Moderator : Ixus
Бичлэгийн тоо 14,843
Аав ээж хоёр чинь алаг vр чамайгаа юу юунаас ч дутаалгvй 18 нас хvргээд холын холоос худ ирж бэр болгохоор гуйхад чинь хориг саад хийлгvй хурим найрыг чинь хийгээд хоёр хvvг чинь гартал хvргэн охин хоёрынхоо хишиг буяныг чинь хvртээд хєгшин бид хоёр жаргаж л суудаг байлаа. Гэтэл нэгэн єдєр Оюун-Эрдэнэ охин маань Солонгос явна гэж тодоос тод хэлэхэд цочирдсондоо болоод би золтой л даралт харвачихсангvй. Охин минь чи юу хэлнэ вэ, хоёр нялх vрээ яачихаад явдаг юм. Бvтэлгvй ажил байна шvv битгий тийм юм ярь гэхэд явахгvй бол болохгvй нь хэдэн тєгрєг олж орон сууцанд орно гэж хэнэг ч vгvй хариулав. Хадмын талаас бариад єгсєн таван ханатай гэр чинь байна, хоёр талаас ємчилж єгсєн таван хошуу мал чинь байна.

Энэ сайхан амьдрал чинь болж л байна шvv дээ охин минь гэхэд, "Болохгvй байна аа ээжээ аймгийн тєв рvv явж виз ээ хєєцєлдєж ирнээ" гээд аймгийн тєв явахад нь виз нь битгий бvтээсэй гээд єр зvрхнээсээ залбирч суутал ажил сайхан бvтлээ арван сард явна гээд их л баяртай ирэв ээ. Єлгийтэй бяцхан охиныг нь ой хvрсэн хvvгий нь ээлжлэн ээлжлэн харахад сувдан хэлхээ нулимс минь суухын аргагvй асгарахад шуудхан босоод гарав. Алаг vрээ єнчрvvлээд авааль ханиа орхиод харийн гvн рvv явдаг арчаагvй нэгэн охин надаас тєрсєн гэж vv... Ээ чааваас гэж бодохоос дотор минь муухайрч дороо жаахан суув. Тоотой єдєр удах биш товлосон едер ч болов. Хvргэн бид хоёр хэн хэнээ хараад хэлэх ч vг олдохгvй хоёр хvvгээ нэг нэг тэврээд хоёр хацрыг нь нэг нэг vнсээд хоцорч билээ бид дєрєв. Оюун-Эрдэнэ охин минь єлгийтэй охиноо аваад мээмээ єгєх зуураа ээж нь хол явж их мєнгє олоод олоон жил болоод ирнэ гээд огт тоосон шинжгvй єлгийтэй хvvгээ аавд нь єгєєд машинд суугаад явж билээ охин минь.

Гадаад яваад олон жил боллоо доо. Ємєлзтєл уруулаа хєхєєд vлдсэн охин чинь єнєєдєр зургаан нас хvрлээ дээ. Босго алхаад ороод ирсэн бэрийнхээ халамжийг гvйцэд хvртээгvй хадам аав, ээж хоёр чинь олон жил залуугийнхаа эзгvй гэрийг эргэсэн дээ эргэсэн. Нэг л єдєр гадаад явсан ганган хvvхэн миний муу залууд ямар л хань болохов гээд залуугаа дагуулаад нvvгээд явахад нь, муу бор банди минь номхон хээрээ унаад эмээ минь эмээ минь сайн сууж байгаарай гээд эхэр татан уйлсаар эвий vр минь явж билээ. Арга ч vгvй шvv дээ. Ээжийн нь оронд элгээ дэвтээж байсан эмээ дvv хоёроосоо ингээд л салж байгаа юм чинь. Айлын нvvдэл яваад хойт гvвээг давахад ааваа дагасан охиноо аргадаж ядаад суухад минь ээжээ сайн сууж бай гээд хvргэн хvvгээ хэлэхэд нь хvч тамир орох шиг л болсон доо. Хоёр ойтой хоцорсон хонгор хєєрхєн бандийг чинь ноднин намрын сард нь ааваа дагаад айлын газар очсон доо.

Хэдий ээж нь охиндоо хайртай ч хvргэн хvvгийнхээ халуун єврийг айлын бэрээс харамлаж хамгаалан байлгаж чадсангvй дээ.Орчлон хорвоо дээр огт болдоггvй юм гэж байдгийг амьдрал дээр ээж нь харлаа. Хvний vр хvргэн хvvд минь буруу юм гэж юу байхав дээ олон ч жил чамайг хvлээсэн дээ. Хvйт даасан гэртээ олон ч жил болсон доо. Охиныг хаяад явсан ээжтэй нь олон ч жил зууралдсан даа. Эвий минь ангийнхаа нэгэн бvсгvйг ноднин намар авсан даа. Ээж нь байсаар байтал энгийн бvсгvйг дагаад элгээ дэвтээхээр явсан даа хvv чинь чиний єгvvлдэг хэдэн бор тєгрєгєєр яах ч юм бэ. Мєнгийг чинь аваад баярладаг хань ч гэж хаана байхав.Охиноосоо илvv мєнгєнд хайртай эжий ч гэж хаана байхав. Хэдэн жил чиний цуглуулсан хэдэн бор тєгрєгєєр авсан тэр орон сууцандаа аав vгvй хvvхэдтэй чи бид гурав л орж таараад байна шvv дээ. Хvний нутгийн хєх цэнхэр уулсын дунд харийн хvний євєрт хvvхэн бие сэтгэлээ битгий л єгєєрэй дээ охин минь.

Харийн нутгаас хайж олдог хэдэг бор тєгрєг чинь, тєрсєн нутгийн чинь гэрийн бууринаас хєглєрєн гардаг баян тансаг монгол нутагтаа ир дээ. Арц агь vнэртсэн сvргийн сайхан бэлчээрт анх танилцаад амьдарсан авааль сайхан ханиасаа анхны vр болж заяасан хонгор хєєрхєн бандиасаа Солонгос явснаасаа болж сал сан шvv дээ охин минь. Одоо болно оо. Оюун-Эрдэнэ ээ, энэрэл хайраараа єлгийдєж єсгєсєн эжий намайгаа энгэрийн цэцгэнд уусаагvй л байхад нь эргээд л ирж vзээрэй дээ охин минь. Ээж нь чамайгаа дуудъя. Монгол Алтайн нурууныхаа Торгон салхиар даллъя Мєрєн голын чинь усны Шуугих чимээгээр дуудъя Чагна даа охин минь чагна, хvний нутгийн хєх цэнхэр уулыг нутгийнхаа уулстай зvйрлэн нэг бод доо, сайн бод. Ганган чамин хийцтэй гадаадын гоёмсог эдлэлээр нvдээ гартал гоёлоо чиг, галын чинь хєвєєнд ємсдєг саалийн vнэртэй дээлийг чинь яаж л гvйцэхэв дээ охин минь.

Жаргал цэнгэлдээ умбаж, жангар жасийн ундааг амтлан амтлан суулаа чиг, хvvхэд наснаасаа идсэн хєх тарианы чинь гурилыг яаж л гvйцэхэв дээ охин минь. Єдєн цагаан хєнжилд єглєє vдэшгvй хєлбєрсєн ч, єесєн нутгийн чинь чулуу тvvнээс зєєлнийг санаарай. Хэдэн бор тєгрєгєєр яах ч юм билээ охин минь. Ижлээсээ тєєрсєн янзага шиг харийн тэр гvрэнд юугаа хийнэ вэ vр минь. Хаврын шувууд нисэн ирэх тэр цагаар хатан их Монгол орондоо vсэн буурал ижийдээ, vнэрлээд жаргах охиндоо тvргэн ир дээ охин минь тvргэн ир. Нутгийн чинь эрээн чулууг Шаглан шаглан бичлээ Нууцхан гарах нулимсаа Барин барин бичлээ Эрийн гурван наадамтай Монгол нутгаас бичлээ Энхрий vрээ гэсэн Эхийн сэтгэлээр бичлээ Хєх толбот Чингисийн Удам болох vр минь Хєхєєн дуу уянгалсан Монгол орондоо ир дээ.
profile

Manaach01B

tag
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1221288/35a/trackback

profile

sarmisxan555

2009.02.02 13:48:16
*.131.230.130

huduunii  huusun  mantuu  soyoliin  shokond  orood  geree  martaj  dee. hehehehe...ulaan  hatsar gargachihaad  koread  ih  dalchignasan  bhdaa...whahahahaha...gaigui bichjee.

dantes

2009.02.02 20:10:07
*.36.163.175

emoticonkkkkkk.olloogoos  copydtson uu  .xerbee  copydoj   yum  oruulmaar  baibal  xumuusiin  medexgui  siteaas  uzeegui  medeeleeliig  xuul  ain.xuulj  bolnoo  xuulaxad  bas  uxaan  abiyas  xeregtei  shuuuuu  he he

baagii111

2009.02.03 21:00:50
*.197.138.162

нөгөө оюу-эрдэнэ чинь харьдаггүй юу? харь л даа.
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал СМАРТ УТАСНААС ГАДААД ДОТООД ГҮЙЛГЭЭГЭЭ ХИЙЦГЭЭЕ!! ХАНА БАНКНЫ АППЛИКЕЙШН МОНГОЛ ХЭЛЭЭР! [1] admin 2014-03-24 62914
Зарлал ТА СЭТГЭЛ ДҮҮРЭН ИНЭЭМСЭГЛЭЖ ЧАДДАГ УУ? HAPPINESS ШҮДНИЙ ЭМНЭЛЭГ file [9] ADVertisement 2012-05-02 185857
14618 chatlay [6] aabuu 2008-12-21 9488
14617 Taniltsay gesen uidaj bgaa zaluus ta bvhend eniig unsh !!! [8] Manaach01 2009-03-04 9464
14616 ☆★☆чат----◀гэрэл гэгээ ▶-------чат☆★☆ Itgelxvv 2009-07-24 9374
14615 busguichuudee gants udaa l galzuu seks hiihuu [6] bold123456 2010-10-21 9328
14614 uidaj bga ohin bval msg orood ir hjkhjb 2008-06-30 9299
14613 chat_____________________saak____________chat saakaaa 2008-06-28 9291
14612 Kino site mrsmile325 2014-11-06 9288
14611 Tanihgui bolzoo [7] chonsaa 2009-03-27 9279
14610 Shine--hunii sanal-- [1] id:mglclub 2009-02-01 9225
14609 zugeer l chatlii [2] uka_76 2009-10-18 9214
14608 NET HUGJUUD MGL OHID CH HUGJUUD NEEREE [6] saakaaa 2009-05-13 9184
14607 OROOD UZ MGL гишүүн 2008-06-30 9166
14606 oortei itgeltei 18-24 nasnii ohidiig ondor tsalintai ajild awna [8] sakbaby 2009-05-09 9117
14605 Хэрхэн онлайн хаягт цорын ганц нууц үг бүтээх вэ? id:mglclub 2009-02-02 9111
14604 hi almasaa 2008-06-30 9101
14603 hi all bvsgvichvvlee [2] sambaat 2008-07-01 9078
» Хэдэн бор тєгрєгєєр яах ч юм билээ дээ [3] id:mglclub 2009-02-02 9077
14601 ZAAWAL VR HUUHDUUDTEI HUND UNSHIH ZUIL id:mglclub 2009-02-01 9028
14600 messenjer yaj neeh ve. [2] mon kormon 2009-04-12 9018
14599 az jargal gej yu we x tuts hoshin shog [5] nice_13 2012-01-12 9009
14598 hariin mashin zarna dalainus 2011-05-28 9001
14597 heseg amidraya almasaa 2008-06-30 8998
14596 bvgdiig neg doroos Kino, Togloom, Zurag, mp3 tatats Mn.Music 2009-12-21 8973
14595 tsagaan uul tsetsgiig tasdaj ogooch nadad [1] pluss 2008-07-03 8950
14594 SHINI__HUNII__SANAL [1] id:mglclub 2009-02-01 8929
14593 A Tale of Legendary Libido +18 Монгол хэлээр mrsmile325 2014-11-07 8856
14592 Хятадууд Тавантолгойг 300 сая ам.доллартайгаа дүйцүүлж эхлэв id:mglclub 2009-02-02 8814
14591 ORHIDOS 2 kinog ali saitnas uzeh be? [2] doohnoo 2010-03-07 8752
14590 ****Shono Dundiin yaria chaat****(ㅋㅋㅋㅋ) [1] **Муу Жаал** 2010-02-21 8692
14589 Асашёорюу аварга ерөнхийлөгч болно гэжээ [5] id:mglclub 2009-02-01 8690
14588 bolomjiin zaluusaa taniltsah uu [9] so.na 2010-06-24 8659
14587 saak zar [1] zailaa 2008-07-01 8580
14586 Zarna amirlan1 2009-05-15 8547
14585 XOCUUDIIN______chat___________________CHAT X.lexus 2008-07-01 8519
14584 CHAT Anhaaruulga? [51] moderator 2009-01-29 8495
14583 taniltsaya [9] hureldei 2009-11-26 8439
14582 BOOLIIN GEREE GEJ KINO TABISAN HUND [4] индранил 2008-11-27 8424
14581 hi taniltsii teebe 2008-07-01 8411
14580 GAY ZALUUTAI TANILTSII [2] my ass 2010-08-20 8381
14579 nuhruusuu hol bas gants biy bgaa ajaa nartaa tuslana shuu ene haygaar orood ir [2] chingo 2008-07-01 8332
14578 Huzuriin merge [2] [4] Jokers 2009-02-19 8275
14577 CHAT--^^^Manaach01--^^^CHAT Manaach01 2009-04-06 8248
14576 ~ЧАТ________*ТАНИЛЦУУЛЪЯ*_________ЧАT~ chups 2009-03-18 8235
14575 ene ih heerhen oxin shu yavalch yana gej bgaa zaluus boy-daa [5] [8] bowen 2011-02-25 8162
14574 Mongol town site d zochlooroi m109 2010-08-04 8160
배너신청
자생병원

배너신청