Moderator : Ixus
"Заавал уншина уу. 16 настай Б.Гэрэлтуяа нь 2010 оны тавдугаар сарын 2-ны өдөр 13 цагт гэрээсээ гараад сураггүй болсон. Харсан үзсэн хүн байвал 010-5608-6977 дугаарын утас руу залгана уу". Солонгос дахь Монголчуудын хамгийн ихээр цугладаг газрын нэг Монголтауны гурван давхрын каргод сэтгэл сэрдхийлгэм ийм нэгэн зарлал бүтэн сарын турш өлгөөстэй байгаа.
Охины тухай одоо хэр нь ямар нэгэн хэл үг, сураг чимээ алга. Цэцэг цэврүү шиг насандаа явсан охины алга болсон шалтгаан тодорхойгүй, амьд эсэх нь мэдэгдэхгүй ар гэрийнхнийг нь шаналгаж байна. 48 сая хүнтэй хангүгийн цагдаа хайртай охиныг нь амьд үхсэн аль нь боловч олж өгөхөө мэдэгдсэн ч сураг гарсангүй, бүтэн сар эх нь элгээ тэврэн өнжив. Б.Гэрэлтуяагийн насны охид энд тэнд инээж "Ээж ээ" гэх сонсогдвол тэр зүг гүйж, харайсаар муу ээж нь туйлдаж, цээжний махаа барж яваа нь илт байв.
А.Туул Монголчуудын очдог газрууд болон гэрийнхээ ойролцоох шонгийн мод, метроны буудал, дэлгүүр хоршооны үүдэнд охиныхоо зурагтай зарлалыг Гараа цэврүүттэл нааж, үймж явна. "Амьд байгаа бол ядаж ээжтэйгээ холбоо бариач дээ" гэж уйлан хайлах эхийн сэтгэлийг эмтлэн байж Б.Гэрэлтуяа гэж хэн болох, хэрэг явдал гарахаас өмнө тэд хэрхэн амьдарч байсныг тодрууллаа.
-Солонгост ирээд хэр удаж байна. Охиноо алдсаныг тань сонсоод их цочирдлоо?
-Найман жил болж байна. Амьдралаа өөдтэй байлгая гэхдээ энэ улсад ирсэн ч өнөөдөр амьдралынхаа утга учир болсон охиноо алдчихаад дээш тэнгэр хол, доош газар хатуу болж явна. Бүтэн сар өнгөрчихөөд байхад ямар ч хэл үггүй байна гэхээр одоо бүр айдас төрж эхэллээ. Эхлээд найз нөхөдтэйгээ нийлээд явж байгаа юм болов уу, тэгээд хэд хоног гэртээ хоноогүй гээд айж ичээд ирэхгүй байгаа юм болов уу гэж бодсон.
Тэгээд арга ядаад хууль бусаар амьдардаг гэлтгүй цагдаад хандаж, охиныхоо тухай бүхий л мэдээллийг өглөө. Эндэхийн цагдаа ямар ч байсан охины чинь сургийг гаргаж өгнө, та сэтгэлээ тайван байлгаарай гэсэн ч одоо болтол чимээгүй байна. Хүний нутагт эгч нь хаашаа хэнд хандахаа мэдэхгүй үймэрч явна. Та бүхэн маань аль болох олон хүнд хүргэж, охины минь сургийг гаргаж өгөөч гэж гуйж байна.
-Охин тань Солонгост ирээд удаж байна уу?
-12 настайдаа ирж Солонгос бага, дунд сургуульд сурсан. Энд байдаг Монгол сургуульд түр шилжүүлсэн ч гаргачихсан. Тэгээд Солонгос сургуулийг нь төгсгөх болоод байсан юм. Солонгосоор ямар ч аялгагүй ярьдаг, хувцаслалт, бие хаа зэрэг нь яг Солонгос хүн шиг болохоор цагдаа нарт олоход бас хэцүү байж магадгүй. Цагдаагийнхан "Сэжиглэж байгаа хүн байна уу" гэхчилэн олон зүйл асуусан. Тэд чадлаараа хайж байгааг мэдэрч байгаа ч олоод өгчихөөсэй, олдчихоосой гэж бодох юм. Солонгос охид манай Монголынхтой адилгүй. Яг ийм өсвөр насан дээрээ гэрээ орхиж их явдаг, алга болдог. Би чадна, би өөрийгөө тэжээнэ, бие хүн боллоо гээд явдаг. Зарим нь жаргалдаа ташуурч гэрээсээ дайждаг. Гэхдээ миний охин ингэтлээ чимээгүй байж, ээжийгээ зовоох охин биш дээ.
Гэрийн бараа харахгүй, өдөр шөнөгүй мөнгө бодож ажилласаар ийм байдалд хүрлээ гэж өөрийгөө буруутгаж байна. Би төрүүлсэн үрээ ийм сайхан том охин болгож, хүний дайтай өсгөж хүмүүжүүлчихээд хүний нутагт авчраад алдчихлаа. Хүүхдээ Монголдоо орхиод ирсэн эцэг эхчүүд олон шүү дээ. Тэгэхэд би юм үзэж, нүд тайлаг, дээр нь том болж байгаа охиныг өөрийнхөө дэргэд байлгана гэхдээ дэргэдээ ямар ч хамаагүй үнээр охиноо авчирна гэж бодоод авчирсан. Гэтэл ийм юм боллоо. Одоо би яаж амьдрах учраа ойлгохгүй, өөрийгөө буруутгаж сууна.
-Та охинтойгоо хэр ярилцдаг байсан бэ. Охины эндэх амьдрал өөрт нь хэр таалагддаг байсан бол?
-Ажлаас ирэхэд хоол ундаа хийчихсэн, дүүгээ харж, хичээлээ хийгээд цэмцийтэл сууж байдаг байлаа. Би Монгол явмаар байна, гэрээсээ гармаар байна, ажил хийж аав ээждээ тусалъя гэж байнга гуйдаг байсан. /уйлаад/ Дандаа л Монголдоо очмоор байна, найзуудыгаа санаж байгаагаа үргэлж хэлнэ. "Чи дүүгээ хараад, сургуульдаа л явж байхад болно. Би ажил хийж мөнгө олж байна. Миний охин тийм зүйлд яарах хэрэггүй, удахгүй хүссэн хүсээгүй ажил хийнэ, одоо ганц хоёр жил болчихоод хэдүүлээ Монгол руугаа явъя" гэхээр дурамжхан хүлээж авна. Би яах гэж тэгдэг байваа гэж бодохоор өөрийгөө зэмлэж байна. Амьдрал гэж урагш харж зүтгэсээр охиндоо арын бүх ачааг үүрүүлдэг байж.
-Гэхдээ нас биед хүрсэн хүүхэд ээждээ туслахгүй гээд яахав. Тэрэнд та өөрийгөө буруутгаж болохгүй шүү?
-"Охиноо загнаад тэгээд гэрээсээ явчихсан юм уу" гэж хүмүүс асуугаад байх юм. Би охиноо тэгж гомдоохоор үг хэлээгүй. Том болж байгаа охинд ямар ч асуудал үүссэн байж магадгүй. Тийм болохоор ээж нь охиноо буцаад ирнэ гэж тайвшраад ийм их цаг хугацаа алдсандаа харамсч байна. Гэртээ ирээгүй өдөр нь цагдаад шууд ханддаг байж. Хууль бусаар байдаг болохоор бас юун түрүүн цагдаа гээд яахав гэхдээ долоо хоног охиноо харлаа, ирээгүй. Тэгээд баригдах эсэх хэнд ч хамаагүй гээд цагдаа дээр очоод сар боллоо. Монгол хүн болсон хойно сүсэг бишрэлтэй. Монгол руу утсаар ярьж ламаас асуухаар "Амьд байна. Хүнтэй явж байна" гэх юм. Тэгэхээр нь охиноо харсан юм шиг баярлаж, сэтгэл санаа хэсэгтээ л гайгүй болдог.
-Яаж ч гадуур явсан ээжийгээ санаа зовж байгааг мэдмээр юм. Энд хэрэг зөрчил хэр их гардаг вэ?
-Солонгост Вьетнам, Иран, Камбож, Малайз гээд харууд ихтэй. Янз бүрийн хэрэг зөрчил их гардаг. Тайван байх аргагүй, хэцүү газар. Жаахан хүүхдүүд байсхийгээд алга болдог болохоор тийм мэдээ сонсох бүрт сэтгэл урагдаад байх юм. Гэсэн ч бид амьдралаа өөд татахсан гэхдээ энэ орны сайхан сэтгэлтэй хүмүүсийн тус дэмийг авч, өнөөдрийг хүртэл амьдарч ирлээ. Хэрэв охиныг минь элдвийн хүмүүс янз бүр болгочихсон байвал яана аа гэхээс зүрх өвдөж, тэр тухай бодохыг ч хүсэхгүй байна. Тэгвэл энэ хүртэл амьдарсны утга учир алдагдана. Ээж нь чиний төлөө амьдарч, чиний төлөө амьсгалж байсныг санаж ээждээ ирээч дээ, охин минь.
-Та энд хэдүүлээ амьдардаг вэ?
-Охиныхоо ааваас би аль Монголд байхдаа салчихсан байсан. Хүний амьдрал болсон хойно Солонгост ирээд удтал ганцаараа явсан. Тэгээд нэг сайн Монгол залуутай таарч, амьдралаа холбоод хөөрхөн хүүтэй болсон. Нөхөр бид дөрвүүлээ элэг бүтэн сайхан амьдарч байлаа. Хүү маань гурван настай. Дүү нь хүртэл эгчийгээ дуудаад өдөр бүр уйлж хонодог. Бас саяхан харанхуй лифтний тухай яагаад ч юм яриад, намайг айлгасан.
-Тэгвэл гэр бүлийн чинь хүн элдвээр оролдож, үг хэлээр гомдоосон юм болов уу?
-Тийм юм байхгүй ээ. Охин маань энэ хүнийг өөрийнхөө аав шиг санадаг, харилцаа сайтай, Аав аа гээд гүйж харайгаад явдаг байсан. Гэтэл манай Баяраа /Солонгост очоод суусан залууг хэлэв/ "Надаас болоод явчихав уу" гээд уйлж байна. Би аавыгаа амьд ахуйд нь энд авчирч, хамтдаа удаан амьдарсан. Тэгэхэд Баярааг "Төлөв төвшин сайн хүү байна, миний охин суу" гэж байсан удаатай.
-Охиныхоо аавд энэ тухай дуулгасан уу?
-Монголд байгаа аавд нь хэлээгүй байгаа. Аав нь бас хүнтэй суугаад өөр амьдрал зохиосон. Монголд байгаа хүнд хэллээ гээд ч яах билээ. Хамгийн гол нь эндээ олох хэрэгтэй байна. Толгойгоо дааж хүүхдээ авчхаад одоо би юу хэлхэв. Алга болсон өдрийнх нь өглөө "Хүүхдийн баяр болж байгаа юм чинь охиндоо гар утас авч өгье" гэхэд "За ээж ээ, орой дөрөв гэж ирнэ ээ" гээд гэрээсээ гарсан хүүхэд шүү дээ. Найзууд нь мэдэхгүй гээд байгаа.
-Солонгост та ганцаараа биш юм байна. Хэлний бэрхшээл ч танд байхгүй болохоор хайхад арай дөхөм байгаа байх?
-Солонгост ах дүү нар маань байдаг. Гэхдээ хотууд нь өөр болохоор тэр бүр уулзалдаад байдаггүй. Бүгд л санаа нь зовж яахав ийхэв гэсэн хүмүүс байна. Баривчилгаа их байгаа болохоор гэрээсээ зарим нь гарч чадахгүй байгаа. Миний хувьд охиноо олчихвол баригдаад явах ч хамаагүй. Энд олон жил ажилласных ямар ч байсан эх орондоо хоёр өрөө байр худалдаж авсан. Байртай болж, хоёр хүүхдээ хүний зэрэгтэй амьдруулна гэхдээ л ингэж хүний нутагт хүнээс айж ичиж, хүний ая эвийг олох гэж ажиллаж байна. Гэхдээ тэр бүхний утга учир одоо алга болох шиг санагдаж байна. Ажлаа хийхээ болиод охиныхоо сургийг гаргах гэж өдөр шөнөгүй явна. Орой бүр сүү өргөж бурхнаас гуйж байна, миний охиныг надад эргүүлж авчирч өгөөч гэж. /уйлав/
-Хэрвээ охин тань энэ тухай уншиж байгаа бол юу хэлэхийг хүсч байна. Танд нээлттэй үлдээе?
-Айж ичих зүйлгүйгээр өөрийгөө нээж яриач. Найз залуутай болсон бол ээж нь ойлгоё. Юу ч болсон байсан ээж нь бүгдийг уучилна. Надад чи л хэрэгтэй. Ажил, амьдрал гэсээр ээж нь охинтойгоо сайн ярилцаж байгаагүй гэдгээ ойлгосон. Ээжийгээ уучлаарай. Ээжийгээ бодооч дээ. Би чиний төлөө амьдарч, чиний төлөө би ажиллаж, бүхнээ чамд зориулж ирсэн. Ээж нь чамайг үхсэн байхыг хармааргүй байна. Ээж нь чамайг хаа нэг газраас гараад ирээсэй гэж хүсч байна. Энэ бүхнийг уншиж байгаа бол биднийг бодож амьд гэдгээ мэдэгдээрэй гэж охиноосоо гуйя. Ээж нь охиноо зэмлэхгүй, миний охин битгий ай. Монгол руугаа буцах уу, яамаар байна. Минин охин сургуульд сурах дургүй байвал Монгол руугаа явах уу, ээжтэйгээ ажил хийх үү гэдгийг хамтдаа ярилцахсан. Найз нөхөдгүй ганцаардаад гэнэт явчихав уу гээд юм юм л ургуулж бодож байна.
Миний охин том том ресторан, зоогийн газруудад уригдсан, алдартай тогооч болно гэж их ярина. /инээмсэглээд/ Бас эндээ Солонгос хэлээ сайн сураад, Сөүлийн их сургуульд орж, өндөр боловсролтой, мундаг тогооч болно гэдэг байсныг ээж нь санах бүртээ зүрх зүсэгдэж байна. Том болсон болохоор энэ мэтчилэн элдвийг боддог байсан байх. Янз бүрийн юм бодохгүйгээр ээждээ хүрээд ирээрэй гэж л охиноосоо гуйж байна. Өдийг хүртэл өсгөж, чиний төлөө амьдарсан ээжийгээ ингээд орхиогүй биз дээ. /уйлаад/ Ээж нь охиныхоо мөрөөдлийг биелүүлэхэд заавал тусална. Хангүгийн хаана байна, тэр газраас охиноо олж байж сэтгэл амарна шүү гэдгийг хэлье.
-Охины сургийг гаргах олон хүн тантай энэ ярилцлагын дараа холбогдоосой гэж хүсч байна. Таныг охинтойгоо эсэн мэнд уулзахын ерөөлийг нийт уншигчдынхаа өмнөөс тавъя.
-Та бүхэндээ баярлалаа. Намайг зарим хүн буруутгаж магадгүй. Гэхдээ хэн ч юу гэж ч байсан би тэр бүхнийг тоохгүй. Охиноо олохын төлөө бүхнийг хийх болно. Сураг гаргах хүн байвал миний 010-5608-6977 утас руу холбогдоорой гэдгийг чин сэтгэлээсээ хүсч байна.
Д.Ариунаа
sain sanaanii vzvvrt shar tos ....yutai ch utasniih ni dugaargiig ni temdegleed avii
Сайн байна уу Туулаа
юуны өмнө охиноо олно гэсэн итгэл найдвараа битгий алдаарай
Нэг аяга халуун цай уугаад тайван суугаад сэжиг таамгуудаа эхнээс нь сайн тунгааж бодоод нэг бүрчилэн шалгаад үзээрэй.
Үр хүүхдүүд маань эхийн сэтгэл зөн совингоос аргамжаатай байдаг болхоор зүүдээ манах,хөхөөрөө даллах, өмсөж байсан хувцасаар нь даллаж дуудах г м дом заслын аргууд байж болох юм.
Монгол руу ярьж учир мэдэх настай хүмүүсээс асуугаарай.
Комптютeрын өндөр мэдлэгтэй хүнээс тусламж хүсэж гэрийн болон сургуулын охиныхоо хэрэглэдэг байсан компютруудыг сайн шалгуулаад үз ялангуяа устгасан мэдээллүүдийг сүүлийн үeд ямар ямар сайтуудад орж байсан юу сонирхож хэнтэй холбогдож байсныг тодруулхаас гадна мэйл мeссeнжэр болон HI5
гм хаягндаа гэрээсээ явсан өдрөөс хойш нэвтэрч орсон эсэхийг мэдэж аваарай
Миний хувьд ажлаасаа. хэдэн өдрийн чөлөө аваад хамт хайлцаж зарлал наах зэрэгт туслаж чадна .чамд ямар хэцүү байгааг ойлгож байна .
hvmvvsee mongolchuud hoorondoo ushuu horsolgvi evtei bj hamag hvcheed daichlan suraltsaj nom ih unshij uls eh ornoo avarcgaaya.. MINII ENE VG SOLONGOSTOI SUUSAN GADAAD HVND ZARAGDSAN GADAAD HVNTEI YAVALDSAN BVSGVICHVVDED HAMAAGVI SHVV TED MGL ORNIIG DOROMJILSON TEDEN VNDES UGSAA BHGVI VVRD TONILUULCGAAYA. TEDEND UVUG DEEDES BHGVI TED VVRD USTANA GADAADIIN TSUSTAI BOLNO TED MGL OCHIH NVVRGVI BOLNO MGLD OCHVOL URVASAN HERGEER NUTGAASAA HUUNU. MGL HVNTEI SUUSAN MGLIIN TVSHIG TULGUUR EH ORNOO NURUUNDAA VVRCH YAVAA. EH ORNOO AVARCH YAVAA MANAI ALDART SAIHAN UHAANTAI EGCH NARTAA BAYARLALAA TANII VR UDAM VEIIN VED AMIDARCH ULSAA HUGJVVLEH BNO
SETGELIIN TENHEETEI BAIJ . HAIRTAI OHINTOIGOO UULZASAARAI . BITGII SHANTRAARAI .
OHINIIHOO SURGIIG GARGAWAL ZAAWAL MEDEGDEEREI .
oldoosoi ene mod ni bitgii ustagaarai chamaig ustagdag mod geed bgaa shuu
humuus olj uguusei