Moderator : Ixus
- Би Ленин байна гэжээ. Шалгалтынхан яагаад ингээд байгааг асуухад ерєнхий эмч нь:
- Наадуулдаа битгий итгэ ээ. Жинхэнэ Ленин нь би байхгvй юу гэжээ.
Эхнэр нь нөхрийгөө тамхинд гаргав. Нөхөр нь дэлгүүр хаасныг замдаа олж мэдээд ойролцоо байдаг автомат тамхины машин дээр очив. Түүний яг хажууд нь бар байдаг бөгөөд тэнд нэгэн үзэсгэлэнтэй бүсгүйтэй таарч яриа өдөж эхлэв.
Хэдэн аяга шар айраг хамтдаа ууж байгаад эмэгтэйн гэрт нь очиж зугаацсаар нэг мэдэхэд шөнийн 3 цаг болж байв. “Ээ тэнгэр минь, эхнэр маань намайг ална шүү дээ, чамд энгэсэг чинь байна уу?” гэтэл нөгөө бүсгүй ч энгэсэгээ гаргаж өгтөл гартаа жаал түрхэж байгаад гэртээ харив.
Эхнэр нь уурсангуй: “Чи чинь хаагуур алга болчихов?” гэхэд нөхөр нь:“Би дэлгүүр ортол хаалттай байлаа, тэгээд автомат машин дээр очиж авах гэтэл нэг хөөрхөн хүүхэнтэй таараад хамтдаа ууж байтал нэг л мэдэхэд бид хоёр нэг оронд хэвтэж байсан.”“Өө тэгээ юу? Алив гараа харуул.” Нөхрийнхөө гарт буй энгэсэгийг хараад “адгийн муу худалч, дахиад л нөгөө билъярдаа тоглоо юу?”