Moderator : Ixus
Бичлэгийн тоо 14,843

 

 

Монголдоо эзэн байхын мөн чанарыг иргэн бүхэнд таниулъя. Монгол эх орныхоо төлөө цохилох зүрхтэй хүн бүхэн улс орондоо эзэн нь байж элбэг хангалуун, эрүүл саруул амьдарч, сурч, ажил хөдөлмөр эрхэлж, аз жаргалтай байхыг хүсч байгаа ч бидний өнөөгийн аж амьдрал нэг л биш . . .

Харин бид өөрсдөө л үүнд буруутай. Энэ бол зөвхөн бидний л хийсэн сонголт. Гэхдээ энэ сонголтыг хийхэд ард олны тархийг угааж сүүдэрт нь нуугдаж эх оронч дүр эсгэн явдаг цөөн хэдхэн хувиа хичээгч, амар хялбараар ашиг хонжоо хайгч, атгаг санаатнууд чухал үүрэг гүйцэтгэсэн гэж болно. Хөгжлийн хурдыг сааруулагч тэдний оролцоо улам л бэхжсээр байгаа төдийгүй тэднийг өөгшүүлэгч нь "Эзэн байхын мөн чанар"-ыг мэддэггүй эгэл жирийн монголчууд. Харин тэднийг "Эзэн байх" эрх, үүргийг нь мэддэггүй байлгах нь олз ашиг хайгчдад өөрийгөө хамгаалах гол хэрэгсэл нь болчихоод байгаа.

Тийм ч учраас тэд монголчуудын энэ хэнэггүй байдлаар нь халхавч хийж, өдөр хоног аргацаасан үе үе тараах тэтгэмжээр хуурсаар 2010 онтой золгоод байгаа нь нууц биш. Амьжиргааны түвшин доогуур иргэдэд олгох тэтгэмж, тэтгэлэг, хүүхдийн мөнгө, шинэ гэр бүлд олгох тэтгэмжээс эхлээд ханш нь унасан хэдэн халтар төгрөгөөр "Эзэн байх" эрх, үүргийг нь худалдаж авдаг жишиг тогтсон. Одоо бүр төр барьж байгаа хоёр том нам нь "Эх орны хишиг", "Эрдэнийн хувь" хэмээх сүржин нэрийн дор анх амалснаасаа 10-20 дахин бага мөнгөөр Монгол Улсын иргэний "төрөлх эх орныхоо эзэн байх" эрхийг худалдаж авахаар зэхээд байгааг яалтай. Монгол хүн болж төрснөөрөө цээжээ дэлдэн бахархдаг өнөөх омогшил дүүрэн монголчуудаас олон монгол хүний цог жавхаа өдрөөс өдөрт гундаж байгаа дүр зургийг Монгол орны хаана ч очсон харж болно. ХХI зууны Монгол Улсын хүн амын эрүүл мэнд, боловсрол, дэд бүтэц, уул уурхай, орон сууц, хотжилтын байдал, утаа, усны болон хөрсний бохирдлоос эхлээд байгаль экологийн хувьд дэлхийн улс, орнуудын дотор сүүл мушгисан хүндхэн байдалд байгаа нь хүлээн зөвшөөрөхөөс аргагүй бодит үнэн.

Тиймээ, ядуурал, ажилгүйдэл, өвчин, тахал, зуд, байгалийн гамшиг, цөлжилт, агаарын бохирдол, авлига, албан тушаалаа урвуулан ашиглахаас эхлээд хөрөнгө, мөнгө завшсан, хүний амь эрсдүүлсэн гэмт хэрэг, осол аваарын тоо жил ирэх тусам нэмэгдэж олон хүний алтан амь үүний золиос болж байна. Аливаа улс оронд ийм сөрөг үзэгдэл байдаг л зүйл гэж үзэж болох ч арай л хэрээс хэтэрч улс орны үндэсний аюулгүй байдалд заналийлж байна бус уу? Энэ бүхэнд хууль тогтоогч, төрийн эрх барих дээд байгууллагуудын буруутай бодлого, үйл ажиллагаа нөлөөлсөн нь хэнд ч тодорхой. Гэхдээ үүнээс гадна Монголоо гэсэн сэтгэлтэй эх оронч хүн бүрийн оролцоо, идэвх санаачилга хамгаас чухал. Миний гэр бүл, ах дүү, хамтрагчид "болж байна" гэж зөвхөн өөрийн хүрээндээ бодоод суугаад байж болохгүй цаг иржээ. Бид чинь юугаар ч сольж болшгүй нэг л эх орон, хэл, соёлоор бат холбогдсон хүмүүс.

Та энэ газар шороон дээр эрх дураар хэнд ч аз үзэгдэлгүй амьдран сууж ирсэн монголчуудын үр сад билээ. Хэрвээ та эх орондоо амар амгалан аж төрөхийг хүсч л байгаа бол Үндсэн хуулиндаа заасан "Эзэн шиг эзэн байх" эрхэм үүрэг, эрхээ эдэл. Хэрвээ та иргэнийхээ үүргийг биелүүлж, өөрийн болон үр хүүхэд, элэг нэгтнийхээ эрх ашгийг хамгаалж чадах аваас бид хөгжинө, дэвжинэ. "Эзэн хичээвэл заяа хичээнэ" хэмээх мэргэн үгийг манай өвөг дээдэс зүгээр нэг хэлээгүй. Та ч, би ч, бид бүгд л эх орондоо эзэн нь байхыг хүсч байгаа. Тэгвэл та өөрийн оршин суугаа нутаг орон, баг, хороо, сум, дүүрэг, аймаг, хотынхоо өдөр тутмын болон ирээдүйн дотоод амьдралд идэвхтэй оролц. Та эрхэлсэн ажилтай, сургуультай, цэвэр цэмцгэр орчинд ая тухтай, амар тайван, аз жаргалтай амьдрахыг хүсдэг бол шүү дээ... Өөрийнхөө сайн сайхны төлөө, улс орныхоо хөгжлийн төлөө оруулах хувь нэмэр эндээс л эхэлнэ. Энд ямар нэг нам, улс төр огт хэрэггүй. Харин таныг нийгэмдээ, амьдралдаа идэвх оролцоогүй, гараа хумхин сууж хэн нэгнээс хараат, мэдээлэл, мэдлэггүй, амар хялбарыг хайгч нэгэн болгохыг хүсч байгаа далдын хүчин зүйл ангуучилж байгаа гэдгийг мартах учиргүй.

Хэрвээ та энэ эрхэм үүрэг, хариуцлага, эдлэх ёстой эрхээ умартах аваас та, таны гэр бүл, үр хүүхэд, улс орны ирээдүйн хувь заяа бүрхэг байх болно гэдгийг санах ёстой. "Мэддэгт мэргэн цоохор, мэддэггүйд эрээн цоохор" гэдэг. Ямар ч ажлыг хийсэн шиг хийж сурсан байхад та өөрийнхөө төдийгүй эх орныхоо эзэн нь болж чадна. Олон зуун залуу хүн дээд боловсрол эзэмшлээ гэдэг ч тэр ажил, мэргэжилдээ тэнцэхгүй, гологдох болсон нь бас л нэгийг хэлээд байна. Арга ч үгүй, юу ч сурч мэдээгүй хүнд "эрээн цоохор" л байх нь ойлгомжтой. Дээд боловсрол, мэргэжлийн үнэ цэнийг үнэгүйдүүлсний гай өнөөгийн Монголд нүүрэлснийг илтгэж байгаагийн тод жишээ энэ. Монголчууд 20 жил эрж хайж, төөрч будилсаар л явна. Алдаагаа залруулах ажлыг бид өөрсдөөсөө эхлэх цаг болжээ. Хэн нэгнийг дагах бус, өөрт байгаа эд баялаг, эрдэм мэдлэг, түүхэн сургамж, туршлагадаа тулгуурлаж нөөц бололцоогоо дайчлан саад бэрхшээлийг давж гарах зурвасхан үед бидэнд ирчихээд байна. Цаг хугацаа монголчуудыг хүлээхгүй...

Өнөөгийн ардчилсан Монгол Улсын хувь заяа Монгол эх орондоо эзэн нь байхыг хүссэн хүн бүхний чин эрмэлзлэл төдийгүй үүний төлөө ажил үйлсээрээ харуулж яваа цөөнгүй монголчуудаа дэмжин, хамтарч ажиллаж, хийж бүтээхэд нь идэвхтэй оролцож туслах цаг үе ирээд байна. "Далайд дусал нэмэр" гэгчээр чин сэтгэлийн өчүүхэн ч тус, дэм багадахгүй. Монгол хүн эх орондоо жинхэнэ эзэн нь байхын утга учрыг та өөртөө, үр хүүхэддээ, найз нөхөдөө, хамт олондоо сануулж нэгдсэн зорилго, чин хүсэл эрмэлзэл бидний сэтгэлд дутаад байгаа бус уу. Монгол Улсын ирээдүй, хувь заяа бүр ч гэрэл гэгээгүй харанхуй болчихоогүй байгаа ч саар зүйл нь давамгайлж байгааг монгол хүн байтугай, харийн хүний нүдээр, тэдний дүгнэлтээс илхэн байгааг нуух аргагүй. Илүү их гэрэл гэгээг монголчууд өөрсдөө л гаргаж чадна. Өөдрөг амьдарцгаая монголчуудаа. Бид чадна. Биднийг сайхан гэрэлт ирээдүй хүлээж байна.

profile

Aмьдрал үргэлжилсээр байдаг. Гэнэтийн явдлаар дүүрэн… Нэг хаалга нээгдэхэд, өөр нэгэн хаалга хаагдана, харин нэг нь хаагдахад таны санаанд ороогүй өөр нэгэн хаалга нээгдэнэ. Та нэг оргилд хүрээд хартал яг хажууханд чинь өөр нэгэн арай өндөр  оргил байгааг харна

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2842279/359/trackback

Venomous J

2010.03.02 04:59:42
*.254.138.134

Bi neg iim urialganuudaas zalhaj baia.Gehdee Mongol uls hogjnoo.Bi itgej baina.

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал СМАРТ УТАСНААС ГАДААД ДОТООД ГҮЙЛГЭЭГЭЭ ХИЙЦГЭЭЕ!! ХАНА БАНКНЫ АППЛИКЕЙШН МОНГОЛ ХЭЛЭЭР! [1] admin 2014-03-24 62915
Зарлал ТА СЭТГЭЛ ДҮҮРЭН ИНЭЭМСЭГЛЭЖ ЧАДДАГ УУ? HAPPINESS ШҮДНИЙ ЭМНЭЛЭГ file [9] ADVertisement 2012-05-02 185857
14708 chin setgleesee taniltsah hun bnuu machio 2008-10-14 13041
14707 ~~~~ЧААT~~~~ ДОТНО~~~~ЧААТ~~~~ ZuGeeRl 2009-02-16 13038
14706 zvgeeer l [3] i love mgl 2008-06-29 12983
14705 Сайн байна уу, Монгол ахан дүүс ээ! [3] ☆∽zarko∽☆ 2010-02-28 12944
» Монголдоо эзэн байцгаая! [1] ☆∽zarko∽☆ 2010-02-26 12886
14703 Naiz ohintoi bolohiig hvsne ! [1] Arvaix 2008-06-29 12838
14702 www.goykino.com /онлайн кино,тв сувгууд/ tuuguu22 2010-09-15 12805
14701 2008 onii ZALUUCHUUD HUUHDUUDIIN TOGLOOMNII WEB SITE OCHIDOR NEEGDLEE id:mglclub 2009-02-01 12791
14700 ....Чаат.................ТАНИЛЦЪЯ................Чаат..... lеxus 2009-10-01 12714
14699 Hi zaluusaa gantsaardsan ued hani boloh zaluus baina uu [8] see you 2008-12-03 12612
14698 hi bvsgvichvvdee taniltsaya yag odoo togos_uduu 2008-06-28 12583
14697 ☆★☆чат----◀гэрэл гэгээ ▶-------чат☆★☆ Итгэлхүү 2010-02-09 12481
14696 hi zaluusaa [8] 967 2008-06-30 12408
14695 hi..taniltsaya [4] anyn 2008-09-18 12391
14694 CHaT∝∝∝WeLcoMe∝∝∝PinK∝∝∝CHaT YjinHeN 2009-10-26 12387
14693 Сувон хот-дахь Монгол Карго Та бүхнийг урьж байна Топ 2011-05-21 12384
14692 guih yum bn aa.......... [11] jiriin mongol ohin 2009-05-20 12365
14691 ЧАТ____*НАЙЗУУДЫН*____ЧАТ eegii5 2009-01-29 12336
14690 taniltsii [14] tes 2008-06-30 12258
14689 ЧАТ◀▶◀▶ИНЭЭМСЭГЛЭЛ ◀▶◀▶ЧАТ Ээнээ^^ 2009-07-12 12252
14688 ODOD salhia 2008-06-29 12180
14687 Power Point Presentation-д хэрхэн үнэгүй дуу оруулах вэ? id:mglclub 2009-02-02 12087
14686 hi [15] husu 2008-06-29 12082
14685 tanilcmaar bna ermyyn 2008-06-29 11968
14684 vngvi vnsej bolhuu vngvi teverj bilhuu [1] hi.hi 2011-08-23 11959
14683 bi buruugvi [8] bbgganaa 2009-05-10 11953
14682 solongos hel sur hiruulchideee kkkkkk~ [1] Дүрсгүй жаал 2009-12-13 11892
14681 shine kino vzeree zaluusa incertion shvv mc_klr 2010-07-25 11806
14680 ЧАТ____*НАЙЗУУДЫН*____ЧАТ eegii5 2009-04-12 11806
14679 taniltsii girls [1] Eegii_01 2009-11-30 11798
14678 hi ansand baidag busgui tei taniltsii com 2008-06-29 11604
14677 AMIDRALD HANI BOLOH BUSGUI HAIJ BNA [3] smiledooshek 2008-07-01 11564
14676 ynhan zulaa haha [8] muu ohin 2010-01-14 11562
14675 em ajil bna [2] elin_am 2009-05-08 11561
14674 sanhuu ugnu [2] ilsan88 2012-03-17 11526
14673 odoo chatlah [4] [1] eriniii 2008-09-06 11456
14672 he he [1] enaaa 2008-06-30 11304
14671 sanhiigiin tuslaltsaa avna:) [1] mmishka 2012-08-22 11230
14670 egch ni uidaad ... [16] chance2 2011-06-18 11212
14669 ODOD salhia 2008-06-29 11206
14668 ☆★☆чат----◀ ГЭРЭЛ ГЭГЭЭ ▶-------чат☆★☆ Итгэлхүү 2010-02-19 11141
14667 hi eeegiiiii 2008-06-29 11138
14666 Hi ohidoo anhaaralaa naashaa jaahan handuulna uu [1] Clinteastwood 2008-06-30 11102
14665 Taniltsay bulan [2] Tenuun.do.am 2010-07-30 10990
14664 taniltsax oxin baival [1] buygaa 2008-06-30 10990
배너신청
자생병원

배너신청