Moderator : Ixus
Бичлэгийн тоо 13
Лхагва, 2009 оны 1-р сарын 28 Японы мэргэжлийн сумо бөхийн тэмцээний их аварга Асашёорюү Дагвадорж их спортоо орхисны дараа эх нутагтаа эргэн ирж, улс төрд хүч сорин Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэж АФП мэдээллийн агентлагаас даваа гарагт мэдээлжээ. "Би Монгол Улсын Ерөнхийлөгч болно гэж ёкозуна Асашёорюү хэлсэн" хэмээн одоо тэтгэвэртээ гарсан сумо бөхийн үсчин Такажу Хинахата Японы "Никкан Спорт" сонинд өгсөн ярилцлагандаа дурьджээ. Энэ жил 28 настай Их аварга сумогийн спортод 30 нас хүртэл барилдан зодог тайлсны дараа 2012 оны Монгол Улсын парламентын сонгуульд өрсөлдөж, Ерөнхийлөгч болох гараагаа эхлэхээр төлөвлөж байна гэж тус сонинд нийтэлжээ. Энэ жил 65 нас зооглосон Хинахата гуай өнгөрсөн жил тэтгэвэртээ гарах хүртлээ их аваргын үсчинээр ажиллаж байжээ. Түүнийг Их аварга аавтайгаа адилтган үздэг байна. Асашёорюү өнгөрсөн ням гарагт дууссан тэмцээнд түрүүлэн 23 дахь удаагаа Японы эзэн хааны цом хүртсэн билээ. Энэ амжилтаараа тэрээр сумогийн түүхэнд хамгийн их түрүү авсан бөхчүүдийн эхний дөрөвдүгээрт бичигдэх боллоо. Асашёорюү буюу бүтэн нэр нь Долгорсүрэнгийн Дагвадорж шинэ оны эхний тэмцээний сүүлийн өдөр залуу өрсөлдөгч, ёкозуна Хакухог ялсан гэж тус мэдээнд дурьдсан байна. 11 дүгээр сарын тэмцээн болон үүнээс өмнөх хоёр тэмцээнийг бэртлийн улмаас өнжөөд байсан Асашёорюүгийн талаар зодог тайлах асуудал яригдаж байсан ч тэрээр эргэн ялалтын эзэн болсон юм. Сумогийн ёс жаягийн дагуу Их аварга болон ёкозуна нар хэзээ ч цолоо хураалгадаггүй боловч амжилттай барилдахгүй бол зодог тайлдаг уламжлалтай. Асашёорюү эргэн ирснээр их аваргын ялалтын мөчийн гэрэл зургууд даваа гарагт Японы хэвлэлүүдийн эхний нүүрийг дүүргэх болжээ. Их аваргын багш Такасаго түүнд анхаарал сэрэмжтэй байхыг сануулсан байна. Учир нь Японы уламжлалт ёс заншил баримтлагчдын хувьд их аварга үргэлж сөрөг тал болдог юм. "Хэвлэл мэдээллийн хэрэгслээр Асашёорюү эргэн ирсэн тухай шуугих болно. Гэсэн хэдий ч чи бардамнан хийрхэх хэрэггүй. Хүмүүс чиний хийж буй үйлдэл, хэлсэн үг болгоныг ажиглаж байгаа. Тиймээс ялалт байгуулсан ч даруу төлөв байх нь зүйтэй" гэж Такасого гуай "Никкан Спорт" сонинд өгсөн мэдэгдэлдээ хэлжээ. Асашёорюү ХIII зууны үед Монголын эзэнт гүрнийг байгуулсан Чингис хааны нэгэн адил их омголон сэтгэлийн хөөрөлтэй гэж Их аваргатай дотно нөхөрлөдөг сумочийн хэлсэн үгийг тус сонин иш татжээ. Үүнээс гадна их аварга яагаад төрөлх улсынхаа төрийн өндөрлөг болох хүсэлтэй байгааг нэр нь үл мэдэгдэх эх сурвалж сонирхосныг сонинд нийтэлжээ. Монгол улс 1990 онд 70 гаруй жил оршин тогтносон коммунист дэглэмийг арилган ардчилсан тогтолцоог сэргээн босгожээ. Гэвч өнгөрсөн онд тус улсын парламентын сонгууль будлиантай боллоо хэмээн хүний амь эрсэдсэн үймээн самуун дэгдсэн юм гэж мэдээний төгсгөлд дурьдсан байна.
profile

Manaach01B

tag
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1218327/3d4/trackback

dantes

2009.02.01 16:39:25
*.252.115.18

heey  balai  mine  iim  yumnuud  oruulaxaa  bolioch.eniig  chine  busad  situudaas  ali  xezeenii  unshchixsan  yum  bna.xotsorson  balai yum  copydoxoo   boliul  yasiin.emoticon

profile

chups

2009.02.01 21:18:41
*.158.66.181

kkkkkkkkkkkkkkkkkk dantes tiim shuuu
profile

.Sarnai.

2009.02.02 16:28:24
*.156.195.30

ene yamar ch bolovsrol baihgui yum yerunhiilegch bolood bhdaa yahav dee,
odoo mungutei l bol yu boloj boloh tsag boljee, arai ch dee, unen bish blgui dee.......
yer ni ene sumochidod bi l lav durgui , mungunii tuluu eruul biye tegej uuhluulej GAHAI boloj od bolood ch yah yum kkkkk mgl-chuud maani heterhii iim yumnuudiig shuteed bgaag ni haraad jaahan gaihah l yum .....

avgaigaa zodoj bgaad salsan araatan aashtai zaluu geseen ....

profile

and13

2009.02.03 21:52:31
*.54.195.98

kkkkkkkkkktiimvv vnenvv.jjjjjjjjjjjjjjjjjjjjjjjjjjjjjjj

enaaa

2009.02.21 22:54:12
*.62.117.42

Teneg ongiroo ym yurunhiilugch bolood bhdaa yadgiin!emoticon
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал СМАРТ УТАСНААС ГАДААД ДОТООД ГҮЙЛГЭЭГЭЭ ХИЙЦГЭЭЕ!! ХАНА БАНКНЫ АППЛИКЕЙШН МОНГОЛ ХЭЛЭЭР! [1] admin 2014-03-24 62919
Зарлал ТА СЭТГЭЛ ДҮҮРЭН ИНЭЭМСЭГЛЭЖ ЧАДДАГ УУ? HAPPINESS ШҮДНИЙ ЭМНЭЛЭГ file [9] ADVertisement 2012-05-02 185857

2008 onii ZALUUCHUUD HUUHDUUDIIN TOGLOOMNII WEB SITE OCHIDOR NEEGDLEE

Power Point Presentation-д хэрхэн үнэгүй дуу оруулах вэ?

Хэрхэн Anti-virus-ийн програмыг үнэлэн дүгнэх вэ?

Манай улсад xapaa хяналтгvй хvvхдийн тоо эрс цєєрч, нийслэл хотод бараг харагдахаа больсон гэж хэлж болно. [4]

Нууцлагдсан файлыг компьютераас хэрхэн харах вэ?

БНЧУ-д хөдөлмөр эрхлэх виз олгохоо зогсоов ??

Яаж хүмүүсийг ятгаж, өөртөө итгүүлэх вэ?

Бизнес явуулдаг хүн бүрийн мэдэх ёстой маркетингийн мэдлэг

Хямралын эсрэг хамтдаа тэмцье !!!!!!!

Хэрхэн онлайн хаягт цорын ганц нууц үг бүтээх вэ?

Хэдэн бор тєгрєгєєр яах ч юм билээ дээ [3]

Хятадууд Тавантолгойг 300 сая ам.доллартайгаа дүйцүүлж эхлэв

Асашёорюу аварга ерөнхийлөгч болно гэжээ [5]

배너신청
자생병원

배너신청