Moderator : Ixus
Бичлэгийн тоо 14,843

Mongolchuudaa ta nart heregtei baihaa zaaval uz

Уншсан 6256 vote 0 2008.11.03 18:33:34
Солонгост ажиллахыг хүсэгчдийг шинээр бүртгэнэ
Өчигдөр 19 цаг 0 минут

 БНСУ-д хөдөлмөр эрхлэх хүсэлтэй иргэдэд зориулсан солонгос  хэлний

түвшин тогтоох шалгалтын талаар дэлгэрэнгүй мэдээлж байна.

БНСУ-ын   Хөдөлмөрийн  яам  болон Монгол улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам хооронд байгуулсан гадаадад ажиллах хүч илгээх санамж бичгийн дагуу тав дахь удаагийн  солонгос  хэлний   түвшин тогтоох   шалгалтыг дараах  байдлаар авах  болсныг  мэдэгдье.

БНСУ-аас авч хэрэгжүүлдэг “Гадаадын иргэдийн хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн систем”-ийн дагуу БНСУ-д хөдөлмөр эрхлэхээр зорьж буй иргэд БНСУ-ын Хөдөлмөрийн яамнаас тогтоосон БНСУ-ын Аж үйлдвэр хүний нөөцөөс авч буй солонгос  хэлний түвшин тогтоох шалгалтанд зайлшгүй хамрагдах бөгөөд зөвхөн  шалгалтанд тэнцсэн иргэд гэрээгээр ажиллах эрх олж авах юм.

Шалгалт авах өдөр болон цаг  :  2008 оны 12-р сарын 13-14

Шалгалтын хуваарийг 2008.11.24-ний даваа гарагт сонин хэвлэл болон  Монгол улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, “ГАДААДАД АЖИЛЛАХ ХҮЧ ИЛГЭЭХ ТӨВ” /ГАХИТ/-ийн веб сайтад байршуулна.

Хаана авах :  Улаанбаатар хот

 Шалгалт авах газар : Шалгалт авах газрыг 2008.11.24-ний даваа гарагт сонин хэвлэл болон Монгол улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, ГАХИТөвийн веб сайтад байршуулна.

Шалгалтанд орох хүний тоо  :  хязгааргүй

Шалгаруулж авах иргэдийн тоо: 5000 хүн (дээд оноо 200, үүнээс 80-с дээш оноотой иргэд дундаас хамгийн өндөр онооны дарааллаар шалгаруулна)

Энэ удаагийн шалгалтын онцлог нь зөвхөн үйлдвэрийн салбарт бүртгэнэ.

Дараах шаардлагыг хангасан байх


1. 18-39  насны   /1969.12.15-1990.12.14-ний хооронд  төрсөн /

2. Урьд нь  ял  шийтгэл  эдэлж  байгаагүй.

3.БНСУ-д хууль бусаар амьдарч байсан болон албадан саатуулагдаж  байгаагүй

4. Хилийн зөрчилгүй байх

Бүртгэл явуулах

Бүртгэх өдөр: 2008.11-р сарын 10-12-ны хооронд буюу гурван хоног

Бүртгэх цаг: 09:00-18:00

Бүс нутаг тус бүрт явагдах бүртгэлийн хуваарь

 Аймаг болон Дүүрэг    Бүртгэл явагдах газар       

Архангай    Архангай аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газар       

Баян-Өлгий    Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газар       

Баянхонгор    Баянхонгор аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газар       

Булган    Булган аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газар       

Говь-Алтай    Говь-Алтай аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газар       

Говьсүмбэр    Говьсүмбэр аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газар       

Дархан-Уул    Дархан-Уул аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газар       

Дорно-Говь    Дорно-Говь аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газар       

Дорнод    Дорнод аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газар       

Дундговь    Дундговь аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газар       

Завхан    Завхан аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газар       

Орхон    Орхон аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газар       

Өвөрхангай    Өвөрхангай аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газар       

Өмнөговь    Өмнөговь аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газар       

Сүхбаатар    Сүхбаатар аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газар       

Сэлэнгэ    Сэлэнгэ аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газар       

Төв    Төв аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газар       

Увс    Увс аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газар       

Ховд    Ховд аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газар       

Хөвсгөл    Хөвсгөл аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газар       

Хэнтий    Хэнтий аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газар       

Баянгол дүүрэг

    Улаанбаатар хотын Хөдөлмөр халамж үйлчилгээний газар       

Баянзүрх дүүрэг

    Улаанбаатар хотын Хөдөлмөр халамж үйлчилгээний газар       

Багануур дүүрэг

    Улаанбаатар хотын Хөдөлмөр халамж үйлчилгээний газар       

Багахангай дүүрэг

    Улаанбаатар хотын Хөдөлмөр халамж үйлчилгээний газар       

Налайх дүүрэг

    Улаанбаатар хотын Хөдөлмөр халамж үйлчилгээний газар       

Сүхбаатар дүүрэг

    Улаанбаатар хотын Хөдөлмөр халамж үйлчилгээний газар       

Сонгинохайрхан дүүрэг

    Улаанбаатар хотын Хөдөлмөр халамж үйлчилгээний газар       

Хан-Уул дүүрэг

    Улаанбаатар хотын Хөдөлмөр халамж үйлчилгээний газар       

Чингэлтэй дүүрэг

    Улаанбаатар хотын Хөдөлмөр халамж үйлчилгээний газар    

Бүртгэх хэлбэр: Бүртгэл явуулж байгаа газарт өөрийн биеэр ирж бүртгүүлнэ.

Шаардлагатай бичиг баримтууд:

Бүртгэлийн хуудас (үнэгүй тараагдна). Шалгалтын дугаарыг бүртгэлийн хуудсан дээр бичигдсэн байх учир бүртгүүлэгч тус бүрт бүртгэлийн нэг л хуудас тарааж өгнө. Бөглөх явцад ямар нэгэн алдаа гаргасан бол зориулалтын зүйл (цагаан штрих)-сээр засаж болно.

Гадаадад паспорт эсвэл иргэний үнэмлэхний хуулбар: Гадаадад паспорт эсвэл иргэний үнэмлэхний хуулбарыг бүртгэлийн хуудсанд тодорхой зааж өгсөн хэсэгт наасан байна. Болж өгвөл англи үсгээр бичигдсэн нэртэй гадаад паспортны хуулбарыг нааж байж хожим шалгалтанд тэнцсэний дараа хөдөлмөрийн бирж дээр байрлуулах гэх мэт ажлуудыг гүйцэтгэхэд асуудалгүй байх болно.

3.5х4.5-ын хэмжээтэй 2 ширхэг цээж зураг (сүүлийн 6 сарын дотор авахуулсан байх)

Шалгалтын хураамж төлсөн баримт

Шалгалтын хураамж

Шалгалтын хураамж 21.510 төгрөг

Шалгалтын хураамжийг хэрхэн төлөх

Төлбөр хийх банк: Монгол Шуудан банк

Дансны дугаар: 10000030564 (төгрөгийн данс)

Хүлээн авагчийн нэр: LEESUN SONG

Бүртгэлийн нийт хураамж: 21.510төгрөг

Бүртгүүлэгч нь өөрийн төлбөр хийсэн баримтаа үзүүлэн бүртгэлийн хуудсыг авч бүртгүүлэх эрхтэй болно.

Шалгалтын хураамж буцаан олгох

Бүртгэлийн хугацааны явцад зайлшгүй болон хүндэтгэх шалтгааны улмаас бүртгэлээ цуцлах тухай өргөдөл гаргасан тохиолдолд бүртгэлийн хураамжийг буцаан олгоно. (харин дахин бүртгүүлэх эрхгүй болохыг анхаарна уу)

Буцаан олгохыг хүссэн өргөдөл гаргах газар : Бүс нутаг бүрийн бүртгэл явуулж буй газрууд

Шаардлагатай бичиг баримт : Шалгалтын тасалбар болон гадаад паспорт эсвэл иргэний үнэмлэх

Шалгалтын тухай хураангуй

Шалгалтын бүтэц болон оноо

 Асуулт               Оноо                  Хугацаа       

Сонсох асуулт    25 асуулт    100    30  минут       

Унших асуулт    25  асуулт    100    40 минут       

Нийт    50  асуулт    200    70 минут    

Шалгалтын асуултыг тестийн аргаар бөглөнө. (a multiple-choice question)

Унших ба сонсох  шалгалт дундаа завсарлагагүй үргэлжилнэ.

Тэнцэх түвшин (Зөвхөн шалгалтанд тэнцсэн иргэд л хөдөлмөрийн биржид нэрээ байршуулах эрхтэй)

Шалгалтын дээд оноо 200, нийт 80-с дээш оноо авсан иргэд дундаас хамгийн өндөр онооны дарааллаар энхий 5000 хүн (урьдчилсан байдлаар)-ийг шалгаруулж авна.

Шалгалтын асуулт нь БНСУ-ын Аж Үйлдвэр Хүний Нөөцийн  Хэрэг Эрхлэх Газраас гаргасан номноос сонгоно.

Энэхүү номыг веб сайтаас үнэ төлбөргүй татаж авч болно.

 www.eps.go.kràOverseas-àCustomer CenteràFAQ

www.Hrdkorea.or.kr /Korean language  site/àIndividual                                               CustomeràForeign WorkeràEPSàKLTàNO.2 item

Шалгалт өгөхөд шаардагдах материал

Шалгалтын  хуудас (бүртгэлийн үед тараана)

Гадаад пасспорт эсвэл  иргэний үнэмлэх

Бүртгүүлэгчид өөрийн гадаад паспорт эсвэл иргэний үнэмлэхээ авчрах ёстой бөгөөд овог нэр дугаар зэрэг нь бүртгэлийн хуудсан дээр бичигдсэнтэй ижил байх ёстой.

Эдгээр бичиг баримтгүйгээр шалгалтанд орох эрхгүй болно.

OCR Уншигч машин таниж чадах хар өнгийн үзэг ба балаар хариултаа будаж тэмдэглэнэ.  

Шалгалтын хариу зарлах

Тэнцэгчдийн хариу зарлах : 2008.12.30 (Мягмар гараг)

Хэрхэн зарлах : Монгол улсын НХХЯамны вэб сайт www.mswl.pmis.gov.mn  

ГАХИТ-ийн  веб сайт (www.gahit.mn)

                   НХХЯ-ны мэдээлэлийн самбар

                   БНСУ-ын  “Гадаадын иргэдийн хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн    систем”- байгууллагын вэб сайт  : www.eps.go.kr  

                   БНСУ-ын Аж үйлдвэр хүний нөөцийн Хэрэг эрхлэх газрын веб сайт :  www.hrdkorea.or.kr

Бусад анхааруулах зүйлс

Шалгалтанд тэнцэгчдийн сертификатыг тэнцсэн иргэдийг зарласнаас хойш 7 хоногийн дараа (2009.01.06) Монгол Улсын НХХЯ,  ГАХИТ-өөр дамжин олгогдоно.

Шалгалтанд орохдоо гар утас, чихэвчний хөгжим, mp3, цахилгаан толь зэрэг хууль бус үйлдэл гаргаж болох техник хэрэгслийг авч  орохыг  хатуу хориглоно.

Шалгалт өгөгч нь шалгалтын үеэр хууль бус үйлдэл гаргах тохиолдолд тухайн шалгалтыг хүчингүйд тооцож,  хойшид 2 жилийн хугацаанд дахин шалгалт өгөх эрхийг нь хасна.

Шалгалтын  хуудсан дээр тэмдэглэсэн зүйлс нь (овог нэр, төрсөн он сар) гадаад паспорт дээр тэмдэглэгдсэнээс өөр байх тохиолдолд шалгалтанд тэнцсэн байлаа ч БНСУ-ын хил нэвтрэхэд бэрхшээл учирч болзошгүй.  

СОЛОНГОС ХЭЛНИЙ ТҮВШИН ТОГТООХ ШАЛГАЛТАНД ТЭНЦСЭН ИРГЭН БҮР БНСУ-Д  ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭГЭЭР АЖИЛЛАНА ГЭСЭН БАТАЛГАА БОЛОХГҮЙ.

МӨН ЭРҮҮЛ  МЭНДИЙН ШИНЖИЛГЭЭНД ХАМРАГДААГҮЙ  БОЛОН БНСУ-Д ОРШИН СУУХ ЭРХ НЬ ХЯЗГААРЛАГДСАН ХҮН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭГЧЭЭР СОНГОГДОХГҮЙ БОЛОХЫГ МЭДЭГДЬЕ.

БНСУ-ЫН ХӨДӨЛМӨРИЙН ЯАМ БОЛОН МОНГОЛ УЛСЫН НХХЯАМ ХООРОНДЫН САНАМЖ БИЧГИЙН ДАГУУ ЗӨВХӨН “ГАДААДАД АЖИЛЛАХ ХҮЧ ИЛГЭЭХ ТӨВ” НЬ БНСУ-Д ХӨДӨЛМӨРИЙН  ГЭРЭЭГЭЭР АЖИЛЛАХ ХҮЧ ИЛГЭЭХ ЭРХТЭЙ.

ЗӨВХӨН СОЛОНГОС  ХЭЛНИЙ ТҮВШИН ТОГТООХ ШАЛГАЛТААР ДАМЖУУЛАН “ГАДААДАД АЖИЛЛАХ ХҮЧ ИЛГЭЭХ ТӨВ”-Д БҮРТГЭГДСЭН ИРГЭНИЙГ БНСУ-ЫН АЖИЛ ОЛГОГЧ БУЮУ ҮЙЛДВЭРИЙН ЭЗЭД СОНГОН АВЧ ХӨДӨЛМӨР ЭРХЛҮҮЛНЭ.

ХУВИЙН ХЭВШЛИЙН ЗУУЧЛАХ БАЙГУУЛЛАГА БОЛОН ЯМАР НЭГЭН СУРГУУЛЬ ЗЭРЭГ НЬ БНСУ-Д АЖИЛЛАХ ХҮЧ ИЛГЭЭХ АЖЛЫГ ЗӨРЧИХ ҮЙЛДЭЛ ГАРГАСАН ТОХИОЛДОЛД ХУУЛЬ ЗҮЙН ХҮРЭЭНД АРГА ХЭМЖЭЭ АВНА.

УДИРДСАН  : БНСУ-ын Хөдөлмөрийн яам

ГҮЙЦЭТГЭСЭН : БНСУ-ын Аж үйлдвэр хүний нөөцийн  Хэрэг эрхлэх газар

ХАМТАРСАН : Монгол Улсын НХХЯ, “ГАХИТ” ХХК

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/859364/96f/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал СМАРТ УТАСНААС ГАДААД ДОТООД ГҮЙЛГЭЭГЭЭ ХИЙЦГЭЭЕ!! ХАНА БАНКНЫ АППЛИКЕЙШН МОНГОЛ ХЭЛЭЭР! [1] admin 2014-03-24 62915
Зарлал ТА СЭТГЭЛ ДҮҮРЭН ИНЭЭМСЭГЛЭЖ ЧАДДАГ УУ? HAPPINESS ШҮДНИЙ ЭМНЭЛЭГ file [9] ADVertisement 2012-05-02 185857
배너신청
자생병원

배너신청