Moderator : Ixus
Бичлэгийн тоо 14,843
Эргэн уулзахад хүнийх болчих уруулыг
Эцсийн удаа энхрийлэн үнсье
Эрхлэн цорвойж, инээдгээрээ инээ
Ирээдүйд чи бидэн дахин ингэж инээхгүй
Харамласан ч, хайрласан ч
Хагацахын өмнөхөн чамайгаа нэг харья
Тэвчмээр, үлдмээр байвч
Тэвэрч ганцхан үнсчихээд одьё
Бороо, цасны алинд ч мөр чинь арилахгүй
Бодох, хүсэх л юм чамд сайн сайхныг
Дахиад уулзахад бидэн хүний хүн
Дассан зангаараа нэг л үнсье
Эргэж хичнээн харлаа ч зам эргэхгүй
Эрхэлж, мэлмэрсэн ч сэтгэлээ эрэхгүй
Өр өмөрсөн ч өмнөөс чинь алхахгүй
Өнөөдрөөс хойш чи минийх биш
Энгийн нэгэн уйтай өдөр
Эргээд ирэхгүй ч би дэргэд чинь бий
Эрхлэн, инээмсэглэж буй төрх чинь
Эргэлтгүй одлоо ч сэтгэлд минь бий
Эцсийн удаа энхрийлэн үнсье
Эрхлэн цорвойж, инээдгээрээ инээ
Ирээдүйд чи бидэн дахин ингэж инээхгүй
Харамласан ч, хайрласан ч
Хагацахын өмнөхөн чамайгаа нэг харья
Тэвчмээр, үлдмээр байвч
Тэвэрч ганцхан үнсчихээд одьё
Бороо, цасны алинд ч мөр чинь арилахгүй
Бодох, хүсэх л юм чамд сайн сайхныг
Дахиад уулзахад бидэн хүний хүн
Дассан зангаараа нэг л үнсье
Эргэж хичнээн харлаа ч зам эргэхгүй
Эрхэлж, мэлмэрсэн ч сэтгэлээ эрэхгүй
Өр өмөрсөн ч өмнөөс чинь алхахгүй
Өнөөдрөөс хойш чи минийх биш
Энгийн нэгэн уйтай өдөр
Эргээд ирэхгүй ч би дэргэд чинь бий
Эрхлэн, инээмсэглэж буй төрх чинь
Эргэлтгүй одлоо ч сэтгэлд минь бий