Moderator : Ixus
Бичлэгийн тоо 14,843

 

 

Монголдоо эзэн байхын мөн чанарыг иргэн бүхэнд таниулъя. Монгол эх орныхоо төлөө цохилох зүрхтэй хүн бүхэн улс орондоо эзэн нь байж элбэг хангалуун, эрүүл саруул амьдарч, сурч, ажил хөдөлмөр эрхэлж, аз жаргалтай байхыг хүсч байгаа ч бидний өнөөгийн аж амьдрал нэг л биш . . .

Харин бид өөрсдөө л үүнд буруутай. Энэ бол зөвхөн бидний л хийсэн сонголт. Гэхдээ энэ сонголтыг хийхэд ард олны тархийг угааж сүүдэрт нь нуугдаж эх оронч дүр эсгэн явдаг цөөн хэдхэн хувиа хичээгч, амар хялбараар ашиг хонжоо хайгч, атгаг санаатнууд чухал үүрэг гүйцэтгэсэн гэж болно. Хөгжлийн хурдыг сааруулагч тэдний оролцоо улам л бэхжсээр байгаа төдийгүй тэднийг өөгшүүлэгч нь "Эзэн байхын мөн чанар"-ыг мэддэггүй эгэл жирийн монголчууд. Харин тэднийг "Эзэн байх" эрх, үүргийг нь мэддэггүй байлгах нь олз ашиг хайгчдад өөрийгөө хамгаалах гол хэрэгсэл нь болчихоод байгаа.

Тийм ч учраас тэд монголчуудын энэ хэнэггүй байдлаар нь халхавч хийж, өдөр хоног аргацаасан үе үе тараах тэтгэмжээр хуурсаар 2010 онтой золгоод байгаа нь нууц биш. Амьжиргааны түвшин доогуур иргэдэд олгох тэтгэмж, тэтгэлэг, хүүхдийн мөнгө, шинэ гэр бүлд олгох тэтгэмжээс эхлээд ханш нь унасан хэдэн халтар төгрөгөөр "Эзэн байх" эрх, үүргийг нь худалдаж авдаг жишиг тогтсон. Одоо бүр төр барьж байгаа хоёр том нам нь "Эх орны хишиг", "Эрдэнийн хувь" хэмээх сүржин нэрийн дор анх амалснаасаа 10-20 дахин бага мөнгөөр Монгол Улсын иргэний "төрөлх эх орныхоо эзэн байх" эрхийг худалдаж авахаар зэхээд байгааг яалтай. Монгол хүн болж төрснөөрөө цээжээ дэлдэн бахархдаг өнөөх омогшил дүүрэн монголчуудаас олон монгол хүний цог жавхаа өдрөөс өдөрт гундаж байгаа дүр зургийг Монгол орны хаана ч очсон харж болно. ХХI зууны Монгол Улсын хүн амын эрүүл мэнд, боловсрол, дэд бүтэц, уул уурхай, орон сууц, хотжилтын байдал, утаа, усны болон хөрсний бохирдлоос эхлээд байгаль экологийн хувьд дэлхийн улс, орнуудын дотор сүүл мушгисан хүндхэн байдалд байгаа нь хүлээн зөвшөөрөхөөс аргагүй бодит үнэн.

Тиймээ, ядуурал, ажилгүйдэл, өвчин, тахал, зуд, байгалийн гамшиг, цөлжилт, агаарын бохирдол, авлига, албан тушаалаа урвуулан ашиглахаас эхлээд хөрөнгө, мөнгө завшсан, хүний амь эрсдүүлсэн гэмт хэрэг, осол аваарын тоо жил ирэх тусам нэмэгдэж олон хүний алтан амь үүний золиос болж байна. Аливаа улс оронд ийм сөрөг үзэгдэл байдаг л зүйл гэж үзэж болох ч арай л хэрээс хэтэрч улс орны үндэсний аюулгүй байдалд заналийлж байна бус уу? Энэ бүхэнд хууль тогтоогч, төрийн эрх барих дээд байгууллагуудын буруутай бодлого, үйл ажиллагаа нөлөөлсөн нь хэнд ч тодорхой. Гэхдээ үүнээс гадна Монголоо гэсэн сэтгэлтэй эх оронч хүн бүрийн оролцоо, идэвх санаачилга хамгаас чухал. Миний гэр бүл, ах дүү, хамтрагчид "болж байна" гэж зөвхөн өөрийн хүрээндээ бодоод суугаад байж болохгүй цаг иржээ. Бид чинь юугаар ч сольж болшгүй нэг л эх орон, хэл, соёлоор бат холбогдсон хүмүүс.

Та энэ газар шороон дээр эрх дураар хэнд ч аз үзэгдэлгүй амьдран сууж ирсэн монголчуудын үр сад билээ. Хэрвээ та эх орондоо амар амгалан аж төрөхийг хүсч л байгаа бол Үндсэн хуулиндаа заасан "Эзэн шиг эзэн байх" эрхэм үүрэг, эрхээ эдэл. Хэрвээ та иргэнийхээ үүргийг биелүүлж, өөрийн болон үр хүүхэд, элэг нэгтнийхээ эрх ашгийг хамгаалж чадах аваас бид хөгжинө, дэвжинэ. "Эзэн хичээвэл заяа хичээнэ" хэмээх мэргэн үгийг манай өвөг дээдэс зүгээр нэг хэлээгүй. Та ч, би ч, бид бүгд л эх орондоо эзэн нь байхыг хүсч байгаа. Тэгвэл та өөрийн оршин суугаа нутаг орон, баг, хороо, сум, дүүрэг, аймаг, хотынхоо өдөр тутмын болон ирээдүйн дотоод амьдралд идэвхтэй оролц. Та эрхэлсэн ажилтай, сургуультай, цэвэр цэмцгэр орчинд ая тухтай, амар тайван, аз жаргалтай амьдрахыг хүсдэг бол шүү дээ... Өөрийнхөө сайн сайхны төлөө, улс орныхоо хөгжлийн төлөө оруулах хувь нэмэр эндээс л эхэлнэ. Энд ямар нэг нам, улс төр огт хэрэггүй. Харин таныг нийгэмдээ, амьдралдаа идэвх оролцоогүй, гараа хумхин сууж хэн нэгнээс хараат, мэдээлэл, мэдлэггүй, амар хялбарыг хайгч нэгэн болгохыг хүсч байгаа далдын хүчин зүйл ангуучилж байгаа гэдгийг мартах учиргүй.

Хэрвээ та энэ эрхэм үүрэг, хариуцлага, эдлэх ёстой эрхээ умартах аваас та, таны гэр бүл, үр хүүхэд, улс орны ирээдүйн хувь заяа бүрхэг байх болно гэдгийг санах ёстой. "Мэддэгт мэргэн цоохор, мэддэггүйд эрээн цоохор" гэдэг. Ямар ч ажлыг хийсэн шиг хийж сурсан байхад та өөрийнхөө төдийгүй эх орныхоо эзэн нь болж чадна. Олон зуун залуу хүн дээд боловсрол эзэмшлээ гэдэг ч тэр ажил, мэргэжилдээ тэнцэхгүй, гологдох болсон нь бас л нэгийг хэлээд байна. Арга ч үгүй, юу ч сурч мэдээгүй хүнд "эрээн цоохор" л байх нь ойлгомжтой. Дээд боловсрол, мэргэжлийн үнэ цэнийг үнэгүйдүүлсний гай өнөөгийн Монголд нүүрэлснийг илтгэж байгаагийн тод жишээ энэ. Монголчууд 20 жил эрж хайж, төөрч будилсаар л явна. Алдаагаа залруулах ажлыг бид өөрсдөөсөө эхлэх цаг болжээ. Хэн нэгнийг дагах бус, өөрт байгаа эд баялаг, эрдэм мэдлэг, түүхэн сургамж, туршлагадаа тулгуурлаж нөөц бололцоогоо дайчлан саад бэрхшээлийг давж гарах зурвасхан үед бидэнд ирчихээд байна. Цаг хугацаа монголчуудыг хүлээхгүй...

Өнөөгийн ардчилсан Монгол Улсын хувь заяа Монгол эх орондоо эзэн нь байхыг хүссэн хүн бүхний чин эрмэлзлэл төдийгүй үүний төлөө ажил үйлсээрээ харуулж яваа цөөнгүй монголчуудаа дэмжин, хамтарч ажиллаж, хийж бүтээхэд нь идэвхтэй оролцож туслах цаг үе ирээд байна. "Далайд дусал нэмэр" гэгчээр чин сэтгэлийн өчүүхэн ч тус, дэм багадахгүй. Монгол хүн эх орондоо жинхэнэ эзэн нь байхын утга учрыг та өөртөө, үр хүүхэддээ, найз нөхөдөө, хамт олондоо сануулж нэгдсэн зорилго, чин хүсэл эрмэлзэл бидний сэтгэлд дутаад байгаа бус уу. Монгол Улсын ирээдүй, хувь заяа бүр ч гэрэл гэгээгүй харанхуй болчихоогүй байгаа ч саар зүйл нь давамгайлж байгааг монгол хүн байтугай, харийн хүний нүдээр, тэдний дүгнэлтээс илхэн байгааг нуух аргагүй. Илүү их гэрэл гэгээг монголчууд өөрсдөө л гаргаж чадна. Өөдрөг амьдарцгаая монголчуудаа. Бид чадна. Биднийг сайхан гэрэлт ирээдүй хүлээж байна.

profile

Aмьдрал үргэлжилсээр байдаг. Гэнэтийн явдлаар дүүрэн… Нэг хаалга нээгдэхэд, өөр нэгэн хаалга хаагдана, харин нэг нь хаагдахад таны санаанд ороогүй өөр нэгэн хаалга нээгдэнэ. Та нэг оргилд хүрээд хартал яг хажууханд чинь өөр нэгэн арай өндөр  оргил байгааг харна

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2842279/87d/trackback

Venomous J

2010.03.02 04:59:42
*.254.138.134

Bi neg iim urialganuudaas zalhaj baia.Gehdee Mongol uls hogjnoo.Bi itgej baina.

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал СМАРТ УТАСНААС ГАДААД ДОТООД ГҮЙЛГЭЭГЭЭ ХИЙЦГЭЭЕ!! ХАНА БАНКНЫ АППЛИКЕЙШН МОНГОЛ ХЭЛЭЭР! [1] admin 2014-03-24 62918
Зарлал ТА СЭТГЭЛ ДҮҮРЭН ИНЭЭМСЭГЛЭЖ ЧАДДАГ УУ? HAPPINESS ШҮДНИЙ ЭМНЭЛЭГ file [9] ADVertisement 2012-05-02 185857
14753 Монгол Таунд тvрээслэх Өрөө байвал холбогдоорой @*********@... 2019-09-04 232
14752 Монгол Таунд тvрээслэх Өрөө байвал холбогдоорой @*********@... 2019-09-25 233
14751 Emchilgeenii baria zasal hiij bna Town 901 Toot ajilsag zaluu ... 2019-05-08 236
14750 Kyompug Yonchond haygdliin uidvert 1 eregtei ajil bn ajilliinzar 2019-09-17 237
14749 Элэгний үйл ажиллагааг дэмжигч Силимарен-130 мг @*********@... 2019-04-05 240
14748 Omega-3. EPA:800mg/DNA;400mg Тарган,Даралт ихтэй,Мартамхай,Толгой өвддөг,Үе мөч өвддөг,Зүрх өвддөг,Эрүүл цэвэр цустай байхыг хүссэн хүмүүсд @*********@... 2019-09-25 246
14747 INCHOND ZUUGCH, UGAAGCHIIN AJIL BN ajilliinzar 2019-09-17 247
14746 Солонгос хүнтэй гэр бүл бологсдод Tanil0 2019-08-25 249
14745 Ажлын зар,зар мэдээ, @*********@... 2019-04-29 250
14744 CHONJUD mashinii ediin uildvert 4emegtei avna, ajilliinzar 2019-09-17 250
14743 Emchilgeenii baria zasal hiij bna Town 901 Toot ajilsag zaluu ... 2020-03-14 250
14742 25-30 nasnii busguitei taniltsii odoriin mend. 2019-09-02 257
14741 utas bolomjiin uneer tohiruulan holboj ugnu Chemkaa 2018-03-10 257
14740 Busguitei taniltsii Salhisalhi 2019-09-12 261
14739 모텔청소.여자1명구함 일자리정보 2020-03-26 265
14738 Мартын 8-ны бэлгийн багцааp ээждээ эхнэртээ эгчдээ гэнэтийн бэлэг бариарай @*********@... 2019-03-02 268
14737 Солонгос дахь монголчуудад үйлчилэх хууль зүйн товчоо Хуульзүйнтовчоо 2020-03-26 273
14736 Компьютер форматлана, вирус утгана, програм суулгана Утас: 010-5953-9379 AmaraaMongol 2017-12-26 276
14735 Солонгос хүнтэй гэр бүл бологсдод Tanil0 2019-09-19 277
14734 25-30 nasnii busguitei taniltsii odoriin mend. 2019-09-02 278
14733 Manicure goo saikhanch ajil bna ajilsag zaluu ... 2019-03-17 279
14732 MANICURE PEDICURE GEL SHIL AKRILAN HUMS GOO SAIIKHAN BNGA AJILJ BNA 010577799887 ajilsag zaluu ... 2018-11-07 283
14731 Гэрлэлт цуцлалттай холбоотой асуудал (Монголд) Гэр бүл,хуримын f-6 виз,зөвлөгөө 2019-03-02 283
14730 36300 гийн дугаар эхний сардаа data msg яриа хязгааргүй дараа сараасаа 26300 төлөөд явна 1 сарын визтэй, 3сарын ,цэнхэр үнэмлэхтэй байхад холбуулж болно @*********@... 2019-11-28 283
14729 tahiltad 4n ailiin gazar hyamd zarna goyo haliun 2018-03-31 286
14728 Manicure ajild avna ajilsag zaluu ... 2019-05-17 287
14727 Мк비자Visa - Хууль зүйн товчоо Сөүл хот Монгол Таун баруун жигүүр Woori bank 010-7651-1616 MK비자VISAoffice 2019-01-09 289
14726 Гэрлэлт зуучлал виз солилт Tanil0 2019-03-28 289
14725 гэрлэлт зуучлал бичиг баримт Tanil0 2019-05-17 290
14724 Нойр булчирхайн үрэвсэл, Үе мөч,Дөрвөлсөн үйлчилгээтэй Кальци,99хувийн уудаг коллеган, элэгний үрэвсэл, элэгний өөхлөлт, @*********@... 2019-09-25 291
14723 гэрлэлт зуучлал бичиг баримт Tanil0 2019-07-26 291
14722 taniltsay bvsgvichvvdee Temvka99 skype aar add me Temvka93 2017-07-17 291
14721 .Гадаад паспорт яаралтай гаргаж өгнө(монголд) Гэр бүл,хуримын f-6 виз,зөвлөгөө 2019-01-22 292
14720 Мк비자Visa - Хууль зүйн товчоо Сөүл хот Монгол Таун баруун жигүүр Woori bank 010-7651-1616 MK비자VISAoffice 2018-09-23 293
14719 Ilsand ajil haij baina Amar 2019-03-05 293
14718 Manicure ajild avna ajilsag zaluu ... 2019-07-23 298
14717 ЦЭНХЭР үнэмлэхтэй бол Цоо шинэ утасаа ҮНЭГҮЙ аваарай 010-8334-8078 Утасхолболт 2020-01-03 298
14716 KOREA" дахь бvх төрлийн ажлын зар KOREA"ажлын~зар 2019-09-24 302
14715 Ilsand 1 er ajil haij baina Amar 2019-03-05 304
14714 Компьютер дуудлагаар форматлана Утас: 01024299263 TEMKArg 2019-12-01 305
14713 Neg busguitei uulzay fortuned 2019-08-07 306
14712 Эрүүл мэндийн бүтэн биеийн шинжилгээ 10-р сарын хямдрал tsoojooguai 2018-10-19 308
14711 Солонгосоос Монгол руу мөнгө шилжүүлдэг хүний утас бна уу 01029076909 zaya0422 2017-07-25 308
14710 гэрлэлт зуучлал бичиг баримт Tanil0 2019-01-25 309
14709 гэрлэлт зуучлал бичиг баримт Tanil0 2019-03-03 310
배너신청
자생병원

배너신청