч  байгаа  даа 
Сууж  жаргаагүй  ч  санаж явах  чиний  минь 
Сүүдрийн   нь  сэмэрхийг  зуугаад ч  ирдэг ч  үгүй  байгаа  даа.  


Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/587856/48c/trackback

ayku

2008.08.02 12:18:18
*.143.20.214

Saihan mongol zaluu chamd saihan setgel saitai mongol busgui zaaval oldnoo amjilt

batireedvi

2008.08.02 23:10:05
*.55.122.22

gerlee0623

2008.08.03 02:13:51
*.161.152.223

meedkvv uran l bichdeg bolohoos sonin yum alga hvn hezee ch ene bichsen shigee bdaggvi yum aa bdag bol bi shuud suunaa.

Оргио

2008.08.03 16:45:15
*.216.119.212

ih huurhun ym bna.goy bichjeeemoticon
profile

*MGL_boy*

2008.11.16 21:25:28
*.193.115.117

zgr hu

ji he

2009.02.06 10:12:49
*.32.157.54

kkkkkkk
huurhun l yum bn a
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал СМАРТ УТАСНААС ГАДААД ДОТООД ГҮЙЛГЭЭГЭЭ ХИЙЦГЭЭЕ!! ХАНА БАНКНЫ АППЛИКЕЙШН МОНГОЛ ХЭЛЭЭР! [1] admin 2014-03-24 62918
Зарлал ТА СЭТГЭЛ ДҮҮРЭН ИНЭЭМСЭГЛЭЖ ЧАДДАГ УУ? HAPPINESS ШҮДНИЙ ЭМНЭЛЭГ file [9] ADVertisement 2012-05-02 185857

tahiltsay [1]

taniltsay bvsgvi [5]

hania haij bval [1]

pusand bdag bol [1]

  • chimini
  • 2008-08-11
  • Уншсан 2205

taniltsii girls 15tai boy [3]

  • Snooke
  • 2008-08-10
  • Уншсан 2708

taniltsay [1]

  • 5879
  • 2008-08-10
  • Уншсан 1971

HI UTSAAR TANILTSII ULZAH BOLOMJ BHGYI SHVV ZALYYSAA [4]

  • AzV
  • 2008-08-10
  • Уншсан 3060

hi tanilstay [4]

  • siak
  • 2008-08-10
  • Уншсан 3834

taniltsay [1]

odriin.mend. [1]

byambasaihaniig haij bna [1]

35-40 ORCHIM NASNII BVSGVITEI TANILTSAY [1]

hi zaluusaa [9]

odriin.mend [1]

35-40 nasnii zaluutai taniltsana [7]

  • anyn
  • 2008-08-09
  • Уншсан 6449

emegtei [1]

  • 따와
  • 2008-08-09
  • Уншсан 2072

hiiiiiii [1]

  • emon
  • 2008-08-08
  • Уншсан 1927

hi [1]

  • heard
  • 2008-08-08
  • Уншсан 1941

♣♣..**Хайрласаан чамайгаа **..♣♣ [2]

INCHEOND 2 ohintoi taniltsana [5]

hi yag odoo uidaj baigaa busgui tei [1]

hvn haij bna [1]

  • basuka
  • 2008-08-06
  • Уншсан 2020

hvn haij bna [1]

  • basuka
  • 2008-08-06
  • Уншсан 2408

Hi ene oroin mend ohid busguichuudee [1]

Taniltsaya [1]

  • atar
  • 2008-08-06
  • Уншсан 2612

hi busgui tand [1]

hi [1]

  • batsh
  • 2008-08-06
  • Уншсан 1878

Taniltsay [1]

emegtei ajil bna [1]

  • halim
  • 2008-08-06
  • Уншсан 2347

hi zaluuchuudad [11]

  • mazaa
  • 2008-08-06
  • Уншсан 3683

UIJEONGBU OIROLTSO OHINTOI TANILTSAYA [1]

hi [1]

  • zamchin
  • 2008-08-05
  • Уншсан 1986

deajond surch amidardag oyutan ohidtoi taniltsmaar bna [1]

Ariunag haij bna [1]

hi bysgyichuudee [1]

SO AMIDRALAA GEJ ..ENE L UNEN..... [3]

hi uheh setgeleesee amdirah so bna [4]

  • shka
  • 2008-08-04
  • Уншсан 2794

taniltsii [1]

  • emon
  • 2008-08-04
  • Уншсан 2192

2-r shugamiin 412-410 [1]

  • 1037
  • 2008-08-04
  • Уншсан 2113

ulsanii ohid bysgyichyylee [1]

  • ttuurai
  • 2008-08-03
  • Уншсан 2033

Tsoglog bugsuichuudee naashaa [5]

tegv ohidoo... [1]

♣♣..**Эхнэр авна **..♣♣ [6]

sainuu zoloo [1]

Ebe-g haij bna [1]

배너신청
자생병원

배너신청