Moderator : Ixus
Сvvлийн жилvvдэд Нийслэлд хууль бус vйл ажиллагааны vvр уурхай болсон саун, массаж, караоке нэрээр насанд хvрээгvй охидын биеийг vнэлvvлдэг нууц “vйлчилгээ” тоогоо алджээ. Энэ явдлыг хvмvvсийн анхааралд хандуулж, vvнтэй холбоотой зарим нэг стандартыг өөрчлөх хэрэгцээ шаардлага тулгараад буй талаар Цагдаагийн ерөнхий газар, Стандарт хэмжил зvйн газраас уулзалт ярилцлага хийсэн юм.
МАССАЖНЫ ГАЗРЫН ТУСГАЙ VЙЛЧИЛГЭЭ
Нэг vеэ бодвол гудамж цэцэрлэгээр хөлхөлдөх биеэ vнэлэгчид харьцангуй цөөрчээ хэмээн андууруузай. Тэд цөөрсөн биш саунд биеэ vнэлэхийг илvvд vзэх болжээ. Сауны массажист нь харахад хууль журмын дагуу мэт байдгаараа аль аль талдаа анзаарагддаггvй гэнэ. Массажистууд нь vйлчлvvлэгчид орж ирэхэд биеййн тодорхой нэг хэсэгт иллэг хийж өгдөг байна. Хэрэв vйлчлvvлэгч нь хvсвэл мөнөөх массажист нь 10-30 мянган төгрөгийн ханштайгаар биеэ vнэлдэг аж. Эдгээр газрын эзэд нь саун, массаж нэрийн дор 5-6 охид эмэгтэйчvvдийг ээлжээр биеэ vнэлэх нөхцөл бололцоогоор хангадаг. Vvгээрээ өөрийн бизнесийн орлогоо нэмэгдvvлдэг, хууль бус ашиг сонирхол бvхий этгээдvvд олширчээ. Массажны гэгдэх газрууд нь орон сууцны подваль зэрэг аль болох нуугдмал газарт байрлахын зэрэгцээ зочид буудлуудад төвхнөсөн нь элбэг. Мөн саунд биеэ vнэлэхийг л тусгай vйлчилгээ» гэж нэрлэдэг юм байна. Уг газрын эзэд орлогын эх vvсвэрээ бий бологохын тулд биеэ vнэлдэг охидыг зориудаар сонгон ажиллуулдаг байна.
Өнгөрсөн онд хийсэн цагдаагийн шалгалтаар П.Даваажав гэгч нь БГД-ийн 3-р хороо Төмөр замын цагдаагийн хэлтсийн урд талд байрлах тодорхой нэр хаяггvй саунаас гадна зургаан өөр дvvрэгт массажист нэрээр биеэ vнэлэгчдийг зохион байгуулж байжээ. Vvнээс vзэхэд саун, массажист, караоке, баар ажилуулах нэрээр охид эмэгтэйчvvдийг зохион байгуулалттайгаар биеийг нь vнэлvvлэх явдал газар авсныг илтгэнэ. Уг бусармаг vйлдлийн цаана гадаадын хөрөнгө оруулалт нэрээр зөвшөөрөл авсан гадны иргэд ч байдаг ажээ. Эдгээр гадны хөрөнтө оруулалт нэрээр монголд vйл ажиллагаа явуулж буй хvмvvсийн ихэнх нь баар цэнгээний газар, зочид буудлын чиглэлийн vйл ажиллагаа явуулж буй нь хууль хяналтынхны анхаарлыг ихээхэн татаж байгаа аж. Угтаа бол гадны хөрөнгө оруулалт гэдэг нь Монгол улсын нийгэм эдийн засгийн хөгжил дэвшилд нөлөө vзvvлэх дэд бvтэц боловсрол гэх мэт салбаруудад чиглэсэн байх ёстой баймаар. Харин өнөө Монголд vйл ажиллагаа явуулж буй хөрөнгө оруулагчдын ихэнх нь цэнгээний газар ажиллуулах болсон нь нууц биш юм.
ШИРЭЭНИЙ VЙЛЧЛЭГЧИД БУЮУ “АГАШИ” НАР
Ихэнх караоке баарны эзэд охидыг биеэ vнэлэхгvй гэвэл ажилд авдаггvй. Ажилд авсан ч ямар нэг байдлаар ялгаварладаг байна. Хууль бус vйлчилгээ явуулж буй караоке баар «ширээний vйлчлэгч» нэрээр ажилд орж буй охидын биеийг vнэлvvлдэг аж. Нэг удаа ширээнд суухад зочноос 10 мянган төгрөг авах ба талыг нь өөрөө авч бусдыг нь баарандаа өгдөг. Ийм хэлбэрийн vйлчилгээ явуулдаг байгууллагуудын ихэнх нь дээрхийн адил гадаадын 100 хувь хөрөнгө оруулалттай аж ахуй нэгж ажээ. Дээрх газруудад 18-25 насны оюутан, ажилгvй охид бvсгvйчvvд ажилладаг. Дунджаар нэг бааранд 15-20 эмэгтэй, нэг саунд 2-10 массажист байгаа гэж тооцоход 500-1000 гаруй охид бvсгvйчvvд энэ төрлийн ажлыг хийдэг гэсэн vг юм.
Эдгээр охид бvсгvйчvvдийг ширээний vйлчлэгч буюу «агаши» гэж нэрлэх ба тэдэнд уг байгууллагаас албан ёсны цалин өгдөггvй. Ширээний хvvхнийг зочдод бөөнөөр нь харуулж сонгуулдаг. Сонгогдсон охид, зочноор аль болох vнэтэй архи уулгах, зочдыг хөгжөөх, дуулж бvжиглэх, тvvнчлэн vнсэлцэх, хөл гуя, хөхөө бариулж болдог ажээ. Мөн «ширээний хvvхэн» нь дотроо ширээнд сууж зочдод vйлчлэхээс гадна биеэ vнэлдэг, зөвхөн ширээнд суудаг гэсэн хоёр янз. Vvний дараа зочин охидыг авч явахыг хvсвэл 50-100 ам. долларын ханштайгаар биеэ vнэлдэг байна. Vйлчлvvлэгчид нь гадаадын иргэд байх нь цөөнгvй. Гадны хөрөнгө оруулагч нэрээр vйл ажиллагаа явуулж буй караоке баарны тvрээслэгчид нь ихэвчлэн Солонгосчууд байдаг аж. Тэр байтугай Монголд жуулчлахаар ирсэн Солонгосчууд онгоцноос буусан даруйдаа эдгээр караоке бааруудаар vйлчлvvлдэг. Энэ нь Монголыг чиглэсэн секс жуулчлал бий болсон, одоо ямар тvвшинд явж буйг харуулж байгаа хэрэг.
Цагдаагийн байгууллагын зvгээс энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэж буй боловч одоогоор бvрэн таслан зогсоох хэмжээнд хараахан хvрээгvй байна. Ийм хэлбэрээр охид бvсгvйчvvдийн биеийг vнэлvvлж байсан БНСУ-ын иргэн Кан Ю Сик гэгчийг цагдаагийнхан илрvvлжээ. Тэрээр БГД-ийн 10-р хороолол «Корена» зочид буудалд байрлах «Волъво» караоке бааранд бусдын биеийг vнэлvvлэх ажлыг зохион байгуулж байжээ. Тvvнийг эрvvгийн хуулийн заалт ёсоор 20 сая төгтөгөөр торгох ялаар шийтгэжээ.
СТАНДАРТ ХЭМЭЭХ ЗVЙЛ МОНГОЛД ОРОО БУСГАА БАЙНА
Дээрх нөхцөл байдлуудаас vзэхэд манайд нарийн, тодорхой стандарт байдаггvйгээс хууль бус vйл ажиллагаа улам бvр цэцэглэн хөгжиж байна. Мөн саун, массаж, караоке баарнаас гадна өнөөгийн нөх¬цөл байдалд тохирсон стандартуудыг дагаж мөрддөггvй газар бол барьцаалан зээлдvvлэх vйлчилгээ буюу ломбардууд байдаг. Тэд иргэдээс vнэт эдлэл зэргийг ямар нэгэн бичиг баримтгvйгээр авч vлддэг. Барьцаалж авч буй эд зvйлээ зориулалтын газар хадгалдаггvйгээс өөрсдөө эргээд эрсдэлд орох нь элбэг ажээ. Эдгээр газар харуул хамгаалалтын тал дээр төдийлөн анхаардаггvй бөгөөд ихэнх нь хяналтын камергvй байдаг юм байна. Тиймээс ломбардууд ч нарийн стандарт тогтоож тvvнийгээ биелvvлж ажиллах шаардлага тулгарч байна.
Манай улсын хувьд саун, массаж хэмээх газруудын хоорондын ялгааг гаргалгvйгээр нэг стандартыг мөрддөг нь өнөөдөр ийм байдалд хvрэх нэг шалтгаан болжээ. Тиймээс тус тусынх нь ажиллах горимын дагуу хуучин стандартуудыг шинэчилэх цаг болсон нь өнөөдрийн байдлаас харагдаж байна.
Мөн орон сууцны тухай хуулийн зарим зvйл заалтыг тодотгож оруулах шаардлага бий болжээ. Тухайлбал нийтийн зоругулалттай орон сууцны байшинд саун болон угаалгын газар ажиллуулах, vйлдвэрлэл, vйлчилгээ эрхлэхийг хориглодог. Тvvнчлэн сауны стандартад гэхэд эмнэлгийн тусгай дундаас дээш боловсролтой, 3-аас доошгvй жил ажилласан иллэгчин байна гэсэн заалт байдаг ч бодит байдал дээр ажил болсон зvйл алга.
Манайд ажиллаж буй саун массажууд нь байрны подваль, зочид буудалд байрладаг учир эрvvл ахуйн наад захын шаардлага хангадаггvй. Тvvнчлэн зориулалтын ор, мөн иллэгч нь хагас нvцгэн байдалтай зочноо тосдог. Иллэг, массажны газарт хэрэглэх шаардлагагvй бэлгэвч зэргийг их хэмжээгээр нөөцөлсөн байсан нь өнгөрсөн онд хийсэн шалгалтаар илэрчээ. Гадны улсуудаас хамгийн ойрын жишээг дурдахад БНХАУ-ын сауны стандартад саун нь тусгай вип өрөөгvй, засал чимэглэлийн хувьд элдэв садар самууныг сурталчилсан, шалиг агуулгагvй, бусдыг байрлуулж завхай vйл ажиллагаа явуулж болохгvй гэх мэтийн стандартуудтай
Дээрх судалгаанаас үзэхэд анд нөхөд, хамаатан садандаа солонгос хүнтэй суухыг зөвлөнө гэж хариулсан гадаад иргэдийн ихэнх нь япон, хятад хүмүүс байжээ. Харин эсрэгээр солонгос хүнтэй гэрлэсэн монголчуудын 50 хувь нь нутаг нэгтнүүддээ солонгос хүнтэй суухаа боль гэж хэлдэг болж байгаа гэнэ. БНСУ-ын Хуримын товчооны Чэ Жо Чё хэмээх брокэрийн хэлж байгаагаар Зүүн өмнөд Азийн орнуудын эмэгтэйчүүд мөнгө олох зорилгоор хуурамч гэрлэлт хийх явдал их гэнэ. Ийм тохиолдолд солонгос нөхөртөө зодуулан дарамтлуулсан байдалд заргалдах, заргаа авах боломж бараг үгүй . Манай солонгос бүсгүйчүүд гэрлэхээр хүн ховор боллоо гэж ярих болсон. Гадаадын бүсгүйчүүд манай оронд ирж байгаа нь баярламаар зүйл. Харин тэдэнд солонгос эмэгтэйчүүдтэй адил эрх эдлүүлэх хэрэгтэй. Ядуу буурай орны бүсгүйтэй гэрлэсэн солонгос залуусын ихэнх нь айлын ууган хүү” гэрийнхээ ажлыг өвлөж авах ёстой” , хөдөөнийхөн юмуу, эдийн засаг, оюуны чадавх дорой эрчүүд гэдэг нь харагдаж байгаа. Солонгосчууд дотор одоо болтол Зүүн өмнөд азийнхан болон хар арьстнуудыг ад үздэг үзэл байсаар байгааг хэлэх ёстой хэмээн тэр ярьсан байна.
Сүүлийн үед манай бүсгүйчүүд гадаадыхан, тэр дундаа солонгосчуудтай гэрлэх нь ихсэж буй. Албан бус мэдээгээр өдөрт нэг монгол хүн солонгос иргэнтэй гэр бүл болж байна. Өмнөд Солонгос гэхээр л баян цатгалан, соёлтой гэж бодохоо болих цаг иржээ. Тэр тусмаа Солонгос гэдэг ганц Сөүл биш гэдгийг ойлгож авах нь манай бүсгүйчүүдэд хэрэгтэй. Өмнөд Солонгосын уулын мухрын зэлүүд тосгонд, гуравдугаар ангийн боловсролтой солонгос залуугийн гэрт будаа тариад сууж байсан нь дээр үү, эрх чөлөөт Монгол орондоо, гэр бүлийхнийхээ дунд ажиллаж амьдарсан нь дээр үү.
<iframe border="0" marginWidth="0" marginHeight="0" src="http://mglclub.godohosting.com/board/inst.html" frameBorder="no" width="235" scrolling="no" height="60"></iframe> |
|
ИЙМ УТГАГҮЙ УДАМ СУДАРТАЙ НЭГЭН ХЭВИЙН ЦУТГАМАЛ МУЛГУУ ХҮМҮҮСТЭЙ ЗУУЧЛАЛ НЭРЭЭР МУХАР СҮСГЭЭР СУУЖ БАЙГАА ТАРХИ НЬ ЭРГЭСЭН ХАР АМИА БОДСОН ХҮМҮҮНИЙ ӨМНӨӨС ИЧИЖ ГУТАЖ БАЙНА .............ХАЖУУДАХАА БОЛ ЭДЭНТЭЙ Л АДИЛТГАЖ ҮЗНЭ Ш ДЭЭ ...ТИЙМ БОЛОХООР ӨӨРСДИЙНХ НЬ ХҮҮХНҮҮД ТООДОГГҮЙ БАЙХГҮЙ ЮУ....ширэв татаад...