Moderator : Ixus
амраг байх нь байж болох бүх л таагүй зүйлс, санаа зовоох олон асуудлыг өөр дээрээ төвлөрүүлнэ гэсэн үг.
-Чи амралтын болон баяр ёслолыг үзэн ядах болно. Учир нь хайртай хүн чинь энэ өдрүүдийг гэр бүлийнхэнтэйгээ өнгөрөөж байхад чи ганцаараа уйтгарлаж сууна.
-Та нар хоёулхнаа уулзах хэрэгтэй байдгаас чи түүний найз нөхдийг танихгүй, тэдний тухай хайртынхаа ярианаас өөр төсөөлөл багатай л байх вий.
-Олон хүнтэй газарт чамтай хамт очихоос байнга татгалзах учраас шинэ авсан гоёлын даашинзаа өмсөөд хайртай хүнээ сугадаад театрт ч юм уу очно гэж санасны ч хэрэггүй.
-Хайртай хүүгийнх нь, эсвэл охиных нь төрсөн өдрөөр дуртай бэлгийг нь сонгохоор дургүй ч байсан дэлгүүрээр хэсэх л болно.
-Та хоёрын хуримын вальс хэзээ нэг цагт эгшиглэнэ хэмээн найдаж суух хэрэггүй. Магадгүй нууцхан уулзаж, хугасхан жаргал амтлаад байгаа нь түүнд таалагддагаас бус тэр хэзээ нэг цагт эхнэрээсээ салж чамтай амьдарна гэсэн бодолгүй л байгаа даа.
-Найз бүсгүй чинь гэртээ урих үед бүгд хос хосоороо байхад чи орь ганцаараа очиж бусдын аз жаргалд атаархан суух мөчид сэтгэлээр унаж магадгүй.
-Эцэст нь хэлэхэд чи худал хуурмагийн далайд умбана. Үнэндээ өөр арга ч байхгүй. Ойр дотнын хүмүүс, гэр бүлийнхэнтэйгээ зөрчилдөх, үл ойлголцох байдал гаргахгүйн тулд мөн найз бүсгүйнхээ хорон үгсээс зайлсхийхийн тулд хэнд хайртайгаа нуухаас сайн арга олохгүй л болов уу. Тэгээд ч нэгэнт л чинийх болохгүй хүнийг хэн болох тэр тусмаа гэр бүлийнх нь талаар даян дэлхийд зарлах хүсэл төрөхгүй биз дээ.
Гэвч нууцаар ч бай хэн нэгнийг хайрлаж бас хайрлуулах нь дандаа ч
муу байдаг юм биш. Энэ харилцаа та хоёрт таалагдаж байгаагаас хойш
хэцүү зүйлсийг тэвчихээс яах вэ. Тэгээд ч ямар нь сайн танигдаагүй ганц
бие залуутай орооцолдсоноос нийгэмд өөрийн гэсэн байр сууриа олчихсон,
амьдрал мэддэг, эхнэртэй эрчүүд илүү түшигтэй. Бас,
-Чиний угааж амжаагүй сав суулгыг ийш тийш нь шидэлж, залхуу хойргоор чинь дуудаад байхгүй.
-Тэр хэзээ ч танайд хонохоор үлдэхгүй болохоор чи өөрийнхөө орон дээр тавтай унтах боломжтой. Хажууд чинь хурхирч нойр үргээх хүнгүй амар биш үү.
-Жирэмслэлтээс хамгаалах эм, бэлгэвч авахаар эмийн сан руу явах шаардлага чамд гарахгүй л болов уу. Тэр хүүхэдтэй болохыг хүсэхгүй учраас энэ тал дээр санаа тавих болно.
-Тэр чамтай байхдаа үргэлж сайхан ааштай байна. Энэ үедээ үнэтэй цайтай бэлэг харамгүй бэлэглэх нь лав.
-Хамт ажилладаг залуу чинь хоолонд урилаа гэхэд хэнтэй хаашаа явав гэж хардаж зовоохгүй.
-Машин дотор, албан конторт зэрэг санаанд оромгүй газарт секс хийхээс гадна нүүр, нүдээ халхлан хүнээс нуугдан байж зочид буудалд оройг өнгөрүүлэх, танилуудтайгаа таарчихгүйн тулд хотоос зайдуу зугаална. Үнэхээр романтик биш байна гэж үү.
-Чиний давуу тал хайртынхаа чамаас өөр хэнтэй байгааг сайн мэднэ. Мэдээж эхнэртэйгээ. Иймээс анхнаасаа л бүх асуудалд тайван хандах болно. Харин түүний эхнэр нөхрөөсөө үнэнч байхыг үргэлж шаардах ч үнэндээ бол мэхлэгдэж байдаг гэсэн үг.
kkkkkkkkkkkkkkkk