Moderator : Ixus
Бичлэгийн тоо 14,843

Охидоо хаана нуух вэ?

Уншсан 1729 vote 0 2010.11.18 19:54:29
 
Аав, ээжийнхээ өврөөс ч гарч амжаагүй 15-16 настай нялх охидыг бэлгийн мөлжлөгөд ашиглаж, биеийг нь хүчээр үнэлүүлж байгаа талаар "Зууны мэдээ" сэдэв хөндөн бичсэн. Сэтгэл эмзэглүүлсэн энэ асуудалд олон эцэг эх байр сууриа илэрхийлж бидэнд хандсаар байна. Энэ дугаарт олны танил хүмүүсийн байр суурыг үргэлжлүүлэн хүргэж байна.

Охидоо хаана нуух вэ?Гавьяат жүжигчин У.Уранчимэг: ЯДУУ ЗҮДҮҮ ГЭЭД ҮР ХҮҮХДЭЭ ХАЙХРАХГҮЙ БАЙЖ БОЛОХГҮЙ
-Охидын биеийг үнэлэх, худалдах, хүчиндэх зэрэг аймшигт хэрэг айдас төрүүлж байна. Энэ асуудлаар ямар байр суурьтай байна?

-Наад асуултыг чинь сонсоход л сэтгэл сэртхийж байна. Насанд хүрээгүй охид руу халдаж буй энэ бусармаг асуудалтай хатуу тэмцэх цаг болсон. Шилжилтийн насны охидтой аав ээжүүд илүү анхаарлаа өндөрсгөж муу хүмүүст боломж олгохгүй байхад анхаарах хэрэгтэй. Хүний эрх, аюулгүй байдал алдагдсан энэ үед ядуу зүдүү гээд үр хүүхдээ хайхрахгүй байж болохгүй. Охин хүүхэд зөөлөн сэтгэлтэй байдаг. Тэднийг мөнгөөр хуурч биеийг нь худалдан авснаар насан туршдаа сэтгэлдээ сэвтэй амьдарна шүү дээ. Бага балчир охидыг бузарлаж байгаа тэр ухамсаргүй хүмүүст хэлэх ч үг алга. Араатнаас дор авирлах тэр хүмүүсийн тухай ярихаас ч дургүй хүрч, аймшигтай санагдаж байна. Ийм хүмүүсийг байж суух, гарах гарцгүй болгох хэрэгтэй.

Гавьяат жүжигчин С.Батсүх: ААВУУД ОХИДОО ИХЭМСЭГ АМЬДРУУЛАХ ХЭРЭГТЭЙ
-Эмэгтэйчүүдийн эсрэг чиглэсэн гэмт хэргийг эрүүл саруул эрчүүд үйлдэж байна. Охидоо тэр бусармаг эрчүүдээс яаж нуух учраа олохгүй байгаа тухай бид дугаар бүртээ нийтэлж байгаа. Энэ сэдвээр бодлоо хуваалцаач?

-Хамгийн эмзэг сэдэв. Өнөөдөр охид биеэ авч явах талаар анхаарах хэрэгтэй. Хүүхнүүд эв түнжин муутай байдаг нь хаа яваа газар харагдаж байдаг. Би охин хүүхэдгүй л дээ. Хэрэв охинтой бол мөнгөтэй, юмаар дутаахгүй, хүний гар харуулахгүй сайхан байлгана гэж боддог. Ер нь аавууд энэ талаар илүү анхаарч охидоо ихэмсэг амьдруулах хэрэгтэй. Монгол хүүхнүүд бусад орны хүүхнүүдтэй харьцуулахад биеэ маш багаар үнэлдэг юм билээ. Эрээнд гэхэд олон сайхан монгол охин биеэ үнэлж амьдардаг. Хятад, Солонгос эрчүүдтэй гэр бүл болж байна. Энэ бүхэн өнөөгийн монгол эрчүүд ямар үүрэгтэй байгааг харуулж байна.
УИХ-ын гишүүн Д.Очирбат: ОХИДЫН БИЕИЙГ ҮНЭЛҮҮЛЭГЧИЙГ ЖИГШИЖ, ЦЭЭРЛҮҮЛДЭГ БОЛМООР БАЙНА
-Цэцэг цэврүү шиг сайхан охид мөнгөний золиос болж, ирээдүй нь бүрхэг болж байгаа талаар мэдээлэл гарах боллоо. Хүн болгон эмзэглэж байна. Тэд өнөөдрийн охид маргаашийн эх, ээжүүд. Тэднийг маань сургуулийнх нь хашаан дотор, бүр анги танхимд нь ороод хүчирхийлчихдэг боллоо. Хичээлээ тараад явж байхад нь машин тэрэгтэй давхиж очоод аваад явчихдаг, мөнгө, төгрөгөөр хуурч садар самуунд уруу татаж, өсвөр насныхны биеийг хүчээр үнэлүүлдэг болсон байна. Тэр хүмүүст хариуцлага тооцож, жигшиж, цээрлүүлдэг болмоор байна. Өнөөдөр охид, бүсгүйчүүд маань гудамжаар чөлөөтэй явах эрхгүй боллоо. Төр анхаарлаа хандуулж, бодлогоор зохицуулах ёстой. Энэ талаар хууль нь муу, хэрэгжихгүй байна. Хамгийн гол нь зохицуулалт сул, дутагдалтай зүйл олон бий. Сургуулийн орчныг камержуулах хэрэгтэй. Хүүхдүүдэд гэр бүл, ирээдүйн ээж болох тухай ойлголт өгмөөр байна. Үүнийг ерөнхий боловсролын сургалтын системд нь суулгаж өгөх ёстой. Хөдөө, орон нутгаас ирж байгаа шилжилт хөдөлгөөнийг зохицуулж, шинэ төрлийн гэмт хэргүүдийг илрүүлэх, тэмцэх асуудлаар тусгайлан бодлого боловсруулж хэрэгжүүлэх хэрэгтэй.
Мисс А.Сарнай: ХҮЧИРХИЙЛЭГЧДИЙГ ОЛОН НИЙТЭД ЗАРЛАХ НЬ ЗӨВ

-Охидыг мөнгө олох хэрэгсэл болгон хардаг хүмүүс байхад ядуу зүдүүгээр нь далимдуулж худалдан авдаг сүлжээ байгаа тухай бид мэдээлсэн. Энэ асуудлыг яаж зогсоох ёстой вэ?

-Энэ бол аль ч нийгэмд байдаг бусармаг зүйл. Гэхдээ их үү, бага уу гэдэг дээр бус ямар хор нөлөөтэйг ярих нь зүйлтэй байх. Энэ талаар холбоотой байгууллагууд маш сайн ажиллах хэрэгтэй. Залуу гэр бүлүүдэд үр хүүхдээ зөв өсгөх, зав амьдрах мэдээлэл, сургалт явуулдаг байх. Хүүхдийг цэцэрлэг, бага, дунд, ахлах болон их дээд сургуульд ч өөрийгөө зөв авч явах, өөрийгөө бусдын халдлагаас хамгаалах хүмүүжлийн хичээл оруулдаг бол үр дүнтэй. Хамгийн гол нь ийм муухай хэргийг нийтэд дэлгэх ёстой. Энэ бол эрүүл бус зүйл шүү дээ. Хүчирхийлэгчид өөрсдөө үр хүүхэдтэй л байж таарна. Тэдний овог нэр, албан тушаалыг олон нийтэд зарласнаар бусад нь жигшинэ. Цагдаагийнхан ч иргэдээс мэдээлэл авах маягаар тэмцэж тэднийг гишгэх газаргүй болгох хэрэгтэй. Тэгснээр дараа дараагийн охидыг хамгаалах болно.

Зууны мэдээ

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3892383/1de/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал СМАРТ УТАСНААС ГАДААД ДОТООД ГҮЙЛГЭЭГЭЭ ХИЙЦГЭЭЕ!! ХАНА БАНКНЫ АППЛИКЕЙШН МОНГОЛ ХЭЛЭЭР! [1] admin 2014-03-24 62918
Зарлал ТА СЭТГЭЛ ДҮҮРЭН ИНЭЭМСЭГЛЭЖ ЧАДДАГ УУ? HAPPINESS ШҮДНИЙ ЭМНЭЛЭГ file [9] ADVertisement 2012-05-02 185857
8678 hi seould baidag busguid [1] танилцана 2010-11-16 1149
8677 yag odoo [3] monsterxxx 2010-11-16 1292
8676 JIREMSNES HAMGALAH 72TSAGIIN EM YMAR NERTEI EM BDIIN BOLOO HELJ UGCH TUSLAACH HUMUUSEE [1] awsedr 2010-11-16 1653
8675 yg odoo seould saihan buu halj uuj suuh busgui bainu hi_baby 2010-11-16 1146
8674 naizuudaa [1] enkriimaa 2010-11-16 1498
8673 hymyysee gereenii bichig naidvartai sungana,,010-9821-3721 togsoo 2010-11-16 979
8672 ЭНЕРГИЙН ХҮЧ ба РЕЙКИЙН БАРИА ЗАСАЛ & ГОО САЙХАН tsasaahai 2010-11-17 908
8671 naizuuda duslaarai ajil hii 2010-11-17 1133
8670 ЁОЁ ..30 -НАСААР АХ СОЛОНГОС НӨХӨРТЭЙ МОНГОЛ ХҮҮХЭН...ЭНЭ АМЬДРАЛ ГЭЖ ҮҮ >>ДААНЧ ДЭЭ [14] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-11-17 2755
8669 odor tojirch showdah 2ohin bnuu anakonda 2010-11-17 1199
8668 odor tohirch showdah 2ohin bnuu anakonda 2010-11-17 1197
8667 er gereenii ajil bn Унаагаар үйлчлэнэ. 2010-11-17 1266
8666 bi ch bas busguitei taniltsiildaa sain,muu,hertsgii 2010-11-18 1613
8665 saihan huuchlilah zaluu bval... [1] 이태&#46 2010-11-18 2503
8664 uidaj bga bysgyi baival....... nik93 2010-11-18 1277
8663 kk zaluu bn [1] Eegii_01 2010-11-18 1289
» Охидоо хаана нуух вэ? help2010 2010-11-18 1729
8661 uitgar gunig namaig toonoh ym!!!!! /Yg odoo l zalgaach/ me247 2010-11-18 2388
8660 shud hiij bna enkriimaa 2010-11-18 1297
8659 sodon taniltsah zar [1] [12] McNaDReY 2010-11-18 77703
8658 hi $$$kiss$$$ 2010-11-19 1141
8657 hi ,,,,,homsog,kontor,uruul shibne,,,,utas01098213721..duudlagaar nAIDVARTAI,, [1] togsoo 2010-11-19 1046
8656 hi vnin sedgelese nzalah ohin bnuu [2] erdenee_8819 2010-11-19 1507
8655 manai zaluus ch gesen bujij chaddiin shdee [1] saakaaa 2010-11-19 1374
8654 Шоучидад tesrel 2010-11-19 1380
8653 TANILTSANA [10] enaaa 2010-11-19 3414
8652 тэтгэлэгтэй суралцмаар байна уу тэгвэл бид таньд туслна. [1] naagiiaaa 2010-11-19 1052
8651 mongolchuudiin anhaarald,,,mgl taun 604toot gereenii bichig sungana,, togsoo 2010-11-20 968
8650 vag odoo chatlax bvsgvi bnuu xuurxun bvsgvi bnuu dajgvi 2010-11-20 951
8649 gar hanalga [3] monsterxxx 2010-11-20 2303
8648 DUU BUJGIIN URALDAANT TEMTSEEN Ireeduid 2010-11-20 2014
8647 chatlax gaigvi tsaraitai oxin bnuu bi 26 tai vag odoo dajgvi 2010-11-20 903
8646 TALARHLIIN BAYART URIJ BNA Ireeduid 2010-11-20 1223
8645 taniltsii busgui mini bazaa139 2010-11-20 1006
8644 seould bair bn jagai09 2010-11-20 922
8643 seould bair bn jagai09 2010-11-20 848
8642 songolt hiilguulne. south_korea 2010-11-20 1129
8641 gereegeer songolt hiilguulne. south_korea 2010-11-20 904
8640 DARUUHAN UHAALAG gazartenger 2010-11-20 970
8639 DARUUHAN UHAALAG gazartenger 2010-11-20 1263
8638 halh mongoliin hatsar goo busguichuudee bold123456 2010-11-20 1124
8637 bvsgvitei taniltsii bi 30 nastai bilgesh 2010-11-20 1002
8636 20-25 nasnii 2busgui bval unuu oroig zugatai ongorooy eene1314 2010-11-20 1026
8635 elgemsuugiin zuv sh dee tsuuvur 2010-11-20 989
8634 hi onoo oroi tsugtai showudah 2 ohintoi taniltsan [2] eene1314 2010-11-20 1085
배너신청
자생병원

배너신청