Moderator : Ixus
Бичлэгийн тоо 14,843

СОЛОНГОС ХҮНТЭЙ СУУСАН МОНГОЛ ЭМЭГТЭЙ АМИА АЛДЛАА ЯМАР АЙМААР ЮМ БЭ ????

-Талийгаачийн ээж Д.Цэрэн: Миний охин ахыгаа эмчлэх мөнгөтэй болохын тулд өөрийгөө золиосолчихлоо-

Ц /нэрийг нь товчлов/ гэдэг бүсгүй өнгөрсөн 2007 онд гэр бүл зуучлалын компаниар дамжуулан Солонгосын иргэн Чейсонтой танилцсан байна. Чейсон Ц-г эхнэрээ болгохын тулд ногоон хурганы арьс, нохойн битүү туурайнаас өөр бусдыг гэр бүлийнхэнд нь өгч байхаа амлан нутаг руугаа авч явсан аж.

Гэсэн ч бүсгүй Солонгост очоод гурван сар бололгүй учир битүүлгээр амиа алджээ. Солонгосын цагдаагийн байгууллага түүнийг амиа егүүтгэсэн, эсвэл бусдын гарт амь насаа алдсан эсэхийг тогтоогоогүй байна. Түүний нөхөр болох Чейсон нь хөгжлийн бэрхшээлтэй нэгэн бөгөөд өөрийгөө Кванжү хотын прокурор гэж танилцуулсан ч нэдэр дээрээ эрдэм шинжилгээний хүрээлэнд туслах ажилтан байсан аж.

Ингээд талийгаачийн ээж Д.Цэрэнгийн яриаг хүргэе.

-Сэтгэлийн тань шархыг хөндөх болсондоо хүлцэл өчье. Охин чинь Солонгос иргэнтэй гэр бүл болоод удаагүй байхдаа учир битүүлгээр амиа алдсан юм байна. Энэ тухай тодруулахгүй юу?
-Алт шиг сайхан охиноо алдсан надад тэнгэр хол, газар хатуу юм шиг санагдаж, хорвоог арай гэж туулж явна даа, эгч нь. Охиноо сонгосон амьдралдаа ингэж бүдэрнэ чинээ бодсонгүй. Үнэнийг хэлэхэд, охин минь санхүүгийн гачигдлаас болж харийн эрийг амьдралын ханиараа сонгосон. Гэхдээ түүний сонголт буруу байсан.

Маш буруу. “Сиймгэр ч гэсэн гэр минь, сэгсгэр ч гэсэн ээж минь” гэгчээр харийн залууг сонгоогүй байсан бол өдийд амьд л байх байсан шүү дээ. Энэ бүхний дараа би өөрийгөө зүхээд сууж байна. Би найман хүүхдийн ээж. Өнөр өтгөн халуун ам бүлээрээ сууж байсан бол хичнээн сайхан. Хэлэх ч үг алга. Охин УБИС-ийн Биеийн тамирын багш, дасгалжуулагчийн ангиа төгсөөд удаагүй байсан юм. Нэг өдөр “Ээж ээ, би Солонгос залуутай танилцсан. Тэр их сайн хүн юм шиг байна” гэлээ. “Юу болж байгаа юм. Миний охин Монгол залуутай суу. Харийн хүн хань болох нь юу л бол” гэхэд “Санаа зоволтгүй. Их сайн хүн байна лээ. Түүнтэй би зуучлалаар танилцсан.

Яахав, миний ахаас ялгаа юу байхав. Бага зэрэг доголон юм билээ. Гэхдээ хүн нь их сайн юм шиг ээ. Тэгээд ч та бидэнд мөнгө хэрэгтэй байна. Ахыг эмчилгээнд явуулмаар байна шүү дээ” гээд уйлаад хэлж байсан. Эвий дээ, ахыгаа л эмчлэх мөнгөтэй болохын тулд өөрийгөө золиосолчихлоо шүү дээ. Түүний сонголт байсан болохоор бид хүлээн зөвшөөрөхөөс өөр зам байгаагүй. Тэгээд удалгүй Монголд нөгөө танилцсан залуу нь эгчтэйгээ ирж, бидэнтэй уулзсан. Нүдэнд дулаахан, их найрсаг залуу байсан. Чейсон гэдэг, Кванжү хотын прокурор гэж өөрийгөө танилцуулсан. Хэрэг дээрээ тэр прокурор биш байсан юм билээ.

-Та бүхэнд худлаа хэлсэн хэрэг үү?
-Тийм ээ. Охин маань прокурор хүн юм чинь намайг дарамталж, зодохгүй байх гээд итгэсэн хэрэг. Солонгост очсон хойноо прокурор биш харин эрдэм шинжилгээний хүрээлэнд туслах ажилтан гэдгийг нь мэдсэн. Бас группэд байсан юм билээ. Прокурор гэж худлаа хэлэх ямар шаардлага байсан юм бол. Гайхаад байх юм. Чейсон 2007 оны наймдугаар сард манай улсад ирж охинтой маань сүй тавьчихаад эргээд явсан. Охин болохоор 2008 оны нэгдүгээр сард араас нь явсан. Очоод гурван сарын дараа харамсалтай хэрэг болсон.

Энэ хугацаанд өдөр болгон утсаар “Одоо хадам ээжтэйгээ кимчи дарах гэж байна. Чейсон өнөөдөр жаахан оройтно” гээд л бүх юмаа ярьдаг байсан. Тэдний хурим дөрөвдүгээр сард болох ёстой байсан юм. Надад хуримын урилга явуулна гэсэн мөртлөө явуулахгүй байсан. Утасдаад асуухад “Ээж ээ, хуриманд та амжихгүй юм шиг байна. Гэхдээ хуримын дараа хүлээж авъя” гэж хэлээд холбоо барихгүй таг болсон. Утасдахаар аль, аль утсаа аваагүй. Гэтэл дөрөвдүгээр сарын 23-нд охиныг маань Чейсонтой зуучилж танилцуулсан зуучлалын төвийн ажилтан Н.Зоригоо манай хүүд “Ц амиа хорлочихлоо” гэж хэлсэн. Би түүний үгэнд итгээгүй.

Амиа хорлосон гэдэгт итгээгүйдээ очиж цогцсыг нь харсан юм. Гэтэл 18 давхраас үсэрч амиа хорлосон гээд байсан миний охины бүсэлхийнээс доошх бүх эрхтэн хөх няц болчихсон, гуя нь иртэй юмаар зүсэгдсэн байсан. Харин хамар ам, нүдэнд ямар ч гэмтэл байгаагүй. Солонгосын цагдаа нар “Бид хэргийг шалгаж байна” гэхээс өөр юу ч хэлж чадахгүй байсан. Тэгээд ч охинд маань амиа хорлох ямар ч шалтгаан байхгүй. Би эхийн зөн совингоор түүнийг мэдэрч байна.

-Охин чинь утсаар ярихдаа Чейсоны тухай юу гэж хэлдэг байсан юм. Түүнийг зоддог байсан юм болов уу?
-Өдөр бүр утсаар ярьдаг байсан. Нэг өдөр “Гэрээ их санаж байна. Буцаад явчих уу” гээд уйлж байсан. Магадгүй намайг санаа зовчих байх гээд хэлдэггүй байсан байж ч болох юм.

-Түүнд яг юу тохиолдсон юм бол?
-Тухайн өдөр хадам ээжтэйгээ кимчи хийж өнжсөн гэнэ лээ. Өдөр нь цэцэрлэгийн хашаанд салхилж суухдаа нэг монгол эмэгтэйтэй танилцсан юм гэсэн. Тэр эмэгтэй “Чи орой манайд ороод ирээрэй. Би чамайг Монгол хоолоор дайлъя” гэхээр нь охин маань тэднийд очиж, хуучилж байгаад нэлээд орой гэртээ ирсэн. Гэтэл гэртээ ороод нэг цаг ч бололгүй цонхоороо унасан гэсэн. Эвий дээ, миний охиныг ямар их тамлаа бол доо.

-Солонгосын цагдаа нар энэ хэргийг юу гэж тайлбарлаж байна вэ?
-Цогцсыг харахад бүсэлхийнээс доош хөх няц болчихсон, гуя нь иртэй зүйлээр зүсэгдсэн байсан гэж хэлсэн шүү дээ. Охин минь их зодуулсан бололтой харагдсан. Харин Солонгосын цагдаа нар “Охин чинь амиа хорлосон байж болзошгүй. Гэхдээ шалгаж байна” гэсэн. Гэсэн атлаа надад шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлтийг гаргаж өгөхгүй байсан. Яагаад гаргаж өгөхгүй байгаа вэ гэхээр Ц бусдад зодуулж амиа алдсан гэдэг нь батлагдах гээд байгаа юм. Өнөөдрийг хүртэл шинжилгээний дүгнэлтийг надад өгөхгүй байгаа. Энэ нь үхлийн шалтгаан өөр байсан гэсэн үг шүү дээ.

-Энэ тухай Чейсон таньд юу гэж хэлж байх юм?
-”Усанд орно гээд явж байснаа алга болчихсон” гэхээс өөр юм хэлээгүй. Тэгээд өөдөөс ч эгцэлж харж чадахгүй байна лээ. Миний охинд амьдралаас уйдах ямар ч шалтгаан байгаагүй гэж дахин хэлмээр байна. Тэр Чейсоны гарт амиа алдсан. Охиныхоо амийг түүнээс нэхэмжилмээр байна. Тэр анх сүй тавихаар Монголд ирээд байхдаа юу амлаж байсан гээч. Байр орон сууц, машин тэрэг авч өгнө гээд их юм болсон. Гэтэл юун байр, амьд бурханаа алдчихлаа шүү дээ. Солонгосчууд нутагтаа байгаа болохоор миний үгийг нохой хуцаж байна чинээ тоохгүй байна лээ.

Би өөрийн Гадаад хэргийн сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайдад Монгол иргэнийхээ төлөө явахыг хүссэн өргөдлүүд өглөө. Ямар ч хариу алга. Гадаад хэргийн яам ядарсан иргэддээ үйлчилдэггүй гэдгийг энэ биеээрээ мэдэрч байна. Тэд харсаар байтал хүний амь насыг зэрлэгээр хөнөөсөн солонгос иргэнд хариуцлага тооцуулах гэсэн ямар ч сэтгэлгүй дарга нар байх юм. Айлын хашаа байшин түрээсэлж амьдарч байгаа надад сэтгэлдээ хий хоосон тарчлахаас өөр юм алга. Хэн ч надад туслахгүй байна. Би алт шигээ охиноо алдсан хүн шүү дээ. Тэр амиа хорлоогүй, нөхөртөө алуулсан. Солонгосчууд Монголын Засгийн газар иргэнийхээ төлөө ажилладагүй юм гээд ингэж авирлаж байгаа юм байлгүй.

-Та эх хүний хувьд бас хохирогчийн хувьд охидод сургамж хэлэх байх?
-Ээ дээ, энэ охидуудыг Солонгос иргэнийг ханиараа битгий сонгооч гэж гуймаар байна. Тэд чамд юу гэж амлаж байсан ч битгий тоо. Охиноо би харийн хүнд өгөөд явуулсандаа өөрийгөө зүхээд барахгүй юм. Тэр маань ямар их өрөвчхөн, сайхан сэтгэлтэй сайн охин байсан гээч. Эвий дээ, миний муу охин. Энэ хэргийн учрыг тайлж байж л нүд амар хорвоог орхино доо.

profile


profile 

 

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3658214/db4/trackback

profile

joogii84

2010.09.13 16:42:02
*.125.82.49

juulchilaar suusan emegteichuud bugd muuhai amidardaggui yumaa.uneheer muuhai hun taarsan baina. gehdee. suulgaj baigaa juulchilaliin baiguulgad mash ih asuudal baidag ted mungu l olj baival tahir dutu baisanch suulgadag ene hun hooshd yaaj amidarah ni ch tedend hamaagui baidag. hunii tsalin meregjil bugdiig juulchiliin baiguulguud zohioj heldeg.juulchilaliin baiguulguud uneheer huuramch baidag.ter orchuulagchid bur hudlaa orchuuldag.

taavarhariult

2010.09.13 17:48:27
*.46.47.9

ter ch uenn shuu!nadad ch bas haramsaltai baina gehde eniig tsaash ni mash olon site der taraaj tavih heregte!Iimerhu zuil bas 1 ohind tohioldodo jiliin umnu 1 ohin nadru zalgad tuslamj bas husej baisan!Ingeed harhad iimerhu zuil ih baidag bololtoi!Tsash ni etssin hurtel huutsulduh heregtede!Gehde mana tom nohdudu bas avch heleltsehgui nohoi zan gargad baihinmda!Shit
profile

ТЭНГЭР

2010.09.13 18:54:39
*.176.112.173

            buruu songolt

                 butsaad oort n gai

profile

Ц.ЭЛГЭМСҮҮ

2010.09.13 20:37:46
*.189.255.227



ӨМХИЙ ЛАМЕНИЙ ХАР ӨВГӨЧҮҮЛ ХҮНИЙ ЗОВООХ ТАМЛАХЫН ОДОНД ТӨРЧИХСӨН ЯМАР МУУХАЙ БАЛИАР ХҮМҮҮС БАЙДАГ ЮМ БЭ ?????? ҮНЭХЭЭР ДЭЛХИЙН ХАМГИЙН ХОГИЙН ХҮМҮҮС ШҮҮ ДЭЭ ..ЭР ЭМГҮЙ ЦЭЦЭРЛЭГИЙН ХҮҮХЭД НЬ  ХҮРТЭЛ  -------------------ШИБАЛ ---------ХАРААГААД Л БАРАГ ЕРӨНХИЙЛӨГЧ НЬ  Ч  ХЭЛДЭГ Л  БАЙХ.......ИЙМ АЙМААР ХҮМҮҮС БАЙДАГ БАЙХГҮЙ ЮУ  ДАА ..  ЗУРАГТААР НЬ ӨДӨР БҮР  --- НАПИН НАМЖА ----Ч ГЭХ ШИГ  ХОРТ ХАВДАР БҮТЭЛГҮЙ ДУРЛАЛ АРААР ТАВИСАН ХУУРАН МЭХЭЛСЭН БҮСГҮЙЧҮҮДИЙГ ДОРОМЖИЛСОН ГУТААСАН ЗОДОЛДСОН   ОРИЛСОН ХАШГИРСАН ЦУС НӨЖ БОЛСОН ХАРААСАН ЗАНДАРСАН ОМОГДСОН   СҮЖҮ ГУДАРСАН ............... ИЙМ Л ДҮР ЗУРАГ  ГЭГЭЭТЭЙ САЙХАН ЮМ АЛГА  ТОЛГОЙ СЭГСРЭВ .ХУДЛАА ЮУ ????????  ЗУРАГТАА АСААГААД СУВГАА СОЛИОД ХАР ДАА .ҮНЭН БИЗЭЭ

profile

Ц.ЭЛГЭМСҮҮ

2010.09.13 20:38:20
*.189.255.227

!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!МОНГОЛ ТАУНД СОЛОНГОС НӨХӨРТЭЙ ХҮҮХЭН МОНГОЛЧУУДААС ЗУГТДАГ ХҮНИЙ НҮҮР ЭГЦЭЛЖ ХАРЖ ЧАДАХГҮЙ ИЙМ Л ХАРИУГҮЙ Ш ДЭЭ !!!!!!!!!!!!!!ҮНЭНДЭЭ БОЛ ГЭРИЙН МАНААЧ ЭРХ ЧӨЛӨӨГҮЙ    БООЛ ЗАРЦ..ХАР ЮМНЫХАА БУДААГ ХУТГААД Л ОЙМСЫГ НЬ УГААГААД Л ГЭРИЙН МУХАРТ ХОНОГИЙГ ӨНГӨРӨӨЖ БАЙГАА   ӨӨРТӨӨ ЮУ Ч ЗАРЦУУЛААД АВАХ  ЭРХГҮЙ   ЗААВАЛ  XАР ЮМ  НЬ ОРОЛЦОНО ӨРӨВДМӨӨР  ХОРВОО Ш ДЭЭ .... 

ИЙМ Л ХҮНИЙ ШААРУУД БАЙНА Ш ДЭЭ ЮУ ХЭЛМЭЭР БАЙНА !!!!!!!!!!ЯС ЮМАН ДЭЭРЭЭ ХОНОГИЙН ЛАМЭНИЙ МӨНГӨӨ ЯАЖ ОЛЬЁ ДОО Л ГЭСЭН ӨРӨВДМӨӨР БААГИЙНУУД Л БАЙГАА ЮМ ЧИН ..... ХАМГИЙН ТАРТАГТАА ТУЛСАН НҮДНИЙ БУЛАЙНУУД ГУЙЛГАЧИНГУУД Л БАЙГАА ЮМ ЧИНЬ.... ЕР НЬ ИЙМ УТГАГҮЙ  ХООСОН ХӨРӨНГӨ ХАРЖ  ХАР ЗУРГААР ХҮНТЭЙ  СУУДАГ МУНХАГ БАЛАЙ ҮЛ ОЙЛГОГДОХ ИЧМЭЭР АМЬДРАЛ СОЛОНГОСООС ӨӨР ДЭЛХИЙД ХААНА Ч БАЙХГҮЙ ..СОТОЙ   ЖАРГАНА ГЭЖ СУУДАГ ЮМУУ ????  ЗОВЖ   БАЙГАА ӨРӨВДМӨӨР НЬ НАЙГҮЙ   ИХ   ЮМАА  БҮГД СЭТГЭЛДЭЭ ГУНИГТАЙ ЗОВЛОНГОО ӨӨРӨӨСӨӨ ХҮРТЭЛ НУУЧИХСАН ИЙМ Л ХӨӨРХИЙЛӨЛТЭЙ ......!!!!!!!!!!!!!!!!!!!!ХӨДӨӨ ТОСГОНД   УРЦАНД АМЬДАРВАЛ ИХ ЮМ  ИЙШ  ЗАЙЛУУЛ  ИЙМ Л ХАГАС МЭДРЭЛИЙН ӨВЧТЭЙ СААТАЛТАЙ   ӨМХИЙ ХҮНИЙ ГОЛОГДОЛ БРАНК   БААГИЙНУУД Л  ГАДААД ХҮНТЭЙ СУУДАГ БАЙХГҮЙ ЮУ ДАА ХЭЗЭЭ Ч ЭРҮҮЛ САРУУЛ   ҮНДЭСЭРХЭГ  СОЛОНГОС ХҮН ГАДААД ХҮНТЭЙ ГЭРЛЭНЭ ГЭЖ БАЙДАГГҮЙ   ЮМ ЗАА ЮУ ???????  МАНАЙХАН БОЛ АСАР ИХ ЗОВЖ БАЙГАА Ш ДЭЭ ЗАРИМ НЭГЭН БОЛ ШҮД ЗУУГААД Л ГҮРИЙГЭЭД БАЙДАГ ЮМ ШИГ БАЙГАА ЮМ ..НЭГ Л ӨДӨР ДЭЛБЭРНЭ ХӨГШИН ҮРЧИЙСЭН ХАР ЮМНЫ ЦАРАЙ ХАРЖ ЯАЖ НАСАН ТУРШДАА АМЬДАРНАА ТЭД ОЙ ГУТМААР  ЮМ  ЭРҮҮЛ ХҮН  ОЛДОХГҮЙ БИЗ ДЭЭ

ХЭРВЭЭ  САЙХАН АМЬДРАЛ МӨРӨӨДӨЖ БАЙГАА БОЛ САНАСНЫ ЧИН ГАРЗ ЭД НАР ӨНӨӨДӨР ЗҮГЭЭР БАЙВЧ МАРГААШ НЭГ Л ӨДӨР АРААС ЧИН ДҮРНЭ ШҮҮ...................ҮНЭН МУУХАЙ ХОГИЙН ШААР ШАВХРУУ ХҮМҮҮС!!!!!!!!!!!!

ЭРХ ЧӨЛӨӨГҮЙ ГЭРИЙН БООЛ ЖАРГАХ НАСАНДАА  ИНГЭЖ АМЬДЫН ТАМД УНАХ ГЭЖ .........ЗУРАГТАА АСААГААД ХАР ДАА ӨДӨР ТУТАМ ҮНЭН МУУХАЙ СОГИЙН ТВ-ГАРДАГ КИНОНЦОР НЭВТРҮҮЛГИЙН БАЛИАР ЗАВААН ОЙ ГУТМААР ГЭЖ ЯАНАА>>>>>>>>>  ДАНДАА БҮСГҮЙЧҮҮДИЙГ ГУТААН ДОРОМЖИЛСОН ........ЗАНДАРСАН  ХҮЧИРХИЙЛСЭН НОХОЙН ГӨЛӨГНӨӨС Ч ДОР ҮНЭЛСЭН ХҮНИЙ ТАМТАГНУУД!!!!!!!!!!!!!!!

profile

Ц.ЭЛГЭМСҮҮ

2010.09.13 21:28:02
*.189.255.227



20대 몽골 이주여성 '향수병'에 자살

 

광주 북구에서 내달 3일 결혼식 앞두고

 

이학수 기자 icon_mail.gif

 

한국인과 국제 결혼한 몽골인 여성이 국내 생활에 적응하지 못해 입국 3개월여만에 스스로 목숨을 끊어 주위를 안타깝게 하고 있다.

24일 광주 북부경찰서에 따르면 전날 오전 7시9분쯤 광주 북구 본촌동의 한  아파트 화단에서 이 아파트에 사는 몽골인 A(29.여)씨가 숨진 채 쓰러져 있는 것을  경비원 전모(61)씨가 발견, 경찰에 신고했다.

A씨는 자살직전 인근에 살고 있는 몽골인 여성 B(23.여)씨와 함께 술을 마시며 '다음달 3일 자신의  결혼식에 고국의 가족들이 참석하지 못하는 것과 문화적 차이에서 오는 고향의 향수 등을 토로하며 힘들어 했던 것'으로 밝혀졌다.

경찰은 A씨가 지난해 8월 지체장애 3급인 한국인 남편(37)과 결혼한 뒤 지난 1월9일 입국해 시부모를 모시고 살아 왔으나 문화적 차이에서 오는 고충을 자주 토로하고 고향을 그리워했다는 유족 등의 진술을 토대로 A씨가 스스로 목숨을 끊은 것으로 보고 있다.

경찰 관계자는 "A씨는 다음달 3일 남편과 결혼식을 올릴 예정이어서 주위를 더욱 안타깝게 하고 있다"고 말했다.

bie

2010.10.18 14:58:01
*.128.255.29

kk albatai yum shig oorosdoo uhelruu irecheed  odoo  olon yum yariad yahavdee

saihan mgl erchuudee toohgui savsana j   yavaa huuhenuud zondoshdee  terniil neg bizdee

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал СМАРТ УТАСНААС ГАДААД ДОТООД ГҮЙЛГЭЭГЭЭ ХИЙЦГЭЭЕ!! ХАНА БАНКНЫ АППЛИКЕЙШН МОНГОЛ ХЭЛЭЭР! [1] admin 2014-03-24 62918
Зарлал ТА СЭТГЭЛ ДҮҮРЭН ИНЭЭМСЭГЛЭЖ ЧАДДАГ УУ? HAPPINESS ШҮДНИЙ ЭМНЭЛЭГ file [9] ADVertisement 2012-05-02 185857
5708 josaaakaar ajil haij bn 01980509802 koze 2010-09-19 1128
5707 helj ogoj tuslaach bolog12345 2010-09-18 1125
5706 hajuu oroo seoul-d redbad 2010-09-18 1418
5705 SEOULD 3-R SHUGAM YANJE DUND GERTEE HVVHED HARJ UGNU.AJILIIN UDRVVDED 24-N TSAGAAR.1 DEH UDURUUS HAGASSAIN HVRTEL tsetseg976 2010-09-18 1201
5704 ajjargal @yahoo.hayagtai emegtei yuytguyl 2010-09-18 1382
5703 ----- 4 ӨДӨР ХАМТДАА ЗУГААЛЪЯ ----- XANA-tour-Juulchin 2010-09-18 1009
5702 taniltsii yuytguyl 2010-09-18 1182
5701 zaluu bna taniltcav dajgvi 2010-09-18 963
5700 busguitei taniltsaya erh cholo 2010-09-18 1179
5699 hi busguichuudee zaluu_ub 2010-09-18 967
5698 HI ALLLLLLLL dulguunuuuu 2010-09-18 1148
5697 XAXAXA**************CHAT*************XAXA OROHIIG HORIGLONO saakaaa 2010-09-17 1037
5696 helj ogch tuslaach jonhoonoo 2010-09-17 926
5695 taniltsana darjana 2010-09-17 1252
5694 hi um asuuya sanax2006 2010-09-17 952
5693 bbbeeqii 2008@yahoo.com d [1] kidro 2010-09-17 1562
5692 amidaral amirlan1 2010-09-17 1405
5691 hol bombogiin temtseend urij bn javsuren 2010-09-17 1167
5690 hi taniltsii gturku 2010-09-17 1195
5689 dajgui ohintoi taniltsana browen 2010-09-17 1072
5688 taniltsii browen 2010-09-17 967
5687 hi yg odoo zavtai busgui baival.... messenger_name 2010-09-17 1007
5686 sanaa niilex dajgvi tcarailag setgeleesee bvsgvitei taniltcana dajgvi 2010-09-17 807
5685 guuya busguichuud bitgii orooroi ta uurlah bolno [4] jfd 2010-09-16 1744
5684 guuya busguichuud bitgii orooroi ta uurlah bolno [1] jfd 2010-09-16 1546
5683 28-tai zaluu... pentagon20 2010-09-16 1062
5682 taniltsah uu [2] az55 2010-09-16 1690
5681 Jeonjud ohintoi taniltsan saihan nzuud bolochii Gantulga000 2010-09-16 933
5680 Солонгос улсад монголчууд жагсана гэв [1] Маралгоо 2010-09-16 1496
5679 undur dajgui tseverhen zaluutai taniltsmaar bna...... [6] kidro 2010-09-16 1571
5678 MINII DARXAN NUTAGIIG MUULAAD BGAARAI XVVXDEE [1] keke_22 2010-09-15 2287
5677 ИЙМ АЙМААР БОЛНО ..СОТОЙ СУУСАН НЭГЭН МОНГОЛ БҮСГҮЙ АМИА АЛДЛАА [6] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-09-15 1875
5676 Шар үстэй чаатчин охин байсан [2] ╚»ιllιllι_Bizzard_ιllιll«╝ 2010-09-15 1303
5675 hi taniltsya ohidoo dajgui zaluu shuu ╚»ιllιllι_Bizzard_ιllιll«╝ 2010-09-15 885
5674 김제 익산 [2] amind 2010-09-15 1598
5673 30 orchim nasnii eregtei mongol butsna muzik_^^ 2010-09-15 960
5672 ЧYCOГOOP** COЛБИTHЫ БАЯР **V3ЭX БОЛОМЖ mongol-tsirk 2010-09-15 1227
5671 Dajgui zaluu bn aa.Sanaa niilsn busguitei taniltsya. jijig123 2010-09-15 1308
5670 www.goykino.com /онлайн кино,тв сувгууд/ tuuguu22 2010-09-15 12805
5669 XAXAXA**************CHAT*************XAXA OROHIIG HORIGLONO saakaaa 2010-09-14 1258
5668 한국어능력시험 4급, 그이상 합격한 분들이 환영. hsodoo 야휴 접수하세요. tuslaa 2010-09-14 1489
5667 XAXAXA**************CHAT*************XAXA OROHIIG HORIGLONO saakaaa 2010-09-13 1100
5666 통역 ,SOLONGOS HELNII ORCHUULGA HIINE ^*^ agile 2010-09-13 1113
» СОЛОНГОС ХҮНТЭЙ СУУСАН МОНГОЛ ЭМЭГТЭЙ АМИА АЛДЛАА ЯМАР АЙМААР ЮМ БЭ ???? [7] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-09-13 2267
5664 taniltsay busgui jaalaaa 2010-09-13 1154
배너신청
자생병원

배너신청